Энэ мэдээ хуучирсан буюу 2023-06-07 нд нийтлэгдсэн байна.

Улсынхаа нэр хүндэд сөргөөр хандсан, хүчирхийлэл, сэтгэцэд нөлөөт бодисыг сурталчилсан зэрэг төслийг Кино урлагийг дэмжих сан санхүүжүүлэхгүй

6/ 7/ 2023    11 цаг 42 минут

Кино урлагийг дэмжих сан нь Кино урлагийг хөгжүүлэх, кино үйлдвэрлэлийг дэмжих, уран бүтээлчдийг чадавхжуулах, кино бүтээлийг хадгалан хамгаалах, сэргээн засварлах, Монгол киног олон улсад сурталчлан таниулах зорилготой аж. Уг зорилгын хүрээнд 2022 оны есдүгээр сарын 21-ний өдрөөс аравдугаар сарын 21-ний хооронд нийт 67 төслийг хүлээн авч үүнээс 11 төсөлд санхүүжилтийг олгож эхэлсэн байна. Санхүүжилт олгосон төслүүдээс дурдвал кино найруулагч Б.Гарамхандын хүүхдийн сэдэвт гэр бүлийн кино "Алдагдсан өдрүүд” УСК, "Алтан өргөө олон улсын кино наадам", "Ю тийм" ХХК "Амира олон ангит хүүхэлдэйн кино" зэрэг уран бүтээл олон нийтэд хүрч эхлээд буй.

Харин 2023 оны сонгон шалгаруулалт нь нэг сарын хугацаанд явагдах ба зургаадугаар сарын 30-ны өдрөөр төсөл хүлээн авах хугацаа хаагдах юм.

"Кино урлагийг дэмжих сан"-гийн 2023 оны сонгон шалгаруулалт эхэлсэнтэй холбогдуулан Монголын Үндэсний кино урлагийн зөвлөлөөс дараах мэдээллийг өгөв.

МҮКУЗ-ийн гишүүн Н.Ганхуяг “Монголын кино мэргэжлийн болон сонирхогчдын гэсэн хочр түвшинд хийгдэж байна. Кино урлагийг дэмжих сан мэргэжлийн буюу өндөр ур чадвартай хийгдэх магадлалтай ирээдүйтэй киног дэмжинэ. Залуу ур чадвартай уран бүтээлчдийн багийг мэдээж дэмжиж ажиллана.

Харин Монгол Улсынхаа нэр хүндэд сөргөөр хандсан, монгол хүний үнэ цэнэ үнэлэмжийг бууруулсан, ахуй соёлоо гутаасан, байгаль ан амьтанд хүнлэг бусаар хандсан, бэлгийн гаж үйлдлийг дэмжсэн утга агуулга бүхий, архидалт тамхи, мансуурах бодисыг сурталчилсан гэхээсээ илүү харуулсан бүтээлийг дэмжихгүй. Мөн хүчирхийлэл түлхүү харуулсан төсөлд санхүүжилт олгохгүй. Гэхдээ уран бүтээлч ямар төрлийн бүтээл хийх нээлттэй, бид хориг саад тавиагүй. Харин кино хийдэг бүхэнд санхүүжилт олгохгүй. Сонгон шалгаруулалтад Кино урлагийн зөвлөлийн гишүүд шударга зарчимч байх үүднээс олон талаас нь хэлэлцэж байж дээрх төслүүдийг сонгосон” хэмээв.

