Энэ мэдээ хуучирсан буюу 2023-05-29 нд нийтлэгдсэн байна.

Г.Дөлгөөн: Банкны салбарын шинэтгэлийн хөтөлбөр амжилттай хэрэгжиж байна

5/ 29/ 2023    12 цаг 10 минут

Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч Г.Дөлгөөнтэй ярилцлаа.

-УИХ-аас 2021 онд Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаар банкнууд ХК  хэлбэртэй байх зохицуулалттай болсон. Нөгөө талаас Төв банкны хувьд банкны салбарын шинэтгэлийн хөтөлбөрийг хэрэгжүүлж, энэ хүрээндээ хэд хэдэн шинэ зорилт дэвшүүлсний нэг нь банкны салбарын IPO. Тэгэхээр банкны IPO, том утгаараа банкны салбарын шинэтгэлийн хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүнг та хэрхэн дүгнэж байна вэ?

-Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт нь Төв банкнаас хэрэгжүүлж буй банкны шинэтгэлийн хөтөлбөрийн томоохон бүрэлдэхүүн хэсэг болсон. Та бүхний мэдэж байгаачлан энэхүү хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр банкнуудын “компанийн хэлбэр”-ийг зөвхөн ХК хэлбэртэй байхаар  хуульчилсан. Тодруулбал ”Банкны системд нөлөө бүхий” банкийг “нээлттэй” хувьцаат компанийн хэлбэртэй байхыг хуулиар үүрэгжүүлж, бусад банкны хувьд “нээлттэй” болон “хаалттай” ХК хэлбэртэйгээр үйл ажиллагаа явуулах сонголтыг үлдээсэн байгаа. Энэхүү компанийн хэлбэр өөрчлөх үйл ажиллагаатай холбогдуулан Монголбанкнаас олон улсын жишигт нийцсэн аргачлалын дагуу жил бүр системд нөлөө бүхий банкнуудыг тогтоож олон нийтэд нээлттэй мэдээлж ирсэн. Одоогийн байдлаар 5 банк системийн нөлөө бүхий банкаар тогтоогдож байгаагаас 3 банк нээлттэй ХК хэлбэрт шилжиж, үлдсэн 2 банк үнэт цаас гаргах зөвшөөрлийн хүсэлтээ Монголбанканд ирүүлсэн. Харин бусад банкны хувьд хуулиар олгогдсон сонголтын дагуу “нээлттэй” болон “хаалттай” ХК хэлбэрт шилжих үйл ажиллагаа хэвийн явагдаж байна.

Хууль анх 2021 онд батлагдахдаа системд нөлөө бүхий банкнууд 2022 оны 06 дугаар сарын 30-ны дотор олон нийтэд нээлттэй ХК хэлбэрт шилжих ёстой байсан ч цар тахлаас үүдэлтэй эдийн засгийн хямрал, геополитикийн хурцадмал нөхцөл байдлын улмаас банкны систем, хөрөнгийн зах зээлд үүсэж болзошгүй эрсдэлийг харгалзан УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэж хуульд нэмэлт, өөрчлөлт оруулан банкнуудыг хувьцаат компани хэлбэрээр өөрчлөн байгуулагдах хугацааг 1 жилээр буюу 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хүртэл сунгасан. Тус хугацааг сунгасантай холбогдуулан гадаад, дотоодын оролцогч талуудыг бодит мэдээллээр хангах зорилгоор Монголбанкны санаачилгаар банкнуудын активын чанар, эрсдэлийн сан болон өөрийн хөрөнгийн хүрэлцээг үнэлэх Активын чанарын хараат бус, хөндлөнгийн үнэлгээг олон улсад нэр хүнд бүхий аудитын компаниар гүйцэтгүүлсэн.

