Энэ мэдээ хуучирсан буюу 2023-05-30 нд нийтлэгдсэн байна.

Бүгд Найрамдах Монгол Ард Улсын баатрууд

5/ 30/ 2023    9 цаг 43 минут

1934 онд Зөвлөлт холбоот улсын баатар цолыг бий болгожээ. Үүний дараа 1936 онд Бүгд найрамдах Монгол ард улсын баатар цол бий болсон. Дэлхийн 2-р дайны дараагаас Бүгд найрамдах ардчилсан Герман улсын, Чехословакийн, Унгарын, Румыны, Лаосын, Афганистаны, Кубын, Сирийн, Никарагуйгийн, Мозамбикийн, Израилийн баатар цолууд бий болжээ. Мөн БНАСУ-ын баатар цол нь цэргийн ба хөдөлмөрийн баатрын аль алиныг нь төлөөлдөг. Албани, Югославт баатар цол нь “Ардын баатар” нэртэй. Балбын “Үндэсний баатар” цол гэж бас бий. БНХАУ-д ийм цол бий ч гурван зэрэглэлтэй медаль.

Хүйтэн дайн төгссөний дараагаас Чехословак, Унгар, Румын, Албани улсууд баатар цолоо хүчингүй болгосон. Югослав задарсны дараа бий болсон аль ч улс баатрын цолыг сэргээгээгүй. Афганистанд коммунистууд төрийн эрхээс зайлснаар баатар цол үгүй болсон. Зүүн Герман улс ХБНГУ-тай нэгдсэнээр баатар цол алга болсон. Израил 1970 оноос баатар цолоо “Баатарлаг үйлсийн медаль” болгон өөрчилжээ.

ЗХУ задарсны дараа Оросын холбооны, Абхазын, Азербаджаны, Армений, Нагорно Карабахын, Беларуссын, Денецк ард улсын, Казахстаны, Киргизийн, Луганск ард улсын, Тажикстаны, Туркменистаны, Узбекстаны, Украины баатар цолууд шинээр бий болжээ. 

1912 онд Ховдыг чөлөөлөх тулалдаанд гавъяа байгуулсан хүмүүст Богд хаан янз бүрийн цол хэргэм, гуншин, өргөмжлөл, чимэг олгосны заримыхад нь “баатар”, заримд нь баатар гэсэн үг ороогүй. Мөн зарим нь гүн, бээл, бээс ван гэсэн албан ёсны цол ч хүртсэн. Монголын уламжлалаар Богд хаанаас өгсөн өргөмжлөл болохоос заримыг нь “баатар” хэмээн онцлон хөхиүлж, ийм тодотголгүйг нь ялгаварласан зүйл огт үгүй. Ерөнхийдөө албан бус гуншин, өргөмжлөл, чимэг маягтай. Богд хаанаас элдэв төрлийн гуншин бүхий баатар тодотголтой өргөмжлөл хүртсэн хүн маш олон. Бүх баатрууд янз бүрийн нэмэлт тодотголтой. Жишээ нь Түрэмгий баатар, Хатан баатар, Зоригт баатар, Манлай баатар гэх мэт.

1936 оноос Төрөөс тусгайлан Бүгд найрамдах Монгол ард улсын баатар хэмээх албан ёсны цол бий болгон олгож, дагалдуулан одон тэмдгээр шагнах болжээ. 1990 оноос зарлиг гарган уг цолыг Монгол улсын баатар хэмээн нэрийдэх болсон ба энэ нь дээрх “БНМАУ-ын баатар” цолын үргэлжлэл, зөвхөн нэрийг нь өөрчилсөн хэрэг. 

Өнөөгийн байдлаар баатар цол нийт 61 удаа олгогдсоноос 59 бие хүн, 2 байгууллага багтаж байна. Үүнд Зөвлөлтийн иргэн 18, үүнээс 8 нь сансрын нисгэгч, 5 нь нам төрийн зүтгэлтэн.

Монгол улсын иргэн нийт 41 хүн баатар цолоор шагнагджээ. Үүнээс нас барсных нь дараа нэхэн олгогдсон 16 хүн байна. Улс төрийн зүтгэлтэн 7 хүн. Мөн хоёр баатар цолтон хожим нь цаазаар авахуулжээ. 

