Энэ мэдээ хуучирсан буюу 2023-06-08 нд нийтлэгдсэн байна.

О.Чинзориг: Өрсөлдөх чадварын индекс хамгийн бага гарсан ч төрийн үйлчилгээний цахимжилт 70 хувьтай байгаа

6/ 8/ 2023    14 цаг 01 минут

Харилцаа холбоо, мэдээлэл технологийн салбарын “ICT Expo-2023” энэ жил “Mindgolia” буюу “Мэдлэгт суурилсан эдийн засаг” уриан дор зургаадугаар сарын 9-11-нд Үндэсний соёл амралтын хүрээлэнд болно. Энэ үеэр Монгол Улс дахь цахим шилжилтийн ололт амжилт, ахиц дэвшлийг сурталчлан таниулж, бататгах ажээ. Мөн жил бүр “ICT Еxpo” арга хэмжээний хүрээнд “ICT Forum” зохион байгуулж, харилцаа холбоо, мэдээлэл технологийн салбарын өнгөрсөн, одоо, ирээдүйн амжилт ололт, алдаа оноо, алсын хараа, гарц гаргалгааг тодорхойлдог уламжлалтай. Энэ жилийн “ICT Forum‘23”-т 1000 гаруй зочин, төлөөлөгч, илтгэгч, панелист оролцож, гурван танхимд зэрэг илтгэл хэлэлцүүлжээ.

ЦХХХ-ны сайд Н.Учрал "1990 оны зах зээлийн шилжилтээс хойш төрийн ямар нэг дэмжлэггүйгээр олон улсын түвшинд өрсөлдөхүйц хэмжээнд хүрч чадсан цорын ганц салбар бол харилцаа холбоо, мэдээлэл технологийн салбар юм. Энэ салбарын хөгжлийн ололт, хөгжлийн хурдасгуурыг ашиглахгүйгээр аль ч салбарыг бүтээмжтэй, үр ашигтайгаар хөгжүүлэх боломжгүй. “ICT Expo-2023”, “ICT Forum‘23” арга хэмжээг “Mindgolia” гэх уриан дор зохион байгуулж байгаа. Уул уурхайн бүтээгдэхүүнээс хамааралтай эдийн засгийг төрөлжүүлж, олборлолтыг оюун санаа руу чиглүүлэх дараагийн 10 жилийг хамтдаа эхлүүлэх цаг болсон.

“Mining to mind” буюу олборлолтоос оюун санаа руу чиглэсэн, шинжлэх ухаан, технологид суурилсан 10 жилийн хөгжлийн төлөвлөгөөг боловсруулах үндэслэл “Алсын хараа-2050”, “Шинэ сэргэлтийн бодлого”-ын баримт бичигт тусгагдсан. Тун удахгүй уг хөгжлийн төлөвлөгөөгөө Монгол Улсын Засгийн газарт танилцуулна. “ICT Forum‘23”-н хүрээнд хэлэлцэх гурван салбар хэлэлцүүлгийн агуулга нь төр-хувийн хэвшлийн түншлэлийг хөгжүүлж, эко системийг нэвтрүүлснээр ямар ач холбогдолтой байх талаар ярилцах юм. Мөн цахим хөгжлийг түүчээлэх талуудын оролцоо, өсөлтийг дэмжсэн бизнесийн орчныг бүрдүүлэх зорилтыг дэвшүүлж байгаа" гэлээ.

2020 оны аравдугаар сард E-Mongolia 1.0 хэрэглээнд нэвтэрч, төрийн 187 үйлчилгээг авах боломж бүрдсэн бол өнгөрсөн тавдугаар сард нээлтээ хийсэн E-Mongolia 3.0 хэрэглээнд нэвтэрснээр 80 гаруй байгууллагын 1072 төрийн үйлчилгээг цахимаар авах боломжтой болжээ. E-Mongolia систем өдгөө 1.6 сая хэрэглэгчтэй болж, 28 сая удаагийн үйлчилгээг иргэдэд үзүүлсэн байна. Цахим шилжилтийг эрчимжүүлж, хууль, эрх зүйн орчныг бүрдүүлж, төсөл, арга хэмжээг үе шаттайгаар хэрэгжүүлснээр манай улс НҮБ-аас эрхлэн гаргадаг Цахим засаглалын хөгжлийн индексээр 2022 онд 193 орноос 74 дүгээрт орж, 18 байраар урагшилсан байна.

