Энэ мэдээ хуучирсан буюу 2023-06-08 нд нийтлэгдсэн байна.

Герман улсад болох дэлхийн Хуванцарын яармагт манай улсын үйлдвэрлэгчид оролцоно

6/ 8/ 2023    15 цаг 47 минут

"AMI Plastics World Expo" зургаадугаар сарын 14-15-ны хооронд Германы Эссэн хотод гурав дахь удаагаа зохион байгуулагдах гэж байна. Энэ нь хуванцрын салбарын мэргэжилтнүүд хуран чуулж, хамгийн сүүлийн үеийн инновац, шинэ технологи, салбарын хөгжил, зах зээлийн чиг хандлагыг судалж, хамтын ажиллагаагаа өргөжүүлдэг дэлхийн хамгийн том арга хэмжээ билээ.

Олон нийтэд нээлттэй уг үзэсгэлэн нь Хуванцрын нийлмэл бүтээгдэхүүний дэлхийн яармаг, Хуванцар дахин боловсруулах дэлхийн яармаг, полимер туршилтын дэлхийн яармаг гэх гурван томоохон хэсгээс бүрдэнэ. Тус үеэр оролцогчидтой уулзах хэлэлцүүлэг, технологийн танилцуулга, сургалт семинар зэрэг арга хэмжээ ч давхар зохион байгуулагддаг. Мөн үйлдвэрлэл үйлчилгээндээ нэвтрүүлэх шинэ бүтээгдэхүүн, материал хайж яваа худалдан авагчид ч уг экспог олноор зорьдог ажээ.

2021 оны үзэсгэлэнд 200 орчим байгууллага оролцсон ба 3000 орчим хүн зочилж танилцжээ. Харин 2023 онд Хуванцар дахин боловсруулах дэлхийн яармагт Монголын хуванцар дахин боловсруулах чиглэлээр тэргүүлэгч зургаан компани оролцохоор бүртгүүлжээ. Эдгээр компани нь Европын холбооны "SWITCH-Asia" хөтөлбөрийн санхүүжилтээр хэрэгжиж буй “Монгол Улс дахь хуванцрын дахин боловсруулалтын тогтвортой байдлыг хангах төслийн (SPRIM) үйл ажиллагаанд идэвхтэй хамрагдаж, Европт туршлага солилцох хөтөлбөрийн шалгаруулалтад тэнцсэн байгууллагууд юм. Хуванцар дахин боловсруулах бичил, жижиг, дунд үйлдвэрүүдийг (ЖДҮ) байгаль орчинд ээлтэй практикт шилжихэд нь дэмжлэг үзүүлэх замаар тогтвортой үйлдвэрлэл, хэрэглээний хэв маягийг дэмжих зорилготой юм.

"SPRIM" төслийг Каритас Чех Репаблик, Байгаль орчин, аюулгүй байдлын төв, Экосум, Монголын тогтвортой хөгжлийн гүүр байгууллагууд хамтран 2020 оноос хойш хэрэгжүүлжээ. Уг төслийн хүрээнд Хуванцар дахин боловсруулах дэлхийн яармагт Монгол Улсаа төлөөлөн, үйл ажиллагаа бүтээгдэхүүнээ танилцуулж, шинэ түншлэл, олон улсын зах зээлийн мэдлэг мэдээлэл цуглуулах болсон дотоодын хуванцар дахин боловсруулах компаниудыг танилцуулъя,

"Цэцүүх трейд" ХХК: 2018 онд химийн аюултай бодисын хуванцар савлагааг дахин боловсруулах чиглэлээр үйл ажиллагаа эхлүүлж, мөн дээрээс нь дахин боловсруулсан хуванцраар PE&PP бүтээгдэхүүн амжилттай үйлдвэрлэж байна.

"Мультипак" ХХК: 2010 онд байгуулагдсан энэхүү LDPE дахин боловсруулах компани нь хуванцар хальс болон баглаа боодол үйлдвэрлэдэг.

"Метропласт ХХК": 2011 онд үүсгэн байгуулагдсан Метропласт нь цонх, тагтны хаалтын PVC материал, өндөр даралтын HDPE ус дамжуулах хоолой, РР хоолой, хоолойд PU хөөсөн тусгаарлагч үйлдвэрлэдэг хуванцар үйлдвэрлэгч юм.

"Хэв Хашмал Пластик ХХК": HDPE, PP дахин боловсруулах уг компани нь 2014 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд барилгын бетон бүтээцийн хуванцар хэв хийх чиглэлээр мэргэшсэн.

"TML ХХК": 2018 онд үүсгэн байгуулагдсан тус компани нь Монголын анхны хэрэглээний дараах PET боловсруулдаг анхдагч дахин боловсруулдаг ба дээд зэргийн чанарын үзүүлэлтийг хангасан дахин боловсруулсан хуванцар үртэс үйлдвэрлэдэг компани билээ.

"Пластик Центр ХХК": 2016 онд үүсгэн байгуулагдсан Пластик төв нь LDPE дахин боловсруулсан хуванцраар эко жорлон, суваг шуудууны доторлогоо үйлдвэрлэдэг.

