Энэ мэдээ хуучирсан буюу 2023-06-09 нд нийтлэгдсэн байна.

Сонгуулийн хуульд оруулах өөрчлөлтөөр нэр дэвшигчид тавих шаардлагыг өндөрсгөж чадах уу

6/ 9/ 2023    10 цаг 18 минут

Үндсэн хуулийн өөрчлөлтөөр УИХ-ын 2024 оны сонгууль холимог тогтолцоогоор явагдаж, намууд жагсаалтад 48, тойрогт 78 нийт 126 хүнийг нэр дэвшүүлэхээр болсон. Гэсэн ч Засгийн газраас Үндсэн хуулийн өөрчлөлтийн төслийг өргөн барихдаа дэвшүүлсэн үндсэн үзэл баримтлал үнэхээр хангагдаж, жагсаалтад  нийгмийн секторын төлөөллүүд багтаж чадах уу эсвэл өнгөтэй мөнгөтэй, эрх мэдэлтэй нь шургалах уу гэх зэрэг хариултгүй асуулттай залгаад намын наймааны асуудал яригдаж эхлэв.

Сүүлийн өдрүүдэд Ерөнхийлөгч асан Х.Баттулга, УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаяр нарыг нам авсан, өөрийнхөө хүмүүсийг улстөрд оруулахаар бэлтгэж байна гэх мэдээлэл гарлаа.

Одоогоор хэн хэн нь албан ёсны тайлбар өгөөгүй ч УИХ-ын сонгуулийн одоо мөрдөгдөж байгаа хуулиар Н.Номтойбаярын хувьд нэгэнт ял шийтгүүлсэн учраас нэр дэвших эрхгүй, харин Х.Баттулгын хувьд УИХ-д орох эрх нь нээлттэй.

Мөн Дээд шүүхийн бүртгэлд дээгүүрт бичигдсэн намуудын жагсаалт ч өндрөөр үнэлэгдэж эхэлсэн гэдгийг УИХ-ын зарим гишүүд хэлэв.

УИХ-ын өчигдрийн чуулганаар Сонгуулийн тухай хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төслийг хэлэлцэх үеэр Д.Ганбат нарын гишүүн энэ асуудлыг хөндөж, УИХ-ын дарга Г.Занданшатар ард түмний хүсч байгаа нэр дэвшигч хэмээн хэд хэдэн шаардлагыг Сонгуулийн тухай хуульд тусгах ёстой гэв.

УИХ-ын сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулах ажлын хэсгийн ахлагч Д.Тогтохсүрэн намуудын жагсаалттай холбоотойгоор “Нам, эвсэл нэр дэвшүүлэхдээ ардчилсан ёс, шударга ёсны зарчмыг баримталж, нийгмийн бүлгийн төлөөлөл, оролцоог хангана.”, “Нам, эвсэл нэр дэвшүүлэхдээ намын гишүүн, дэмжигчээсээ мөнгөн болон мөнгөн бус хөрөнгө, үйлчилгээ, барьцаа, дэнчин авахыг хориглоно.” гэх заалт оруулж байгаа гэв.

Өөрөөр хэлбэл, Сонгуулийн тухай хуульд бус Улстөрийн намуудын тухай хуульд нэр дэвшигчдэд тавигдах шаардлагыг нарийвчилж тодорхой болгоно гэлээ.

Харин УИХ-ын дарга Г.Занданшатар “Сонгуулийн тухай хуулийг иргэдийн ашиг сонирхолд нийцүүлж, нэр дэвшигчдэд тавигдах шаардлагыг тусгах хэрэгтэй” гээд хэлсэн үгэндээ эзэн болдог, хариуцлага хүлээдэг, ард түмний дунд амьдарсан, ёс суртахууны өндөр төлөвшилтэй, авлига албан тушаалын хэрэгт яагаад ч орооцолдохгүй, цогц  мэдлэгтэй, асуудлыг бүхлээр харж чаддаг гэх зэргээр намуудад хэзээ ч байгаагүй супер нэр дэвшигчтэй болох тухай хэлнэ билээ.

Зөвхөн Дээд шүүхэд бүртгэлтэй 36 нам тус бүр 126 хүн нэр дэвшүүлнэ гээд тооцвол 4536 хүн 2024 оны сонгуульд нэр дэвшигчээр бүртгүүлнэ. Үүн дээр бие даан нэр дэвшигчид гэж бий. Тэгэхээр нэр дэвшигчид тавигдах шаардлагыг УИХ-ын сонгуулийн тухай хуульд нарийвчлан тусгах уу, Улстөрийн намуудын тухай хуульд уу гэдгийг анзаарч харах нь зүй биз.

