
Өнөөдөр Чөлөөт бөхийн холбоог үндсээр нь өөрчлөх шаардлага тулгараад байгаа талаар чөлөөт бөхийн дэлхийн аварга П.Орхон, Т.Тулга нар мэдээлэл хийсэн. Тус мэдээллийн дараа Монгол Улсын гавьяат тамирчин О.Насанбурмаа өөрийн цахим хуудаснаа Чөлөөт бөхийн холбооны шударга бус байдлын талаар бичжээ.
Тэрбээр "Тамирчдын эрх маш их зөрчигдөж байна.
1.2011 онд Гачууртын Чинбат ерөнхийлөгчтэй Чөлөөт бөхийн холбоо Дэлхийн аваргаас хошой медаль авч Олимпийн эрх аваад ирж байхад Олимп-д эрх авсан тамирчин явахгүй сорилт хийнэ гэсэн шуум тараагаад 2012 Олимпийн бэлтгэл дээр Удирдах зөвлөл гэж 12 хүн ирж зохиомол хурал хийж суулгаж байгаад өөрт минь ч хэлэлгүй , сорилт хийлгэлгүй миний оронд өөр хүн явуулж байсан. Чөлөөт бөхийн Удирдах зөвлөлд намайг дэмждэг байсан Алтай группийн ерөнхийлөгч
Х.Бат-Эрдэнэ ахад ч хэлэлгүй нууцаар хуйвалдаан зохиож ийм шийдвэр гаргаж байсан.
Өөрийгөө явахгүй гэдэгээ сайт, сонин сэтгүүлээс мэдэж авсандаа маш их гомдож явдаг.
Учир шалтгааныг нь асуухад Насанбурмаагийн биений юм ирж байгаа тул өөр хүн сонгосон жигшиг инээдтэй мэдээлэл тараасан байдаг юм.
Миний биений юмыг надаас илүү мэдэж нтр
Тэр үед өөрсдөө эрхээ авсан 29 тамирчин 2012 оны Олимп-д оролцсоноос 28нь өөрөө орж билээ,
Хэвлэл мэдээлэлд ярилцлага өгнө хэл ам хийнэ гэхэд чамайг цаашдаа ахиж барилдуулахгүй, барилдах эрхийг нь хасна гэж айлган дарамтлаж сүрдүүлж байсан.
Тэхэд би жоохон дөнгөж 23 настай учраа мэдэхгүй хүүхэд байсан болохоор чимээгүй уйлаад өнгөрч байлаа.
2.2016 оны Олимпийн эрх аваад бэлтгэл сургуулилтаа хийж байхад 2016 оны цуврал тэмцээнд оруулна гэж Итали, Францийн тэмцээнд өөрийн дасгалжуулагчаасаа хол сар гаруй хугацаанд ямарч бэлтгэл хангагч, портиниоргүй, 6-н охин гадаадад байлгасан.
Том тэмцээний өмнө бид нарыг нэг сайн алсандаа сорилт нэрээр.
Эхний тэмцээндээ түрүүлэн 2 дахь тэмцээндээ зооны аваргын Олимпийн хүрэл медаль Каз тамирчинтай барилдаж байхдаа 9:0р хожиж байгаад 10:0доод дуусга гэхээр нь дайрч дуусгадаг баатар болж байгаад хөлөндөө бэртэл авч аваргын төлөө барилдаж чадалгүй тэмцээнээ өндөрлүүлж монголдоо ирж эмчилгээ хийлгэн сарын дараа олимп болох гэж байхад намайг бэртэлтэй улмаас барилдуулахгүй 1мин 4хөн хөл авч байна, дараагийн тамирчны барилдуулна гэж миний сэтгэл санаагаар тоглож бөөн уйлаан майлаан болж байлаа.
Арай ч 2 дахь Олимп-д хасч болохгүй гээд явуулж байлаа.
Харамсалтай нь сарын өмнө 10:0дох гэж дайрч хожиж байсан Казакстаны тамирчиндаа хожигдож билээ.
Тэр үед миний сэтгэл санаа авах юмгүй хямарч байхад миний багш МУГД С.Сүхбаатар
ОУХМ С.Сүхбаатар ах 2 маань надад итгэл найдвар, урам зориг, өгч спиннинг-н жийдэг дугуйн дээр бэлтгэл хийдэг байлаа.
