Энэ мэдээ хуучирсан буюу 2023-06-08 нд нийтлэгдсэн байна.

УИХ-ын дарга Г.Занданшатарын зарласан "супер улс төрч" намуудад бий гэж үү

6/ 8/ 2023    17 цаг 01 минут

Үндсэн хуульд орсон өөрчлөлттэй холбоотойгоор Сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэж байна.

 Энэ үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар ард түмний хүсэмжлээд байгаа УИХ-ын гишүүнд тавигдах шаардлага шалгуурыг жагсаав. Тэрээр “ Үндсэн хуулийн өөрчлөлт батлагдсантай холбогдуулаад иргэд олон нийтээс олон санал ирсэн. Үндсэн хуулийн өөрчлөлт бол төлөөллийн ардчиллыг бэхжүүлэх, төр ард түмний итгэлцлийг сайжруулах, төр бизнесийн харилцааны тэнцвэрийг зохистой болгох, эцсийн дүндээ төрийн лигитив чанар, төрийн багана суурийг батжуулахад чиглэгдсэн. Бас үндэсний аюулгүй байдлыг хангаж, хүний эрхийг дээдлэх зарчимд нийцүүлэх гэж чармайсан. Гэхдээ Үндсэн хуулийн өөрчлөлт нь Улс төрийн намуудын тухай хууль, УИХ-ын сонгуулийн тухай хуулиар бодит ажил хэрэг болно. Цогц өөрчлөлт болж байж амьдралд хэрэгжинэ. Ирэх сонгуулиас эхлээд Үндсэн хуулийн өөрчлөлт бодит үр дүнгээ өгч эхлэх ёстой. Аливаа шинэчлэлт өөрчлөлт нь боломж эрсдэлийг аль алиныг нь дагуулдаг. Сорилт бэрхшээл ч бий болно. Тиймээс УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдэд нарийн сайн анхаарч, шаардлага, шалгуурыг өндөрсгөхийг ард иргэд хэлж байна. Гишүүдийн зүгээс ч нам наймааны хэрэгсэл болж болохгүй ээ гэдгийг хөндөж хэлж байгаа. Үндсэн хуулийн өөрчлөлт бол стратегийн өөрчлөлт хийж байгаа боловч, яг энэ органик, процессын хуулиуд дээрээ  маш сайн анхаарч байж, бодитойгоор хэрэгжүүлж чадна. Монголчууд бид аливаа асуудлын жижиг детальд хайнга ханддаг. Том тогтолцооны өөрчлөлт ярьдаг. Сүүлдээ хүндээ биш тогтолцоондоо гэдэг. Тогтолцоо болохгүй бол хүндээ гэдэг. Одоо хуучин хүний тухай ярьж байна. Энэ бүхэн маань УИХ-ын гишүүдийн сайн шаардлага шалгуурыг өндөрсгөөрэй гэсэн үг. Ахмадуудаас зөвлөгөө ирүүлж, УИХ-ын Сонгуулийн хуулийг иргэдийн ашиг сонирхолд нийцүүлж, нэр дэвшигчдэд дараах шалгуурыг хангахыг анхааруулсан.

-Юуны өмнө юу ярьж, хийж явсан хүн бэ гэдэг нь маш чухал. Олон улсад ч энэ шалгуурыг тавьдаг. Өөрийгөө удаан хугацаанд шалгуулж, шалгарсан мэдүүлсэн хүн байх ёстой.

-Ард түмнийхээ дунд амьдарч хийсэн хэлсэн нь ил байж танигдсан хүн байх ёстой. Хаана ч хэлсэн бай, хэлсэн үгнийхээ төлөө хариуцлага хүлээдэг хүн байх ёстой.

-Ёс суртахууны өндөр төлөвшилтэй, ямар ч тохиолдолд авлига, албан тушаалын гэмт хэрэг хийхгүй хүн байх ёстой.

 -Ард иргэдийнхээ амьдрал ахуй, нийгмийн амьдралыг сайн ойлгож, илүү сайжруулах ёстой гэдгийг ухамсарласан хүн байх ёстой.

