Энэ мэдээ хуучирсан буюу 2023-05-30 нд нийтлэгдсэн байна.

Шадар сайд С.Амарсайхан гарал үүсэл нь тодорхойгүй хүнсний болон биологийн идэвхт бүтээгдэхүүний далд сурталчилгаанд хяналт тавихыг ШӨХТГ-т үүрэг болгов

5/ 30/ 2023    10 цаг 51 минут

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга Н.Мандуулыг хүлээн авч уулзан байгууллагын дотоод бүтэц зохион байгуулалтынх нь талаар хэлэлцэн, зарим нэг үүрэг чиглэлийг өглөө.

Монгол Улсын Засгийн газраас бодлогоор дэмжиж буй өргөн хэрэглээний барааны үнийн өсөлт, зохиомол хомсдол үүсгэхгүй байх тал дээр анхаарч, Монгол Улсын Шадар сайд, Эрүүл мэндийн сайдын 2023 оны гуравдугаар сарын 17-ны хамтарсан тушаалаар батлагдсан Ажлын хэсэг эм, эмнэлгийн хэрэгслийн чанар, үнэ, зохистой хэрэглээний өнөөгийн байдалд хийсэн хяналт шалгалтаар нийт 368 байгууллагыг хамруулснаас 414 нэр төрлийн эмийн өртөг үнээс бөөний үнэ хүртэлх нэмэгдсэн хувь хэмжээг тооцож үзэхэд долоон нэрийн эмийн үнэ нэмэгдээгүй, 78.5 хувь 30 хүртэлх хувиар, 3.2 хувь нь 2-4 дахин нэмж борлуулсан байна.

Мөн эм ханган нийлүүлэх байгууллага, эмийн сангуудад стандартын хэрэгжилт хангалтгүй, хадгалалтын горимыг бүрэн мөрдөж ажилладаггүй, тавих хяналт хангалтгүй, эмийн түгээлтэд тээвэрлэлтийн горимыг бүрэн мөрдөж ажилладаггүй, хэмийн хяналт тавьдаггүй, хяналт үнэлгээнд хамрагдсан эмийн сан, эмийн үйлдвэр, эм ханган нийлүүлэх байгууллагын 17.5 хувьд стандартад заасан хүний нөөцийн дутагдалтай, хяналт үнэлгээнд хамрагдсан эмийн сангийн 46.8 хувьд нь хүчингүй буюу шаардлага хангахгүй жороор үйлчилсэн зэрэг зөрчил дутагдал илэрсэн. Иймд газар дээр нь очиж ажиллан, зөрчлийг арилгуулж, эм, эмийн хэрэгслийн бараа бүтээгдэхүүний үнэ, чанар, аюулгүй байдалд анхаарч ажиллахыг үүрэг болголоо.

Мөн хэрэглэгчийн эрх ашгийг стандарттай уялдуулж ажиллах нь чухал байгааг анхаарууллаа. Үүнд цахим худалдаагаар хэрэглэгчийг хохироох, гарал үүсэл нь тодорхойгүй хүнсний болон биологийн идэвхт бүтээгдэхүүн, эм, эмнэлгийн хэрэгслийн  далд сурталчилгаа ихсэж, иргэд хохирч байгаа тохиолдол ихээр гарч байгаатай холбогдуулан хяналт тавьж Зар сурталчилгааны тухай хуульдаа энэ чиглэлийн хууль бус зар сурталчилгааг таслан зогсоох зохицуулалтыг тусгах, аж ахуй эрхлэгчдийн өрсөлдөөний эрх тэгш орчин нөхцөлийг бүрдүүлэх, чанар, аюулгүй байдал хангагдаагүй бүтээгдэхүүн, үйлчилгээнээс хэрэглэгчийн эрх зөрчигддөг байдлыг таслан зогсоохыг даалгав.

Энэ үеэр Өрсөлдөөний тухай, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай, Зар сурталчилгааны тухай хууль гэсэн 3 хуульд яаралтай боловсруулж, холбогдох иж бүрдлийг ханган, УИХ, Засгийн газраар батлуулж, шийдвэрлүүлж, хэрэгжүүлэх, тэр дундаа Өрсөлдөөний тухай хуульд 2015 онд зохицуулалтын салбарын зүй ёсны монопол аж ахуй эрхлэгчийн үнэ тарифыг хянах хуулийн заалтыг хянахгүй байх нэмэлт өөрчлөлтийг оруулснаар, тухайлбал, эрчим хүч, харилцаа холбоо, ус хангамжийн салбарын нийт 133 монопол аж ахуй эрхлэгчийн үнийг хянах зохицуулалтгүй байгаа асуудлыг яаралтай хөндөж, хуулийн өөрчлөлтдөө тусган шийдвэрлүүлэх чиглэлээр ажиллахыг үүрэг болгосон юм гэж Шадар сайдын ажлын албанаас мэдээллээ.