Баатар цол хүртсэн нийт 59 хүн, 2 байгууллагын нэрсийг шагнагдсан он огноогоор нь дор дугаарлан бичив. ЗХУ-ын иргэн 18 хүнийг италик үсгээр тусгайлан тодотгов. Хүн тус бүрд 1. Шагнагдсан дугаар, 2. Нэр овог, 3. Төрсөн. Нас барсан огноо, 4. Шагнагдсан огноо, 5. Шагнасан зарлигийн дугаар, 6.Харъяалагдах засаг захиргаа, аймаг сум гэсэн дараалалтай. Юуны учир, ямар гавъяа байгуулсныг шагнасан зарлигт тусгасан албан тодорхойлолтыг жагсаалтын эцэст нь товчлон хүргэж байна. Шагнагдсан, шагнасан шалтгаан, байгуулсан гавъяаны талаар элдэв учирлал, маргаан, үнэн худлын тухай факт баримт огт оруулсангүй. Бүх тодорхойлолт тухайн тухайн үеийн албан баримт болно.

 

Шагдарын Гонгор (1912-1992) 1936-1-29. №04. Хэнтий,, Баянхутаг.1936 онд Булан дэрсний харуулын постын дарга байхдаа 10 гаруй мануухай босгон япончуудтай буудалцаж ялалт байгуулсан.

Дамчаагийн Дэмбэрэл (1903-1939) 1936-4-7. Сэлэнгэ, Зүүнбүрэн. 1936 оны хавар Японы эсрэг байлдаждайсны 3 онгоцтой тулалдаж, 92 автомашинтөй том ангийг агаараас илрүүлж бөмбөгдсөн. 1939 онд урвагч гэгдэн цаазлагдсан.

Цэндийн Олзвой (1914-1941) 1939-10-21. №71. Ховд, Манхан. 1939 онд хөнгөн пулемотын наводчик байхдаа дайсны ард олон дахин гарч амьд хэл, бичиг баримт, зэвсэг олзолсон.

Лодонгийн Дандар (1914-1986) 1939-9-7. №60. Булган, Бүрэгхангай. Халх голын дайны 5-р сард болсон тулалдаануудад өөрийн хороог онцгой сайн командлан олон удаагийн тулалдаанд ялалт байгуулсан. Халхын голын тулалдаануудад Дандар олон удаагийн морин дайралтыг биечлэн удирдаж байсан бөгөөд сэлмээр гарамгай цавчдаг байсан. 

5 Хорлоогийн Чойбалсан (1895-1952) 1941-07-10. №44. Дорнод, Чойбалсан. Маршал. Улс төрийн зүтгэлтэн.

Сэнгийн Дампил (1922-1991) 1945-09-26. №79. Архангай, Цэнхэр. 1945 онд Жанчхүүгийн бэхлэлтийг сэтгэн эрэлхэг дайчнаа харуулсан.

Дашийн Данзанваанчиг (1918-1981) 1945-09-26. №79. Дорноговь, Дэлгэрэх (Их хэт ).1945 онд Жанчхүүгийн бэхлэлтийг цөмлөн япончуудыг бут цохисон.

Лувсанцэрэнгийн Аюуш (1922-1945) 1945-09-26. №79. Өвөрхангай, Төгрөг. 1945 онд Жанчхүүгийн бэхлэлтийг тагнан, 8.19-нд их хүчээсээ түрүүлж дайсны пулемотын галын цэгүүдийг устгасаар амь үрэгдсэн. Нэхэн олгосон.

Лхүнрэвийн Даваадорж (1926-1948) 1949-01-28. №06. Хөвсгөл, Бүрэн. 1948.7.7-нд 150 цэрэгтэй дээрэмчидттэй эрэлхэг тулалдсан. Нэхэн олгосон.

10 Баянбалын Тэгшээ (1926-1948) 1949-01-28. №06. Ховд, Чандмань. 1948 онд шархтаж сумаа дуусгасан тул өөрийгөө гранатаар дэлбэлж олон дайсан устгасан. Нэхэн олгосон.

11 Самданжамцын Лхагвадорж (1919-1948) 1949-01-28. №06. Булган, Сайхан. 1948.6.2-нд Оспаны 22 баатар гэгчтэй Мэргэн ууланд баатарлагаар тулалдсан. Нэхэн олгосон.

