Энэ мэдээ хуучирсан буюу 2023-06-08 нд нийтлэгдсэн байна.

Н.Удаанжаргалыг удааж байгаад нүүрсний хэргийг “унтраах” уу?!

6/ 8/ 2023    14 цаг 03 минут

Ердөө хагас жилийн өмнө “...Нүүрсний хулгай” гээд улсаараа шуугиж байв. Одоо энэ хулгайн талаарх яриа, мэдээлэл, үйл явдлууд “уугих” төдий болжээ. Удаандаа унтарч ч мэдэх нь, энэ байдлаараа.

Үнэндээ, төмөр замын С.Батдөлийнхөөс өөр шүүх рүү явсан нүүрсний гэх хэрэг алга. Тэгээд ч “...С.Батдөлийн цаадах хүн сугарааад үлдчихлээ” гэсэн шүүмжлэл нийгэмд байна.

Ажлаа бүтээхээр авлига өгсөн арваад компанийн хүн л түүнтэй хамт шүүгдэх бололтой. Ер нь хагас жилийн өмнө нийгмийг шуугиулаад байсан нүүрсний 17 хулгайч, УИХ-ын нэр бүхий гишүүд хаачсан юм, бүү мэд. Бас нууцаас гаргаж сүйд болоод байсан оффтейк гэрээнүүд ч юу болж дууссан нь тодорхойгүй боллоо. Энэ мэтээс болоод сүүлийн үед “...Нүүрсний хулгай байсан юм уу. Огт байгаагүй юм биш үү” гэж хүртэл яригдаж байна.

Гэтэл нүүрсний борлуулалт, гэрээ тендер дээр төрийн цензур тавиад хагас жил болтол их наяд гаруй төгрөгийн “сул орлого” нүүрснээс ороод иржээ. Одоо түүгээр төсвөө тодотгох гэж байна. Цалин пүнлүүг нэмж, хүүхдийн мөнгийг олгоно. Ийм бодит үр дүн гараад ирлээ. Тэгэхээр нүүрсний хулгай байхын дээдээр байсан болох нь тодорхой болж байгаа юм. Хагас жилд их наяд төгрөг хуулиас гадуур нөхдүүдийн халаас руу ордог байсан л  гэсэн үг.

Нүүрсний хулгай бодитой байсан гэх өөр том нотолгоо нь “Тавантолгой төмөр зам” компанийн захирал асан Н.Удаанжаргалтай холбогдоно. Уг нь энэ залуу 10 гаруй жил гацаад байсан Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 234 км төмөр замыг барьж дуусгасан. Энэ бол том үйл явдал. Тэр утгаараа ч Н.Удаанжаргалд Хөдөлмөрийн баатар цол олгосон нь тодорхой юм.

Харин тэрбээр төмөр замаа дуусгаж, ашиглалтад өгснөөсөө ердөө сарын дараа Солонгос руу нисээд, тэндээсээ цаашаа явчихсан. Өнөөг хүртэл эргэж ирээгүй байна. Тиймээс түүнийг “шувуу” хэмээн зарлаж эрж хайгаад эхэлсэн. Сар гаруйн өмнө Аргентинд байгааг нь тогтоосон. Гэтэл Н.Удаанжаргал тэндээсээ Тайланд руу нисэж, Тайландаасаа машинд суугаад Малайз руу орчихсон. Одоог хүртэл тэндээ байгаа аж. Ер нь бол “Шувуу” ажиллагааныхан Н.Удаанжаргалын хаана байгааг тогтоочихдог. Тэгсэн атлаа яагаад Монголд авчирч чадахгүй байгаа нь ойлгомжгүй байгаа юм. “Шувуу” ажиллагааг ахалж буй ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар өчигдөр “...Н.Удаанжаргал Малайз улсад байгаа гэдэг мэдээлэл үндсэндээ батлагдсан. Хууль сахиулах байгууллагууд руу бичгээ хүргүүлээд, ажиллаж байна. Уг мэдээллийг энэ нөхөд маань ч бас сонсож байгаа. Гэм буруугийн асуудлыг бид шийдэхгүй. Тиймээс хэргээ үнэн зөвөөр шийдүүлэх, өөрсдөө хүндрэл чирэгдэл учруулалгүйгээр шалгуулах нь хэн хэнийхээ ажлыг үрэхгүй байх сайн талтай” гэх мэдээллийг хэвлэлийнхэнд өглөө. Түүний үгнээс Н.Удаанжаргалыг “урьсан” байдал анзаарагдав. Үнэхээр ч Н.Удаанжаргалыг нүүрсний хулгайтай шууд холбоогүй гэдэг. Харин төмөр зам барьсан зардал мөнгөтэй нь холбоотой асуудал яригддаг. Тодорхой хэлбэл, ил болсон оффтейк гэрээний гол гэрч л юм. Тэгэхээр Х.Нямбаатарын хэлдэгчлэн Н.Удаанжаргал эртхэн ирвэл өөрт нь л хэрэгтэй. Хамгийн гол нь хууль түүнийг хүлээсээр л байх болно. Сая харсан даа, Т.Бадамжунай гэдэг хүн дөрвөн жил гаруй харьд амьдарсан ч баригдаж ирээд л хоригдож байна. Уг нь тэрбээр гадаадад тэгж удаагүй бол өдийд төрийн тамга түшээд ч сууж байх боломжтой л хүн байгаа юм.

