Энэ мэдээ хуучирсан буюу 2023-05-30 нд нийтлэгдсэн байна.

С.Оюун: Монгол хүн чинь ямар хүнлэг энэрэнгүй, тусч билээ. Түүнийг л номынхоо дүрээр хүргэе гэж хичээж байна даа

5/ 30/ 2023    10 цаг 45 минут

Үндэсний номын баярын үеэр МУСГЗ, зохиолч, яруу найрагч Санжаажавын Оюунтай ярилцлаа. Тус арга хэмжээнд Төрийн шагналт, СГЗ, зохиолч С.Оюун “Сэтгэшгүй чандмань сүмийн дууль”, “Домогт хүрэн халзан” романтайгаа иржээ.

-Сайн байна уу? Номын баярт та хэд дэх удаагаа оролцож байна. Үндэсний номын баярыг тэмдэглэх ач холбогдлыг хэрхэн хардаг вэ?

-Би гурав дахь удаагаа оролцож байна. Ном бичдэг хүн олон болж. Энэ жил уламжлалт номын баяр маань өргөн дэлгэр болж байна. Өмнөх жилүүдийг бодвол худалдан авалт тааруу харагдана. Шинээр гарч буй, сонирхолтой номууд олширчээ. Биднийг хотын талбайд бүтээлээ олон хүнд зарах боломжийг олгож байгаа нь сайхан зүйл. Асуудал нь хүмүүс номын баярыг хүлээдэг ч хүмүүсийн амьдралын чанар доройтсон байна. Амьдрал сайжрах юм бол ном унших хүн нэмэгдэнэ. Сонголт арвин учраас алийг нь авах вэ дээ гэж бодох бол зарим нь зорьж ирээд авч байна.

-Номын сонголт өргөн болох тусам чанарын асуудал яригдах болов уу?

-Хүмүүс номыг хавтаснаас нь хараад мэдэх биш. Авсан хойно уншаад л ойлгох байх.  Тэр нь муу, энэ нь сайн гэж бид бусдын бичсэнийг дүгнэхгүй. Уншиж, өөр нэгнийхээ өгсөн мэдээллээс л номын талаар юм сонсдог байх. Зохиолчид сайн бүтээлийг уншигчдад өгье гэж бодно шүү дээ. Ялангуяа хүний зан төлөвийн асуудал яригдаж буй үед хүүхдийн хүмүүжил, монголчуудын ахуй амьдралыг харуулсан ном уншигчдад хэрэгтэй. Ахмад үеийн бид үүнийг л хүргэх гэж бичиж байна. Залуу үеийнхэн маань түүхээ мэддэг байгаасай, монгол хүн гэдэг чинь ямар хүнлэг энэрэнгүй, бие биедээ тусч билээ түүнийг л номынхоо дүрээр хүргэе гэж хичээж байна даа.

-“Сэтгэшгүй чандмань сүмийн дууль” бүтээл “MNC ТВ”-ийн шилдэг романаар шалгарсан...?

-Миний ном энэ жилийн шилдэг романаар шалгарсан. Мөн Амазонд тавигдсан. “Сэтгэшгүй чандмань сүмийн дууль” бүтээл нь Цогт хунтайжийн тухай ном. Цогт хунтайж бол эх оронч, яруу найрагч, соён гэгээрүүлэгч. Маш олон биет соёлын өвийг бидэнд үлдээсэн. Тэр дундаа 400 гаруй жилийн түүхтэй хийдийн туурь, бичээд үлдээсэн хадны бичиг нь байна. Энэ хүн бол уншигчдад үлгэр болох алтан ургийн сүүлийн хүн. Тиймээс Цогт хунтайжийн эх оронч үзэл, бүтээсэн сайхан зүйлийнх талаар мэдээсэй гэж энэ романыг бичсэн юм. Үүнийг бичихийн тулд маш ном уншсан. Мөн би Булган аймгийнх. Тэр ч утгаараа Цогт хунтайжийг илүү их хүндэлж явдаг юм.

