Энэ мэдээ хуучирсан буюу 2023-05-30 нд нийтлэгдсэн байна.

М.Баяраа: Хот, нийтийн аж ахуйн 12 ажил, үйлчилгээг хувийн хэвшилд шилжүүлэх боломжтой

5/ 30/ 2023    15 цаг 31 минут

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр /2023.05.30/ болж, нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын удирдлагуудаас цаг үеийн нөхцөл байдлын талаар асууж тодруулсан юм.

Хот, нийтийн аж ахуйн ажил, үйлчилгээг хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдээр гүйцэтгүүлэх ажлын явцын талаар Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа танилцуулав. Тэрээр “Хот, нийтийн аж ахуйн чиглэлийн 17 төрлийн ажил, үйлчилгээ байгаа. Үүнээс тавыг нь төрийн байгууллага дангаараа гүйцэтгэдэг. 12 ажил,  үйлчилгээг  хувийн хэвшил рүү шууд шилжүүлэх боломжтой. Хот тохижилтын ажил, замын тохижилт, явган хүний зам, ногоон байгууламжийн ажилд сонгон шалгаруулалт зарласан. Хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд гүйцэтгэлээрээ санхүүжилт авах учраас сар бүр гүйцэтгэлд нь хяналт тавих боломж бүрдэнэ” гэлээ.

Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр дэх газар чөлөөлөлтийн талаар Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга Г.Батзориг танилцуулав.

Тэрээр "Чингэлтэй дүүргийн 8 дугаар хороонд  640 суудалтай сургуулийн барилгын ажилд 47 нэгж талбар өртсөнөөс долоон нэгж талбар үлдсэн. Мөн 150 ортой тусгай хэрэгцээт хүүхдийн цэцэрлэгийн барилгын ажилд 22 нэгж талбар өртсөнөөс 11-тэй нь зөвшилцөөд байна. 960 хүүхдийн суудалтай сургуулийн барилга, спорт заалны барилгад 45 нэгж талбар өртсөн. Үүнээс тавыг нь чөлөөлж, 15-тай нь зөвшилцсөн" гэлээ.

