Энэ мэдээ хуучирсан буюу 2023-05-30 нд нийтлэгдсэн байна.

С.Жавхлантбаатар: Зургаадугаар сарын 20-нд дизель 20 автобус орж ирнэ

5/ 30/ 2023    15 цаг 40 минут

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр /2023.05.30/ болж, Улаанбаатар хотын авто замын газрын зургийн суурь системд нийтийн тээврийн бодит цагийн мэдээллүүдийг холбож, хэрэглээнд нэвтрүүлэх ажлын талаар Нийслэлийн Нийтийн тээврийн газрын дарга С.Жавхлантбаатар мэдээлэл өгөв.

Тэрээр “Энэ ажил хэрэгжсэнээр нийтийн тээврийн зогсоолын байршил, үйлчилгээнд явж байгаа автобуснууд, тэдгээрийн бодит цагийн мэдээлэл, цагийн хуваарь, хүлээх хугацаа, зогсоол хоорондын хугацааг онлайнаар авах боломжтой болно” гэлээ. Зургаадугаар сарын 1-нээс зуслангийн гурван чиглэлд зургаан автобус үйлчилгээнд явж эхэлнэ. Цаашид тоог нь нэмэгдүүлнэ. Мөн шөнийн цагаар зургаан чиглэлд 12 автобус явуулахаар төлөвлөжээ.

Түүнчлэн тэрбээр “Нийтийн тээвэрт 810 автобусаар парк шинэчлэл хийнэ. Эхний ээлжийн 20 цахилгаан автобус Эрээн хотод ирсэн байгаа.

Зургаадугаар сарын 20-нд дизель 20 автобус орж ирнэ” хэмээлээ.

Хотын дарга есдүгээр сарын 1-нээс өмнө автобуснуудыг оруулж ирж, чиглэлийн хуваарилалтыг хийхэд анхаарах хэрэгтэй гэлээ. Дээрх хугацаанд 450 автобусыг оруулж ирэхээр төлөвлөжээ.

Үүний дараа Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын дарга Ц.Ганболд мэдээлэл өгсөн юм. Тэрбээр “Энэ жилийн хувьд сайжруулсан шахмал түлшний зүүн үйлдвэрийг бүрэн хүчин чадлаар, баруун үйлдвэрийн 2-4 шугамыг ажиллуулна. Шахмал түлш нөөцлөх ажил тавдугаар сараас эхэлсэн, аравдугаар сарын 1-н гэхэд 100 мянган тонн түлш нөөцлөхөөр төлөвлөсөн. Одоогоор 15 мянган тонныг нөөцлөөд байна” гэв.

