
Ховд аймгийн Ховд хотноо зохиогдож буй "2023 оны шатрын насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах эмэгтэйчүүдийн 53 дахь удаагийн шигшээ тэмцээн"-ий аваргаар 15 настай Э.Хүслэн тодорлоо.
"Хан-Алтай" клубын тамирчин, 52-р сургуулийн сурагч, спортын дэд мастер ЭРДЭНЭБАЯРЫН ХҮСЛЭН нь Монголын шатрын түүхэн дэх хамгийн залуу аварга болж байгаа юм.
11-р тойргийн тоглолтонд дэд мастер Э. Хүслэн хар өнгөөр наадаж, Дэлхийн шатрын холбооны дэд мастер Б. Амин-Эрдэнийн эсрэг тоглон хожиж, 11 өргөөс 7.5 хожилтой коэффицентийн давуугаар Монгол Улсын аварга цол хүртлээ.
Сэтгэгдэл (2)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.
Mundag ohindoo bayr hurgey.
Баяр хүргэе ээ.Гайхалтай.