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

МОНГОЛЫН ЦАХИЛГААН ХОЛБОО ХК олон нийтэд нээлттэй нэмэлт хувьцаа гаргана.8 сар 3. 16:35Хутагтийн нутагт барилдахаар очсон бөхчүүдийг мэс гарган сүрдүүлж, худал барилд хэмээн дарамтлажээ7 сар 29. 21:31Монголд анх удаа зүрх судасны ховор тохиолдох эмгэгт мэс засал хийлээ7 сар 10. 10:18Баяр наадмын өдрүүдээр буюу 11-нд Хөвсгөл, Архангайн нутгаар усархаг бороотой7 сар 10. 7:34Зурхай:Үс шинээр үргээлгэх буюу засуулбал бие эрхтний, хүч сайжирна7 сар 10. 7:31Бутан улстай хөдөө аж ахуй, боловсрол, соёл, уламжлалт анагаах ухааны салбарт хамтран ажиллана7 сар 9. 12:59Байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлав7 сар 9. 12:51Шинээр Хяналт үнэлгээний болон өрсөлдөөний асуудал эрхэлсэн сайдтай болно7 сар 8. 17:54АН, ХҮН намын дарга нар Монгол Улсаа нэгдүгээрт тавьсан шийдвэр гаргасан Ерөнхий сайдын байр суурьтай санал нэг байна гэв7 сар 8. 17:46Гавьяат тамирчин Ч.Дамдиншарав, Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан Д.Мөнхөө нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ7 сар 8. 17:12ҮСХ: Улсын цолтой бөхийн тоо ойролцоогоор 661 байна7 сар 8. 12:29Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Монгол Улсаа илүү хурдтай хөгжүүлэхийн тулд улс төрийн намууд хамтран Засгийн газар байгуулж байна7 сар 8. 11:56Ш.Баранчулуун: Хотын дундуур урсаж байгаа голыг өргөтөх боломжгүй учраас лаг хагшаасыг цэвэрлэж, гүнзгийрүүлэх нь зөв7 сар 8. 9:38Гамшиг, аюулт үзэгдлийн улмаас өнгөрсөн 7 хоногт 17 хүн нас барсан байна7 сар 8. 9:3511, 12-нд төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо орно7 сар 8. 9:30Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд малтай баялаг төгс болно7 сар 8. 9:24ШЕЗ хуульд байхгүй заалтаар шүүгч томилдог болоо юу?!7 сар 8. 9:07Элсэлтийн ерөнхий шалгалтад 77 шалгуулагч 800 оноо авчээ7 сар 8. 8:52АН Засгийн газарт хамтрахаар болов7 сар 8. 8:49Ц.Батнайрамдал: Цоо шинэ хөгжим, хувцас дизайн, бүрэн автомат тайз чимэглэл бүхий монгол мюзиклийг нээнэ7 сар 7. 13:08Ерөнхий сайдаар Л.Оюун-Эрдэнийг гишүүдийн 99 хувийн саналаар улираан томиллоо7 сар 5. 19:12“Монгол Улсын Их Хурлын Байнгын хорооны бүрэлдэхүүний тухай” УИХ-ын тогтоол батлагдав7 сар 5. 18:12Улаанбаатар хот, “Дова инженеринг” түншлэл хооронд метроны зөвлөх үйлчилгээний гэрээ байгууллаа7 сар 5. 13:28МАН-ын бүлгийн даргаа Л.Мөнхбаатар, АН-ын бүлгийн даргаар О.Цогтгэрэл ажиллана7 сар 5. 13:03Баянзүрх дүүргийн Засаг даргаар Ганбаатарын ЖАРГАЛСАЙХАН томилогдлоо7 сар 5. 12:52“Улаанбаатар метро” төсөлд зөвлөх үйлчилгээ үзүүлэгчээр шалгарсан БНСУ-ын “Дова инженеринг” -тэй гэрээ байгуулна7 сар 5. 7:59Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний уулзалтад ажиглагчаар оролцож, үг хэллээ7 сар 5. 7:55Улаанбаатарт дуу цахилгаантай аадар бороо орно7 сар 5. 7:38Зурхай: Гэрээ хэлцэл хийхэд сайн өдөр7 сар 5. 7:36О.Цогтгэрэл: Засагт орохгүй7 сар 3. 9:18Ажиглагчид: Томсгосон тойрогт сурталчилгааны хугацаа хангалтгүй байна7 сар 3. 9:05Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний уулзалтад оролцоно7 сар 2. 18:20УПЕГ: Шийдвэр гүйцэтгэгч М.Б нь нэр бүхий албан тушаалтнуудын гарын үсгийг хуурамчаар үйлдсэн хэргийг шүүхэд шилжүүлжээ7 сар 2. 18:18Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Монгол хүн бүрийн аж амьдралд бодит үр өгөөжөө өгсөн эдийн засгийн бодлогыг нэн тэргүүнд хэрэгжүүлэх шаардлагатай байна.7 сар 2. 18:18Д.Амарбаясгалан: Иргэдийн төрдөө итгэх итгэлийг сэргээсэн шинэ цагийн парламентыг бид цогцлоох үүрэгтэй7 сар 2. 17:57Улаанбаатарт үүлшинэ, +27...+29 градус дулаан байна7 сар 2. 7:05Зурхай: Сэтгэлд сэвтэй газар очиход муу өдөр7 сар 2. 6:45Ерөнхийлөгч УИХ-ын сонгуульд суудал авсан нам, эвслийн удирдлагыг хүлээн авч уулзлаа7 сар 1. 17:33Монгол Улсын Ерөнхийлөгч УИХ-ын Анхдугаар чуулганыг маргааш товлон зарлалаа7 сар 1. 17:30МАН ард түмний олонхын итгэлийг хүлээсэн учраас ачааны хүндийг дангаар үүрэх ёстой7 сар 1. 14:39
 Facebook Twitter Youtube