12 Иосиф Виссарионович Сталин (1879-1953) 1949-12-17. №33. СССР Генералиссимус 

13 Климент Ефремовьч Ворошилов (1881-1969) 1957-05-29. №67. СССР  Маршал

14 Юмжаагийн Цэдэнбал (1916-1991) 1961-07-09. №168. Увс. Давст. Маршал. Улс төрийн зүтгэлтэн..

15 Хорлоогийн Дамба (1919-1943) 1961-10-17.№270. Хэнтий, Өмнөдэлгэр.1943 онд Шарговийн даваанд хасгийн 100 гаруй дээрэмчидтэй гурвуулахнаа тулалдан нас барсан. Нэхэн олгосон.

16  Герман Степанович Титов (1935-2000) 1961-12-12. №305. СССР. Космонавт Герой СССР.

17 Жадамбын Нэхийт (1914-1983) 1962-07-13. №131. Булган, Сэлэнгэ. 1945 онд Ховдын Булганы чиглэлээр довтолсон Гоминданы ихээхэн хүчний эсрэг 2 салаа цэргийн хүчээр 3 хоног хориглон байлдсан, 1947 оны 5-р сард Байтагбогдод Гоминдан, Оспаны 500 гаруй дайсанд цөөхүүлээ бүслэгдэн, дайсанд  ихээхэн хохирол учруулж гарсан, 1947 оны 6 сард Гоминданы 100 гаруй цэрэг Улиастайгаар довтолоход сөрөг давшилт хийн бут цохьсон.

18 Лувсандоржийн Гэлэгбаатар (1914-1939) 1964-09-29. №171. Хөвсгөл, Ханх. 1939.5.28-нд дайсны их хүчийг 10-уулахнаа тогтоон барьж эрэлхэгээр нас барсан. Нэхэн олгосон.

19 Чоймболын Шагдарсүрэн (1910-1939) 1965-05-22. №112 Булган, Авзага. 1932 онд эсэргүү бологыг дарахад нисгэгчээр оролцсон. 1939 онд цаазлуулсан. 

20 Андриян Григорьевич Николаев (1929-2004) 1965-05-31. №123. СССР. Костонавт, Герой СССР.

21 Павел Иванович Беляев (1925-1970) 1967-08-18. №108. СССР.  Космонавт, Герой СССР

22 Баясгалангийн Бадам (1898-1947) 1968-06-14. №146. Ховд, Булган. Шинжааны дээрэмчдийн эсрэг олон удаа үүрэг даалгавар биелүүлж яваад дайсанд баригдан тамлуулж нас барсан. Нэхэн олгосон.

23 Георгий Константинович Жуков(1896-1974) 1969-08-12. №164. СССР.  Маршал

24 Даржаагийн Хаянхярваа (1915-1975) 1969-08-18. №179. Говь-Aлтай, Тайшир. 1939 онд Хуягтын жолоочоор ажиллаж Баянцагааны тулалдаанд дайсны үлэмж амьд хүч, зэвсэг техникийг сөнөөсөн.

25 Чойн Дугаржав (1912-1985) 1969-08-18. №180. Сүхбаатар, Онгон.1939 онд 20 гаруй тулалдаанп хороо амжилттай удирдсан. 1945 онд мотомеханигжсан бригад командалсан.
26 Дүгэрийн Нянтайсүрэн (1910-1984) 1971-03-12. №69. Архангай, Тариат. 1932 онд эсэргүү бослого даралцсан, 1939 онд 8 дугаар морьт хороо, 1945 онд мотомеханигжсан бригад командалсан.

27 Пунцагийн Чогдон (1915-1983) 1971-03-12. №70. Ховд, Дарви. 1939 онд Сүмбэрийн 7-р заставын даргаар ажилласан.

28 Исса Александрович Плиев (1903-1979) 1971-05-07. №100. СССР. Генерал

29 Иван Степанович Конев (1897-1973) 1971-05-07. №98. СССР. Маршал

30 Владимир Александрович Судец (1904-1981) 1971-05-07. №99 СССР. Маршал 

31 Виктор Васильевьч Горбатко (1934-2017) 1971-07-01. № 21. СССР Генерал, лётчик-космонавт, дважды Герой СССР.

