Энэ мэдээ хуучирсан буюу 2023-05-29 нд нийтлэгдсэн байна.

Монгол Улс, Бүгд Найрамдах Казахстан Улс хоорондын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлж ажиллахаар тохиролцов

5/ 29/ 2023    16 цаг 43 минут

Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техник, соёлын хамтын ажиллагааны Монгол, Казахстаны Засгийн газар хоорондын комиссын IX хуралдаан 2023 оны тавдугаар сарын 26-ны өдөр Улаанбаатар хотноо зохион байгуулагдав.

Хуралдааныг Монгол Улсын Сангийн сайд, комиссын монголын хэсгийн дарга Б.Жавхлан, Бүгд Найрамдах Казахстан Улсын Мэдээлэл, нийгмийн хөгжлийн сайд, комиссын казахстаны хэсгийн дарга Д.Кыдырали нар ахалж оролцов.

Үйл ажиллагааны үеэр талууд Монгол, Казахстаны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны өнөөгийн байдалд үнэлэлт дүгнэлт өгөхийн сацуу тээвэр логистик, хөдөө аж ахуй, соёл, аялал жуулчлал, мэдээлэл технологи зэрэг өргөн хүрээтэй салбарт харилцаа, хамтын ажиллагааг улам өргөжүүлэн бэхжүүлэх талаар санал солилцжээ.

Талууд хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлж, экспорт, импортын бараа бүтээгдэхүүний нэр төрлийг төрөлжүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцож, Монгол Улс, Бүгд Найрамдах Казахстан Улс хоорондын худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг 2023-2025 онд эрчимжүүлэх замын зураглалыг байгуулахаар тохиров.

Хоёр улсын хамтын ажиллагааны чухал хэсэг болох хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэх зорилгоор Казахстаны эрт болцтой, ганд тэсвэртэй үр тарианы сортуудыг Монгол Улсад турших, эрдэм шинжилгээ, судалгааны ажлуудыг хамтран зохион байгуулах, Монгол Улсаас Казахстан Улс болон тус улсаар дамжуулан бүс нутгийн гуравдагч улс орнууд руу мах, махан бүтээгдэхүүн экспортлох, Монгол Улсад Казахстан Улсын цагаан будаа тариалалтын туршлага, хамтарсан төсөл хэрэгжүүлэх, Казахстан Улсаас “казахын цагаан толгойт” үүлдрийн үхрийг Монгол Улсад нийлүүлэх зэрэг ажлуудыг хэрэгжүүлэхээр болов. Эдгээр ажлыг үр дүнтэй гүйцэтгэх үүднээс Засгийн газар хоорондын комиссын дэргэд Хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллах ажлын хэсгийг байгуулах юм байна.

Мөн худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны салшгүй нэг хэсэг болох тээвэр, логистикийн асуудалд онцгой анхаарал хандуулж, далайд гарцгүй орнуудын хувьд далайд хүрэх замд дамжин өнгөрөх улс оруудын тээвэр, худалдааны саад, тотгорыг бодитойгоор арилгах чиглэлд бие биенээ дэмжиж, идэвхтэй хамтран ажиллахаар болжээ.

Монгол Улсад хэрэгжиж буй “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, Казахстан Улсын дэвшүүлэн “Хоёр тэрбум мод” тарих хоёр улсын санаачилгыг уялдуулан мод үржүүлгийн чиглэлээр хамтран ажиллах, туршлага солилцох аж.

Монгол Улсын Засгийн газраас 2023-2025 оныг “Монголд зочлох” аялал жуулчлалын жил болгон зарласантай холбогдуулан хоёр улсын хоорондын шууд нислэг, харилцан визгүй зорчих давуу талыг үр бүтээлтэй ашиглан аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхээр болов.

Хоёр улсын хооронд аялал жуулчлалын урсгалыг харилцан нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллах, аялал жуулчлалын олон улсын хамтарсан арга хэмжээнд оролцох, эко болон угсаатан зүйн аялал жуулчлалын чиглэлээр мэдээлэл, туршлага солилцохоор тохиролцсон аж.

