Энэ мэдээ хуучирсан буюу 2023-06-08 нд нийтлэгдсэн байна.

АТГ: Иргэдээс ирүүлж байгаа боловсролын салбарт хамаарах өргөдөл, гомдлын тоо өссөөр байна

6/ 8/ 2023    16 цаг 44 минут

Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсээс “Боловсролын салбар дахь тулгамдсан асуудал” сэдэвт хэлэлцүүлгийг 2023 оны 6 дугаар сарын 8-ны өдөр “Олон нийтийн төв”-д зохион байгуулав.

Хэлэлцүүлгийг боловсролын салбарт авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр болон хууль бус хандив, тусламж, анги засвартай холбоотой асуудлаар Авлигатай тэмцэх газраас хүргүүлсэн зөвлөмжийн үр дүн, тулгамдаж буй асуудал, гарц шийдэл, цаашид авах арга хэмжээг тодорхойлох зорилгоор боловсрол, төсөв, эрүүл мэнд, барилга, стандартын салбарын мэргэжилтнүүдийг оролцуулан зохион байгууллаа.

Иргэдээс ирүүлж байгаа боловсролын салбарт хамаарах өргөдөл, гомдлын тоо өссөөр байна. Тухайлбал, 2022 онд 268 гомдол ирсэн бол 2023 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн байдлаар 183 гомдол хүлээн авч шалгаж байна. Эдгээр гомдлын дийлэнх нь сурган хүмүүжүүлэх болон төсвийн хөрөнгө зарцуулалттай холбоотой байв. Авлигатай тэмцэх газраас дээрх гомдол, мэдээллийн мөрөөр хяналт шалгалт явуулж, илэрсэн зөрчлийг дахин гаргуулахгүй байх чиглэлээр 2022-2023 онд боловсролын салбарын байгууллагад нийт 17 зөвлөмж хүргүүлсэн бөгөөд зөвлөмжийн биелэлт хангалтгүй гэж үзэхээр байна.

Боловсролын ерөнхий газрын дарга Т.Ням-Очир, Авлигатай тэмцэх газрын зөвлөмжид дурдсан асуудлаар төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус хяналт-шалгалт, үнэлгээг салбарын хэмжээнд харьяа 72 байгууллагад хийсэн бөгөөд уламжлалт арга хэвшлийг өөрчлөх, хамтын оролцоонд тулгуурласан бүтээлч шинэлэг байдлаар боловсролын үйлчилгээг хүргэхэд анхаарч байгаа талаар танилцуулав. Тэрбээр сургууль, цэцэрлэгийн элсэлт, бүртгэл, боловсролын салбар дахь хүний нөөцийн хомсдол, төсвийн хүрэлцээгүй байдал нь гол тулгамдсан асуудал болж байгааг онцоллоо.

Нийслэлийн Боловсролын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Амартүвшин боловсролын салбарт өнөө тулгамдаад байгаа асуудлыг шийдвэрлэхийн тулд урсгал зардал болон бусад зардлын төсвийг нэмэгдүүлэх, тоног төхөөрөмж, хичээл сургалтын хэрэглэгдэхүүнийг бүрэн хангах, эцэг эх, асан хамгаалагчдын төлөөллийг оролцуулж мөнгө хураах хэлбэрийг таслан зогсоох, хууль бусаар төлбөр хураамж авсан тохиолдолд хариуцлагын тогтолцоог тодорхой болгох шаардлагатай байгаа талаар саналаа илэрхийлэв.

Авлигатай тэмцэх газраас хэлэлцүүлэгт нийгмийн эрүүл мэндийн салбарын эмч, мэргэжилтнүүдийг урьж оролцуулсан бөгөөд АШУҮИС-ийн багш Г.Жаргалсайхан “ЕБС-ийн дотоод орчны хүнд металлын агууламж: Нөхцөл байдал ба хор хөнөөл” сэдэвт илтгэлдээ Улаанбаатар хотын зарим дунд сургуулийн анги танхимын дотоод орчныг судлахад хөнгөн цагаан, хром, зэс, төмөр, никель, ванади, манган, хүнцэл, калми, хар тугалга, цайрын агууламж зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс 2 дахин өндөр байгааг танилцууллаа.