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 83 зөрчил бүртгэгджээ7 цаг 46 минутын өмнөШадар Сайд С.Амарсайхан ОХУ-ын Онцгой байдлын сайд А.В.Куренковыг хүлээн авч уулзлаа8 цаг 15 минутын өмнөСэрэмжлүүлэг: 33 настай эмэгтэй бага насны 3 хүүхдийн хамт угаартаж нас баржээ8 цаг 38 минутын өмнөНийслэлийн хөгжлийн 2024 оны төлөвлөгөөний эхний хэлэлцүүлгийг хийлээ8 цаг 44 минутын өмнөБоомтуудын 9, 10 дугаар саруудад ажиллах болон түр хаах цагийн ХУВААРЬ9 цаг 42 минутын өмнөТ.Аюурсайхан, Б.Ганхуяг нарын 11 хүнд холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хурал маргааш болно10 цагийн өмнөНүүрсний хулгайн хэрэгт шалгагдах явцдаа оргон зайлсан гэх Д.Наранхүүг АТГ-аас саатуулан шалгаж байна9 сар 27. 10:20М.Бадарчийн барилдах эрхийг 4 жилээр хасах санал хүргүүлжээ9 сар 27. 10:05 Испанийн эрх баригчид Шакираг татварын хэрэгт буруутгаж байна9 сар 27. 10:04ЖҮДО: ОУХМ Б.Гончигсүрэн мөнгөн медаль хүртлээ9 сар 27. 9:30ЖҮДО: А.Адьяасүрэн хүрэл медаль хүртлээ9 сар 27. 9:23Зам даваанд халтиргаа гулгаа үүсэж хөдөлгөөнд саад учирч байна9 сар 27. 9:08Монгол Улсад телевиз үүсэж хөгжсөн түүх9 сар 27. 9:04Монгол Улсын хөгжлийн түншүүд сэргээгдэх эрчим хүчний салбарт хамтран ажиллах саналтай байна9 сар 27. 8:52Хар тэнгисийн флотын "нас барсан" командлагч Оросын БХЯ-ны коллегийн  хуралд оролцов 9 сар 27. 8:50Вагнерын Беларусь дахь "аялан тоглолт" өндөрлөж байна9 сар 27. 7:30Экспортыг хориглосон ч ОХУ-д бензин шатахууны биржийн үнэ дахин өсөв9 сар 27. 7:25Цаг агаар: Завханы нутгаар их цас орно9 сар 27. 7:00Хотын дарга Д.Сумъяабазар гурваас уруудсан дүн авч, “Түгжрэл”-ийн сайдтай хамт “таалагддаггүй”, “сонгохгүй” жагсаалтад оров9 сар 27. 6:53Зурхай: Үс засуулахад аз жаргал ирэх маш сайн9 сар 27. 6:45БНСУ-тай соёлын бүтээлч үйлдвэрлэлийн салбарт хамтын ажиллагааг эхлүүллээ9 сар 26. 17:53"Гүйцэтгэлийн үнэлгээний үр дүнгээр багш нарын 52 хувь нь урамшуулал авна"9 сар 26. 17:51ЗАР: Шинэ алтай хотхонд 55.18 мкв 2 өрөө орон сууц худалдана9 сар 26. 17:30Ирэх сарын 1-нээс сайжруулсан шахмал түлшний 650 цэг ажиллана9 сар 26. 16:57Монгол Улсын 2024 оны төсвийн төслийг УИХ-д өргөн барина9 сар 26. 16:10Л.Энх-Амгалан: Монголын багш нарын үйлдвэрчний эвлэл бол төрийн бус байгууллага. Засгийн газартай хэлэлцээрт ордог байгууллага биш9 сар 26. 15:54НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлөөс гаргасан зөвлөмжүүдийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг баталлаа9 сар 26. 15:35ЗГ: Ажил гүйцэтгээгүй гүйцэтгэгчтэй байгуулсан гэрээний гүйцэтгэлийг дүгнэж, гэрээг цуцална9 сар 26. 15:32Өчигдөр 106 иргэн эрүүлжүүлэх байранд хоножээ9 сар 26. 14:59Б.Батбаатарыг ИЗНН-ын даргаар бүртгэхээс татгалзаж өгнө үү гэх гомдол ирүүлжээ9 сар 26. 14:27Жүдо: О.Хүслэн хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо9 сар 26. 13:43С.Эрдэнэбат: Цалин хөлсийг ойрын хугацаанд 50 хувиар нэмэгдүүлэх нэн шаардлагатай байна9 сар 26. 13:37П.Сайнзориг: Б.Бадарч допинг хэрэглэсэн нь нотлогдож, батлагдаж байгаа учир асуудлыг хуулийн хүрээнд ярина9 сар 26. 13:28Цоохор ирвэс айлын хотонд орж мал барьжээ9 сар 26. 13:15Жүдо: Б.Гончигсүрэн алтан медалийн төлөө барилдана9 сар 26. 13:06Тархины саатай хүүхдийн ризотоми мэс заслыг нутагшуулахад Японы эмч нартай хамтран ажиллалаа9 сар 26. 12:48ШШГЕГ-ынхан "Цагаан захтнууд"-ын орыг дэвсэж өгөхөө хэзээ болих вэ...9 сар 26. 12:36Т.Мөнхсайхан: Жил ирэх тусам согтууруулах ундааны градусыг бууруулах бодлого барьж байгаа9 сар 26. 12:22Жүдо: Б.Гончигсүрэн хагас шигшээд шалгарлаа9 сар 26. 11:56Төмс хураалт 39.8 хувьтай байна9 сар 26. 11:54
 Facebook Twitter Youtube