Энэ мэдээ хуучирсан буюу 2023-05-30 нд нийтлэгдсэн байна.

Түүхэн товчоон: Батмөнх хаан

5/ 30/ 2023    6 цаг 15 минут

Дөчин дөрвөн хоёрын Монгол улсын их хаан (1480-1517)

Батмөнх бол Баянмөнх Болох жононгийн хүү бөгөөд багадаа эцэг эхээсээ хагацжээ. Төмөрхадаг гэгч хүн түүнийг гэртээ өсгөж, улмаар Мандухай хатанд хүргэж өгчээ. 1479 онд түүнийг 7 настай байхад Мандуул хааны бага хатан Мандухай түүнтэй гэрлэж, Батмөнхийг Монголын их хааны ширээнд суулгав. Түүнийг өсөж том болтол Мандухай хатан төрийн хэрэгт нь туслан, шийтгэж байжээ. Мандухай хатан, Батмөнх нар улс орныхоо тархай бутархай байдлыг эцэс болгож, их хааны захиргаанд нэгтгэх бодлого явуулав. Юуны өмнө Ойрадыг довтлон Тасбүрд гэдэг газар бутцохин эрхэндээ оруулжээ. 1480-аад оны эхээр Юншээбү-гийн Исман (Исмаил) тайшийг бутцохив. 1489 оны үед Батмөнх Ойрадыг дахин дайлжээ.

Батмөнх анхандаа Хангайн уулын захад сууж байснаа удалгүй говийн өмнө талд гарч нутаглажээ. 1500 онд тэндээс нүүж Ордост төвлөх болов. Үүнээс хойш Монголын улс төрийн төв Их говийн өмнөдөд шилжсэн юм.

1509 онд Батмөнх өөрийн 2-р хөвгүүн Улсболдыг баруун гурван түмэнд жонон болгон суулгахад, Юншээбү-гийн Ибарай тайш, Ордосын Мандулай ахлах зэрэг ноёд бослого гаргаж Улсболдыг хороожээ. Тиймээс Батмөнх зүүн гурван түмний хүчээр баруун гурван түмний бослогыг дарав. Түүнчлэн Монголжин аймгийг эрхэндээ оруулжээ. Ийнхүү Батмөнх олон жил үргэлжилсэн дотоодын дайн самууныг эцэс болгож, бүх Монголыг өөрийн захиргаанд нэгтгэв.

Гадаад бодлогын хувьд Батмөнх 1488 онд Мин улсын хаанд найрамдалт харилцаа тогтоох хүсэлт тавьжээ. Мин улсын засгийн газар мөн онд нүүдэлчидтэй худалдаа хийх журмыг тогтоон хууль гаргав. Гэвч удалгүй худалдааны харилцаа тасалдаж, Батмөнхийн цэрэг Мин улсын хойт хилийг уулгалан довтлох болжээ.

Батмөнх засаглалын институцид шинэчлэл хийж, тайш, чинсан гэх мэт харь овогт ноёд түшмэдэд олгодог хэргэмийг халсан ажээ. Түүнчлэн засаг захиргааны шинэчлэл хийж, Монголын түмэн, отгуудыг хөвгүүддээ хуваан захируулжээ. Зүүн гурван түмнийг Батмөнх өөрөө шууд захирч, баруун гурван түмнийг хөвгүүн Барсболдоор захируулжээ.

Батмөнхийн хаанчлалын жилүүдэд удаан үргэлжилсэн дотоодын дайн самуун, гадаадын халдлага довтолгоо намдан зогсч, энх амгалан байдал тогтсон нь Монголын тусгаар тогтнолыг бэхжүүлж, Хятадын Мин улстай эн тэнцүү харилцах боломжийг бий болгожээ. Батмөнх түмэн, отгуудыг өөрийн үр хүүхдүүдэд өмчлүүлэн захируулснаар нэг талаар алтан ургийнхны ноёрхол бат тогтож, их хааны засаглал бэхжив. Нөгөөтэйгүүр энэ нь их хаантай өрсөлдөхүйц хаад ноёдыг олноор төрүүлэн гаргаснаар хааны засаг сулран доройтох сэжмийг бий болгожээ.

