МАН-ын бүлгийн өнөөдрийн хуралдаанаар хүүхдийн мөнгийг бүх хүүхдэд 100 хувь олгох эсэх асуудлыг хэлэлцсэн байна. Бүлгийн хуралдаанаас ирэх долоодугаар сарын 1-нээс бүх хүүхдэд 100 хувь олгохыг дэмжсэн байна. Мөн өнгөрсөн хугацаанд хасагдсан хүүхдүүдийн мөнгийг нөхөж олгохыг дэмжсэн талаар Сангийн сайд Б.Жавхлан мэдээллээ. Тэрээр "Ирэх долдугаар сарын 1-нээс соёл, спорт нийтлэг үйлчилгээний төрийн албан хаагчдын цалинд өөрчлөлт орно. Аравдугаар сарын 1-нээс бусад төрийн албан хаагчдын цалинд өөрчлөлт орно. Нийт хүүхдэд 100 мянган төгрөг олгоно. Энэ оны нэгдүгээр сараас хүүхдийн мөнгөнөөс хасагдсан бүх хүүхдийн мөнгийг нөхөж олгоно” гэлээ.
Сэтгэгдэл (0)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.