“Сургуулийн дотоод орчны агаарын чанар ба сургалтын нөхцөлийн эрүүл ахуйн үнэлгээ”-гээр РМ2.5 нарийн ширхэглэгт тоосонцрын агууламж стандартад заагдсан хэмжээнээс 10.05 дахин өндөр байгаа нь хавдар өвчний эхлэл шалтгаан болсныг гойд анхаарах шаардлагатай талаар Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн эрдэм шинжилгээний ажилтан О.Оюун-Эрдэнэ хэлэв. Тиймээс хүүхдүүдийн суралцах хэвийн орчинг бүрдүүлэхийн тулд бүсчлэл харгалзахгүйгээр анги танхим бүрийг агаар цэвэршүүлэгч, чийгшүүлэгч төхөөрөмжөөр хангах, шохойн самбарыг хэрэглээнээс хасах, барилгын дотоод засалд стандартын шаардлага хангасан будаг хэрэглэх зэргээр сургалтын дотоод орчны агаарын чанарыг сайжруулахыг эрүүл мэндийн мэргэжилтнүүд зөвлөлөө.

Авлигатай тэмцэх газраас дээрх хэлэлцүүлгээр хөндсөн асуудлуудыг нэгтгэж, Зөвлөмж боловсруулан холбогдох байгууллагуудад хүргүүлэхээр ажиллаж байна.

 