Энэхүү активын чанарын үнэлгээний үр дүнг бид олон нийтэд нээлттэй мэдээлсэн бөгөөд энэ нь банк хувьцаагаа олон нийтэд санал болгон гаргах үйл ажиллагааг амжилттай хэрэгжүүлэх нөхцөлийг бүрдүүлнэ гэж үзэж байгаа. Тодруулбал, Активын чанарын хараат бус үнэлгээг 2022 оны 06-08 дугаар сарын хугацаанд гүйцэтгэж, системд нөлөө бүхий 5 банкны нийт зээлийн багцын 70 орчим хувийг хамруулсан. Өмнө банкнуудад хөндлөнгийн Активын чанарын үнэлгээг 2017 онд анх удаа хийж байсан бол ийнхүү 5 жилийн дараа банкны системд нөлөө бүхий банкнуудад дахин хийсэн. Монголбанк энэ төрлийн хөндлөнгийн үнэлгээг 5 жил тутамд хийж, үр дүнг мэдээлэх үйл ажиллагааг цаашид жишиг болгон хэрэгжүүлэх төлөвлөгөөтэй байгаа.

Банкны салбарын шинэтгэлийн хөтөлбөрийн хүрээнд хийгдэж буй хяналт шалгалтын зохицуулалтын талаар товчхон дурдахад, бид олон улсын жишиг, зарчимд нийцүүлэх, эрсдэлд суурилсан хяналт шалгалтын арга барилд шилжих арга хэмжээг үргэлжлүүлэн хэрэгжүүлж байна. Манай улсын хувьд Базелын цуврал стандартыг дотоодын банкны системийн онцлогт нийцүүлэн хэсэгчлэн нэвтрүүлж ирсэн бөгөөд цаашид Монголбанкнаас олон улсын сайн туршлагад үндэслэн Базел стандартын бүлэг 2-т тусгагдсан Хяналт шалгалтын үнэлгээний аргачлал (SREP)-ыг эдийн засгийн нөхцөл байдалтай уялдуулан шат дараатайгаар нэвтрүүлэх ажлыг эхлүүлээд байна. Хяналт шалгалтын үнэлгээний аргачлал (SREP) нь банкнуудад учирч болзошгүй материаллаг түвшний эрсдэлүүдээс сэргийлэх хангалттай хэмжээний өөрийн хөрөнгө, хөрвөх чадвартай байх шаардлагыг нэмэгдүүлж, зохистой засаглал болон эрсдэлийн удирдлагын тогтолцоог сайжруулахыг зорьдог.

Өнгөрсөн жилийн хугацаанд Монголбанкнаас банкны эрсдэл даах чадвартай холбоотойгоор эрсдэл даах чадварыг хамгаалах зориулалт бүхий нөөц интервалийг бүрэн нэвтрүүлэх, банкны хувь нийлүүлсэн хөрөнгийн доод шаардлагыг нэмэгдүүлэх зохицуулалтын хэрэгжилтийг хангуулж ажилласан.

Түүнчлэн банкны бүтцийн өөрчлөлтийн арга хэмжээний хүрээнд банкны тогтворжуулах санг бүрдүүлэх, банкнаас тогтворжуулалтын төлөвлөгөөг боловсруулж, хэрэгжүүлэх харилцааг зохицуулсан журмуудыг тус тус батлуулан хэрэгжүүлж байна. Эцэст нь дүгнэж хэлэхэд шинэтгэлийн хөтөлбөрийн агуулга бүхэлдээ хяналт шалгалтын зохистой бодлого, стратеги юм. Цаашид банкны үйл ажиллагааны чиглэл, бизнесийн загвар зэргээр төрөлжсөн банкны талаар хяналт шалгалтын хүрээнд баримтлах бодлогыг боловсруулах, хууль, эрх зүйн орчныг бүрдүүлэх чиглэлээр гүнзгийрч ажиллах төлөвлөгөөтэй байна. Тэгэхээр таны асуусан асуултад хариулахад Төв банкнаас хэрэгжүүлж буй “Банкны шинэтгэлийн хөтөлбөр” амжилттай хэрэгжиж байна гэж дүгнэж болно.