Батмөнх 1517 онд нас барж, хөвгүүн Барсболд нь хэсэг хугацаанд төрийн эрхийг барьсны дараа Батмөнхийн ахмад хөвгүүн Төрболдын хүү Боди их хаан болжээ. Үүнээс хойш Бодийн угсааныхан Монголын их хааны суурийг үе улиран залгамжлах болсон билээ. (Ц.Цэрэндорж)

Үндсэн мэдээлэл:

Хамаа бүхий үг Баянмөнх Болох жонон, Барсболд, Боди Алаг хаан
Төрөл түүхэн хүн
Цаг үе Дөчин дөрвөн хоёрын Монгол улс
Салбар, чиглэл түүх
Өөр нэр (цол, сүмийн цол гэх мэт) Даян хаан
Хүйс эр
Төрсөн он, сар, өдөр 1472
Нас барсан он, сар, өдөр 1517
Овог, аймаг Хиад Боржигин
Гэр бүл (Эцэг, өвөг эцэг, эх, нагац өвөг, хадам эцэг, хүргэн, эхнэр, нөхөр, ах дүү, хүү охин гэх мэт) Элэнц эцэг нь Агбаржин жонон, өвөг эцэг нь Харгуцаг тайж, эцэг нь Баянмөнх Болох жонон. Хүү нь Төрболд, Улсболд, Барсболд, Арсболд, Очирболд, Алчболд, Арболд, Гэрболд, Гэрсэнз. Убсанз, Гэрэтү. Хатан нь Мандухай, Сүмир, Гүсэй.

Ашигласан ном зохиол

  • Саган сэцэн, Эрдэнийн товч, УБ., 1961
  • Шара туджи. Монгольская летопись XVII в., М., 1957
  • 동북아역사재단 편, 明史 外國傳 譯註, 2012 (солонгос хэлээр)
  • Гонгор Д., Халх товчоон, УБ., 1970
  • Даваасүрэн Б., Батмөнх Даян хаан, УБ., 2000 
  • Монгол улсын түүх, гутгаар боть, УБ., 2003
0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