 -Дарга болохыг эрмэлзсэн биш ард түмнээ төлөөлж тэмцэгч байхаар хүсэл зорилгоо илэрхийлсэн хүн байх ёстой.

-Өөрийнхөө хүсэл зорилгыг ард түмнийх мэтээр ойлгож яваа хүн төрд ард түмнийг төлөөлөх эрхгүй.

-Би би гэсэн үзэлтэй хүн бол болохгүй. Бид гэж ярьдаг, ард түмнээ төлөөлөх хүн байх ёстой.

-Цогц мэдлэгтэй асуудлыг бүхлээр нь харж чаддаг хүн байх ёстой. Иргэдтэйгээ байнга холбоотой байж тэдний юу хүсч байгааг мэдэрдэг, түүнийгээ төрийн бодлогод тусгуулдаг хүн байх ёстой.

-Ард түмний амьдралыг мэддэг, төрд ажилласан туршлагатай, салбар салбартаа ажиллаж үзсэн хүн байвал зохимжтой.

-Ийм учраас иргэд сонгогчдын улстөрийн мэдлэг ч чухал. Энэ бүхнийг харгалзан үзэж улстөрийн сонгуулийн тухай хуульд тусгах хэрэгтэй.

-Улс төрийн намуудын тухай хуультай ч энэ бүхэн салшгүй холбоотой. Улс төрийн намын шинэчлэл дотоод ардчилалтай байх, санхүүжилт ил тод байх тухай 2019 оны Үндсэн хуульд тусгасан. Улс төрийн тогтолцооны суурь нь улс төрийн намууд.

Намууд зарагдаж байна, наймааны хэрэгсэл боллоо гэх шүүмжлэл байна. Үүнийг л УИХ-ын сонгуулийн тухай хуулиар хааж байна гэдгээ зарлан тунхаглаж бодитойгоор хэрэгжүүлэх хэрэгтэй” хэмээн хэлэв.

