Энэ мэдээ хуучирсан буюу 2023-05-30 нд нийтлэгдсэн байна.

О.Сийлэгмаа: Үе үеийн БШУ-ны сайд нар, БЗС-ийн захирал Д.Гарди, ТНБД Л.Цэдэвсүрэн нарыг АТГ-т шалгуулна

5/ 30/ 2023    11 цаг 51 минут

Боловсролын зээлийн сангийн талаар олон нийтэд хандаж шүгэл үлээсэн О.Сийлэгмаа АТГ-т хандлаа. 

Шүгэл үлээгч О.Сийлэгмаа "Засгийн газрын 5Ш ажиллагааны хүрээнд хийгдэж байгаа ажил энэ бол биш. 2021 онд эхэлсэн юм. Би 2021 оны 11 дүгээр сараас гадаад зээл тэтгэлгийн хэлтэст орж ажилласан. БЗС-д олгож байгаа зээлийг хянах эргэн төлөлтийг сайжруулах үүрэгтэй ажиллаж байсан. 2022 оны 9 дүгээр сар хүртэл ажиллах хугацаанд Боловсролын гадаад зээл доголдолтой байгаа талаар үүргийн дагуу харьяа дээд байгууллагадаа мэдэгдэж байсан. Төрийн нарийн бичгийн дарга, БШУ-ны сайд, ЗГХЭГ-т хүртэл хандсан. Гэтэл миний хөндсөн асуудал маань улс төрд ойр чинээлэг хүмүүсийг хөндсөн юм шиг байна. Тийм учраас өнөөдрийг хүрчээ. 

Гадаад зээл тэтгэлгийн асуудлаар Дэлхийн шилдэг 100 сургуульд элссэн суралцагчдад олгохоор 2010-2020 онд хэрэгжүүлсэн энэ хөтөлбөрт 421 суралцагч зээлээр суралцсан. Үүнийг хянаад үзэхэд 93 хувийн зөрчилтэй байсан. Тэргүүлэх бус мэргэжлээр сурсан, топ 100 сургуульд багтаагүй сургуульд элссэн байсан учраас зээлийг зогсоох, одоо үргэлжилж байгаа гээд зээлийги эргэн төлүүлэх ажлыг хийх хэрэгцээ надад тулгарсан. Ажлаа хийх хүндрэлтэй байсан. Шууд удирдлагын байгууллага Боловсролын яамнаас харилцааны дарамт их ирж байсан. Наад зээл чинь чиний халааснаас гарах гэж байгаа юм уу гэх мэтээр дарамт ирдэг байсан. 

Өнөөдөр энд ирсэн зориллго бол хууль бусаар их хэмжээний хохирол учруулсан байх магадлалтай энэ асуудлыг хянаж үзээч гэж нэр бүхий албан тушаалтнуудыг буюу шийдвэр гаргасан хүмүүсийг хянаач гэж АТГ-т хүсэлт гаргасан. 

Энэ шийдвэрийг гаргасан үе үеийн БШУ-ны сайд нар, одоо БЗС-ийн удирдлагаар ажиллаж байгаа Д.Гарди дарга, БШУ-ны яаманд 20 гаруй жил ажилласан ТНБ Л.Цэвэвсүрэн зэрэг нэр бүхий албан тушаалтныг  АТГ-аас албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн эсэхийг шалгаж өгнө үү гэдэг хүсэлт гаргаж байна." гэлээ.