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Мандал сумын засаг даргын орлогч Л.Мөнхбатад Өмнөд Солонгосын шүүхээс 5 жилийн хорих ял оноожээ1 цаг 53 минутын өмнөГурван настай хүүг зодсон Э залилангийн хэргээр 9 жилийн ял сонсоод давж заалджээ2 цаг 15 минутын өмнөНийслэлийн улсын бүртгэлийн газрын үйлчилгээний хоёр цэг бямба гарагт ажиллана2 цаг 22 минутын өмнөБумбатын рашааны 44.1 га газрыг орон нутгийн тусгай хамгаалалтад авлаа2 цаг 33 минутын өмнөДахин боловсруулах үйлдвэрлэгчийнх хийх ажил уу эсвэл иргэдийнх үү3 цагийн өмнөХНХЯ: Цалин, тэтгэврийн нэмэгдэлд иргэд олон нийт ам сайтай байна3 цаг 12 минутын өмнөЦЕГ: 23 дугаар сургуулийн ариун цэврийн өрөөнд “Хяналтын камер байршуулсан байна” гэх мэдээллийг шалгаж байна3 цаг 32 минутын өмнөТөрийн банк: “Мөрөөдлөө хадгалъя-2023” хадгаламжийн урамшуулалт аяны 2 дахь тохирлын эзэд тодорлоо3 цаг 45 минутын өмнөБаянхонгор аймагт ингэний 30-40 ферм байгуулахад Ерөнхий сайдаас дэмжлэг хүслээ3 цаг 50 минутын өмнөАдуундаа яваад сураггүй болсон иргэнийг 9 өдөр эрэн хайж, ар гэрийнхэнтэй нь зөвшилцөж эрлийг зогсоолоо3 цаг 56 минутын өмнөДагуул хот, эдийн засгийн тусгай бүсийг хөгжүүлэх чиглэлээр Тяньжин хоттой хамтран ажиллана4 цаг 4 минутын өмнөАрдчилсан эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгчид нэр дэвшигчид4 цаг 28 минутын өмнөIII эмнэлэг 40 саяын өртөгтэй хөлдөөж, засах эмчилгээг нэвтрүүллээ4 цаг 44 минутын өмнөӨвөлжилтийн бэлтгэл 87 хувьтай байна4 цаг 51 минутын өмнөШойгу Тегеранд айлчилж, Ираны армийн командлалын төлөөлөгчидтэй  уулзав 5 цаг 41 минутын өмнө"БЗД-ийн Засаг дарга Н.Баярмөнхийн ТҮЦ-ийн ачлага хийлгэхээр явуулсан нүүрээ халхалж, маск зүүсэн хүмүүс нь биднийг харанхуй газар аваачаад заналхийлсэн"5 цаг 43 минутын өмнөАТГ: Авлигыг мэдээлэх тусгай дугаараар 259 дуудлага хүлээн авчээ5 цаг 56 минутын өмнөМонгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Япон Улсын Ерөнхий сайд Ф.Кишидатай уулзав6 цаг 16 минутын өмнөС.Баярцогт: Би ганцхан газар шалгагдаагүй. Монголд, Швейцарьт, Хонгконгт, Австралид гээд олон хүчний байгууллагын шалгалтад ороод гарсан6 цаг 35 минутын өмнө"Д.Мөнх-Эрдэнийн хувийн байдалтай холбоотой асуудлыг дэлгэнэ"6 цаг 49 минутын өмнөС.Баярцогт: АН-ын дэд дарга нар Сүүдрийн Засгийн газрын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа6 цаг 55 минутын өмнөБямба гарагт төв талбайд шүдний эмнэлгүүд ажиллана6 цаг 59 минутын өмнөКим Чоль Сан: БНСУ-ын хил дээрээс иргэдийг буцааж буй асуудалд онцгойлон анхаарч, хүмүүнлэгийн үүднээс хандаж ажиллана7 цаг 2 минутын өмнөУулын Карабахын эрх баригчид гал зогсоохоо мэдэгдэв7 цаг 41 минутын өмнөТөрийн үйлчилгээг хүргэхэд давхардал үүсгэхгүй байх, мэдээллээр хангаж ажиллах үүрэг өглөө8 цаг 14 минутын өмнөGS 25 дэлгүүрийн үүдэнд гаднаа ил харагдах гэмтэл, шархгүй хүн нас барсан байжээ8 цаг 29 минутын өмнөОБЕГ: Согтуугаар гүүрнээс унаж голын усанд живсэн иргэнийг эрэн хайх ажил үргэлжилж байна9 цагийн өмнөСогтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 92 зөрчил илрүүлжээ9 цаг 6 минутын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын индрээс Монгол Улсын байр суурийг илэрхийллээ9 цаг 25 минутын өмнөКоронавирусын шинэ омог “Пирола”-гийн гол онцлогийг нэрлэв9 сар 21. 8:52BLOOMBERG: "G-7"-ийн орнууд Украины мөргөлдөөн дахин 6-7 жил үргэлжилж магадгүй гэжээ 9 сар 21. 7:30 Төлөөлөгчдийн танхим Зеленскийгээс АНУ-гийн үзүүлсэн тусламжийн тайланг нэхнэ9 сар 21. 7:25Монголын хоёр тамирчин өнөөдөр алтан медалийн төлөө барилдана9 сар 21. 7:05Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нар юу хэлэв9 сар 21. 7:04Монголчууд минь, хэдүүлээ ядаж ажил хийдэг болъё9 сар 21. 7:02Гавьяат тамирчин Д.Отгонжаргал дэлхийгээс 3 дахь медалиа хүртлээ9 сар 21. 7:01Цаг агаар: Зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр бороо орно9 сар 21. 7:00Д.Батжаргал: Хатуухан хэлэхэд, нэн тэргүүнд айл өрхийн болон аж ахуйн нэгжийн хогны хураамжийг нэмэх хэрэгтэй9 сар 21. 7:00МҮХАҮТ-ыг ирэх 4 жилд Д.Энхтүвшин удирдана9 сар 21. 6:59Дорнын зурхай: Үс засуулахад өнгө зүс сайжрах сайн9 сар 21. 6:45
 Facebook Twitter Youtube