Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган Каховын усан цахилгаан станцын даланг дэлбэрсэн хэрэг явдлыг иж бүрэн мөрдөн шалгах шаардлагатай гэж мэдэгдээд хэргийн нөхцөл байдлыг тогтоох олон улсын комисс байгуулахыг санал болгов.
Усан цахилгаан станцад юу болсон талаар "хэн ч эргэлзэхгүй байх" үүднээс учир шалтгааныг нарийвчлан тогтоох шаардлагатай гэж тэр тайлбарлав. Эрдоганы төлөвлөснөөр комиссын бүрэлдэхүүнд Украин, Орос, НҮБ, Туркийн мэргэжилтнүүдийг оруулах ёстой.
Эрдоган энэ санаачилгаа Украины ерөнхийлөгч Владимир Зеленскийд хандан "Турк улс энэ асуудалд үр тарианы коридортой адил чадах бүхнээ хийхэд бэлэн" гэдгээ баталж, хэлэлцээрийн механизмыг ашиглахыг санал болгов.
Эрдоган мөн ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй утсаар ярьж, усан цахилгаан станцын дэлбэрэлтийг хамтран мөрдөн шалгах төлөвлөгөөгөө танилцуулж, Турк үүнд туслахад бэлэн байна гэжээ.
Путин, Зеленский нар Эрдогантай утсаар ярьснаа баталсан боловч тэдний хэн нь ч түүний дээрх саналын талаар дурдаагүй байна. Украины Ерөнхийлөгч Туркийн мэргэжил нэгт нөхөртөө "Оросын Кахов УЦС-д болсон террорист халдлагын хүмүүнлэгийн болон байгаль орчны үр дагавар, тухайлбал Запорожжийн АЦС-д учирч болох эрсдэлийн талаар ярьж, гамшгийг арилгахад Украинд яаралтай хэрэгцээтэй байгаа арга хэмжээний талаар танилцуулжээ.
Харин Путин Эрдогантай ярилцахдаа Каховска усан цахилгаан станцын далан сүйрснийг Украины "харгис үйлдэл" гэж нэрлэсэн бөгөөд байгаль орчин, хүмүүнлэгийн томоохон сүйрэлд хүргэсэн гэжээ. Тэрээр “Киевийн эрх баригчид барууны кураторуудын санал болгосноор хурцадмал байдалд аюултай мөрий тавьж, Оросын нутаг дэвсгэрт хорлон сүйтгэх ажиллагаа зохион байгуулж байна” гэж мэдэгдэв.
Каховская усан цахилгаан станц зургадугаар сарын 6-ны шөнө сүйрсэний улмаас Херсон мужийн эрэг орчмын суурин газруудын усны түвшин 12 м-ээр нэмэгдэж, бүхэл бүтэн тосгон үерт автжээ. Болсон явдалд Украин, Орос хоёр бие биенээ буруутгаж байгаа юм.
Эх сурвалж: Мoscowtimes.ru
Сэтгэгдэл (0)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.