Одоогоор УИХ-ын сонгуулийн тухай хуулийг баталчихаагүй байна. Эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлсэн. Энэхүү хуулийн төсөл эцэслэгдэхэд үнэхээр ард түмний хүсэмжлээд байгаа улстөрчийг УИХ-ын танхимд оруулж ирэх сонирхол хууль батлах эрхтэй өнөөдрийн 76-д бий  юу гэдэг нь тодорхой харагдах нь.

Ямартай ч  УИХ-д суудалтай байгаа гурван намын зүгээс УИХ-д нэр дэвшигчид тавигдах шаардлагыг Сонгуулийн тухай хуульд тусгаж өгөх ёстой гэдэгт уг нь санал нэгдэж байгаа аж.

МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан “Үндсэн хуульд өөрчлөлт оруулснаар улс төрийн намыг шинэ түвшинд гаргая гэж зорьсон болохоос хөрөнгө мөнгөтэй хүнд илүү боломж олгож, улс төрийн намын худалдаж авдаг, жагсаалтад мөнгө төлөөд орох байдал хэрхэвч байж болохгүй. Сонгуулийн хуулиар жагсаалтад бичигдэх хүмүүст ямар шаардлага тавигдах вэ гэдгийг тодорхой болгох гэж хичээж байна. Мэдлэг боловсрол, ажил хөдөлмөрийн туршлага, ёс суртахуун, зан суртахуун гээд Сонгуулийн хуульд тусгаж өгөх ёстой. Мэдээж хүний Үндсэн хуулиар олгогдсон сонгох, сонгогдох эрхэнд халдаж болохгүй. Гэхдээ сонгуулийн хуульд Монголын ард түмний тавиад байгаа шаардлагыг суулгах гэж хичээж байна” гэсэн.

УИХ-ын гишүүн, “ХҮН”-ын дарга Т.Доржханд “Манай намын хувьд нэр цэвэр, гэмт хэрэгт тэр тусмаа авлига албан тушаалын гэмт хэрэгт холбогдож байгаагүй, мэдлэгтэй, мэргэжилтэй чадвартай, нийгмийн төлөөллийг оруулдаг байх гэсэн байр суурин дээр хатуу байна” гэдгээ илэрхийлж байгаа юм.