 Хоёр тал шинжлэх ухаан, археологийн судалгаа, нүүдэлчний өв соёлыг хадгалж, хамгаалах чиглэлээр хамтран ажиллахаар тогтов. Түүх, соёлын хэлхээ холбоо, нийтлэг үнэт зүйлстэй хоёр улсын хувьд соёл, хүмүүнлэгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхээр санал солилцов. Тухайлбал, Астана дахь Олон улсын Түрэг академийн дэргэдэх Монгол судлалын төвийн үйл ажиллагааг бэхжүүлэх, нүүдлийн соёл иргэншлийн үнэт зүйлсийг хамгаалах, олон улсад сурталчлан таниулах чиглэлийн хамтын ажиллагааг идэвхжүүлэхээр тохиролцож, түүхийн музей хоорондын хамтын ажиллагааг хөхиүлэн дэмжиж, хамтарсан үзэсгэлэн гаргах, судалгаа хийх, мэргэжилтэн солилцох чиглэлээр хамтран ажиллах гэнэ.

Монгол Улс болон Бүгд Найрамдах Казахстан Улсын бизнес эрхлэгчдийн хэлхээ холбоог бэхжүүлэх хүрээнд Монгол, Казахстаны Ажил хэргийн зөвлөл байгуулах, хоёр улсын Худалдаа, аж үйлдвэрийн танхим хоорондын хамтын ажиллагааг дэмжиж ажиллахаар болов. Түүнчлэн харилцааны эрх зүйн үндсийг бэхжүүлэх хүрээнд хоёр улсын хооронд байгуулах баримт бичгүүдийг тохиролцох яриа хэлэлцээг эрчимжүүлж, ойрын хугацаанд хэрэгжүүлэх дээд, өндөр түвшний айлчлалын үеэр байгуулахаар тохиролцов.

 Монгол, Казахстаны Засгийн газар хоорондын комиссын хуралдааны дүнгийн тухай протоколд монголын хэсгийн дарга, Сангийн сайд Б.Жавхлан, казахстаны хэсгийн дарга, Бүгд Найрамдах Казахстан Улсын Мэдээлэл, нийгмийн хөгжлийн сайд Д.Кырырали нар гарын үсэг зуржээ.

Хуралдааны хүрээнд хүрээлэн буй орчны салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Бүгд Найрамдах Казакстан Улсын Экологи, байгалийн баялгийн яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичигт үзэглэлээ.

Хуралдаан ажил хэрэгч, үр бүтээлтэй, найрсаг уур амьсгалтай болж, ээлжит Засгийн газар хоорондын комиссын X хуралдааныг 2025 онд Астана хотноо зохион байгуулахаар тогтов.