Нөгөөтэйгүүр Н.Удаанжаргалыг ингэж удаагаад байгаа ямар нэг “хүчин” байсаар л байна. Түүнийг удааж байгаад нүүрсний хэргийг “унтраах” хүсэл зорилго ч ард нь нуугдаж байж болох юм. Тэр хүн, эсвэл тэд хэн бэ. Уг нь энэ бүхэн цаг хугацааны л асуудал шүү дээ. Тун удахгүй нуугаад байсан оффтейк гэрээ шиг зад үсрээд л гараад ирнэ. Тэр цагт Н.Удаанжаргалыг ингэж “удаагаад” байгаа нөхдүүд эс үйлдлээрээ нүүрсний хулгайч л болно. Өнөөдөр бас Г.Ганболд гэдэг гишүүн нүүрсний нээлттэй сонсголыг нам дараад л байна. Энэ ч адилхан. Тиймээс нэг л зүйл ойлгомоор байгаа юм. Одоо Монголд цаг өөр болсон. Нууж, дарж байгаад хэдүүлхнээ хувааж идээд байж болохгүй. Баригддаг болсон. Тэр тусмаа, хамгийн ойлгомжтой, бараг ил болчихсон нүүрсний хулгайг дараад дараад нэмэргүй. Мөдхөн улам хүчтэй дэлбэ үсэрнэ. Гурван сая таван зуун мянган монгол хүн “...Нүүрсний хулгайг яаж шийдэх нь вэ” гээд хараад л сууж байгаа шүү дээ.

Б.ДАМДИН-ОЧИР

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ ЗУРГАДУГААР САРЫН 8. ПҮРЭВ ГАРАГ. № 113 (7098)

 

