Энэ мэдээ хуучирсан буюу 2023-06-01 нд нийтлэгдсэн байна.

Г.Занданшатар: Үндсэн хуульд оруулсан өөрчлөлт батлагдмагц маргааш нь бүх юм сайхан болчихно гэсэн үг биш

6/ 1/ 2023    9 цаг 44 минут

УИХ-ын дарга Г.Занданшатар Үндсэн хуульд оруулсан өөрчлөлт батлагдсаны дараа УИХ-ыг чуулганы нэгдсэн хуралдаан дээр үг хэлсэн. Түүний хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.

 Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан өөрчлөлт батлагдлаа. УИХ-ын гишүүд болон Ажлын хэсэгт баярлалаа. УИХ-ын гишүүд өнгөрсөн хугацаанд тойрогтоо ажиллаж ард иргэдийнхээ санал бодлыг сонссон. Гуравдугаар хэлэлцүүлгийн үеэр Үндсэн хуульд ойр ойрхон өөрчлөлт оруулж байгааг шүүмжилсэн  агуулга олонтаа дурдагдсан байна. 

2019 оны Үндсэн хуульд оруулсан өөрчлөлт өнөөдөр үр дүнгээ өгч эхэлж байгаа.  Тухайлбал, Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хууль энэхүү өөрчлөлтийн үр дүнгээр батлагдсан. Сүүлийн үед олон сангуудын булхай ил болж, олон жил бугшсан асуудлууд сөхөгдөж, олны анхааралд орж байна. Цаашлаад, Үндэсний баялгийн сангийн хууль батлагдах хүртэл олон өөрчлөлтүүд хэрэгжинэ. 

Өнөөдрийн Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтөөр 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн дутууг гүйцээлээ хэмээн ойлгож болно. 

Нөгөө талаасаа Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтээр  “давхар дээл”-ийн асуудал буюу УИХ-ын дөрвөөс илүүгүй гишүүн Засгийн газрын  гишүүнээр  ажиллахыг хориглосон заалтыг  хүчингүйд тооцсон. Энэ бол Үндсэн хуульд өөрчлөлт оруулсан асуудал биш юм. Гагцхүү 2019 онд оруулсан өөрчлөлтийг Үндсэн хуулийн цэцээс хүчингүйд тооцсон. Энэхүү заалт ч  гэсэн өнөөдрийн Үндсэн хуульд өөрчлөлт оруулах нэг шалтгаан юм.  Учир нь  УИХ  76 гишүүнтэй үед 39-өөс дээш суудал авсан нам олонх болно. Олонхын дотор олонхын хяналтыг Засгийн газрын  гишүүд буй болгож, энэ нь Үндсэн хуулийн хяналт, тэнцэл, хууль тогтоох, гүйцэтгэх засаглалын харилцаа алдагдах учраас гишүүдийн тооны асуудлыг зайлшгүй харгалзан үзэхийг Үндсэн хуулийн цэц дүгнэлтдээ дурдсан. Ийм учраас Үндсэн хуулийн цэцийн гаргасан дүгнэлт,  нөгөө  талаас сүүлийн  30 жил нийгэмд бугшсан авлига, хээл хахууль болон өмч хувьчлалаас эхлэлтэй олон алдаа завхралуудыг засах олон нийтийн хүсэмжлэл Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтөд тусгалаа олсон гэж үзэж байна. Тиймээс  Үндсэн хуулийн өөрчлөлт олон эерэг үр дагаврыг авчирна гэдэгт итгэж байна. Өөрөөр хэлбэл, түүхэн үүргээ маргаашаас эхлээд гүйцэтгэх болно. Харин зөв зүйлийг бид алгуурлалгүй, тайван, алсын хараатай хийж чадах нь үр дүнд хүрэх  суурь нь болох учиртай.  Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтийн дагуу  Монгол Улсын Их Хурлын тухай хууль, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль, Улс төрийн намын тухай хууль, УИХ-ын  сонгуулийн тухай хуулиуд  өөрчлөгдөнө. Ингэснээр цогц өөрчлөлт болж чадна. УИХ-ын гишүүд Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг яаралтай батлах шаардлагатай гэж үзэж байна. Энэхүү хуулиар УИХ-ын гишүүн  зөвхөн төр түмнийхээ төлөө зүтгэх боломжийг бүрдүүлж байгаа. Мөн аливаа тендерт оролцдоггүй, хамаарал бүхий этгээдээ албан тушаалд томилоход нөлөөлдөггүй байх зэрэг олон хязгаарлалтыг хуульчилж байна. Цогц  өөрчлөлтийг хийхийн тулд бид маргаашаас эхлээд улам шаргуу ажиллах хэрэгтэй байна.  Гэхдээ  Үндсэн хуульд оруулсан  өөрчлөлт батлагдмагц маргааш бүх юм сайхан болчихно гэсэн үг биш. Харин дагаж  гарах органик хууль, үндсэн хуульчилсан хууль, процессын хуулиудаа  даацтай, нийт ард түмний эрх ашигт нийцүүлж батлах хэрэгтэй юм. 

