-"Шинэ Хархорум" хотын шинэ нисэх буудлын байршлын судалгаа,
-"Шинэ Хархорум" хот хүртэлх авто замын төлөвлөлтийн судалгаа,
-"Шинэ Хархорум" хотын эрчим хүчний хангамжийн төлөвлөлтийн судалгаа,
-"Шинэ Хархорум" хотын төлөвлөлтийн судалгаа концепцийг боловсруулах ажлын танилцуулгыг хийлээ.
Дээрх асуудлуудын хүрээнд Үндэсний хорооны гишүүд асуулт асууж, саналаа хэллээ. Хуралдаанаас Улаанбаатар хот-Хархорум болон Улаанбаатар хот-Өгий нуур чиглэлийн авто замын трасс, Элсэн тал орчимд шинэ онгоцны буудал байгуулах судалгааны байршил, “Мандалговь-Арвайхээр” чиглэлийн 220кВ болон “Арвайхээр-Хархорин” чиглэлийн 110кВ-ын ЦДАШ-аар хангах хувилбарыг тус тус хэлэлцэн дэмжсэн аж.
Мөн "Шинэ Хархорум" хотыг төлөвлөж, байгуулах газрыг улсын тусгай хэрэгцээнд авах ажлыг холбогдох хууль, журмын дагуу шуурхай зохион байгуулахаар тогтов.
Сэтгэгдэл (0)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.