Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн албан тушаалаа өөрийн хүсэлтээр өгч, Завхан аймгийн МАН-ын даргаар томилогдон 2024 оны УИХ-ын сонгуульд өрсөлдөх нь тодорхой болсон Г.Өнөрбаярыг Завханы Засаг даргад томилуулахаар ИТХ-аас нь Ерөнхий сайдад нэрийг нь хүргүүлсэн.
Ерөнхий сайд өчигдөр захирамж гарган Г.Өнөрбаярыг Завхан аймгийн Засаг даргаар томилсон байна.
Засгийн газрын 2023 оны тавдугаар сарын 17-ны хуралдаанаар Завхан аймгийн Засаг даргаар ажиллаж байсан Д.Түвшинжаргалыг хангалтгүй ажилласан хэмээн үзэж, үүрэгт албан тушаалаас нь чөлөөлсөн юм.
Сэтгэгдэл (0)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.