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Хан-Уул дүүргийн 18-р сургуулийн 21 сурагч бөөлжиж, суулгасан байдалтай эмнэлэгт хүргэгджээ32 минут 7 секундын өмнөСэрэмжлүүлэг: Гарцаар гарч байсан 12-13 насны 2 хүүхэд авто осолд өртөж, нэг нь нас баржээ47 минут 21 секундын өмнөМандал сумын засаг даргын орлогч Л.Мөнхбатад Өмнөд Солонгосын шүүхээс 5 жилийн хорих ял оноожээ4 цаг 6 минутын өмнөГурван настай хүүг зодсон Э залилангийн хэргээр 9 жилийн ял сонсоод давж заалджээ4 цаг 29 минутын өмнөНийслэлийн улсын бүртгэлийн газрын үйлчилгээний хоёр цэг бямба гарагт ажиллана4 цаг 35 минутын өмнөБумбатын рашааны 44.1 га газрыг орон нутгийн тусгай хамгаалалтад авлаа4 цаг 47 минутын өмнөДахин боловсруулах үйлдвэрлэгчийнх хийх ажил уу эсвэл иргэдийнх үү5 цаг 14 минутын өмнөХНХЯ: Цалин, тэтгэврийн нэмэгдэлд иргэд олон нийт ам сайтай байна5 цаг 26 минутын өмнөЦЕГ: 23 дугаар сургуулийн ариун цэврийн өрөөнд “Хяналтын камер байршуулсан байна” гэх мэдээллийг шалгаж байна5 цаг 46 минутын өмнөТөрийн банк: “Мөрөөдлөө хадгалъя-2023” хадгаламжийн урамшуулалт аяны 2 дахь тохирлын эзэд тодорлоо5 цаг 58 минутын өмнөБаянхонгор аймагт ингэний 30-40 ферм байгуулахад Ерөнхий сайдаас дэмжлэг хүслээ6 цаг 3 минутын өмнөАдуундаа яваад сураггүй болсон иргэнийг 9 өдөр эрэн хайж, ар гэрийнхэнтэй нь зөвшилцөж эрлийг зогсоолоо6 цаг 9 минутын өмнөДагуул хот, эдийн засгийн тусгай бүсийг хөгжүүлэх чиглэлээр Тяньжин хоттой хамтран ажиллана6 цаг 17 минутын өмнөАрдчилсан эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгчид нэр дэвшигчид6 цаг 41 минутын өмнөIII эмнэлэг 40 саяын өртөгтэй хөлдөөж, засах эмчилгээг нэвтрүүллээ6 цаг 58 минутын өмнөӨвөлжилтийн бэлтгэл 87 хувьтай байна7 цаг 5 минутын өмнөШойгу Тегеранд айлчилж, Ираны армийн командлалын төлөөлөгчидтэй  уулзав 7 цаг 54 минутын өмнө"БЗД-ийн Засаг дарга Н.Баярмөнхийн ТҮЦ-ийн ачлага хийлгэхээр явуулсан нүүрээ халхалж, маск зүүсэн хүмүүс нь биднийг харанхуй газар аваачаад заналхийлсэн"7 цаг 57 минутын өмнөАТГ: Авлигыг мэдээлэх тусгай дугаараар 259 дуудлага хүлээн авчээ8 цаг 10 минутын өмнөМонгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Япон Улсын Ерөнхий сайд Ф.Кишидатай уулзав8 цаг 30 минутын өмнөС.Баярцогт: Би ганцхан газар шалгагдаагүй. Монголд, Швейцарьт, Хонгконгт, Австралид гээд олон хүчний байгууллагын шалгалтад ороод гарсан8 цаг 48 минутын өмнө"Д.Мөнх-Эрдэнийн хувийн байдалтай холбоотой асуудлыг дэлгэнэ"9 цаг 3 минутын өмнөС.Баярцогт: АН-ын дэд дарга нар Сүүдрийн Засгийн газрын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа9 цаг 8 минутын өмнөБямба гарагт төв талбайд шүдний эмнэлгүүд ажиллана9 цаг 12 минутын өмнөКим Чоль Сан: БНСУ-ын хил дээрээс иргэдийг буцааж буй асуудалд онцгойлон анхаарч, хүмүүнлэгийн үүднээс хандаж ажиллана9 цаг 15 минутын өмнөУулын Карабахын эрх баригчид гал зогсоохоо мэдэгдэв9 цаг 55 минутын өмнөТөрийн үйлчилгээг хүргэхэд давхардал үүсгэхгүй байх, мэдээллээр хангаж ажиллах үүрэг өглөө9 сар 21. 10:57GS 25 дэлгүүрийн үүдэнд гаднаа ил харагдах гэмтэл, шархгүй хүн нас барсан байжээ9 сар 21. 10:42ОБЕГ: Согтуугаар гүүрнээс унаж голын усанд живсэн иргэнийг эрэн хайх ажил үргэлжилж байна9 сар 21. 10:11Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 92 зөрчил илрүүлжээ9 сар 21. 10:05Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын индрээс Монгол Улсын байр суурийг илэрхийллээ9 сар 21. 9:45Коронавирусын шинэ омог “Пирола”-гийн гол онцлогийг нэрлэв9 сар 21. 8:52BLOOMBERG: "G-7"-ийн орнууд Украины мөргөлдөөн дахин 6-7 жил үргэлжилж магадгүй гэжээ 9 сар 21. 7:30 Төлөөлөгчдийн танхим Зеленскийгээс АНУ-гийн үзүүлсэн тусламжийн тайланг нэхнэ9 сар 21. 7:25Монголын хоёр тамирчин өнөөдөр алтан медалийн төлөө барилдана9 сар 21. 7:05Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нар юу хэлэв9 сар 21. 7:04Монголчууд минь, хэдүүлээ ядаж ажил хийдэг болъё9 сар 21. 7:02Гавьяат тамирчин Д.Отгонжаргал дэлхийгээс 3 дахь медалиа хүртлээ9 сар 21. 7:01Цаг агаар: Зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр бороо орно9 сар 21. 7:00Д.Батжаргал: Хатуухан хэлэхэд, нэн тэргүүнд айл өрхийн болон аж ахуйн нэгжийн хогны хураамжийг нэмэх хэрэгтэй9 сар 21. 7:00
 Facebook Twitter Youtube