Өнөөдрөөс Монголын нийгэмд том шилжилт эхэллээ гэж үзэх ёстой. Алдаанаасаа суралцсан, илүү хэрсүүжсэн, илүү олон зөв өөрчлөлтийг нийгэм хүсэмжилж байна. Хэрсүү иргэд  бас тэнцвэртэй үнэн бодит мэдээллийг хүсэмжилж байна. Нийгмийн тулгамдсан асуудлуудаа зоригтой хэлэлцэж шүүдэг,  шударга бустай үл эвлэрдэг, буруу зөрүүг шууд хэлдэг, хэрсүүжсэн, мэдээлэлжсэн иргэд нийгмийн олонхыг  бүрдүүлдэг  болсныг бид  Үндсэн хуулийн өөрчлөлтийн хэлэлцүүлгийн үеэр харлаа. Хэрсүү иргэд  одоо тэнцвэртэй бодитой мэдээллийг хүсэж байна. Үнийн өсөлт, хүний эрх, шударга ёс гээд олон асуудлыг иргэд шүүмжлэн хэлэлцэж буй. Ийм учраас төрд  үл итгэх байдлаа ч гэсэн иргэд илэрхийлж байсан. Нийгмийн хүсэл эрмэлзлийг  сонсож, түүний төлөө зүтгэх нь орчин үеийн төрийн хамгийн чухал үзүүлэлт юм.  Төр, иргэний итгэлцлийг холдуулж, парламентын нэр хүндэд зохион байгуулалтай халдаж улмаар ардчиллын нэр хүндийг унагах гэсэн  санаатай,  санамсаргүй үйлдэл гарч байна  Яагаад гэвэл төрд  итгэх итгэл бол монголын ардчиллын суурь юм. Манай эдийн засаг өсөж, иргэдийн амьжиргаа дээрдэж, буруу булхайнууд илчлэгдэж, бохир арга барилууд үйлчлэхээ больж байгаа нь гадна, дотны зарим бүлэглэлд  таалагдахгүй байж болно.  Харин монголын төр шударга, шийдвэртэй өөрчлөлт хийж, зохион байгуулалттай энэ мэт бүлэглэлд хариу барих ёстой. Бид  төр, иргэний итгэлцлийг холдуулах, төрийг сульдуулах холын бодлого хүчтэй хэрэгжиж байгааг сайтар анхаарч, хэрсүү оюун ухаандаа тунгаан бодох цаг болсон. Монгол төрийн нэр хүндийг хамгаалах, нийгмийн шударга  үйлсийн төлөө энэхүү  өөрчлөлтийг хийсэн гэдэгт  бид итгэж байна.

Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтийг  бодиттой,  үр дүнтэй хэрэгжүүлэхийн  төлөө УИХ-ын гишүүд  илүү их хичээж,  хөдөлмөрлөж ажиллахыг уриалж байна гэж хэллээ хэмээн УИХ-ын Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ. 

1


Сэтгэгдэл (1)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.



150.129.141.116Зочин   • 6 сарын 1. 21 цаг 50 минут

Муухай гахай 2019 оны Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийхдээ бас л ингэж хэлж байсан. Гэвч 4 жил болоход өөдөлсөн юм алга. Үхэж далд ормор.