С.Зоригийн амь насыг бүрэлгэсэн хэргийн талаар хэн юу ярьж байсан бэ4 цаг 35 минутын өмнө"Амгалан" Дулааны станцын эрчим хүчний үйлдвэрлэл 1.3 сая Гкал дулаанаар нэмэгдэж байна.4 сар 19. 15:58Л.Оюун-Эрдэнэ: Эрчим хүчний салбартаа бизнесийн өрсөлдөөнийг дэмжиж, реформ хийх цаг нь болсон.4 сар 19. 15:48Говьсүмбэр аймгийн баг шөвгийн дөрөвт шалгарлаа4 сар 19. 0:50“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Ж.Энхжаргаланг томиллоо4 сар 18. 22:15Дээд боловсролын байгууллагад оюутан элсүүлэх босго оноог 420 болгов4 сар 18. 21:25Төв цэнгэлдэх хүрээлэнг 100 хувь нийслэлийн эзэмшилд авлаа4 сар 18. 21:02Дээд шүүх Т.Бадамжунайн хэргийг тусгаарлах шаардлагагүй гэж үзжээ4 сар 18. 10:55“Хөгшин” улс төрчдийн "сав" хальсан толхилцоон4 сар 18. 10:29Цасан болон шороон шуурга шуурна4 сар 18. 10:01Ц.Туваан: Эмийн салбарт ашиг сонирхлын хамаарал, “цус ойртолт” хэрээс хэтэрч, бүртгэл, хяналт нь бүр дампуурсан байна4 сар 18. 9:33ЦАГ АГААР: Бусад нутгаар хур тунадас орохгүй4 сар 18. 9:07Д.Ганбаяр: Иргэний болон улс төрийн эрхийг эдлүүлж чадахгүй бол гадагшаа дүрвэх иргэд их байна4 сар 18. 9:02Арабын Нэгдсэн Эмиратад сүүлийн 75 жилд үзэгдээгүй их хур тунадас унаснаас Дубай хот үерт автав4 сар 18. 9:00Эрдэнэтийн овоолгуудыг “…Үүсмэл орд”-ын заалт нь одоогийн эзэмшигчдэд үлдээх үү?!4 сар 18. 8:57Хуульч П.Эрхэмбаяр: Р.Базарыг сүр хүчтэй саатуулахдаа иргэний жам ёсны эрхээс эхлээд олон хууль зөрчлөө4 сар 18. 8:55Прокурорууд “...Хөгжлийн банкны хэргээс томчууд нь мултарчихлаа” хэмээн шүүхийн шийдвэрүүдийг бүхэлд нь эсэргүүцэхээр болжээ4 сар 17. 16:382024 оны УИХ-ын сонгуульд бие даан нэр дэвшигчийн үүрэг хариуцлага4 сар 17. 16:37Сагсан бөмбөгийн 3х3 шигшээ баг тамирчдыг “Go Mongolia” элчээр өргөмжиллөө4 сар 17. 16:31"Ногоон автобус"-ны гэх хэргийн шүүх хуралдааныг ирэх долоо хоногийн лхагва гарагт товлов4 сар 17. 16:232024 оны эхний улирлын байдлаар уул уурхайн олборлолт 641,6 тэрбум төгрөгөөр өслөө4 сар 17. 16:13Нийслэл дотооддоо 500 тэрбум төгрөгийн бонд гаргаж, 150 тэрбумаар хотын авто замыг засварлана4 сар 17. 16:10“Сүү” хөтөлбөрийг ирэх сарын 1-нээс эхлүүлэхээр төлөвлөж байна4 сар 17. 15:58Дорноговьд 11 настай охиныг хулгайлж, амийг нь бүрэлгэсэн шүүгдэгч Г.Гантулгад бүх насаар нь хорих ял оногдуулав4 сар 16. 17:00БНСУ-д хууль бусаар оршин суугаа гадаад иргэдийг буцаах, дахин нэвтрүүлэхгүй байх арга хэмжээг авч эхэлжээ4 сар 16. 8:41“Facebook” дэх мэдээний линкийг хориглосноор хуурамч мэдээллийн эргэлт нэмэгдэж байна4 сар 16. 8:38Т.Чимгээ: Эрүүдэн шүүгдсэн, үлдсэн насныхаа доромжлол, үр хүүхдийнхээ амь насны төлөөсийг Төрөөс нэхэмжилж байна4 сар 16. 8:12“Ачит Ихт”-ийг нэгжсэн үндэслэл нь нуусан татвартай холбоотой юу, аль эсвэл Америк, Сингапур дахь хауснууд уу?!4 сар 16. 8:10Ашигт малтмалтай холбоотой үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх УИХ-ын түр хороог Ц.Цэрэнпунцаг даргална4 сар 16. 7:52Улаанбаатарт өдөртөө +17...+19 градус дулаан байна4 сар 16. 7:47Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал нас уртадна4 сар 16. 7:45Ганданд шавилан сууж буй хүүхдүүд бэлгийн хүчирхийлэлд өртсөн гэх хэргийг прокурорын байгууллагад шилжүүлжээ4 сар 15. 12:31"Алтайн хүдэр" ХХК-ийн гүйцэтгэх захирал Х.Бат-Эрдэнээс тайлбар мэдүүлэг авч байна4 сар 15. 12:21“Ажнай” Д.Бат-Эрдэнийн хэргийг "хэн" хаацайлаад байна вэ4 сар 15. 10:38Хуульч Х.Номингэрэл: Х.Булгантуяа сайдын “Гадагшаа гарсан иргэдээ Монголд авчирч ажиллуулна” гэдэг хүний эрхийг зөрчсөн мэдэгдэл4 сар 15. 9:02Манай эрх баригчид цусаараа биш бодлогоороо өрсөлддөг болмоор байна4 сар 15. 9:00О.Номинчимэг: Шархад, Да хүрээ зах орчимд автомашин, сэлбэгийн худалдаа эрхэлдэг иргэн, ААН-үүдийг нүүлгэнэ4 сар 15. 8:18УКРАИН ЯЛАГДВАЛ ЮУ БОЛОХ ВЭ?4 сар 15. 7:56Х.Баттулгыг Орост “дуудсан” уу4 сар 15. 7:47“ШИНЭ БООЛЧЛОЛ”-ЫН ЗАМААР ЭРГЭЛДСЭН САМУУН 30 ЖИЛИЙГ ӨӨРЧЛӨХ ҮҮ?4 сар 15. 7:35
 Facebook Twitter Youtube