-Өнгөрсөн IPO-с харахад банкны хувьцаа худалдан авч байгаа зарим хөрөнгө оруулагчид богино хугацаанд ашиг хийгээд гарах сэдэлтэй байгаа нь нийтэд ажиглагдсан. Харин урт хугацаанд банкны хувьцаа эзэмшигч болох зорилготой зарим хөрөнгө оруулагч нарт тухайн банкны засаглал чухал үзүүлэлтийн нэг гэж бодож байна. Тэгэхээр Төв банк банкнуудын үйл ажиллагаанд хяналт шалгалт, зохицуулалт хэрэгжүүлдэг субъектийн хувьд банкнуудын засаглалд тавьдаг хяналт, зохицуулалтын талаар та мэдээлэл өгөөч?

-Тантай санал нэг байна. Хөрөнгө оруулагч бүрийн эцсийн зорилго нь ашиг олох байдаг. Зарим хүмүүс богино хугацаанд өндөр эрсдэлтэйгээр их ашиг олохыг хүсдэг бол зарим нь эрсдэл багатайгаар тогтмол ашиг олохыг хүссэн хүмүүс байдаг. Хөрөнгө оруулагчдын зүгээс тайлан, шинжилгээнд тулгуурлаагүй дүгнэлт хийх, хөрөнгө оруулалтын хүлээлтийг зөв тодорхойлоогүй, санхүүгийн боловсрол дутмаг байгаа гэх зэрэг олон хүчин зүйлээс шалтгаалж богино хугацаанд эрсдэлтэйгээр өндөр ашиг олох сонирхолтой хүмүүс их байх шиг байна. Монголын хөрөнгийн зах зээл хөгжлийнхөө түүхэн үе шатанд явж байна. Энэ цаг үед банк хувьцаат компани хэлбэрт шилжиж байгаа нь энэхүү хөгжлийн бас нэгэн тулгуур юм.

Компанийн тухай хуулиар компанийн засаглалын нийтлэг нөхцөл, шаардлагыг тогтоодог бол Банкны тухай хуулиар аливаа банкны төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн болон гүйцэтгэх удирдлагад банкны салбарын онцлогт тааруулсан нөхцөл шаардлагыг үүрэгжүүлдгээрээ онцлогтой. Өөрөөр хэлбэл, банкны  салбарыг мэргэжлийн хүмүүс удирддаг гэж ойлгож болно.

Төв банк анх 2006 онд “Банкны зохистой засаглалын зарчмыг хэрэгжүүлэх журам”-ыг баталсан байдаг. Үүнээс хойш Банкны тухай хууль болон Компанийн тухай хуулийн шинэчилсэн найруулга, нэмэлт, өөрчлөлттэй холбоотойгоор  уг журамд холбогдох шаардлагатай зохицуулалтыг оруулснаас гадна хуулийн болон журмын хэрэгжилтэд анхаарал хандуулж 2010, 2014, 2022 онд 3 удаа өөрчлөн найруулсан бөгөөд одоогоор Монголбанкны зүгээс хяналт шалгалтынхаа хүрээнд банкнуудын засаглалд жил бүр үнэлгээ өгч байна.

Хувьцаат компани хэлбэртэй банкны хяналт шалгалт, зохицуулалтыг Монголбанк болон Санхүүгийн зохицуулах хороо хамтран хэрэгжүүлэхдээ Монголбанкнаас банкны өдөр тутмын үйл ажиллагааг зохицуулж, тогтвортой байдлыг нь ханган ажиллах бол Санхүүгийн зохицуулах хорооноос тухайн банкны харилцагч болон бусад оролцогч талын эрх ашгийг хамгаалах зорилго бүхий зохицуулалт гэсэн чиг үүрэгтэйгээр зохицуулах үүрэгтэй. Хөрөнгө оруулагч нарын хувьд тайлбарлаж хэлэхэд Монголбанк “prudential regulator” буюу зохистой үйл ажиллагааны зохицуулалт, Санхүүгийн зохицуулах хороо “market conduct regulator” буюу зах зээлийн үйл ажиллагааны  зохицуулалтыг хэрэгжүүлнэ гэсэн үг.

