Энэ мэдээ хуучирсан буюу 2023-05-30 нд нийтлэгдсэн байна.

Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн даргатай 18 жилийн дараа хүүхдийн төлөө ажилладаг байгууллагуудын удирдлага уулзсан гэв

5/ 30/ 2023    11 цаг 52 минут

Хүүхдийн төлөөх үйл хэргийн их үйлсэд хүчин зүтгэж ирсэн үе үеийнхний төлөөлөлтэй Монгол Улсын Ерөнхий сайд, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн тэргүүн Л.Оюун-Эрдэнэ уулзаж санал, хүсэлтийг нь сонсож, ярилцлаа.  
Хүүхдийн сайн, сайхны төлөөх үйлсэд зорилго, үйл ажиллагаагаа чиглүүлж ажилладаг төр, хувийн хэвшлийн байгууллагын удирдлага 110 гаруй хүн энэ удаагийн уулзалтад оролцов.
Ерөнхий сайд Л.Оюун-эрдэнэ олон нийтийн байгууллагаас ажлын гараагаа эхэлж, хүүхдийн оролцооны байгууллагад ажиллаж байсан тухайгаа уулзалтын эхэнд дурдаад Засгийн газрын “Шинэ сэргэлтийн бодлого”-д хүний хөгжил, хүүхдийн асуудлыг онцгойлон тусгасан талаар танилцуулсан юм.
Хүүхэд хамгаалал, хөгжлийн асуудал нь Монгол Улсын хүний хөгжлийн тэргүүлэх чиглэл байх ёстой, сүүлийн 30 жилд энэ байдал төрийн бодлогын гадна орхигдож ирсэн, үүнийг анхааралдаа авсан гэдгээ Ерөнхий сайд онцлов.
Хүүхдийн байгууллагын 80 жилийн ойгоор буюу 2005 онд Ерөнхий сайдын түвшинд хүүхдийн төлөө ажилладаг төр, хувийн хэвшлийн байгууллагуудын удирдлагуудтай уулзаж байжээ. 18 жилийн дараа Ерөнхий сайд уулзаж буйд оролцогчид талархлаа илэрхийлж байв.
Хүүхэд хөгжлийн тогтолцоог эргэж харах, эрх зүйн орчинд анхаарах, хүүхдийн байгууллагуудын оролцоо, хүний нөөц, хүүхдийн эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хүүхэд хөгжлийн салбарын хөрөнгө оруулалт гэсэн анхаарлын төвд байгаа таван асуудалд төвлөрч ярилцаад шийдэл гаргахыг Ерөнхий сайд оролцогчдоос хүссэн. 

Хүүхдийн асуудал хариуцсан агентлагийн бүтэц, зохион байгуулалтад анхаарах цаг болсон, хүүхдийн төлөө фондын хөрөнгийн зарцуулалтыг ил тод болгох ёстой гэж 1977-1989 онд Монголын хүүхдийн байгууллагын даргаар ажиллаж байсан Ч.Цэрэндулам санал хэлсэн. Мөн хүүхдийн боловсрол, эрүүл мэнд, аюулгүй байдлыг хариуцсан байгууллагуудын уялдааг сайжруулах, хүүхдийн зуслан, өдөр өнжүүлэхийн үйл ажиллагаанд анхаарах, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн халамж, үйлчилгээ хангалтгүй байгаа, сум, хороонд хүүхэд, гэр бүлийн асуудал хариуцан ажиллаж байгаа нийгмийн ажилтны ачаалал эрс ихэссэн ч цалин нь бага. Үүнээс болоод хүүхдийн төлөө ажилладаг бүх байгууллага хүний нөөцийн хомсдолд орсон, хүүхэд хамгаалалд төсвөөс олгодог найман тэрбум төгрөг хаанаа ч хүрэлцэхгүй байгаа, гэр бүл болон байгууллага доторх хүүхдийн эрхийг хангуулах, нийгмийн хамгааллийн бодлого сүүлийн 20 жилд алдагдсан талаар 60 гаруй төлөөлөл санал, хүсэлтээ  хэллээ.
Уулзалтын төгсгөлд хүүхдийн төлөө үйл ажиллагаа явуулдаг төрийн байгууллагуудын нийгмийн ажилтнуудыг төрийн мэргэжлийн ангилалд шилжүүлэх боломжийг судлах, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын бүтцийг өөрчилж Засгийн газрын тохируулагч агентлаг хэлбэрээр салбар дундын зохицуулалтыг хангуулах, хүүхдийн зуслангуудын хувьчлалд хөндлөнгийн аудит хийлгэх, Ерөнхий сайдын тэргүүлдэг Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнд хүүхдүүдийн болон төрийн бус байгууллагын гэсэн салбар хоёр зөвлөлийг шинээр байгуулж, уулзалтад оролцсон төлөөллөөр шинэчлэх, Хүүхдийн төлөө фондын зарцуулалтыг хүүхдийн төлөө үйл ажиллагаа явуулдаг төр, хувийн хэвшлийнхэн өөрсдөө шийдэх, 2025 онд тэмдэглэх Монголын хүүхдийн байгууллагын  100 жилийн ойн бэлтгэл ажлыг одооноос хангах нь зөв гэдэг байр суурийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ илэрхийллээ.      