(Учир нь маш олон тамирчид бэртэж гэмтдэг тул манайхаас бусад оронд зүрхний ачааллын бэлтгэлийг дугуйгаар тааруулж болдогыг анх удаа мэдэж авсан)
Алхаж чадахгүй болтлоо бэртсэн надад өөр сонголт байгаагүй,
Уйлаад л явахад С.Сүхээ ах маань чи барилдах гэж л төрсөн,Чи бүх талын барилдааны чадвартай, чам шиг тамирчин ховор гэж миний сайн талыг минь үргэлж сануулж урам өгдөг байсан нь одоо ч сэтгэлд тод маш их баярлаж явдаг.
3. 2020 оны Олимп-д эрх авсан тамирчин нь биш сорил хийж хэн сайн байгааг нь явуулна
Дэлхийн жишиг Америк,Япон шиг сорилт хийнэ гээд ахлах дасгалжуулагч маань сүр болоод л сенсаацлаад сонин сэтгүүлд ярилцлага өгөөд байсан цаг дээрээ шал худлаа,
Цар тахал болж Олимп маань хойшлогдож 2021 онд болох тов зарлагдаж би ч даагаа нэхээд сорилт дээр хожих санаатай тэмцээн уралдаанд орж Карасноярскт о.у тэмцээнд мөнгөн медаль авчаад замдаа явж байтал Польшийн тэмцээнд та 2г сорино.
Ногоон пасспортоо гаргаад тэмцээндээ очиод орж чадвал хэн сайн байгааг нь барилдуулна гэж Чөлөөт бөхийн холбоооос мэдэгдсэн.
Холбооны өрөөнд хэдэн өдөр суусан эгч, багш 2 минь бөөн баяр ярьж билээ.
Тэмцээн 10 өдрийн дараа болох гэж байхад би эхний тэмцээнээ дөнгөж дуусгасан хариагүй замдаа богонд явж байлаа.
Ногоон пасспортоо нутгийн эгч ГХСайд Б.Батцэцэг эгчээр хөөцөлдүүлж гаргуулж аваад гэртээ ганц хонолгүй шөнө ирж үүрээр дасгалжуулагчгүй, намайг гэх ганц хүнгүй Польшруу нисээд байрны мөнгөгүй хүний нутагт ганцаараа дээшээ тэнгэр хол доошоо газар хатуу гэдэг шиг л байсандаа,
Эргээд бодоход шарандаа л тэгж зүтгэсэн хэрэг. Харин аз болж Унгер, Польшид нэг сайхан сэтгэлтэй гэр бүлүүдэд хэд хонож билээ.
Хүсэн хүлээсэн тэмцээний өдөр ч ирж жингээ үзүүлээд буудалдаа ирэхэд та 2г сорилт хийлгэхгүй гэсээн зүгээр л сайхан барилддаа гэдэг үгийг сонсоод өөрөөрөө тоглуулж хэдэн хүний амны зугаа болсондоо их харамссан.
Эцсээ хүртэл тэмцэж чадсандаа л одоо харамсах зүйлгүй тайван сайхан ажилаа хийж байнадаа, Надаас биш бусдаас шалтгаалсан хүчин зүйлсүүд болохоор л тэр....
Энэ бол миний 3 жилийн Олимпийн цикл энгийн нэг тамирчны амьдрал,
Хэн нэг хөрөнгө мөнгөтэй хүмүүс нутаг ус, жалга довны үзлээс болж хохирсон тамирчны амьдрал.
Цаашдаа надад тохиолдсон гунигтай зүйл өөр хэн нэг тамирчинд битгий тохиолдоосой гэж хүсч байна даа.
Цаг тутам алхам бүртээ спортын буянаар олон сайхан хүмүүстээ таарч нөхөрлөж,туслуулж, дэмжүүлж явсаан муугаасаа сайн нь илүү олон тул тэр бүхий л хүмүүстээ талархсанаа илэрхийлье.
Өнөөдөр тамирчид дүү нар минь өөрсдийнхөө дуу хоолойг үзэл бодлоо илэрхийлж байна.
Хувьдаа би зөв гэж бодож байна.
Тамирчны амьдрал богинохон шүү залуусаа!!!
Хүндэтгэсэн: МУГТ О.Насанбурмаа 2023.06.08" гэжээ.





Сэтгэгдэл (1)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.
арай ч дээ хэдүүлэхнээ л байж бидний монголчууд арчаагүй байнаа............