Энэ мэдээ хуучирсан буюу 2023-05-30 нд нийтлэгдсэн байна.

Төр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн орлогоор юу санхүүжүүлсэн бэ

5/ 30/ 2023    10 цаг 30 минут

 “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийг 2010 онд УИХ-ын 39 дүгээр тогтоолоор байгуулснаас хойш буюу уурхайн үйлдвэрлэл эхэлснээр компанийн орлогоос төрийн шийдвэрээр 1 их наяд 195,5 тэрбум төгрөгөөр нийгмийн болон төсвийн шинжтэй асуудлыг санхүүжүүлжээ.

Үүнээс гадна Засгийн газрын шийдвэрээр санхүүжүүлсэн Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр зам, Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Зүүнбаян төмөр замыг холбох төсөл, Тавантолгойн нүүрс ачих логистикийн төв, Нүүрс баяжуулах үйлдвэрийн төсөл, Тавантолгой дулааны цахилгаан станцын төсөл зэрэг төсөл хөтөлбөрт олгосон санхүүжилтийг тооцож үзвэл өнгөрсөн хугацаанд "Эрдэнэс Тавантолгой" ХК нь 3,8 их наяд төгрөгийн санхүүжилт олгосон байна.

Эдгээр санхүүжилт нь  улсын төсвөөс гадуур байсан нь Төсвийн тухай хуульд заасан төсвийн иж бүрэн байх зарчмыг алдагдуулсан бөгөөд хяналтаас гадуур зарцуулагдах эрсдэлийг үүсгэсэн хэмээн Төрийн аудитын байгууллагаас үзсэн байдаг.

Тэгвэл юу санхүүжүүлэх зорилгоор хэдэн төгрөг зарлагадаж байсныг харъя.

Тухайлбал,

▪ Хүний хөгжил санд 2011 онд 217.6 тэрбум, 2012 онд 80.2 тэрбум, 2013 онд 120.6 тэрбум төгрөг нийлүүлсэн байна. Энэ нь нийт 418.4 тэрбум төгрөг;

▪ “Тавантолгой түлш” ХХК-ийн сайжруулсан шахмал түлшний үйлдвэрлэлд 2018 онд 18.6 тэрбум, 2019 онд 111.8 тэрбум, 2020 онд 138.7 тэрбум, 2021 онд 180.8 тэрбум, 2022 онд Засгийн газрын 2021 оны 316 дугаар тогтоолоор “Тавантолгой түлш” ХХК-ийн татвар, нийгмийн даатгалын шимтгэлийн хуримтлагдсан өр төлбөр болох 12.5 тэрбум төгрөгийг төлснөөр нийт 462.4 тэрбум төгрөг зарцуулаад байна;

▪ БНХАУ-д үзүүлэх буцалтгүй тусламж болох (30000 хонь)-д 2020 онд 2.9 тэрбум;

 ▪ “Азийн хүүхдүүд” олон улсын спортын YII наадмын хүрээнд 2019 онд 5.0 тэрбум;

▪ Засгийн 2022 оны 220 дугаар тогтоолоор “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Хөгжлийн банкин дахь 117.2 тэрбум төгрөгийг зээлийн төлбөрийг төлсөн (эх үүсвэр нь 2018 оны төрийн өмчийн ногдол ашиг болох 880.2 тэрбум төгрөгөөс 117.2 тэрбум төгрөгийг “Эрдэнэс Монгол” ХХК-д хуваарилж, МУХБ-ны өрийг төлсөн);

▪ Засгийн газрын 2022 оны 94 дүгээр тогтоолын 1 дэх заалтыг үндэслэн “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-ийн БНХАУ-ын” Норинко интернэйшнл күүпэрэшн” компанитай 2022 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр байгуулсан “Газрын тос дамжуулах үйлдвэрийн зураг төсөл боловсруулах, барилга угсралтын ажил гүйцэтгэх” гэрээний үнэ болох 388.1 сая ам.долларын санхүүжилтийг нүүрс урьдчилан борлуулах замаар төлж барагдуулахаар шийдвэрлэж, 2022 онд 59.7 тэрбум төгрөг зарлагдсан;

▪ Засгийн газрын 2021 оны 206, 353 дугаар тогтоол, Засгийн газрын 2022 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн хуралдааны 22 дугаар тэмдэглэлд үндэслэн “Богдхан төмөр зам” төслийн бүтээн байгуулалтын ажлын 1,404.9 сая ам.долларыг нүүрсээр болон бэлэн мөнгөөр төлж барагдуулахаар шийдвэрлэж, 2022 онд 130.9 тэрбум төгрөгийг тус тус зарцуулсан байна.

Засгийн газрын тогтоолуудыг үндэслэн “Эрдэнэс-Тавантолгой” ХК-аас төсвийн шинж чанартай эдгээр төсөл, хөтөлбөрт улсын төсвөөс гадуур ДНБ-ий 2019 онд 2.3 хувь, 2020 онд 2.8 хувь, 2021 онд 1.6 хувь, 2022 онд 2.3 хувьтай тэнцэх хэмжээний санхүүжилт олгосон нь төсвийн иж бүрэн байх зарчмыг  алдагдуулж, хяналтаас гадуур зарцуулагдах эрсдэлтэй байна гэж Аудитын газраас үзсэн байдаг.

