Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр НЗДТГ, Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар зэрэг байгууллагууд хамтран “Нэгдүгээрт хүүхэд” уриан дор “Монгол хүүхдүүд” арга хэмжээг зохион байгуулна.
Зургаадугаар сарын 1-нд Сүхбаатарын талбайд 11.00 цагаас үндэсний агуулгатай, 12.00 цагаас орчин үеийн агуулгатай баярын хөтөлбөр зохион байгуулах бол 18.00 цагаас урлагийн тоглолт болно. Мөн спортын долоон төрлөөр тэмцээн, уралдаан зохион байгуулахаас гадна Нийслэлийн Аялал жуулчлалын газраас хүүхдүүдэд хэрхэн зөв аялах талаар мэдээлэл өгнө.
Соёлын төв өргөөнд “Хөгжлийн харандаа инновацын үзэсгэлэн 2023”, Монголын хүүхдийн ордонд “Хүүхдийн ертөнц” фестиваль, Хүүхдийн урлан бүтээх төвд “Бүтээлч хүүхэд” өдөрлөг, түүнчлэн дүүрэг бүр нутаг дэвсгэртээ арга хэмжээ зохион байгуулна.
Мөн "Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр"-өөр эцэг эхчүүд хүүхдүүдтэйгээ хэрхэн баярлаж, ямар хөтөлбөр үзэж болохыг танилцуулж байна.
BEE Theater-”Шидэт алчуур” хүүхдийн жүжиг
2023.05.30 12:00, 15:00 2023.05.31 12:00, 15:00 2023.06.01 12:00, 15:00
МҮЭСТО-”Шидэт чулууны эрэлд” хүүхдийн жүжиг
2023.05.31 16:00 2023.06.01 11:00, 15:00, 17:00
UB PALACE-”Madagascar Шидэт ордны нууцаар” хүүхдийн жүжиг
2023.05.31 11:00, 14:00 2023.06.01 11:00, 16:00
Монголын хүүхдийн ордон-“Алиса” хүүхдийн жүжиг
2023.05.31-2023.06.04 11:00, 13:00, 15:00
Kaidu Mall- “Kaidu World” тоглоомын төвийн хүүхдийн баяр
2023.06.01 09:00, 10:00, 12:30, 16:00, 18:30, 20:30
CROCUS EVENT HALL-“Гремикс тоглоомын ертөнцөд алдагдсан нь”
2023.06.01 11:00, 14:00, 17:00
РЦНК-”Мартагдсан төрсөн өдөр” хүүхдийн жүжиг
2023.06.01 11:00 2023.06.02 12:00
Zaisan Hill Event Hall-"Үзэсгэлэнгоо ба жонон” хүүхдийн жүжиг
2023.06.01 11:00, 13:00, 15:00 2023.06.03-2023.06.04 15:00
Z`Terra, Zaisan Hill Complex-“Childrens day festival”
UG Palace-”Ноён талхны үсчний газар” хүүхдийн жүжиг
2023.06.01-2023.06.02 12:00, 14:00, 16:00
РЦНК-”Magic box” хүүхдийн жүжиг
2023.06.01 14:00, 16:00
White Rock-”Булцгар” хүүхдийн жүжиг
2023.06.01 10:00, 12:00, 15:00, 17:00, 19:00
The One Center-”Үлгэрийн баатрууд дүүрэн хүүхдийн баяр”
2023.06.01 13:00
Монголын хүүхдийн ордон-”Хүүхдийн ертөнц” фестиваль
2023.06.01 09:30-19:00
Үндэсний цэцэрлэгт хүрээлэн-”Дэлхий мод” сентиз жүжиг
2023.06.01 11:00, 14:00, 17:00, 20:00
Соёлын төв өргөөнд- "Хөгжлийн харандаа
2023” 2023.06.01 10:30-17:00
Хүүхдийн урлан бүтээх төв-”Бүтээлч хүүхэд өдөрлөг”
2023.06.01 11:00
Улсын хүүхэлдэйн театр-”Аз жаргалтай ханхүү” хүүхэлдэйн жүжиг
2023.06.01 13:00
Сэтгэгдэл (0)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.