Ер нь зохиолчид роман, тэр дундаа түүхэн роман илүү бичиж байна. Монголчууд бид чинь 37 хаантай улс шүү дээ. Мөн түүхэнд солонгорон үлдсэн олон хүн бий. Түүхэнд товойн гарсан баатрууд ямар ч зохиолчийн анхаарлыг татдаг сэдэв. Цогт хунтайжийг монголчуудаас гадна дэлхийн хүн төрөлхтний соёлын нүд харж байна. Түүний бичиж үлдээсэн философийн шүлэг, эх орноо гэсэн тэмцэл нь бидэнд эрхэм шүү дээ.

-Номын баярын өдрүүдээр таны бүтээлийг хэдээс хэдэн насныхан илүүтэй сонирхож авч байна вэ?

-Миний номыг дунд хэргэм насныхан илүүтэй авлаа. Бүр залуу үеийнхэн төдийлөн мэдэхгүй байна. Сэтгэшгүй чандмань гэдэг үгийг ч ойлгохгүй байх шиг. Наад зах нь монгол үгээ, сүм хийдийн нэрийг мэдэхгүй байна. Ядахдаа энэ үгийг тогтоогоод үзсэн байхад оюуны нэг өв шүү дээ.

-“Тан руу нүүж явна” кино таны мөн нэг нэрийн хуудас шүү дээ. Сүүлийн үед та кино зохиол бичиж байна уу?

-Кино зохиолыг продакшнууд бараг өөрсдөө бичиж байна. Биднийг ч нээх сонирхохгүй юм. Бид ч тэдний хийж буй бүтээлтэй санал нийлэхгүй тохиолдол бий. Сүүлийн үеийн “Трио”, “Монгол” зэрэг кино бидэнд байгаа үнэ цэнийг гаргах гэж хичээсэн нь сайн. Нэг хэсэг Монголд байхгүй амьдрал үзүүлж алалцаад, буудалцах зэргээр гаднын бүтээлийг дагаж давхисан шүү дээ.

Одоо нэг сайхан нь дуурийн болоод кино, драмын нэг шинэ үе гарч ирлээ. Энэ нь харагдаж байна. Тиймээс эдгээр салбараас ойрын хэдэн жилдээ гайхамшигтай сайхан бүтээл гарах болов уу гэсэн итгэлтэй явна.

-Тэгвэл уран зохиолын салбарын шинэ үеийн тухайд?

-Уран зохиолын салбарт бол хоёр янз байна. Нэг нь реалист чиглэлээр бичиж, нөгөө нь неореалист чиглэлээр явж байна. Зохиолчид маань өөр өөрсдийнхөө чиглэлээ л сайхан гэж бодно. Өнөөдөр эдгээр урсгалыг энэ нь болно, болохгүй гэж хэлж болохгүй. Хэн нь сайн юм бүтээнэ тэр нь л үлдэнэ. Хожим хойно хэн ч гэсэн уншихаар ном бичвэл өөрийгөө мөнхөлж байна гэсэн үг шүү дээ.

-Ярилцлагынхаа төгсгөлд та бага насны хүүхдийг номд дуртай болгох, цахим хэрэглээнээс хэрхэн холдуулах талаар зөвлөгөө өгөөч?

-Энэ тал дээр ч зөвлөгөө өгөхөд ёстой хэцүү дээ. Хүүхдүүдийн анхаарлыг гар утаснаас илүү татъя гэвэл хүүхдийн ном хэрэгтэй. Зүгээр нэг зурагт ном хүүхдийн анхаарлыг хэр татах вэ? Ер нь монголчуудын үлгэр чинь кино үлгэр шүү дээ. Номыг хүүхэлдэйн кино адил хийнэ гэвэл үнэтэй л болох байх. Ямар ч байсан хүүхдэд зөв дуурайлал болох, оюун ухааныг нь хөгжүүлсэн байх хэрэгтэй. Танин мэдэхүйн номыг ээж аав нар аваад байх юм.