Эх сурвалж: Сангийн яам
0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Хүүхэд залуучуудын театр “Хайрыг хайрла” жүжгээр дахин хөшгөө нээнэ4 сар 23. 13:09Өнөөдөр: Монгол бөхөнгийн өдөр4 сар 23. 12:30Их Британи Украинд 570 сая еврогийн тусламж үзүүлэхээ амлав4 сар 23. 12:20О.Батнайрамдал баруун бүсэд ялагдахаар байгаа тул тойрог хайж эхэлжээ4 сар 23. 11:27И.Мөнхжаргал: Эрх баригчид зөвхөн ялахын төлөө Үндэсний эв нэгдлийг уландаа гишгэж болохгүй4 сар 23. 10:15АЖНАЙГ АЖИХАД: Амны цавчаачдын толгойлгогч "АЖНАЙ"4 сар 23. 9:43Монголын баячууд улстөрчдөд дарлуулж байхдаа таарсан увайгүй л дээ4 сар 23. 9:41“Миний дайсны дайсан бол миний найз”4 сар 23. 7:49Түүхэн товчоон: Улаанбутангийн тулалдаан4 сар 23. 7:24Хуулийн сайд асны “шүгэл үлээсэн” дээрэмчин нь “Цагаан Шонхор”-ын Ч.Энхтайван байв4 сар 23. 7:18Д.СОСОРБАРАМ: С.Зориг амиа алдсан хэрэг хамт зүтгэж байсан нөхдийг нь насан туршид нь хардуулж, нулимуулж явдаг тогтолцооны цөм болчихлоо4 сар 23. 7:17Улаанбаатар ба Токио хотын цэвэрлэх байгууламж хэрхэн ажилладаг вэ?4 сар 23. 7:14Цаг агаарын мэдээ4 сар 23. 7:08Ж.Соронзонгийн хэргийг давж заалдах шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж, шийдвэрлэв4 сар 23. 7:05С.Зоригийн хэргийн материалыг нууцаас бүрэн гаргахыг шаардав4 сар 23. 6:56НЭРИЙГ НЬ АШИГЛАГЧ “ЭРЭЭ ЦЭЭРГҮЙЧҮҮД” ЦӨМ С.ЗОРИГИЙГ ТАЙВАН НОЙРСУУЛ…4 сар 22. 10:30Иргэний шилжилт хөдөлгөөний бүртгэлийг энэ сарын 29-нөөс зогсооно4 сар 22. 10:27Р.Базарын баривчилгаанаас улс төрийн “үнэр” л ханхийгээд байна даа4 сар 22. 9:10Нэрд гарсан юмнуудад нэг ч өөдтэй “амьтан” байхгүй4 сар 22. 9:09АЖНАЙГ АЖИХАД: Монголын төр нүдгүй чихгүй мэт аашилсан Ажнайгийн ноёрхол бол хуулиар халхавчилсан хулгай мөнөөсөө мөн4 сар 22. 8:58Баабар: Сарлаг нядлах аргачлал4 сар 22. 8:09Өнөөдөр могой өдөр4 сар 22. 8:07Долоо хоногийн өрнийн зурхай4 сар 22. 8:04Улаанбаатарт өдөртөө 6 хэм дулаан байна4 сар 22. 8:00“…Улс төрийн санхүүжилт” гэвэл Р.Базар ч, банк ч биш, Монголбанкны дэргэдэх СМА буруудна4 сар 22. 7:56Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Тайландын Хаант Улсад албан ёсны айлчлал хийнэ4 сар 22. 1:00Улсын начин Б.Түвшинтөгс түрүүллээ4 сар 21. 18:12Б.Ням-Эрдэнэ хүрэл медалийн болзол хангалаа4 сар 21. 18:02Б.Ганхайч Азийн дэд аварга боллоо4 сар 21. 17:56Тодорхой тоймлоно-Долоо хоногийн тойм4 сар 21. 15:33Азийн аваргын тэмцээнийг Монголын жүдочид амжилттай эхлүүллээ4 сар 21. 11:09С.Зоригийн амь насыг бүрэлгэсэн хэргийн талаар хэн юу ярьж байсан бэ4 сар 20. 14:23"Амгалан" Дулааны станцын эрчим хүчний үйлдвэрлэл 1.3 сая Гкал дулаанаар нэмэгдэж байна.4 сар 19. 15:58Л.Оюун-Эрдэнэ: Эрчим хүчний салбартаа бизнесийн өрсөлдөөнийг дэмжиж, реформ хийх цаг нь болсон.4 сар 19. 15:48Говьсүмбэр аймгийн баг шөвгийн дөрөвт шалгарлаа4 сар 19. 0:50“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Ж.Энхжаргаланг томиллоо4 сар 18. 22:15Дээд боловсролын байгууллагад оюутан элсүүлэх босго оноог 420 болгов4 сар 18. 21:25Төв цэнгэлдэх хүрээлэнг 100 хувь нийслэлийн эзэмшилд авлаа4 сар 18. 21:02Дээд шүүх Т.Бадамжунайн хэргийг тусгаарлах шаардлагагүй гэж үзжээ4 сар 18. 10:55“Хөгшин” улс төрчдийн "сав" хальсан толхилцоон4 сар 18. 10:29
 Facebook Twitter Youtube