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Мандал сумын засаг даргын орлогч Л.Мөнхбатад Өмнөд Солонгосын шүүхээс 5 жилийн хорих ял оноожээ3 цаг 12 минутын өмнөГурван настай хүүг зодсон Э залилангийн хэргээр 9 жилийн ял сонсоод давж заалджээ3 цаг 35 минутын өмнөНийслэлийн улсын бүртгэлийн газрын үйлчилгээний хоёр цэг бямба гарагт ажиллана3 цаг 42 минутын өмнөБумбатын рашааны 44.1 га газрыг орон нутгийн тусгай хамгаалалтад авлаа3 цаг 53 минутын өмнөДахин боловсруулах үйлдвэрлэгчийнх хийх ажил уу эсвэл иргэдийнх үү4 цаг 20 минутын өмнөХНХЯ: Цалин, тэтгэврийн нэмэгдэлд иргэд олон нийт ам сайтай байна4 цаг 32 минутын өмнөЦЕГ: 23 дугаар сургуулийн ариун цэврийн өрөөнд “Хяналтын камер байршуулсан байна” гэх мэдээллийг шалгаж байна4 цаг 52 минутын өмнөТөрийн банк: “Мөрөөдлөө хадгалъя-2023” хадгаламжийн урамшуулалт аяны 2 дахь тохирлын эзэд тодорлоо5 цаг 5 минутын өмнөБаянхонгор аймагт ингэний 30-40 ферм байгуулахад Ерөнхий сайдаас дэмжлэг хүслээ5 цаг 10 минутын өмнөАдуундаа яваад сураггүй болсон иргэнийг 9 өдөр эрэн хайж, ар гэрийнхэнтэй нь зөвшилцөж эрлийг зогсоолоо5 цаг 16 минутын өмнөДагуул хот, эдийн засгийн тусгай бүсийг хөгжүүлэх чиглэлээр Тяньжин хоттой хамтран ажиллана5 цаг 24 минутын өмнөАрдчилсан эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгчид нэр дэвшигчид5 цаг 47 минутын өмнөIII эмнэлэг 40 саяын өртөгтэй хөлдөөж, засах эмчилгээг нэвтрүүллээ6 цаг 4 минутын өмнөӨвөлжилтийн бэлтгэл 87 хувьтай байна6 цаг 11 минутын өмнөШойгу Тегеранд айлчилж, Ираны армийн командлалын төлөөлөгчидтэй  уулзав 7 цагийн өмнө"БЗД-ийн Засаг дарга Н.Баярмөнхийн ТҮЦ-ийн ачлага хийлгэхээр явуулсан нүүрээ халхалж, маск зүүсэн хүмүүс нь биднийг харанхуй газар аваачаад заналхийлсэн"7 цаг 3 минутын өмнөАТГ: Авлигыг мэдээлэх тусгай дугаараар 259 дуудлага хүлээн авчээ7 цаг 16 минутын өмнөМонгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Япон Улсын Ерөнхий сайд Ф.Кишидатай уулзав7 цаг 36 минутын өмнөС.Баярцогт: Би ганцхан газар шалгагдаагүй. Монголд, Швейцарьт, Хонгконгт, Австралид гээд олон хүчний байгууллагын шалгалтад ороод гарсан7 цаг 55 минутын өмнө"Д.Мөнх-Эрдэнийн хувийн байдалтай холбоотой асуудлыг дэлгэнэ"8 цаг 9 минутын өмнөС.Баярцогт: АН-ын дэд дарга нар Сүүдрийн Засгийн газрын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа8 цаг 15 минутын өмнөБямба гарагт төв талбайд шүдний эмнэлгүүд ажиллана8 цаг 18 минутын өмнөКим Чоль Сан: БНСУ-ын хил дээрээс иргэдийг буцааж буй асуудалд онцгойлон анхаарч, хүмүүнлэгийн үүднээс хандаж ажиллана8 цаг 21 минутын өмнөУулын Карабахын эрх баригчид гал зогсоохоо мэдэгдэв9 цаг 1 минутын өмнөТөрийн үйлчилгээг хүргэхэд давхардал үүсгэхгүй байх, мэдээллээр хангаж ажиллах үүрэг өглөө9 цаг 34 минутын өмнөGS 25 дэлгүүрийн үүдэнд гаднаа ил харагдах гэмтэл, шархгүй хүн нас барсан байжээ9 цаг 49 минутын өмнөОБЕГ: Согтуугаар гүүрнээс унаж голын усанд живсэн иргэнийг эрэн хайх ажил үргэлжилж байна9 сар 21. 10:11Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 92 зөрчил илрүүлжээ9 сар 21. 10:05Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын индрээс Монгол Улсын байр суурийг илэрхийллээ9 сар 21. 9:45Коронавирусын шинэ омог “Пирола”-гийн гол онцлогийг нэрлэв9 сар 21. 8:52BLOOMBERG: "G-7"-ийн орнууд Украины мөргөлдөөн дахин 6-7 жил үргэлжилж магадгүй гэжээ 9 сар 21. 7:30 Төлөөлөгчдийн танхим Зеленскийгээс АНУ-гийн үзүүлсэн тусламжийн тайланг нэхнэ9 сар 21. 7:25Монголын хоёр тамирчин өнөөдөр алтан медалийн төлөө барилдана9 сар 21. 7:05Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нар юу хэлэв9 сар 21. 7:04Монголчууд минь, хэдүүлээ ядаж ажил хийдэг болъё9 сар 21. 7:02Гавьяат тамирчин Д.Отгонжаргал дэлхийгээс 3 дахь медалиа хүртлээ9 сар 21. 7:01Цаг агаар: Зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр бороо орно9 сар 21. 7:00Д.Батжаргал: Хатуухан хэлэхэд, нэн тэргүүнд айл өрхийн болон аж ахуйн нэгжийн хогны хураамжийг нэмэх хэрэгтэй9 сар 21. 7:00МҮХАҮТ-ыг ирэх 4 жилд Д.Энхтүвшин удирдана9 сар 21. 6:59Дорнын зурхай: Үс засуулахад өнгө зүс сайжрах сайн9 сар 21. 6:45
 Facebook Twitter Youtube