Та тун чухал асуудлын хөндлөө, асуултын хариултад зөвхөн “компанийн зохистой засаглал”-ын хувьд зохицуулагч байгууллагууд хэрхэн хяналт шалгалтыг хийх вэ? гэвэл: аль болох хяналт шалгалтыг давхардуулж, өөр өөр оноо, үнэлгээ өгөлгүйгээр банкны салбарын хяналтыг зохистой удирдах шаардлага тулгарч байгаа. Яг одоогийн байдлаар Санхүүгийн зохицуулах хороо нь Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага /ЭЗХАХБ/ буюу /OECD/-ын  гаргасан компанийн засаглалын зарчимд суурилсан “Компанийн засаглалын кодекс”-ийг 2022 онд батлан, нээлттэй хувьцаат компаниудад мөрдүүлж, хэрэгжилтэд хяналт тавин ажиллаад эхлээд байна.

Монголбанк Солонгосын Төв банкны хамтын ажиллагааны хүрээнд манай мэргэжилтнүүд Солонгосын их сургуулиудын профессоруудтай хамтран “Компанийн засаглалыг сайжруулах” чиглэлээр өөрийн орны зохицуулалтыг бусад улсынхтай харьцуулсан олон улсын судалгааг хийж гүйцэтгэсэн. Ерөнхийдөө бол зохицуулагч байгууллагууд аль аль нь компанийн засаглалын асуудалд тэргүүн ач холбогдол өгч эхэлсэн бөгөөд Монголбанкнаас “Банкны зохистой засаглалын зарчмын хэрэгжилтийн хяналт шалгалтын журам”-ыг Базелын зарчим болон “Компанийн засаглалын кодекс”-той нийцүүлэн шинэчлэн найруулах ажил хийгдэж байна. Монголбанкны зүгээс хувьцаа эзэмшигчид, олон нийтийг мэдээллээр бүрэн хангаж эрх ашгийг нь хамгаалах зорилгоор тухайн банкны засаглал, удирдлагын талаарх бүхий л шаардлагатай мэдээллийг нийтэд ил тод байлгах зарчмыг баримталж байгаа.

-Банкны салбарын шинэтгэлийн хөтөлбөрийн хүрээнд энэ оны эцэс гэхэд бүх банк хувьцааны төвлөрлөө бууруулах үүрэг хүлээсэн байгаа. Энэхүү шаардлагын биелүүлэлт банкнуудын хувьд ямар хэмжээнд байгаа бол?

-Өнгөрсөн 30 жилд мөрдөгдсөн банкны тухай хууль тогтоомжоор банкнуудын зохицуулалт илүү либерал, банкны эзэд өөрсдөө хуулийн этгээдийн хязгаарлагдмал хариуцлагатай, эсвэл хувьцаат компани хэлбэртэй байх эсэхээ сонгох боломжтой байсны зэрэгцээ хувь эзэмшилд ч хэмжээ хязгаар тавьж байгаагүй юм. Олон улсын нийтлэг жишиг, сайн туршлагыг судалсны үндсэн дээрээс том хувьцаа эзэмшигчдийн төвлөрлийг багасгаснаар нэг этгээдийн нөлөөллийн хэт давамгай байдал буурч, бүх оролцогч талуудын ашиг сонирхолтой нийцтэй шийдвэр гарах нөхцөл бүрдүүлж, засаглалыг сайжруулж улмаар санхүүгийн салбарын тогтвортой байдлын нэмэгдүүлэх зорилгоор Банкны тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр банк зөвхөн хувьцаат компани хэлбэртэй байхаар зохицуулсан.

Банкны хувьцаа эзэмшлийн хувь хэмжээнд тавигдсан шаардлагыг биелүүлэх ажил үргэлжилж байгаа боловч богино хугацаанд уг шаардлагыг хангуулахад хувьцаанд хөрөнгө оруулах боломжит дотоод, гадаадын хөрөнгө оруулагчдын бэлэн байдлын хувьд тодорхой эрсдэлүүд үүсэж болзошгүй байна. Нийт арилжааны банкнуудын хувьцаа эзэмшигчдийн төвлөрөл их байгаа ба ялангуяа нээлттэй хувьцаат компани хэлбэртэй байх системд нөлөө бүхий банкнуудын хувьд хувьцааны төвлөрөл ойролцоогоор 55-95 хувьтай байна. Системд нөлөө бүхий банкнуудын хувьд эхний ээлжинд хувьцаагаа олон нийтэд санал болгох хувь 5-10 хувийн хооронд хэлбэлзэж байгаа бол цаашид нэмж 40-65 хувийн хувьцаагаа нэмж гаргах, эсхүл одоо байгаа хувьцаа эзэмшигчид өөрсдийн хувьцаагаа бусдад худалдах замаар дээрх 20 хувийн шаардлагыг хангуулахаар хүлээгдэж байна.

