МАН-ын бүлгийн хуралдаанаар Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төсөл болон цалин, тэтгэврийг нэмэх, хүүхдийн мөнгийг хүүхэд бүрт 100 хувь олгох зэрэг асуудлуудыг хэлэлцэж шийдвэрлэлээ.
МАН-ын бүлэг ирэх долоодугаар сарын 1-нээс эхлэн цалин, тэтгэврийг нэмэхийг дэмжсэн. Ингэхдээ цалинг 7 дугаар сарын 1-нээс, мөн 10 дугаар сарын нэгнээс гэсэн хоёр үе шатаар нэмнэ. Эхний ээлжид соёл, спорт, нийтлэг үйлчилгээний ангилалд байгаа төрийн албан хаагч нарын цалинг нэмнэ. Бусад төрийн албан хаагч нарын цалинг хоёрдугаар шатанд нэмэхээр болсон байна.
Тэтгэврийг нэмэгдүүлэхдээ инфляцтай уялдуулж нийт тэтгэврийн санг 10 хувиар нэмэгдүүлэхээр болжээ.
Мөн хүүхдийн мөнгийг нэгдүгээр сараас хойш хасагдаад байсан бүх хүүхдэд нөхөж олгохоор тогтсон. Цалин тэтгэврийг зөрүүг цэгцэлнэ. Өөрөөр хэлбэл, цалин тэтгэврийн суурьт өөрчлөлт орно. Үүнд 1.3 их наяд төгрөгийг эх үүсвэр шаардагдах юм.
Мөн зорилтот халамжийн чиглэлд буюу хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд, тэдгээрийн асран хамгаалагчдад олгодог 288 мянган төгрөгийн халамжийг 325 мянган төгрөг болгоно. Эхчүүдэд очдог сувилгаа асаргааны 83 мянган төгрөгийн тэтгэмж 255 мянган төгрөг болох юм. Үүнд 90 тэрбум төгрөгийн тодотгол хийгдэнэ.
Сэтгэгдэл (0)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.