32 Түвдэнгийн Бор (1913-1932) 1971-10-13. №199. Дундговь, Өлзийт. 1932 онд хувьсгалын эсэргүү цуурхалд автсан ардын дунд ухуулга хийж яваад дайснуудад баригдаж тамлуулж нас барсан. Нэхэн олгосон.

33 Бэгзийн Гиваан (1926-1948) 1971-10-13. №200. Увс, Өлгий. 1948 онд хил нэвтэрсэн хасгийн дээрэмчидтэй тулалдан амь үрэгдсэн. Нэхэн олгосон.

34 Николай Николаевич Рукавишников (1932-2002) — 1972-10-10. №200. Космонавт, дважды Герой СССР.

35 Дуламдоржийн Самдан (1916-1939) 1973-07-07. №150. Төв, Борнуур. 1939 онд пулёмотчин байхдаа дайсантай тулалдаж байгаад сум нь дуусангуут пулемотынхоо гол төмрөөр 12 дайсныг цохин устгажээ. Нэхэн олгосон.

36 Дүгэрийн Гуулин (1917-1992) 1973-09-12. №208. Говь-Алтай, Цогт. 1932 онд пулемотчин байхдаа 100 гаруй дайсныг устгаж, олон удаагийн тэнцвэргүй тулалдаанд олон удаа бүслэлтээс ангиа пулемотын галаар халхлан гаргаж байсан.

37 Гомбын Цэнд (1895-1932) 1974-03-14. №80. Хөвсгөл, Рашаант. 1932 оны хувьсгалын эсэргүү бослогын үед Хөвсгөлийн Рашаантын хамтралын дарга байхдаа дайсанд баригдан тамлагдаж нас барсан. Нэхэн олгосон.

38 Батын Дорж (1914-1982) 1974-09-16. №253. Завхан, Алдархаан. 1940-1948 он хүртэл баруун хязгаарыг тохинуулах тусгай группийн командлагчаар томилогдон, улсын хил цөмрсөн Гоминдан, Оспаны дээрэмчдийг устгах, Ховд, Баян-Өлгий, Говь-Алтай аймгуудын ард иргэдийн амь нас, эд хөрөнгийг хамгаалах, хилийн чанадад тусгай ажиллагаа зохион байгуулах үүргийг амжилттай биелүүлжээ. Генерал. Улс төрийн зүтгэлтэн.

39 Иван Иванович Федюнинский (1900-1977) 1975-07-15. №138 СССР  генерал

40 Магсарын Жанчив (1923-1945) 1975-09-02. №192. Говь-Алтай, Шарга. 1945 оны чөлөөлөх дайнд оролцож Жанчхүүгийн давааны их бэхлэлтийг эзлэн авах ширүүн байлдааны үед хэдэн удаа шархадсан боловч дайсныг устгасаар, тэргүүн анги, үндсэн хүчний хоорондын холбооны тасарсан утсыг амандаа зууж харилцааг залгуулсаар амь үрэгджээ. Нэхэн олгосон.

41 Леонид Ильич Брежнев (1906-1982) 1976-12-14. №266. СССР  Маршал

42 Алексей Николаевич Косыгин (1904-1980) 1979-02-19. №38. СССР 

43 Самдангийн Төмөрбаатар (1914-1985) 1979-08-18. №246. Архангай, Өлзийт. 1939 онд фронтын гол чиглэлд хилийн 24-р отрядын 6-р заставыг удирдан оролцжээ. 1939 онд Ац гурван шиврээд дайсны тагнуулын томоохон бүлгийг устгасан. Мөн оны 8-р сарын 28-нд Муухайбулагт 50 гаруй дайсантай байлдан устгасан, 8-р сарын 30-д Шавартай голд 30 гаруй дайсныг мөрдөн устгасан, Эрс-Ууланд олон дахин давуу хүчтэй дайсанд бүслэгдэн бут цохисон. 40 гаруй удаа байлдаанд орж, биечлэн 300 гаруй дайсныг барьсан.