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Мандал сумын засаг даргын орлогч Л.Мөнхбатад Өмнөд Солонгосын шүүхээс 5 жилийн хорих ял оноожээ3 цаг 6 минутын өмнөГурван настай хүүг зодсон Э залилангийн хэргээр 9 жилийн ял сонсоод давж заалджээ3 цаг 29 минутын өмнөНийслэлийн улсын бүртгэлийн газрын үйлчилгээний хоёр цэг бямба гарагт ажиллана3 цаг 35 минутын өмнөБумбатын рашааны 44.1 га газрыг орон нутгийн тусгай хамгаалалтад авлаа3 цаг 47 минутын өмнөДахин боловсруулах үйлдвэрлэгчийнх хийх ажил уу эсвэл иргэдийнх үү4 цаг 13 минутын өмнөХНХЯ: Цалин, тэтгэврийн нэмэгдэлд иргэд олон нийт ам сайтай байна4 цаг 26 минутын өмнөЦЕГ: 23 дугаар сургуулийн ариун цэврийн өрөөнд “Хяналтын камер байршуулсан байна” гэх мэдээллийг шалгаж байна4 цаг 45 минутын өмнөТөрийн банк: “Мөрөөдлөө хадгалъя-2023” хадгаламжийн урамшуулалт аяны 2 дахь тохирлын эзэд тодорлоо4 цаг 58 минутын өмнөБаянхонгор аймагт ингэний 30-40 ферм байгуулахад Ерөнхий сайдаас дэмжлэг хүслээ5 цаг 3 минутын өмнөАдуундаа яваад сураггүй болсон иргэнийг 9 өдөр эрэн хайж, ар гэрийнхэнтэй нь зөвшилцөж эрлийг зогсоолоо5 цаг 9 минутын өмнөДагуул хот, эдийн засгийн тусгай бүсийг хөгжүүлэх чиглэлээр Тяньжин хоттой хамтран ажиллана5 цаг 17 минутын өмнөАрдчилсан эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгчид нэр дэвшигчид5 цаг 41 минутын өмнөIII эмнэлэг 40 саяын өртөгтэй хөлдөөж, засах эмчилгээг нэвтрүүллээ5 цаг 58 минутын өмнөӨвөлжилтийн бэлтгэл 87 хувьтай байна6 цаг 4 минутын өмнөШойгу Тегеранд айлчилж, Ираны армийн командлалын төлөөлөгчидтэй  уулзав 6 цаг 54 минутын өмнө"БЗД-ийн Засаг дарга Н.Баярмөнхийн ТҮЦ-ийн ачлага хийлгэхээр явуулсан нүүрээ халхалж, маск зүүсэн хүмүүс нь биднийг харанхуй газар аваачаад заналхийлсэн"6 цаг 57 минутын өмнөАТГ: Авлигыг мэдээлэх тусгай дугаараар 259 дуудлага хүлээн авчээ7 цаг 9 минутын өмнөМонгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Япон Улсын Ерөнхий сайд Ф.Кишидатай уулзав7 цаг 30 минутын өмнөС.Баярцогт: Би ганцхан газар шалгагдаагүй. Монголд, Швейцарьт, Хонгконгт, Австралид гээд олон хүчний байгууллагын шалгалтад ороод гарсан7 цаг 48 минутын өмнө"Д.Мөнх-Эрдэнийн хувийн байдалтай холбоотой асуудлыг дэлгэнэ"8 цаг 3 минутын өмнөС.Баярцогт: АН-ын дэд дарга нар Сүүдрийн Засгийн газрын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа8 цаг 8 минутын өмнөБямба гарагт төв талбайд шүдний эмнэлгүүд ажиллана8 цаг 12 минутын өмнөКим Чоль Сан: БНСУ-ын хил дээрээс иргэдийг буцааж буй асуудалд онцгойлон анхаарч, хүмүүнлэгийн үүднээс хандаж ажиллана8 цаг 15 минутын өмнөУулын Карабахын эрх баригчид гал зогсоохоо мэдэгдэв8 цаг 54 минутын өмнөТөрийн үйлчилгээг хүргэхэд давхардал үүсгэхгүй байх, мэдээллээр хангаж ажиллах үүрэг өглөө9 цаг 27 минутын өмнөGS 25 дэлгүүрийн үүдэнд гаднаа ил харагдах гэмтэл, шархгүй хүн нас барсан байжээ9 цаг 43 минутын өмнөОБЕГ: Согтуугаар гүүрнээс унаж голын усанд живсэн иргэнийг эрэн хайх ажил үргэлжилж байна9 сар 21. 10:11Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 92 зөрчил илрүүлжээ9 сар 21. 10:05Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын индрээс Монгол Улсын байр суурийг илэрхийллээ9 сар 21. 9:45Коронавирусын шинэ омог “Пирола”-гийн гол онцлогийг нэрлэв9 сар 21. 8:52BLOOMBERG: "G-7"-ийн орнууд Украины мөргөлдөөн дахин 6-7 жил үргэлжилж магадгүй гэжээ 9 сар 21. 7:30 Төлөөлөгчдийн танхим Зеленскийгээс АНУ-гийн үзүүлсэн тусламжийн тайланг нэхнэ9 сар 21. 7:25Монголын хоёр тамирчин өнөөдөр алтан медалийн төлөө барилдана9 сар 21. 7:05Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нар юу хэлэв9 сар 21. 7:04Монголчууд минь, хэдүүлээ ядаж ажил хийдэг болъё9 сар 21. 7:02Гавьяат тамирчин Д.Отгонжаргал дэлхийгээс 3 дахь медалиа хүртлээ9 сар 21. 7:01Цаг агаар: Зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр бороо орно9 сар 21. 7:00Д.Батжаргал: Хатуухан хэлэхэд, нэн тэргүүнд айл өрхийн болон аж ахуйн нэгжийн хогны хураамжийг нэмэх хэрэгтэй9 сар 21. 7:00МҮХАҮТ-ыг ирэх 4 жилд Д.Энхтүвшин удирдана9 сар 21. 6:59Дорнын зурхай: Үс засуулахад өнгө зүс сайжрах сайн9 сар 21. 6:45
 Facebook Twitter Youtube