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Хан-Уул дүүргийн 18-р сургуулийн 21 сурагч бөөлжиж, суулгасан байдалтай эмнэлэгт хүргэгджээ11 минут 39 секундын өмнөСэрэмжлүүлэг: Гарцаар гарч байсан 12-13 насны 2 хүүхэд авто осолд өртөж, нэг нь нас баржээ26 минут 53 секундын өмнөМандал сумын засаг даргын орлогч Л.Мөнхбатад Өмнөд Солонгосын шүүхээс 5 жилийн хорих ял оноожээ3 цаг 46 минутын өмнөГурван настай хүүг зодсон Э залилангийн хэргээр 9 жилийн ял сонсоод давж заалджээ4 цаг 8 минутын өмнөНийслэлийн улсын бүртгэлийн газрын үйлчилгээний хоёр цэг бямба гарагт ажиллана4 цаг 15 минутын өмнөБумбатын рашааны 44.1 га газрыг орон нутгийн тусгай хамгаалалтад авлаа4 цаг 26 минутын өмнөДахин боловсруулах үйлдвэрлэгчийнх хийх ажил уу эсвэл иргэдийнх үү4 цаг 53 минутын өмнөХНХЯ: Цалин, тэтгэврийн нэмэгдэлд иргэд олон нийт ам сайтай байна5 цаг 5 минутын өмнөЦЕГ: 23 дугаар сургуулийн ариун цэврийн өрөөнд “Хяналтын камер байршуулсан байна” гэх мэдээллийг шалгаж байна5 цаг 25 минутын өмнөТөрийн банк: “Мөрөөдлөө хадгалъя-2023” хадгаламжийн урамшуулалт аяны 2 дахь тохирлын эзэд тодорлоо5 цаг 38 минутын өмнөБаянхонгор аймагт ингэний 30-40 ферм байгуулахад Ерөнхий сайдаас дэмжлэг хүслээ5 цаг 43 минутын өмнөАдуундаа яваад сураггүй болсон иргэнийг 9 өдөр эрэн хайж, ар гэрийнхэнтэй нь зөвшилцөж эрлийг зогсоолоо5 цаг 49 минутын өмнөДагуул хот, эдийн засгийн тусгай бүсийг хөгжүүлэх чиглэлээр Тяньжин хоттой хамтран ажиллана5 цаг 57 минутын өмнөАрдчилсан эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгчид нэр дэвшигчид6 цаг 21 минутын өмнөIII эмнэлэг 40 саяын өртөгтэй хөлдөөж, засах эмчилгээг нэвтрүүллээ6 цаг 37 минутын өмнөӨвөлжилтийн бэлтгэл 87 хувьтай байна6 цаг 44 минутын өмнөШойгу Тегеранд айлчилж, Ираны армийн командлалын төлөөлөгчидтэй  уулзав 7 цаг 34 минутын өмнө"БЗД-ийн Засаг дарга Н.Баярмөнхийн ТҮЦ-ийн ачлага хийлгэхээр явуулсан нүүрээ халхалж, маск зүүсэн хүмүүс нь биднийг харанхуй газар аваачаад заналхийлсэн"7 цаг 36 минутын өмнөАТГ: Авлигыг мэдээлэх тусгай дугаараар 259 дуудлага хүлээн авчээ7 цаг 49 минутын өмнөМонгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Япон Улсын Ерөнхий сайд Ф.Кишидатай уулзав8 цаг 9 минутын өмнөС.Баярцогт: Би ганцхан газар шалгагдаагүй. Монголд, Швейцарьт, Хонгконгт, Австралид гээд олон хүчний байгууллагын шалгалтад ороод гарсан8 цаг 28 минутын өмнө"Д.Мөнх-Эрдэнийн хувийн байдалтай холбоотой асуудлыг дэлгэнэ"8 цаг 42 минутын өмнөС.Баярцогт: АН-ын дэд дарга нар Сүүдрийн Засгийн газрын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа8 цаг 48 минутын өмнөБямба гарагт төв талбайд шүдний эмнэлгүүд ажиллана8 цаг 52 минутын өмнөКим Чоль Сан: БНСУ-ын хил дээрээс иргэдийг буцааж буй асуудалд онцгойлон анхаарч, хүмүүнлэгийн үүднээс хандаж ажиллана8 цаг 55 минутын өмнөУулын Карабахын эрх баригчид гал зогсоохоо мэдэгдэв9 цаг 34 минутын өмнөТөрийн үйлчилгээг хүргэхэд давхардал үүсгэхгүй байх, мэдээллээр хангаж ажиллах үүрэг өглөө9 сар 21. 10:57GS 25 дэлгүүрийн үүдэнд гаднаа ил харагдах гэмтэл, шархгүй хүн нас барсан байжээ9 сар 21. 10:42ОБЕГ: Согтуугаар гүүрнээс унаж голын усанд живсэн иргэнийг эрэн хайх ажил үргэлжилж байна9 сар 21. 10:11Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 92 зөрчил илрүүлжээ9 сар 21. 10:05Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын индрээс Монгол Улсын байр суурийг илэрхийллээ9 сар 21. 9:45Коронавирусын шинэ омог “Пирола”-гийн гол онцлогийг нэрлэв9 сар 21. 8:52BLOOMBERG: "G-7"-ийн орнууд Украины мөргөлдөөн дахин 6-7 жил үргэлжилж магадгүй гэжээ 9 сар 21. 7:30 Төлөөлөгчдийн танхим Зеленскийгээс АНУ-гийн үзүүлсэн тусламжийн тайланг нэхнэ9 сар 21. 7:25Монголын хоёр тамирчин өнөөдөр алтан медалийн төлөө барилдана9 сар 21. 7:05Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нар юу хэлэв9 сар 21. 7:04Монголчууд минь, хэдүүлээ ядаж ажил хийдэг болъё9 сар 21. 7:02Гавьяат тамирчин Д.Отгонжаргал дэлхийгээс 3 дахь медалиа хүртлээ9 сар 21. 7:01Цаг агаар: Зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр бороо орно9 сар 21. 7:00Д.Батжаргал: Хатуухан хэлэхэд, нэн тэргүүнд айл өрхийн болон аж ахуйн нэгжийн хогны хураамжийг нэмэх хэрэгтэй9 сар 21. 7:00
 Facebook Twitter Youtube