44 Норпилийн Жамбаа (1918-2007) 1979-08-18. №247. Баянхонгор, Богд. Матадын 8-р дивизийн 23-р морьт хороонд цэрэг, 24-р отряд байгуулагдахад 7-р заставт тасгийн даргаар алба хаан, Халхын голын дайнд оролцсон

45 Мазимын Экей (1916-1939) 1979-08-18. №249. Баян-Өлгий, Дэлүүн. Халхын голын байлдааны үед VI морьт дивизийн сумангийн захирагч байхдаа давуу хүчтэй дайсны эсрэг баатарлаг тулалдаж амь үрэгджээ. 1939 оны VII сарын 24-нд Гөлөгт Манханд болсон тулалдаанд дайсны давуу хүчний эсрэг сумангаа чадамгай удирдан хориглолтыг эзэлж авахад гарамгай гавьяа байгуулжээ. Нэхэн олгосон.

46 Бутачийн Цог (1912-1989) 1981-03-13. №65. Төв, Сэргэлэн. 1945 онд Гитлерийн фашистуудыг дарах дайнд Беларусийн 3-р фронтын бүрэлдэхүүнд танкийн бригад командлан Дорнод Пруссийн операцийг хэрэгжүүлэхэд, мөн 1947, 1948 онд улсын баруун хил хязгаарт хасгийн болон гоминдааны дээрэмчдийг бут цохиход идэвхтэй оролцжээ. Генерал. Улс төрийн зүтгэлтэн.

47 Владимир Александрович Жанибеков (1942) 1981-03-31. №93. СССР Лётчик-космонавт, дважды Герой СССР.

48 Жүгдэрдэмидийн Гүррагчаа (1947) 1981-03-31. №94. Булган, Гурванбулаг. Генерал. Сансрын нисгэгч.

49 Дмитрий Федорович Устинов (1908-1984) 1981-06-08. №163. СССР  Маршал
50 Владимир Васильевич Коваленок (1942) 1981-10-23. №367. СССР , Космонавт, дважды Герой СССР. 

51 Виктор Петрович Савиных (1940) 1981-10-23. №368. СССР. Космонавт, дважды Герой СССР. 

52 Дамдингийн Намнан (1922-1943) 1983-07-09. №135. Ховд, Зэрэг. 1943 оны 7 сарын 30-нд Шарговийн бага даваанд түрүүч Х.Дамба, байлдагч С.Балжир, Р.Лувсанпүрэв нарыг удирдан хилийн манааны үүрэг гүйцэтгэж байхад нь Хасагийн 100 гаруй дээрэмчин хилийн манааг устган, амьд хэл олзлохоор бүслэн дайрчээ. Манаа Даяннуурын сумангаас гарсан ба хилээс 154км, салбараасаа 30км зайтай үүрэг гүйцэтгэж байлаа. Н.Балжирыг холбоо бариулахаар томилсон боловч морь руугаа мөлхөж яваад алагдсан. Хоёул үлдэн эрэлхэгээр байлдсаар амь үрэгдсэн. Нэхэн олгосон.

53 Энхийн Шийлэг (1915-1984) 1984-08-15. №160. Ховд, Булган. Алба хааж байсан застав нь Халхын голын дайны фронтын гол чиглэлд үүрэг гүйцэтгэж байсан тул 60 гаруй байлдааны ихэнхид нь оролцсон, дайныг эхлэхээс нь дуустал хүнд бэрхийг зориг тэвчээр, баатарлаг гавъяа байгуулан үүрэлцсэн хилчин юм.

54 Ванчинжавын Шарав (1913-1939) 1984-08-15. №161. Говь-Алтай, Эрдэнэ. Шаравын удирдсан салаа наймдугаар сарын 8, 9-нд дайсанд хүчтэй галын цохилт өгсөн ба 10, 11-ний өдрүүдэд дайсны их буу 2, хөнгөн пулемёт 5, хүнд пулемёт 2 тус бүрийн наводчик, тоот хүмүүсийн хамтаар сөнөөж, дайсны морин болон явган цэргүүдийг устгасан байна. Нэхэн олгосон.

55 Түүвэйн Дүүдэй (1921-2000) 1985-08-31. №194. Увс, Зүүнговь. 1945 оны чөлөөлөх дайнд 8 дугаар сарын 19-21-нд Жанчхүүгийн давааны их бэхлэлтийг эзлэн авах тулалдаанд гарамгай байлдсан.