Дээр үед чинь арван таван толгойтой атгаалжин хар мангас гэхэд л хүүхэд 15 толгой төсөөлж боддог байлаа.Тэгж оюун ухааныг задалж байгаа юм.

Гэтэл энэ нь Маша, тэр нь Миша гээд үзүүлэхэд үлгэр шиг хүүхдэд төсөөлөгдөхгүй. Ер бусын байх тусмаа хүүхэд сэтгэнэ. Тэдний огт бодож, санаагүй зүйлийг бид хэлж өгөх ёстой.

-Гэтэл зарим нэг нь “Арван толгойтой атгаалжин хар мангас” амьдрал дээр байхгүй. Монгол ардын үлгэр харгис байжээ гэх болсон?

-Юу гэж дээ. Зурагтаар гардаг хүүхэлдэйн кинонд илүү хүчирхийлэл байгаа шүү дээ. Амьдрал өөрөө гэгээлэг биш. Тэмцэж ялаад, түүний цаана гарах хатуужил хэрэгтэй. Бүх зүйлийг сайхан гэж бодтол ирээдүйд өөр байвал яах уу? Амьдрал дээр байдаг бүхнийг хүүхэд мэдэж л өсөх хэрэгтэй. Хүний сонголт шүү дээ.

1


Сэтгэгдэл (1)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.



