Энэ мэдээ хуучирсан буюу 2023-05-30 нд нийтлэгдсэн байна.

Оросын хэт авианы "Кинжаал" пуужин ба далавчит болон баллистик пуужин ямар ялгаатай вэ

5/ 30/ 2023    7 цаг 30 минут

Орос улс 2022 оны 3-р сард "Кинжаал" хэт авианы пуужинг анх удаа байлдааны нөхцөлд ашигласан гэж үздэг. Тухайн үед ОХУ-ын Батлан ​​хамгаалах яам "Ивано-Франковск мужийн Делятын тосгон дахь Украины цэргийн пуужин, нисэхийн зэвсгийн газар доорх томоохон агуулахыг "Кинжаал" пуужингаар устгасан гэж мэдэгдсэн. Гэвч энэ нь  зарим нэгэнд эргэлзээ төрүүлсэн юм.

2022 оны 5-р сарын 9-нд Украины "Өмнөд" командлал  Оросууд Ту-22М3 бөмбөгдөгч онгоцноос гурван "Кинжаал" пуужингаар Одесса мужийг буудсан тухай мэдээлсэн. Гэхдээ Оросын Батлан ​​хамгаалах яам энэ талаар тайлбар хийгээгүй. Дараа нь 2022 оны 8-р сарын эхээр Винница мужийг мөн пуужингаар дахин буудсан гэж  Украины эх сурвалжууд  мэдээлсэн.

Улмаар 2023 оны 5-р сараас Орос улс "Кинжаал"-ыг илүү системтэй ашиглаж эхэлсэн. Энэхүү цохилт Украинд АНУ-аас нийлүүлсэн "Patriot" цогцолборын эсрэг голчлон чиглэж байгаа нийтлэг агуулга харагдаж байгаа юм. 

Тавдугаар сарын 8-нд Украины Зэвсэгт хүчин агаарын довтолгооноос хамгаалах “Patriot” систем Киевийн дээгүүр нисч байсан Оросын “Кинжаал”-ыг устгасан гэж мэдэгдсэн. Киев хотын дарга Виталий Кличко унасан пуужингийн хэсгүүдийг харуулсан бөгөөд энэ нь Кинжаалынх мөн үү, эсвэл Оросын бусад агаарын зэвсгийн нэг хэсэг  үү гэсэн онлайн хэлэлцүүлэг өрнөжээ.

Үүнээс хэдхэн хоногийн дараа буюу 5-р сарын 16-нд Орос Киев рүү 18 пуужин, мөн "Шахед-136" нисгэгчгүй онгоц ашиглан том хэмжээний дайралт хийв. Киев рүү харвасан пуужингийн дотор зургаан "Кинжаал" байсан бөгөөд Украины армийн мэдээлснээр тэднийг  бүгдийг нь устгасан байна.

Үүнээс үндэслэн “Кинжаал” пуужинг “Искандер” оператив-тактикийн баллистик пуужинд тулгуурлан бүтээсэн гэж үзэж байна. Ингэж дүгнэх шалтгаан нь "Кинжаал" ба 9M723 "Искандер" пуужингийн гадаад ижил төстэй байдал юм.

Нөгөөтэйгүүр "Кинжаал"-ын зарим шинж байдал нь нь Зөвлөлтийн хожуу үеийн Х-15 баллистик пуужинтай төстэй юм. Тухайлбал, онгоцноос харвасан пуужинг баллистик траекторийн дагуу бай руу чиглүүлдэг. Энэ пуужингийн ялгаа нь пуужингийн алслалт дээд тал нь 300 км хүрдэг. Харин X-15 нь анх цөмийн цэнэгт хошуунд зориулагдсан байсан боловч бусад өөрчлөлтүүд, тухайлбал хөлөг онгоцны эсрэг хувилбарууд гарсан.

X-15 харьцангуй бага хурдтай нисдэг,  гадна талаасаа ч "Кинжаал"-тай нэг их төстэй харагддаггүй. Гэсэн хэдий ч X-15-ыг бүтээхэд ашигласан технологиудыг "Кинжаал"-ыг бүтээхэд ч ашигласан байх магадлалтай.

Байлдааны пуужингуудыг далавчит, баллистик  гэж шинж байдлаар нь тодотгодог. Далавчит пуужин нь онгоц шиг нисдэг,  далавчаараа агаарт зохицуулагддаг.

Харин баллистик пуужин нь дээшээ агаарт шидэгдсэн чулуу шиг нисдэг. Хөдөлгүүр ажиллахаа болих хүртэл баллистик пуужин дээш хөөрч, дараа нь байны чиглэлд доошилж эхэлдэг. Ийм замаар байндаа хүрдэг пуужинг  баллистик гэж нэрлэдэг.