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

П.Цагааны "Ачит ихт" компанийн 34 хувийг "Эрдэнэт үйлдвэр" эзэмшинэ7 цаг 27 минутын өмнөИнтерполоор эрэн сурвалжлагдаж байсан иргэнийг "Шувуу" ажиллагааны хүрээнд баривчлан авчирлаа4 сар 24. 10:57Засгийн газар "Шинэ хоршоо хөдөлгөөн" өрнүүлэх тухай төслийг хэлэлцэж байна4 сар 24. 10:32Олон Улсын Ардчиллын Холбооны ТОГТООЛ – II4 сар 24. 9:34"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 24. 9:28Эдийн засагч Б.Лакшми: Ардчиллын арал гэж сурталчилдаг Монголын төр бизнесүүддээ халдаж, хоёр хөршөөсөө ялгарахааргүй болчихлоо4 сар 24. 9:26Өнөөдөр морь өдөр4 сар 24. 8:52"Энэ жил Орбит, Тахилт, Найрамдал, Баянхошууны замыг бүхэлд нь засварлана" гэв4 сар 24. 8:50Түүхэн товчоон: Мянга есөн зуун хорин дөрвөн оны Зөвлөлт-Хятадын хэлэлцээр4 сар 24. 7:47Үндэсний аудитын газарт 25 бие даагч мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ4 сар 24. 7:29“Алтаргана” наадам Булган аймагт болно4 сар 24. 7:27Ёс зүйн ДЕЛО: Ц.Цэрэнпунцаг Банкны хуулийн төсөл “шахаж”, Б.Лхагвасүрэн Банкны салбарыг ерөнхийлөн мөлхүүлсээр…4 сар 24. 7:25Улаанбаатарт 6 хэм дулаан байна4 сар 24. 7:24Эсрэг, тэсрэг байр суурь: Н.Алтанхуяг, Д.Цогтбаатар4 сар 24. 7:23Нэр дэвшигчдийн “хар зураг” генсекүүдийн ширээн дээр өрөгдөөд эхэлсэн үү4 сар 24. 7:22С.Зоригтой хамгийн сүүлд ресторанд уулзсан хүмүүс ам нээгээд эхэллээ4 сар 24. 7:21Оюутнуудын дундах "хал цэргийн дэг"4 сар 24. 7:20Хүүхэд залуучуудын театр “Хайрыг хайрла” жүжгээр дахин хөшгөө нээнэ4 сар 23. 13:09Өнөөдөр: Монгол бөхөнгийн өдөр4 сар 23. 12:30Их Британи Украинд 570 сая еврогийн тусламж үзүүлэхээ амлав4 сар 23. 12:20О.Батнайрамдал баруун бүсэд ялагдахаар байгаа тул тойрог хайж эхэлжээ4 сар 23. 11:27И.Мөнхжаргал: Эрх баригчид зөвхөн ялахын төлөө Үндэсний эв нэгдлийг уландаа гишгэж болохгүй4 сар 23. 10:15АЖНАЙГ АЖИХАД: Амны цавчаачдын толгойлгогч "АЖНАЙ"4 сар 23. 9:43Монголын баячууд улстөрчдөд дарлуулж байхдаа таарсан увайгүй л дээ4 сар 23. 9:41“Миний дайсны дайсан бол миний найз”4 сар 23. 7:49Түүхэн товчоон: Улаанбутангийн тулалдаан4 сар 23. 7:24Хуулийн сайд асны “шүгэл үлээсэн” дээрэмчин нь “Цагаан Шонхор”-ын Ч.Энхтайван байв4 сар 23. 7:18Д.СОСОРБАРАМ: С.Зориг амиа алдсан хэрэг хамт зүтгэж байсан нөхдийг нь насан туршид нь хардуулж, нулимуулж явдаг тогтолцооны цөм болчихлоо4 сар 23. 7:17Улаанбаатар ба Токио хотын цэвэрлэх байгууламж хэрхэн ажилладаг вэ?4 сар 23. 7:14Цаг агаарын мэдээ4 сар 23. 7:08Ж.Соронзонгийн хэргийг давж заалдах шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж, шийдвэрлэв4 сар 23. 7:05С.Зоригийн хэргийн материалыг нууцаас бүрэн гаргахыг шаардав4 сар 23. 6:56НЭРИЙГ НЬ АШИГЛАГЧ “ЭРЭЭ ЦЭЭРГҮЙЧҮҮД” ЦӨМ С.ЗОРИГИЙГ ТАЙВАН НОЙРСУУЛ…4 сар 22. 10:30Иргэний шилжилт хөдөлгөөний бүртгэлийг энэ сарын 29-нөөс зогсооно4 сар 22. 10:27Р.Базарын баривчилгаанаас улс төрийн “үнэр” л ханхийгээд байна даа4 сар 22. 9:10Нэрд гарсан юмнуудад нэг ч өөдтэй “амьтан” байхгүй4 сар 22. 9:09АЖНАЙГ АЖИХАД: Монголын төр нүдгүй чихгүй мэт аашилсан Ажнайгийн ноёрхол бол хуулиар халхавчилсан хулгай мөнөөсөө мөн4 сар 22. 8:58Баабар: Сарлаг нядлах аргачлал4 сар 22. 8:09Өнөөдөр могой өдөр4 сар 22. 8:07Долоо хоногийн өрнийн зурхай4 сар 22. 8:04
 Facebook Twitter Youtube