Эх сурвалж: Caritas Czech Republic in Mongolia
0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Мандал сумын засаг даргын орлогч Л.Мөнхбатад Өмнөд Солонгосын шүүхээс 5 жилийн хорих ял оноожээ3 цаг 7 минутын өмнөГурван настай хүүг зодсон Э залилангийн хэргээр 9 жилийн ял сонсоод давж заалджээ3 цаг 29 минутын өмнөНийслэлийн улсын бүртгэлийн газрын үйлчилгээний хоёр цэг бямба гарагт ажиллана3 цаг 36 минутын өмнөБумбатын рашааны 44.1 га газрыг орон нутгийн тусгай хамгаалалтад авлаа3 цаг 47 минутын өмнөДахин боловсруулах үйлдвэрлэгчийнх хийх ажил уу эсвэл иргэдийнх үү4 цаг 14 минутын өмнөХНХЯ: Цалин, тэтгэврийн нэмэгдэлд иргэд олон нийт ам сайтай байна4 цаг 26 минутын өмнөЦЕГ: 23 дугаар сургуулийн ариун цэврийн өрөөнд “Хяналтын камер байршуулсан байна” гэх мэдээллийг шалгаж байна4 цаг 46 минутын өмнөТөрийн банк: “Мөрөөдлөө хадгалъя-2023” хадгаламжийн урамшуулалт аяны 2 дахь тохирлын эзэд тодорлоо4 цаг 59 минутын өмнөБаянхонгор аймагт ингэний 30-40 ферм байгуулахад Ерөнхий сайдаас дэмжлэг хүслээ5 цаг 4 минутын өмнөАдуундаа яваад сураггүй болсон иргэнийг 9 өдөр эрэн хайж, ар гэрийнхэнтэй нь зөвшилцөж эрлийг зогсоолоо5 цаг 10 минутын өмнөДагуул хот, эдийн засгийн тусгай бүсийг хөгжүүлэх чиглэлээр Тяньжин хоттой хамтран ажиллана5 цаг 18 минутын өмнөАрдчилсан эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгчид нэр дэвшигчид5 цаг 42 минутын өмнөIII эмнэлэг 40 саяын өртөгтэй хөлдөөж, засах эмчилгээг нэвтрүүллээ5 цаг 58 минутын өмнөӨвөлжилтийн бэлтгэл 87 хувьтай байна6 цаг 5 минутын өмнөШойгу Тегеранд айлчилж, Ираны армийн командлалын төлөөлөгчидтэй  уулзав 6 цаг 55 минутын өмнө"БЗД-ийн Засаг дарга Н.Баярмөнхийн ТҮЦ-ийн ачлага хийлгэхээр явуулсан нүүрээ халхалж, маск зүүсэн хүмүүс нь биднийг харанхуй газар аваачаад заналхийлсэн"6 цаг 57 минутын өмнөАТГ: Авлигыг мэдээлэх тусгай дугаараар 259 дуудлага хүлээн авчээ7 цаг 10 минутын өмнөМонгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Япон Улсын Ерөнхий сайд Ф.Кишидатай уулзав7 цаг 30 минутын өмнөС.Баярцогт: Би ганцхан газар шалгагдаагүй. Монголд, Швейцарьт, Хонгконгт, Австралид гээд олон хүчний байгууллагын шалгалтад ороод гарсан7 цаг 49 минутын өмнө"Д.Мөнх-Эрдэнийн хувийн байдалтай холбоотой асуудлыг дэлгэнэ"8 цаг 4 минутын өмнөС.Баярцогт: АН-ын дэд дарга нар Сүүдрийн Засгийн газрын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа8 цаг 9 минутын өмнөБямба гарагт төв талбайд шүдний эмнэлгүүд ажиллана8 цаг 13 минутын өмнөКим Чоль Сан: БНСУ-ын хил дээрээс иргэдийг буцааж буй асуудалд онцгойлон анхаарч, хүмүүнлэгийн үүднээс хандаж ажиллана8 цаг 16 минутын өмнөУулын Карабахын эрх баригчид гал зогсоохоо мэдэгдэв8 цаг 55 минутын өмнөТөрийн үйлчилгээг хүргэхэд давхардал үүсгэхгүй байх, мэдээллээр хангаж ажиллах үүрэг өглөө9 цаг 28 минутын өмнөGS 25 дэлгүүрийн үүдэнд гаднаа ил харагдах гэмтэл, шархгүй хүн нас барсан байжээ9 цаг 43 минутын өмнөОБЕГ: Согтуугаар гүүрнээс унаж голын усанд живсэн иргэнийг эрэн хайх ажил үргэлжилж байна9 сар 21. 10:11Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 92 зөрчил илрүүлжээ9 сар 21. 10:05Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын индрээс Монгол Улсын байр суурийг илэрхийллээ9 сар 21. 9:45Коронавирусын шинэ омог “Пирола”-гийн гол онцлогийг нэрлэв9 сар 21. 8:52BLOOMBERG: "G-7"-ийн орнууд Украины мөргөлдөөн дахин 6-7 жил үргэлжилж магадгүй гэжээ 9 сар 21. 7:30 Төлөөлөгчдийн танхим Зеленскийгээс АНУ-гийн үзүүлсэн тусламжийн тайланг нэхнэ9 сар 21. 7:25Монголын хоёр тамирчин өнөөдөр алтан медалийн төлөө барилдана9 сар 21. 7:05Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нар юу хэлэв9 сар 21. 7:04Монголчууд минь, хэдүүлээ ядаж ажил хийдэг болъё9 сар 21. 7:02Гавьяат тамирчин Д.Отгонжаргал дэлхийгээс 3 дахь медалиа хүртлээ9 сар 21. 7:01Цаг агаар: Зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр бороо орно9 сар 21. 7:00Д.Батжаргал: Хатуухан хэлэхэд, нэн тэргүүнд айл өрхийн болон аж ахуйн нэгжийн хогны хураамжийг нэмэх хэрэгтэй9 сар 21. 7:00МҮХАҮТ-ыг ирэх 4 жилд Д.Энхтүвшин удирдана9 сар 21. 6:59Дорнын зурхай: Үс засуулахад өнгө зүс сайжрах сайн9 сар 21. 6:45
 Facebook Twitter Youtube