56 Жамьянгийн Лхагвасүрэн (1912-1982) 1989-07-19. №115. Булган, Сайхан. Нэхэн олгов. Улс төрийн зүтгэлтэн.

Монгол Улсын Баатар цол нь төрийн дээд цол бөгөөд БНМАУ-ын баатар цолны шинэ нэршил юм.

57.Эрдэнийн Бат-Үүл (1957) Улаанбаатар 2009-12-10. Улс төрийн зүтгэлтэн.

58. Дугарын Гунгаа (1916-2010) 2009-8-24. Хөвсгөл, Төмөрбулаг. 1939 оны 9 дүгээр сард буюу зөвхөн нэг сарын дотор 158 удаа байлдааны нислэг үйлдэж, эх орон ард түмнийхээ өмнө гайхамшигтай гавъяа байгуулсан,

59. Пунцагийн Шагдарсүрэн (1918-2019) 1917-9-3. Төв, Баянбараат.1939 оны Халхын голын, 1945 оны эх орны чөлөөлөх дайнуудад оролцсон. Улс төрийн зүтгэлтэн.

60. Монголын ардчилсан холбоо Төрийн бус байгууллага. 2021-6-24

61. Эрдэнэт Үйлдвэр  Төрийн өмчит үйлдвэрийн газар. 2021-7-10

2023.5.29

Эх сурвалж: Baabar.mn

1


Сэтгэгдэл (1)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.



150.129.141.116Зочин   • 2023, 6 сарын 1. 21 цаг 52 минут

Эрдэнэт Үйлдвэр Хөдөлмөрийн баатар болсон. Бат-Үүл өмдөндөө баастай баатар болсон.