Одоогийн байдлаар системд нөлөө бүхий 5 банкны олон нийтэд анх удаа санал болгох (IPO) хувьцааны үнэлгээ ойролцоогоор 430 орчим тэрбум төгрөг байхаар хүлээгдэж байгаа бол цаашид нэмж хувьцаа гаргах болон одоо эзэмшиж байгаа хувьцаагаа бусдад худалдах замаар 20 хувийн шаардлагыг хангуулахад ойролцоогоор 1.8-2.0 их наяд төгрөгийн үнэт цаасны арилжаа, хөрөнгө оруулалт татах шаардлага үүсэж байна.

Монголбанкны зүгээс “Банкийг хувьцаат компани хэлбэртэйгээр өөрчлөн байгуулах, хувьцаа эзэмшигчдийн бүтэц, хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг өөрчлөх төлөвлөгөөг боловсруулах, хэрэгжүүлэх, тайлагнах, хянах түр журам”-ын дагуу улирал бүр төлөвлөгөөний хэрэгжилтэд хяналт тавьж, шаардлагатай тохиолдолд сануулах арга хэмжээ авч бүрэн хянаж ажиллаж байгаа.

Ярилцсанд баярлалаа.

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Монгол, Солонгос улсын орон нутгийн шууд нислэлийг нээнэ1 цаг 54 минутын өмнө“Алтан тариа” ХХК-ийн захирал П.Цэнгүүн "худал мэдээлэл тараасан" гэж ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгаланг шүүхэд өгөхөө мэдэгдэв2 цаг 15 минутын өмнөЭмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах түр хорооны үйл ажиллагаанд Эрүүл эндийн сайд саад учруулж байна гэв2 цаг 45 минутын өмнөРойтерс:Монголын экс Ерөнхий сайд уул уурхайгаас олсон хууль бус мөнгөөрөө Нью-Йоркт байшин худалдан авчээ3 цаг 16 минутын өмнөЛ.Гантөмөр: Бид Манжийн дарлалаас гарсан, МАН-ын дарлалаас ч гарна3 цаг 51 минутын өмнөБага тойруугийн 30 гаруй байршилд өдрийн цагаар зогсоол хамгийн эрэлттэй байна4 цаг 6 минутын өмнөЕрөнхийлөгч асан Ц.Элбэгдорж яагаад “дагз” гэж бичих болов буюу ЕС-ын дуулиант ярилцлага4 цаг 10 минутын өмнөТанк ажиллагаа газраар солигдоод…4 цаг 24 минутын өмнөПутин: Орос улс НАТО-гийн гишүүн орнуудад халдахгүй, гэхдээ F-16 онгоцтой баазууд руу нь довтолно5 цаг 20 минутын өмнөЭнэ өдрийн зурхай5 цаг 25 минутын өмнөИнтерполоор эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Серби улсаас авчирчээ5 цаг 27 минутын өмнөГазар, лицензийн “наймаа”-ны сонсголд бэлдэх ажлын хэсгүүд хуралдахгүй УИХ-ын дарга ууртай байна5 цаг 28 минутын өмнөАлтан тариа ХХК-ийн гүйцэтгэх захирал П.Цэнгүүн: Долоон худал5 цаг 29 минутын өмнө" Шинэ Хархорум" хотын төлөвлөлтийг боловсруулах олон улсын нээлттэй сонгон шалгаруулалт зарлалаа3 сар 28. 13:10Г.Дэнзэн: Алдагдсан найман жилийн алдааг засах хөтөлбөр боловсрууллаа3 сар 28. 