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Засгийн газар "Шинэ хоршоо хөдөлгөөн" өрнүүлэх тухай төслийг хэлэлцэж байна15 минут 20 секундын өмнөОлон Улсын Ардчиллын Холбооны ТОГТООЛ – II1 цаг 14 минутын өмнө"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...1 цаг 20 минутын өмнөЭдийн засагч Б.Лакшми: Ардчиллын арал гэж сурталчилдаг Монголын төр бизнесүүддээ халдаж, хоёр хөршөөсөө ялгарахааргүй болчихлоо1 цаг 22 минутын өмнөӨнөөдөр морь өдөр1 цаг 56 минутын өмнө"Энэ жил Орбит, Тахилт, Найрамдал, Баянхошууны замыг бүхэлд нь засварлана" гэв1 цаг 58 минутын өмнөТүүхэн товчоон: Мянга есөн зуун хорин дөрвөн оны Зөвлөлт-Хятадын хэлэлцээр3 цаг 1 минутын өмнөҮндэсний аудитын газарт 25 бие даагч мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ3 цаг 19 минутын өмнө“Алтаргана” наадам Булган аймагт болно3 цаг 21 минутын өмнөЁс зүйн ДЕЛО: Ц.Цэрэнпунцаг Банкны хуулийн төсөл “шахаж”, Б.Лхагвасүрэн Банкны салбарыг ерөнхийлөн мөлхүүлсээр…3 цаг 23 минутын өмнөУлаанбаатарт 6 хэм дулаан байна3 цаг 24 минутын өмнөЭсрэг, тэсрэг байр суурь: Н.Алтанхуяг, Д.Цогтбаатар3 цаг 25 минутын өмнөНэр дэвшигчдийн “хар зураг” генсекүүдийн ширээн дээр өрөгдөөд эхэлсэн үү3 цаг 26 минутын өмнөС.Зоригтой хамгийн сүүлд ресторанд уулзсан хүмүүс ам нээгээд эхэллээ3 цаг 27 минутын өмнөОюутнуудын дундах "хал цэргийн дэг"3 цаг 29 минутын өмнөХүүхэд залуучуудын театр “Хайрыг хайрла” жүжгээр дахин хөшгөө нээнэ4 сар 23. 13:09Өнөөдөр: Монгол бөхөнгийн өдөр4 сар 23. 12:30Их Британи Украинд 570 сая еврогийн тусламж үзүүлэхээ амлав4 сар 23. 12:20О.Батнайрамдал баруун бүсэд ялагдахаар байгаа тул тойрог хайж эхэлжээ4 сар 23. 11:27И.Мөнхжаргал: Эрх баригчид зөвхөн ялахын төлөө Үндэсний эв нэгдлийг уландаа гишгэж болохгүй4 сар 23. 10:15АЖНАЙГ АЖИХАД: Амны цавчаачдын толгойлгогч "АЖНАЙ"4 сар 23. 9:43Монголын баячууд улстөрчдөд дарлуулж байхдаа таарсан увайгүй л дээ4 сар 23. 9:41“Миний дайсны дайсан бол миний найз”4 сар 23. 7:49Түүхэн товчоон: Улаанбутангийн тулалдаан4 сар 23. 7:24Хуулийн сайд асны “шүгэл үлээсэн” дээрэмчин нь “Цагаан Шонхор”-ын Ч.Энхтайван байв4 сар 23. 7:18Д.СОСОРБАРАМ: С.Зориг амиа алдсан хэрэг хамт зүтгэж байсан нөхдийг нь насан туршид нь хардуулж, нулимуулж явдаг тогтолцооны цөм болчихлоо4 сар 23. 7:17Улаанбаатар ба Токио хотын цэвэрлэх байгууламж хэрхэн ажилладаг вэ?4 сар 23. 7:14Цаг агаарын мэдээ4 сар 23. 7:08Ж.Соронзонгийн хэргийг давж заалдах шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж, шийдвэрлэв4 сар 23. 7:05С.Зоригийн хэргийн материалыг нууцаас бүрэн гаргахыг шаардав4 сар 23. 6:56НЭРИЙГ НЬ АШИГЛАГЧ “ЭРЭЭ ЦЭЭРГҮЙЧҮҮД” ЦӨМ С.ЗОРИГИЙГ ТАЙВАН НОЙРСУУЛ…4 сар 22. 10:30Иргэний шилжилт хөдөлгөөний бүртгэлийг энэ сарын 29-нөөс зогсооно4 сар 22. 10:27Р.Базарын баривчилгаанаас улс төрийн “үнэр” л ханхийгээд байна даа4 сар 22. 9:10Нэрд гарсан юмнуудад нэг ч өөдтэй “амьтан” байхгүй4 сар 22. 9:09АЖНАЙГ АЖИХАД: Монголын төр нүдгүй чихгүй мэт аашилсан Ажнайгийн ноёрхол бол хуулиар халхавчилсан хулгай мөнөөсөө мөн4 сар 22. 8:58Баабар: Сарлаг нядлах аргачлал4 сар 22. 8:09Өнөөдөр могой өдөр4 сар 22. 8:07Долоо хоногийн өрнийн зурхай4 сар 22. 8:04Улаанбаатарт өдөртөө 6 хэм дулаан байна4 сар 22. 8:00“…Улс төрийн санхүүжилт” гэвэл Р.Базар ч, банк ч биш, Монголбанкны дэргэдэх СМА буруудна4 сар 22. 7:56
 Facebook Twitter Youtube