ШИНЭ МЭДЭЭ

“Амгалан” Дулааны станцыг өргөтгөснөөр эрчим хүчний үйлдвэрлэл нь 1.3 сая Гкал дулаанаар нэмэгдэж байна.4 сар 19. 15:58Л.Оюун-Эрдэнэ: Эрчим хүчний салбартаа бизнесийн өрсөлдөөнийг дэмжиж, реформ хийх цаг нь болсон.4 сар 19. 15:48Говьсүмбэр аймгийн баг шөвгийн дөрөвт шалгарлаа4 сар 19. 0:50“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Ж.Энхжаргаланг томиллоо4 сар 18. 22:15Дээд боловсролын байгууллагад оюутан элсүүлэх босго оноог 420 болгов4 сар 18. 21:25Төв цэнгэлдэх хүрээлэнг 100 хувь нийслэлийн эзэмшилд авлаа4 сар 18. 21:02Дээд шүүх Т.Бадамжунайн хэргийг тусгаарлах шаардлагагүй гэж үзжээ4 сар 18. 10:55“Хөгшин” улс төрчдийн "сав" хальсан толхилцоон4 сар 18. 10:29Цасан болон шороон шуурга шуурна4 сар 18. 10:01Ц.Туваан: Эмийн салбарт ашиг сонирхлын хамаарал, “цус ойртолт” хэрээс хэтэрч, бүртгэл, хяналт нь бүр дампуурсан байна4 сар 18. 9:33ЦАГ АГААР: Бусад нутгаар хур тунадас орохгүй4 сар 18. 9:07Д.Ганбаяр: Иргэний болон улс төрийн эрхийг эдлүүлж чадахгүй бол гадагшаа дүрвэх иргэд их байна4 сар 18. 9:02Арабын Нэгдсэн Эмиратад сүүлийн 75 жилд үзэгдээгүй их хур тунадас унаснаас Дубай хот үерт автав4 сар 18. 9:00Эрдэнэтийн овоолгуудыг “…Үүсмэл орд”-ын заалт нь одоогийн эзэмшигчдэд үлдээх үү?!4 сар 18. 8:57Хуульч П.Эрхэмбаяр: Р.Базарыг сүр хүчтэй саатуулахдаа иргэний жам ёсны эрхээс эхлээд олон хууль зөрчлөө4 сар 18. 8:55Прокурорууд “...Хөгжлийн банкны хэргээс томчууд нь мултарчихлаа” хэмээн шүүхийн шийдвэрүүдийг бүхэлд нь эсэргүүцэхээр болжээ4 сар 17. 16:382024 оны УИХ-ын сонгуульд бие даан нэр дэвшигчийн үүрэг хариуцлага4 сар 17. 16:37Сагсан бөмбөгийн 3х3 шигшээ баг тамирчдыг “Go Mongolia” элчээр өргөмжиллөө4 сар 17. 16:31"Ногоон автобус"-ны гэх хэргийн шүүх хуралдааныг ирэх долоо хоногийн лхагва гарагт товлов4 сар 17. 16:232024 оны эхний улирлын байдлаар уул уурхайн олборлолт 641,6 тэрбум төгрөгөөр өслөө4 сар 17. 16:13Нийслэл дотооддоо 500 тэрбум төгрөгийн бонд гаргаж, 150 тэрбумаар хотын авто замыг засварлана4 сар 17. 16:10“Сүү” хөтөлбөрийг ирэх сарын 1-нээс эхлүүлэхээр төлөвлөж байна4 сар 17. 15:58Дорноговьд 11 настай охиныг хулгайлж, амийг нь бүрэлгэсэн шүүгдэгч Г.Гантулгад бүх насаар нь хорих ял оногдуулав4 сар 16. 17:00БНСУ-д хууль бусаар оршин суугаа гадаад иргэдийг буцаах, дахин нэвтрүүлэхгүй байх арга хэмжээг авч эхэлжээ4 сар 16. 8:41“Facebook” дэх мэдээний линкийг хориглосноор хуурамч мэдээллийн эргэлт нэмэгдэж байна4 сар 16. 8:38Т.Чимгээ: Эрүүдэн шүүгдсэн, үлдсэн насныхаа доромжлол, үр хүүхдийнхээ амь насны төлөөсийг Төрөөс нэхэмжилж байна4 сар 16. 8:12“Ачит Ихт”-ийг нэгжсэн үндэслэл нь нуусан татвартай холбоотой юу, аль эсвэл Америк, Сингапур дахь хауснууд уу?!4 сар 16. 8:10Ашигт малтмалтай холбоотой үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх УИХ-ын түр хороог Ц.Цэрэнпунцаг даргална4 сар 16. 7:52Улаанбаатарт өдөртөө +17...+19 градус дулаан байна4 сар 16. 7:47Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал нас уртадна4 сар 16. 7:45Ганданд шавилан сууж буй хүүхдүүд бэлгийн хүчирхийлэлд өртсөн гэх хэргийг прокурорын байгууллагад шилжүүлжээ4 сар 15. 12:31"Алтайн хүдэр" ХХК-ийн гүйцэтгэх захирал Х.Бат-Эрдэнээс тайлбар мэдүүлэг авч байна4 сар 15. 12:21“Ажнай” Д.Бат-Эрдэнийн хэргийг "хэн" хаацайлаад байна вэ4 сар 15. 10:38Хуульч Х.Номингэрэл: Х.Булгантуяа сайдын “Гадагшаа гарсан иргэдээ Монголд авчирч ажиллуулна” гэдэг хүний эрхийг зөрчсөн мэдэгдэл4 сар 15. 9:02Манай эрх баригчид цусаараа биш бодлогоороо өрсөлддөг болмоор байна4 сар 15. 9:00О.Номинчимэг: Шархад, Да хүрээ зах орчимд автомашин, сэлбэгийн худалдаа эрхэлдэг иргэн, ААН-үүдийг нүүлгэнэ4 сар 15. 8:18УКРАИН ЯЛАГДВАЛ ЮУ БОЛОХ ВЭ?4 сар 15. 7:56Х.Баттулгыг Орост “дуудсан” уу4 сар 15. 7:47“ШИНЭ БООЛЧЛОЛ”-ЫН ЗАМААР ЭРГЭЛДСЭН САМУУН 30 ЖИЛИЙГ ӨӨРЧЛӨХ ҮҮ?4 сар 15. 7:35Г.Занданшатар: Газрыг гадаадын иргэнд 100 жилээр эзэмшүүлэх хуулийн заалт Монгол Улсын ямар ч хуульд байхгүй боллоо4 сар 15. 7:31
 Facebook Twitter Youtube