12:26Замын-Үүд-Эрээн боомтын ачаа тээврийг ирэх сарын 1-нээс 24 цагаар ажиллуулна3 сар 27. 15:48Халтиргаа гулгаанаас сэргийлж Чингэлтэй дүүрэгт 25 тонн , Баянзүрх 40 тонн бодис цацаад байна3 сар 27. 11:09Засгийн газар Замын-Үүд, Алтанбулаг чөлөөт бүсийн үйл ажиллагааны талаар хэлэлцэж байна3 сар 27. 10:02Авто ослын улмаас Хөшигийн хөндийн нисэх буудал хүрэх хурдны замыг түр хугацаагаар хаажээ3 сар 27. 9:22II төрөх эмнэлгийн газрын асуудлыг хуулийн дагуу шийдвэрлэнэ3 сар 27. 9:08Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боомтын сэргэлтийн дараагийн үе шат инноваци хиймэл оюун ухаанд тулгуурлах ёстой3 сар 26. 14:42ОЛСООР ХҮЛҮҮЛСЭН НҮҮРЭЭ ХАЛХАЛСАН МУМИ ОЛДЖЭЭ3 сар 26. 14:10Төв цэнгэлдэхийн өмчийн маргааны асуудлыг АТГ-т шалгуулах хүсэлт гаргалаа3 сар 26. 12:13МҮОНРТ-ийн захирлаар Г.Гэрэл сонгогджээ3 сар 26. 10:52МАН-аас М.Энхболдынхон явж, АН-д Н.Алтанхуягийнхан эргэж ирэв үү?3 сар 26. 10:39Ерөнхий аудиторын орлогчид мөрийн хөтөлбөр “шинжих” эрх бий юу?!3 сар 26. 10:34Канад Улсын Засгийн газраас 215 мянган кан.долларын хүмүүнлэгийн тусламж үзүүлнэ3 сар 25. 17:41Үйлдвэрлэл, технологийн паркуудыг компанийн хэлбэрт шилжүүлнэ3 сар 25. 16:39Автомашины нүүрсэн янданг улсын хилээр гаргахыг хориглох барааны жагсаалтад оруулах тухай тогтоолын төслийг өргөн мэдүүлэв3 сар 25. 15:36ЦААД ЭЗЭД БОЛОХ XU XIANGCHENG, SU TIANCIA ГЭХ НҮҮРСНИЙ "ХААД"-ЫГ СЭНТИЙНЭЭС НЬ БУУЛГАЖ ХЭЗЭЭ ШАЛГАХ ВЭ?3 сар 25. 9:49АТМ эвдсэн этгээдийг олж тогтоон баривчилжээ3 сар 25. 9:06Хахир өвлийг давсан улаанбаатарчууд хуруу зузаан тоос, гудамж дүүрэн шалбаагтай хаваржиж байна3 сар 25. 9:04Л.Оюун-Эрдэнэ үнэхээр эмэгтэйчүүдийг дэмжээд байгаа юу, эсвэл үүгээр далимдуулаад “үе солих” гээд байна уу3 сар 25. 9:02Москвад болсон халдлага, НҮБ-ын тогтоол, Уэльсийн гүнжийн мэдэгдэл3 сар 25. 9:00АН-ынхан Х.Баттулгын бэлтгэсэн “социалист” маягийн мөрийн хөтөлбөрийг баталчих шиг боллоо3 сар 25. 8:46Үндэсний аудитын газарт 26 нам, 2 эвсэл мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ3 сар 25. 8:46Зургаан аймгийн 20 суманд мөсөн зудын байдалтай байна3 сар 25. 8:31Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн3 сар 25. 8:29Маргаашаас шороон шуурга шуурна3 сар 25. 8:27Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Замын-Үүд боомтын өргөтгөл, шинэчлэлийн бүтээн байгуулалтын ажил бүрэн дуусаж, олон улсын стандартад нийцэж байна3 сар 24. 18:57
 Facebook Twitter Youtube