Запорожье чиглэлд ОХУ-ын Зэвсэгт хүчин руу Украины 1.5 мянган хүний бүрэлдэхүүн бүхий анги нэгтгэлүүд довтлохыг оролдсон тул дайсны ажиллагааг зогсоов гэж ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу пүрэв гарагт мэдэгдэв.
Тэрбээр “Өнөөдөр 01:30 цагт Запорожье чиглэлд дайснууд 1500 хүртэл бие бүрэлдэхүүн, 150 хуягт техниктэй 47 дугаар механикжсан бригадын хүчээр манай хамгаалалтыг сэтлэхийг оролдлоо" гэв.
Сайдын хэлснээр, Оросын тагнуулынхан дайсныг цаг тухайд нь илрүүлж, их буу, нисэх онгоц, танк эсэргүүцэгч зэрэг зэвсгээр урьдчилан сэргийлэх цохилт өгчээ. "Дайснуудыг дөрвөн зүгт зогсоож, тэд их хэмжээний хохирол амссан" гэж сайд онцлон тэмдэглэв.
Эх сурвалж: ИТАР ТАСС
Сэтгэгдэл (0)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.