Энэ мэдээ хуучирсан буюу 2023-06-07 нд нийтлэгдсэн байна.
Хятад улс 1 сая 70 мянган автомашин экспортолжээ
6/ 7/ 2023 14 цаг 55 минут

2023 оны эхний улиралд Хятад улс 1 сая 70 мянган автомашин экспортолж, анх удаа Япон улсын автомашины экспортыг давж дэлхийд тэргүүлжээ. Автомашины экспорт нэмэгдсэн тул олон улсын автомашин тээвэрлэх усан онгоцны эрэлт хэрэгцээ дээд цэгтээ хүрч, усан тээврийн болон автомашины компаниуд хөлөг онгоц урьдчилан захиалж бүтээлгэж байна.
Хятад улсад өмнө нь автомашиныг бөөнөөр нь ачиж буулгах том оврын усан онгоцны үйлдвэр байгаагүй. Энэ чиглэлийн Хятад компаниуд зах зээлийн боломжийг ашиглаж, том оврын хөлөг онгоц үйлдвэрлэж эхэлж буй аж.
Сэтгэгдэл (0)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.