Бээжингийн цагаар өнөө өглөө 9 цаг 31 минутад Хятад улс Жюүчуаний хиймэл дагуул хөөргөх төвөөс “Чанжэн II F” зөөгч пуужингаар “Шэньжөү-16” сансрын хөлгийг амжилттай хөөргөсөн байна. Хөлөг хөөрснөөс арван минутын дараа “Шэньжөү-16” нисэгчтэй сансрын хөлөг тойрог замдаа орсон аж. Сансрын нисэгчдийн биеийн байдал маш сайн байгаа гэнэ.
Энэ удаагийн "Шэнжөү-16" нислэгийн багийн бүрэлдэхүүнд хөлгийн дарга Жин Хайпэн, сансрын инженер Жү Янжү, ерөнхийлсөн туршилт судалгааны мэргэжилтэн Гүй Хайчао нарын нисгэгчид багтаж байгаа аж.
Хятадын сансрын нисэгчид 2030 оноос өмнө саран дээр бууна
Өчигдөр өглөө Хятадын сансрын "Шэньжөү-16” хөлгийн сансрын нисэгчдийн багийнханд зориулж Жючуаны хиймэл дагуул хөөргөх төвд хэвлэлийн бага хурал хийсэн. Хятадын нисэгчтэй сансрын инженерийн албаны орлогч дарга Линь Шичян хэлэхдээ, сүүлийн өдрүүдэд Хятадын нисэгчтэй сарны тандалт хайгуулын төслийн саран дээр газардах ажиллагаа эхэлсэн. Уг төсөл нь 2030 оноос өмнө Хятадын сансрын нисэгчид анх удаа саран дээр бууж, сарны судалгаа, холбогдох техникийн туршилтууд хийж, эх дэлхий сар хооронд нисэгчтэй аялах түвшинд хүрч, сарны гадаргуу дээр богино хугацаанд оршин суух, хүн-техникийн хамтарсан технологиуд ашиглаж гол чухал үүрэг биелүүлэх зорилготой гэжээ.
Сэтгэгдэл (0)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.