“ICT Forum‘23”-н үеэр Нийслэлийн Цахим хөгжил, мэдээллийн технологийн газрын дарга О.Чинзориг “Цахим хот” сэдвээр илтгэл тавьж, нийслэлд хэрэгжүүлж буй цахим шилжилтийн төлөвлөгөө, үр дүнг танилцуулав. Тэрээр “Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа-2050”-д тавьсан зорилтод нийцүүлэн “Хотын хөгжлийн индекс”-ийг дөрвөн бүлэг, 86 үзүүлэлтээр тооцсон. Ийнхүү тогтвортой байдал, амьдрах орчин, хүртээмжтэй байдал, өрсөлдөх чадвар гэх индексүүдээр тооцоолоход хотын хөгжлийн нэгдсэн индекс 0.464 байна. Тодруулбал, өрсөлдөх чадварын индекс хамгийн бага буюу 0.294 гарсан. Харин төрийн үйлчилгээний цахимжилт 70 хувьтай байгаа нь эерэг үзүүлэлт. Иргэд цэцэрлэгийн бүртгэл болоод автомашины татвараа төлөх гэж жилд хэдэн мянгаараа дугаарладаг байсан бол одоо энэ бүгд цахим хэлбэрт шилжсэн.

Мөн нийслэлийн нутгийн захиргааны байгууллага, дүүрэг, хороод нийлсэн 1100 гаруй байгууллагын албан хаагчид нэгдсэн платформоор мэдээлэл солилцох боломжтой болсон. 2022 оноос 134 төрлийн үйлчилгээ эрхлэх зөвшөөрлийг цахимаар хүлээн авч эхэлсэн бөгөөд 8471 иргэн, аж ахуй нэгжийн хүсэлтийг шийдвэрлэж, үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл олгоод байна. Ингэснээр төрийн үйлчилгээний бүтээмж сайжирч, цаг хугацаа хэмнэж, зардлаа бууруулж байгаа. Нийслэлийн зүгээс хэрэгжүүлэх 2020-2024 оны цахим шилжилтийн төлөвлөгөөг “Цахим хот” нэрээр тодорхойлсон. Энэ хүрээнд авлига, хүнд суртлыг бууруулах, төрийн үйлчилгээг сайжруулах зорилготой “Цахим засаглал” бүлэг, түгжрэлийг бууруулж, замын хөдөлгөөнийг зөв зохион байгуулахад чиглэсэн “Зам тээвэр” бүлэг, иргэдийн аюулгүй байдалд анхаарахаар “Аюулгүй хот” бүлгийг төлөвлөсөн. Эдгээр гурван бүлгийн хүрээнд 26 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхээр үндэсний мэдээллийн технологийн тэргүүлэх 70 гаруй компани, 1000 гаруй монгол инженертэй хамтран ажиллаж байна” гэв.

 “ICT Forum ‘23” арга хэмжээ өнөөдөр гурван бүлэг сэдэв, 27 илтгэл, 15 хэлэлцүүлгийн хүрээнд 18:00 цаг хүртэл үргэлжилнэ.