ШИНЭ МЭДЭЭ

Мандал сумын засаг даргын орлогч Л.Мөнхбатад Өмнөд Солонгосын шүүхээс 5 жилийн хорих ял оноожээ2 цаг 46 минутын өмнөГурван настай хүүг зодсон Э залилангийн хэргээр 9 жилийн ял сонсоод давж заалджээ3 цаг 8 минутын өмнөНийслэлийн улсын бүртгэлийн газрын үйлчилгээний хоёр цэг бямба гарагт ажиллана3 цаг 15 минутын өмнөБумбатын рашааны 44.1 га газрыг орон нутгийн тусгай хамгаалалтад авлаа3 цаг 26 минутын өмнөДахин боловсруулах үйлдвэрлэгчийнх хийх ажил уу эсвэл иргэдийнх үү3 цаг 53 минутын өмнөХНХЯ: Цалин, тэтгэврийн нэмэгдэлд иргэд олон нийт ам сайтай байна4 цаг 5 минутын өмнөЦЕГ: 23 дугаар сургуулийн ариун цэврийн өрөөнд “Хяналтын камер байршуулсан байна” гэх мэдээллийг шалгаж байна4 цаг 25 минутын өмнөТөрийн банк: “Мөрөөдлөө хадгалъя-2023” хадгаламжийн урамшуулалт аяны 2 дахь тохирлын эзэд тодорлоо4 цаг 38 минутын өмнөБаянхонгор аймагт ингэний 30-40 ферм байгуулахад Ерөнхий сайдаас дэмжлэг хүслээ4 цаг 43 минутын өмнөАдуундаа яваад сураггүй болсон иргэнийг 9 өдөр эрэн хайж, ар гэрийнхэнтэй нь зөвшилцөж эрлийг зогсоолоо4 цаг 49 минутын өмнөДагуул хот, эдийн засгийн тусгай бүсийг хөгжүүлэх чиглэлээр Тяньжин хоттой хамтран ажиллана4 цаг 57 минутын өмнөАрдчилсан эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгчид нэр дэвшигчид5 цаг 21 минутын өмнөIII эмнэлэг 40 саяын өртөгтэй хөлдөөж, засах эмчилгээг нэвтрүүллээ5 цаг 37 минутын өмнөӨвөлжилтийн бэлтгэл 87 хувьтай байна5 цаг 44 минутын өмнөШойгу Тегеранд айлчилж, Ираны армийн командлалын төлөөлөгчидтэй  уулзав 6 цаг 34 минутын өмнө"БЗД-ийн Засаг дарга Н.Баярмөнхийн ТҮЦ-ийн ачлага хийлгэхээр явуулсан нүүрээ халхалж, маск зүүсэн хүмүүс нь биднийг харанхуй газар аваачаад заналхийлсэн"6 цаг 36 минутын өмнөАТГ: Авлигыг мэдээлэх тусгай дугаараар 259 дуудлага хүлээн авчээ6 цаг 49 минутын өмнөМонгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Япон Улсын Ерөнхий сайд Ф.Кишидатай уулзав7 цаг 9 минутын өмнөС.Баярцогт: Би ганцхан газар шалгагдаагүй. Монголд, Швейцарьт, Хонгконгт, Австралид гээд олон хүчний байгууллагын шалгалтад ороод гарсан7 цаг 28 минутын өмнө"Д.Мөнх-Эрдэнийн хувийн байдалтай холбоотой асуудлыг дэлгэнэ"7 цаг 42 минутын өмнөС.Баярцогт: АН-ын дэд дарга нар Сүүдрийн Засгийн газрын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа7 цаг 48 минутын өмнөБямба гарагт төв талбайд шүдний эмнэлгүүд ажиллана7 цаг 52 минутын өмнөКим Чоль Сан: БНСУ-ын хил дээрээс иргэдийг буцааж буй асуудалд онцгойлон анхаарч, хүмүүнлэгийн үүднээс хандаж ажиллана7 цаг 55 минутын өмнөУулын Карабахын эрх баригчид гал зогсоохоо мэдэгдэв8 цаг 34 минутын өмнөТөрийн үйлчилгээг хүргэхэд давхардал үүсгэхгүй байх, мэдээллээр хангаж ажиллах үүрэг өглөө9 цаг 7 минутын өмнөGS 25 дэлгүүрийн үүдэнд гаднаа ил харагдах гэмтэл, шархгүй хүн нас барсан байжээ9 цаг 22 минутын өмнөОБЕГ: Согтуугаар гүүрнээс унаж голын усанд живсэн иргэнийг эрэн хайх ажил үргэлжилж байна9 цаг 53 минутын өмнөСогтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 92 зөрчил илрүүлжээ9 цаг 59 минутын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын индрээс Монгол Улсын байр суурийг илэрхийллээ9 сар 21. 9:45Коронавирусын шинэ омог “Пирола”-гийн гол онцлогийг нэрлэв9 сар 21. 8:52BLOOMBERG: "G-7"-ийн орнууд Украины мөргөлдөөн дахин 6-7 жил үргэлжилж магадгүй гэжээ 9 сар 21. 7:30 Төлөөлөгчдийн танхим Зеленскийгээс АНУ-гийн үзүүлсэн тусламжийн тайланг нэхнэ9 сар 21. 7:25Монголын хоёр тамирчин өнөөдөр алтан медалийн төлөө барилдана9 сар 21. 7:05Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нар юу хэлэв9 сар 21. 7:04Монголчууд минь, хэдүүлээ ядаж ажил хийдэг болъё9 сар 21. 7:02Гавьяат тамирчин Д.Отгонжаргал дэлхийгээс 3 дахь медалиа хүртлээ9 сар 21. 7:01Цаг агаар: Зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр бороо орно9 сар 21. 7:00Д.Батжаргал: Хатуухан хэлэхэд, нэн тэргүүнд айл өрхийн болон аж ахуйн нэгжийн хогны хураамжийг нэмэх хэрэгтэй9 сар 21. 7:00МҮХАҮТ-ыг ирэх 4 жилд Д.Энхтүвшин удирдана9 сар 21. 6:59Дорнын зурхай: Үс засуулахад өнгө зүс сайжрах сайн9 сар 21. 6:45
 Facebook Twitter Youtube