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Мандал сумын засаг даргын орлогч Л.Мөнхбатад Өмнөд Солонгосын шүүхээс 5 жилийн хорих ял оноожээ3 цаг 3 минутын өмнөГурван настай хүүг зодсон Э залилангийн хэргээр 9 жилийн ял сонсоод давж заалджээ3 цаг 26 минутын өмнөНийслэлийн улсын бүртгэлийн газрын үйлчилгээний хоёр цэг бямба гарагт ажиллана3 цаг 32 минутын өмнөБумбатын рашааны 44.1 га газрыг орон нутгийн тусгай хамгаалалтад авлаа3 цаг 44 минутын өмнөДахин боловсруулах үйлдвэрлэгчийнх хийх ажил уу эсвэл иргэдийнх үү4 цаг 10 минутын өмнөХНХЯ: Цалин, тэтгэврийн нэмэгдэлд иргэд олон нийт ам сайтай байна4 цаг 23 минутын өмнөЦЕГ: 23 дугаар сургуулийн ариун цэврийн өрөөнд “Хяналтын камер байршуулсан байна” гэх мэдээллийг шалгаж байна4 цаг 42 минутын өмнөТөрийн банк: “Мөрөөдлөө хадгалъя-2023” хадгаламжийн урамшуулалт аяны 2 дахь тохирлын эзэд тодорлоо4 цаг 55 минутын өмнөБаянхонгор аймагт ингэний 30-40 ферм байгуулахад Ерөнхий сайдаас дэмжлэг хүслээ5 цагийн өмнөАдуундаа яваад сураггүй болсон иргэнийг 9 өдөр эрэн хайж, ар гэрийнхэнтэй нь зөвшилцөж эрлийг зогсоолоо5 цаг 6 минутын өмнөДагуул хот, эдийн засгийн тусгай бүсийг хөгжүүлэх чиглэлээр Тяньжин хоттой хамтран ажиллана5 цаг 14 минутын өмнөАрдчилсан эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгчид нэр дэвшигчид5 цаг 38 минутын өмнөIII эмнэлэг 40 саяын өртөгтэй хөлдөөж, засах эмчилгээг нэвтрүүллээ5 цаг 55 минутын өмнөӨвөлжилтийн бэлтгэл 87 хувьтай байна6 цаг 1 минутын өмнөШойгу Тегеранд айлчилж, Ираны армийн командлалын төлөөлөгчидтэй  уулзав 6 цаг 51 минутын өмнө"БЗД-ийн Засаг дарга Н.Баярмөнхийн ТҮЦ-ийн ачлага хийлгэхээр явуулсан нүүрээ халхалж, маск зүүсэн хүмүүс нь биднийг харанхуй газар аваачаад заналхийлсэн"6 цаг 54 минутын өмнөАТГ: Авлигыг мэдээлэх тусгай дугаараар 259 дуудлага хүлээн авчээ7 цаг 6 минутын өмнөМонгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Япон Улсын Ерөнхий сайд Ф.Кишидатай уулзав7 цаг 27 минутын өмнөС.Баярцогт: Би ганцхан газар шалгагдаагүй. Монголд, Швейцарьт, Хонгконгт, Австралид гээд олон хүчний байгууллагын шалгалтад ороод гарсан7 цаг 45 минутын өмнө"Д.Мөнх-Эрдэнийн хувийн байдалтай холбоотой асуудлыг дэлгэнэ"8 цагийн өмнөС.Баярцогт: АН-ын дэд дарга нар Сүүдрийн Засгийн газрын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа8 цаг 5 минутын өмнөБямба гарагт төв талбайд шүдний эмнэлгүүд ажиллана8 цаг 9 минутын өмнөКим Чоль Сан: БНСУ-ын хил дээрээс иргэдийг буцааж буй асуудалд онцгойлон анхаарч, хүмүүнлэгийн үүднээс хандаж ажиллана8 цаг 12 минутын өмнөУулын Карабахын эрх баригчид гал зогсоохоо мэдэгдэв8 цаг 51 минутын өмнөТөрийн үйлчилгээг хүргэхэд давхардал үүсгэхгүй байх, мэдээллээр хангаж ажиллах үүрэг өглөө9 цаг 24 минутын өмнөGS 25 дэлгүүрийн үүдэнд гаднаа ил харагдах гэмтэл, шархгүй хүн нас барсан байжээ9 цаг 40 минутын өмнөОБЕГ: Согтуугаар гүүрнээс унаж голын усанд живсэн иргэнийг эрэн хайх ажил үргэлжилж байна9 сар 21. 10:11Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 92 зөрчил илрүүлжээ9 сар 21. 10:05Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын индрээс Монгол Улсын байр суурийг илэрхийллээ9 сар 21. 9:45Коронавирусын шинэ омог “Пирола”-гийн гол онцлогийг нэрлэв9 сар 21. 8:52BLOOMBERG: "G-7"-ийн орнууд Украины мөргөлдөөн дахин 6-7 жил үргэлжилж магадгүй гэжээ 9 сар 21. 7:30 Төлөөлөгчдийн танхим Зеленскийгээс АНУ-гийн үзүүлсэн тусламжийн тайланг нэхнэ9 сар 21. 7:25Монголын хоёр тамирчин өнөөдөр алтан медалийн төлөө барилдана9 сар 21. 7:05Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нар юу хэлэв9 сар 21. 7:04Монголчууд минь, хэдүүлээ ядаж ажил хийдэг болъё9 сар 21. 7:02Гавьяат тамирчин Д.Отгонжаргал дэлхийгээс 3 дахь медалиа хүртлээ9 сар 21. 7:01Цаг агаар: Зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр бороо орно9 сар 21. 7:00Д.Батжаргал: Хатуухан хэлэхэд, нэн тэргүүнд айл өрхийн болон аж ахуйн нэгжийн хогны хураамжийг нэмэх хэрэгтэй9 сар 21. 7:00МҮХАҮТ-ыг ирэх 4 жилд Д.Энхтүвшин удирдана9 сар 21. 6:59Дорнын зурхай: Үс засуулахад өнгө зүс сайжрах сайн9 сар 21. 6:45
 Facebook Twitter Youtube