66.181.185.90Зочин   • 5 сарын 30. 15 цаг 15 минут

mongol hyn hezeech hynleg enrengui baigaagui shy, ene avgai yu balaraid bna



ШИНЭ МЭДЭЭ

Мандал сумын засаг даргын орлогч Л.Мөнхбатад Өмнөд Солонгосын шүүхээс 5 жилийн хорих ял оноожээ2 цаг 14 минутын өмнөГурван настай хүүг зодсон Э залилангийн хэргээр 9 жилийн ял сонсоод давж заалджээ2 цаг 37 минутын өмнөНийслэлийн улсын бүртгэлийн газрын үйлчилгээний хоёр цэг бямба гарагт ажиллана2 цаг 43 минутын өмнөБумбатын рашааны 44.1 га газрыг орон нутгийн тусгай хамгаалалтад авлаа2 цаг 55 минутын өмнөДахин боловсруулах үйлдвэрлэгчийнх хийх ажил уу эсвэл иргэдийнх үү3 цаг 22 минутын өмнөХНХЯ: Цалин, тэтгэврийн нэмэгдэлд иргэд олон нийт ам сайтай байна3 цаг 34 минутын өмнөЦЕГ: 23 дугаар сургуулийн ариун цэврийн өрөөнд “Хяналтын камер байршуулсан байна” гэх мэдээллийг шалгаж байна3 цаг 53 минутын өмнөТөрийн банк: “Мөрөөдлөө хадгалъя-2023” хадгаламжийн урамшуулалт аяны 2 дахь тохирлын эзэд тодорлоо4 цаг 6 минутын өмнөБаянхонгор аймагт ингэний 30-40 ферм байгуулахад Ерөнхий сайдаас дэмжлэг хүслээ4 цаг 11 минутын өмнөАдуундаа яваад сураггүй болсон иргэнийг 9 өдөр эрэн хайж, ар гэрийнхэнтэй нь зөвшилцөж эрлийг зогсоолоо4 цаг 17 минутын өмнөДагуул хот, эдийн засгийн тусгай бүсийг хөгжүүлэх чиглэлээр Тяньжин хоттой хамтран ажиллана4 цаг 25 минутын өмнөАрдчилсан эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгчид нэр дэвшигчид4 цаг 49 минутын өмнөIII эмнэлэг 40 саяын өртөгтэй хөлдөөж, засах эмчилгээг нэвтрүүллээ5 цаг 6 минутын өмнөӨвөлжилтийн бэлтгэл 87 хувьтай байна5 цаг 13 минутын өмнөШойгу Тегеранд айлчилж, Ираны армийн командлалын төлөөлөгчидтэй  уулзав 6 цаг 2 минутын өмнө"БЗД-ийн Засаг дарга Н.Баярмөнхийн ТҮЦ-ийн ачлага хийлгэхээр явуулсан нүүрээ халхалж, маск зүүсэн хүмүүс нь биднийг харанхуй газар аваачаад заналхийлсэн"6 цаг 5 минутын өмнөАТГ: Авлигыг мэдээлэх тусгай дугаараар 259 дуудлага хүлээн авчээ6 цаг 17 минутын өмнөМонгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Япон Улсын Ерөнхий сайд Ф.Кишидатай уулзав6 цаг 38 минутын өмнөС.Баярцогт: Би ганцхан газар шалгагдаагүй. Монголд, Швейцарьт, Хонгконгт, Австралид гээд олон хүчний байгууллагын шалгалтад ороод гарсан6 цаг 56 минутын өмнө"Д.Мөнх-Эрдэнийн хувийн байдалтай холбоотой асуудлыг дэлгэнэ"7 цаг 11 минутын өмнөС.Баярцогт: АН-ын дэд дарга нар Сүүдрийн Засгийн газрын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа7 цаг 16 минутын өмнөБямба гарагт төв талбайд шүдний эмнэлгүүд ажиллана7 цаг 20 минутын өмнөКим Чоль Сан: БНСУ-ын хил дээрээс иргэдийг буцааж буй асуудалд онцгойлон анхаарч, хүмүүнлэгийн үүднээс хандаж ажиллана7 цаг 23 минутын өмнөУулын Карабахын эрх баригчид гал зогсоохоо мэдэгдэв8 цаг 2 минутын өмнөТөрийн үйлчилгээг хүргэхэд давхардал үүсгэхгүй байх, мэдээллээр хангаж ажиллах үүрэг өглөө8 цаг 35 минутын өмнөGS 25 дэлгүүрийн үүдэнд гаднаа ил харагдах гэмтэл, шархгүй хүн нас барсан байжээ8 цаг 51 минутын өмнөОБЕГ: Согтуугаар гүүрнээс унаж голын усанд живсэн иргэнийг эрэн хайх ажил үргэлжилж байна9 цаг 22 минутын өмнөСогтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 92 зөрчил илрүүлжээ9 цаг 27 минутын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын индрээс Монгол Улсын байр суурийг илэрхийллээ9 цаг 47 минутын өмнөКоронавирусын шинэ омог “Пирола”-гийн гол онцлогийг нэрлэв9 сар 21. 8:52BLOOMBERG: "G-7"-ийн орнууд Украины мөргөлдөөн дахин 6-7 жил үргэлжилж магадгүй гэжээ 9 сар 21. 7:30 Төлөөлөгчдийн танхим Зеленскийгээс АНУ-гийн үзүүлсэн тусламжийн тайланг нэхнэ9 сар 21. 7:25Монголын хоёр тамирчин өнөөдөр алтан медалийн төлөө барилдана9 сар 21. 7:05Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нар юу хэлэв9 сар 21. 7:04Монголчууд минь, хэдүүлээ ядаж ажил хийдэг болъё9 сар 21. 7:02Гавьяат тамирчин Д.Отгонжаргал дэлхийгээс 3 дахь медалиа хүртлээ9 сар 21. 7:01Цаг агаар: Зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр бороо орно9 сар 21. 7:00Д.Батжаргал: Хатуухан хэлэхэд, нэн тэргүүнд айл өрхийн болон аж ахуйн нэгжийн хогны хураамжийг нэмэх хэрэгтэй9 сар 21. 7:00МҮХАҮТ-ыг ирэх 4 жилд Д.Энхтүвшин удирдана9 сар 21. 6:59Дорнын зурхай: Үс засуулахад өнгө зүс сайжрах сайн9 сар 21. 6:45
 Facebook Twitter Youtube