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Хан-Уул дүүргийн 18-р сургуулийн 21 сурагч бөөлжиж, суулгасан байдалтай эмнэлэгт хүргэгджээ30 минут 18 секундын өмнөСэрэмжлүүлэг: Гарцаар гарч байсан 12-13 насны 2 хүүхэд авто осолд өртөж, нэг нь нас баржээ45 минут 32 секундын өмнөМандал сумын засаг даргын орлогч Л.Мөнхбатад Өмнөд Солонгосын шүүхээс 5 жилийн хорих ял оноожээ4 цаг 4 минутын өмнөГурван настай хүүг зодсон Э залилангийн хэргээр 9 жилийн ял сонсоод давж заалджээ4 цаг 27 минутын өмнөНийслэлийн улсын бүртгэлийн газрын үйлчилгээний хоёр цэг бямба гарагт ажиллана4 цаг 33 минутын өмнөБумбатын рашааны 44.1 га газрыг орон нутгийн тусгай хамгаалалтад авлаа4 цаг 45 минутын өмнөДахин боловсруулах үйлдвэрлэгчийнх хийх ажил уу эсвэл иргэдийнх үү5 цаг 12 минутын өмнөХНХЯ: Цалин, тэтгэврийн нэмэгдэлд иргэд олон нийт ам сайтай байна5 цаг 24 минутын өмнөЦЕГ: 23 дугаар сургуулийн ариун цэврийн өрөөнд “Хяналтын камер байршуулсан байна” гэх мэдээллийг шалгаж байна5 цаг 44 минутын өмнөТөрийн банк: “Мөрөөдлөө хадгалъя-2023” хадгаламжийн урамшуулалт аяны 2 дахь тохирлын эзэд тодорлоо5 цаг 57 минутын өмнөБаянхонгор аймагт ингэний 30-40 ферм байгуулахад Ерөнхий сайдаас дэмжлэг хүслээ6 цаг 2 минутын өмнөАдуундаа яваад сураггүй болсон иргэнийг 9 өдөр эрэн хайж, ар гэрийнхэнтэй нь зөвшилцөж эрлийг зогсоолоо6 цаг 8 минутын өмнөДагуул хот, эдийн засгийн тусгай бүсийг хөгжүүлэх чиглэлээр Тяньжин хоттой хамтран ажиллана6 цаг 16 минутын өмнөАрдчилсан эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгчид нэр дэвшигчид6 цаг 39 минутын өмнөIII эмнэлэг 40 саяын өртөгтэй хөлдөөж, засах эмчилгээг нэвтрүүллээ6 цаг 56 минутын өмнөӨвөлжилтийн бэлтгэл 87 хувьтай байна7 цаг 3 минутын өмнөШойгу Тегеранд айлчилж, Ираны армийн командлалын төлөөлөгчидтэй  уулзав 7 цаг 52 минутын өмнө"БЗД-ийн Засаг дарга Н.Баярмөнхийн ТҮЦ-ийн ачлага хийлгэхээр явуулсан нүүрээ халхалж, маск зүүсэн хүмүүс нь биднийг харанхуй газар аваачаад заналхийлсэн"7 цаг 55 минутын өмнөАТГ: Авлигыг мэдээлэх тусгай дугаараар 259 дуудлага хүлээн авчээ8 цаг 8 минутын өмнөМонгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Япон Улсын Ерөнхий сайд Ф.Кишидатай уулзав8 цаг 28 минутын өмнөС.Баярцогт: Би ганцхан газар шалгагдаагүй. Монголд, Швейцарьт, Хонгконгт, Австралид гээд олон хүчний байгууллагын шалгалтад ороод гарсан8 цаг 46 минутын өмнө"Д.Мөнх-Эрдэнийн хувийн байдалтай холбоотой асуудлыг дэлгэнэ"9 цаг 1 минутын өмнөС.Баярцогт: АН-ын дэд дарга нар Сүүдрийн Засгийн газрын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа9 цаг 7 минутын өмнөБямба гарагт төв талбайд шүдний эмнэлгүүд ажиллана9 цаг 10 минутын өмнөКим Чоль Сан: БНСУ-ын хил дээрээс иргэдийг буцааж буй асуудалд онцгойлон анхаарч, хүмүүнлэгийн үүднээс хандаж ажиллана9 цаг 13 минутын өмнөУулын Карабахын эрх баригчид гал зогсоохоо мэдэгдэв9 цаг 53 минутын өмнөТөрийн үйлчилгээг хүргэхэд давхардал үүсгэхгүй байх, мэдээллээр хангаж ажиллах үүрэг өглөө9 сар 21. 10:57GS 25 дэлгүүрийн үүдэнд гаднаа ил харагдах гэмтэл, шархгүй хүн нас барсан байжээ9 сар 21. 10:42ОБЕГ: Согтуугаар гүүрнээс унаж голын усанд живсэн иргэнийг эрэн хайх ажил үргэлжилж байна9 сар 21. 10:11Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 92 зөрчил илрүүлжээ9 сар 21. 10:05Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын индрээс Монгол Улсын байр суурийг илэрхийллээ9 сар 21. 9:45Коронавирусын шинэ омог “Пирола”-гийн гол онцлогийг нэрлэв9 сар 21. 8:52BLOOMBERG: "G-7"-ийн орнууд Украины мөргөлдөөн дахин 6-7 жил үргэлжилж магадгүй гэжээ 9 сар 21. 7:30 Төлөөлөгчдийн танхим Зеленскийгээс АНУ-гийн үзүүлсэн тусламжийн тайланг нэхнэ9 сар 21. 7:25Монголын хоёр тамирчин өнөөдөр алтан медалийн төлөө барилдана9 сар 21. 7:05Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нар юу хэлэв9 сар 21. 7:04Монголчууд минь, хэдүүлээ ядаж ажил хийдэг болъё9 сар 21. 7:02Гавьяат тамирчин Д.Отгонжаргал дэлхийгээс 3 дахь медалиа хүртлээ9 сар 21. 7:01Цаг агаар: Зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр бороо орно9 сар 21. 7:00Д.Батжаргал: Хатуухан хэлэхэд, нэн тэргүүнд айл өрхийн болон аж ахуйн нэгжийн хогны хураамжийг нэмэх хэрэгтэй9 сар 21. 7:00
 Facebook Twitter Youtube