Зургадугаар сарын 9-ний өдөр болох зарим үйл явдлын тойм:
08.00-09.30 цагт: Удирдлагын Академид: НҮБ, Удирдлагын академи, мэдээллийн МОНЦАМЭ агентлаг хамтран зохион байгуулж буй “Монгол Улсад тогтвортой хөгжлийг хэрэгжүүлэх үр дүнтэй засаглал” үндэсний семинар 2 дахь өдөр үргэлжилнэ.
08.30-12.30 цагт: “Блью Скай” зочид буудалд: “Дэлхийн худалдааны хөгжлийг дэмжих нь” сэдэвт хэлэлцүүлгийг Үндэсний итгэмжлэлийн төв, Экспортыг дэмжих төсөл, НҮБ-ын Юнидо байгууллагаас хамтран зохион байгуулж байна. Утас:9901-8945.
08.30-12.30 цагт: "Улаанбаатар" зочид буудалд: Боловсролын магадлан итгэмжлэх Үндэсний зөвлөлд: “Дэлхийн магадлан итгэмжлэлийн өдөр”-ийг тохиолдуулан магадлан итгэмжлэлийн үйл ажиллагаа явуулж буй байгууллагуудын уулзалт, хэлэлцүүлэг болно. Утас: 8800-8026.
09.00-09.40 цагт: “Корпорэйт конвеншн” төвд: Монгол, ОХУ, БНХАУ-ын ХАҮТ-уудын чуулган үргэлжилж тээвэр логисикийн салбар хуралдаан, хэлэлцүүлэг өрнөнө.
09.00 цагт: Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас баригдахгүй байгаа барилгуудыг цаашид хэрхэн шийдвэрлэх талаар Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн болон бусад албаны хүмүүс, иргэдтэй уулзаж шаардах бичиг түүнтэй холбоотой асуудлыг газар дээр нь хэлэлцэнэ.
11.00 цагт: UG аренад: Бүх шатны засаг дарга нарын зөвлөгөөн болно. Аймаг, дүүрэг, баг, хороо гээд 3000 Засаг дарга оролцоно.
-Үндэсний соёл амралтын хүрээлэнд: Харилцаа холбоо, мэдээллийн технологийн “ICT EXPO 2023” эхэлнэ.
Сэтгэгдэл (0)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.