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Мандал сумын засаг даргын орлогч Л.Мөнхбатад Өмнөд Солонгосын шүүхээс 5 жилийн хорих ял оноожээ2 цаг 49 минутын өмнөГурван настай хүүг зодсон Э залилангийн хэргээр 9 жилийн ял сонсоод давж заалджээ3 цаг 12 минутын өмнөНийслэлийн улсын бүртгэлийн газрын үйлчилгээний хоёр цэг бямба гарагт ажиллана3 цаг 18 минутын өмнөБумбатын рашааны 44.1 га газрыг орон нутгийн тусгай хамгаалалтад авлаа3 цаг 30 минутын өмнөДахин боловсруулах үйлдвэрлэгчийнх хийх ажил уу эсвэл иргэдийнх үү3 цаг 57 минутын өмнөХНХЯ: Цалин, тэтгэврийн нэмэгдэлд иргэд олон нийт ам сайтай байна4 цаг 9 минутын өмнөЦЕГ: 23 дугаар сургуулийн ариун цэврийн өрөөнд “Хяналтын камер байршуулсан байна” гэх мэдээллийг шалгаж байна4 цаг 29 минутын өмнөТөрийн банк: “Мөрөөдлөө хадгалъя-2023” хадгаламжийн урамшуулалт аяны 2 дахь тохирлын эзэд тодорлоо4 цаг 42 минутын өмнөБаянхонгор аймагт ингэний 30-40 ферм байгуулахад Ерөнхий сайдаас дэмжлэг хүслээ4 цаг 47 минутын өмнөАдуундаа яваад сураггүй болсон иргэнийг 9 өдөр эрэн хайж, ар гэрийнхэнтэй нь зөвшилцөж эрлийг зогсоолоо4 цаг 53 минутын өмнөДагуул хот, эдийн засгийн тусгай бүсийг хөгжүүлэх чиглэлээр Тяньжин хоттой хамтран ажиллана5 цаг 1 минутын өмнөАрдчилсан эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгчид нэр дэвшигчид5 цаг 24 минутын өмнөIII эмнэлэг 40 саяын өртөгтэй хөлдөөж, засах эмчилгээг нэвтрүүллээ5 цаг 41 минутын өмнөӨвөлжилтийн бэлтгэл 87 хувьтай байна5 цаг 48 минутын өмнөШойгу Тегеранд айлчилж, Ираны армийн командлалын төлөөлөгчидтэй  уулзав 6 цаг 37 минутын өмнө"БЗД-ийн Засаг дарга Н.Баярмөнхийн ТҮЦ-ийн ачлага хийлгэхээр явуулсан нүүрээ халхалж, маск зүүсэн хүмүүс нь биднийг харанхуй газар аваачаад заналхийлсэн"6 цаг 40 минутын өмнөАТГ: Авлигыг мэдээлэх тусгай дугаараар 259 дуудлага хүлээн авчээ6 цаг 53 минутын өмнөМонгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Япон Улсын Ерөнхий сайд Ф.Кишидатай уулзав7 цаг 13 минутын өмнөС.Баярцогт: Би ганцхан газар шалгагдаагүй. Монголд, Швейцарьт, Хонгконгт, Австралид гээд олон хүчний байгууллагын шалгалтад ороод гарсан7 цаг 31 минутын өмнө"Д.Мөнх-Эрдэнийн хувийн байдалтай холбоотой асуудлыг дэлгэнэ"7 цаг 46 минутын өмнөС.Баярцогт: АН-ын дэд дарга нар Сүүдрийн Засгийн газрын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа7 цаг 52 минутын өмнөБямба гарагт төв талбайд шүдний эмнэлгүүд ажиллана7 цаг 55 минутын өмнөКим Чоль Сан: БНСУ-ын хил дээрээс иргэдийг буцааж буй асуудалд онцгойлон анхаарч, хүмүүнлэгийн үүднээс хандаж ажиллана7 цаг 58 минутын өмнөУулын Карабахын эрх баригчид гал зогсоохоо мэдэгдэв8 цаг 38 минутын өмнөТөрийн үйлчилгээг хүргэхэд давхардал үүсгэхгүй байх, мэдээллээр хангаж ажиллах үүрэг өглөө9 цаг 11 минутын өмнөGS 25 дэлгүүрийн үүдэнд гаднаа ил харагдах гэмтэл, шархгүй хүн нас барсан байжээ9 цаг 26 минутын өмнөОБЕГ: Согтуугаар гүүрнээс унаж голын усанд живсэн иргэнийг эрэн хайх ажил үргэлжилж байна9 цаг 57 минутын өмнөСогтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 92 зөрчил илрүүлжээ9 сар 21. 10:05Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын индрээс Монгол Улсын байр суурийг илэрхийллээ9 сар 21. 9:45Коронавирусын шинэ омог “Пирола”-гийн гол онцлогийг нэрлэв9 сар 21. 8:52BLOOMBERG: "G-7"-ийн орнууд Украины мөргөлдөөн дахин 6-7 жил үргэлжилж магадгүй гэжээ 9 сар 21. 7:30 Төлөөлөгчдийн танхим Зеленскийгээс АНУ-гийн үзүүлсэн тусламжийн тайланг нэхнэ9 сар 21. 7:25Монголын хоёр тамирчин өнөөдөр алтан медалийн төлөө барилдана9 сар 21. 7:05Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нар юу хэлэв9 сар 21. 7:04Монголчууд минь, хэдүүлээ ядаж ажил хийдэг болъё9 сар 21. 7:02Гавьяат тамирчин Д.Отгонжаргал дэлхийгээс 3 дахь медалиа хүртлээ9 сар 21. 7:01Цаг агаар: Зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр бороо орно9 сар 21. 7:00Д.Батжаргал: Хатуухан хэлэхэд, нэн тэргүүнд айл өрхийн болон аж ахуйн нэгжийн хогны хураамжийг нэмэх хэрэгтэй9 сар 21. 7:00МҮХАҮТ-ыг ирэх 4 жилд Д.Энхтүвшин удирдана9 сар 21. 6:59Дорнын зурхай: Үс засуулахад өнгө зүс сайжрах сайн9 сар 21. 6:45
 Facebook Twitter Youtube