Эх сурвалж: ВВС

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Морьт эргүүл ажиллаж эхэллээ3 цаг 24 минутын өмнөЦ.Элбэгдорж: Намайг Засгийн тэргүүн, ажил хариуцсан цагдаагийн дүрэмт хувцастай албан хаагч биечлэн гүтгэлээ4 сар 25. 14:11Ц.Элбэгдорж, П.Цагаан нарын "13 сая долларыг сонгуульд ашиглахаар бичилцсэн" viber чат ил боллоо4 сар 25. 13:04"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 25. 7:41Төсвийн төлөвлөлтийг хүчлэхийн муухай үр дагавар4 сар 25. 7:26Сурах бичигт сул тал бий юү?4 сар 25. 7:13С.Амарсайхан: Өндөр барилгад гарсан галыг унтраах машин ойрын хугацаанд авна4 сар 25. 7:11Өмнөговь аймгийн Засаг даргын нөөц санг Р.Сэддорж өөрийн хувийн сан гэж "андуурчээ"4 сар 25. 7:10Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсчээ4 сар 25. 7:09Д.Амартүвшин: Эрх мэдэл хэт төвлөрчихсөн Ардын намын эсрэг Ардчилсан намтай хамтарч орохоос өөр сонголт байсангүй4 сар 25. 7:07Ч.Өнөржаргал: Нийгмийн даатгал, нэмэлт даатгал хоёр тусдаа ойлголт4 сар 25. 7:02Улаанбаатарт +4...+6 градус дулаан байна4 сар 25. 7:00Баялгийн хуваарилалтыг хуулиар зохицуулдаг боллоо4 сар 25. 6:57Түүхэн товчоон: Эрдэнэ засгийн хошуу (Сайн ноёны аймаг)4 сар 25. 6:55Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс доройтно4 сар 25. 6:51П.Цагааны "Ачит ихт" компанийн 34 хувийг "Эрдэнэт үйлдвэр" эзэмшинэ4 сар 24. 14:02Засгийн газар "Шинэ хоршоо хөдөлгөөн" өрнүүлэх тухай төслийг хэлэлцэж байна4 сар 24. 10:32Олон Улсын Ардчиллын Холбооны ТОГТООЛ – II4 сар 24. 9:34"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 24. 9:28Эдийн засагч Б.Лакшми: Ардчиллын арал гэж сурталчилдаг Монголын төр бизнесүүддээ халдаж, хоёр хөршөөсөө ялгарахааргүй болчихлоо4 сар 24. 9:26Өнөөдөр морь өдөр4 сар 24. 8:52"Энэ жил Орбит, Тахилт, Найрамдал, Баянхошууны замыг бүхэлд нь засварлана" гэв4 сар 24. 8:50Түүхэн товчоон: Мянга есөн зуун хорин дөрвөн оны Зөвлөлт-Хятадын хэлэлцээр4 сар 24. 7:47Үндэсний аудитын газарт 25 бие даагч мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ4 сар 24. 7:29“Алтаргана” наадам Булган аймагт болно4 сар 24. 7:27Ёс зүйн ДЕЛО: Ц.Цэрэнпунцаг Банкны хуулийн төсөл “шахаж”, Б.Лхагвасүрэн Банкны салбарыг ерөнхийлөн мөлхүүлсээр…4 сар 24. 7:25Улаанбаатарт 6 хэм дулаан байна4 сар 24. 7:24Эсрэг, тэсрэг байр суурь: Н.Алтанхуяг, Д.Цогтбаатар4 сар 24. 7:23Нэр дэвшигчдийн “хар зураг” генсекүүдийн ширээн дээр өрөгдөөд эхэлсэн үү4 сар 24. 7:22С.Зоригтой хамгийн сүүлд ресторанд уулзсан хүмүүс ам нээгээд эхэллээ4 сар 24. 7:21Оюутнуудын дундах "хал цэргийн дэг"4 сар 24. 7:20Хүүхэд залуучуудын театр “Хайрыг хайрла” жүжгээр дахин хөшгөө нээнэ4 сар 23. 13:09Өнөөдөр: Монгол бөхөнгийн өдөр4 сар 23. 12:30Их Британи Украинд 570 сая еврогийн тусламж үзүүлэхээ амлав4 сар 23. 12:20О.Батнайрамдал баруун бүсэд ялагдахаар байгаа тул тойрог хайж эхэлжээ4 сар 23. 11:27И.Мөнхжаргал: Эрх баригчид зөвхөн ялахын төлөө Үндэсний эв нэгдлийг уландаа гишгэж болохгүй4 сар 23. 10:15АЖНАЙГ АЖИХАД: Амны цавчаачдын толгойлгогч "АЖНАЙ"4 сар 23. 9:43Монголын баячууд улстөрчдөд дарлуулж байхдаа таарсан увайгүй л дээ4 сар 23. 9:41“Миний дайсны дайсан бол миний найз”4 сар 23. 7:49Түүхэн товчоон: Улаанбутангийн тулалдаан4 сар 23. 7:24
 Facebook Twitter Youtube