Зургаадугаар сарын 10-нд Бангкок хотноо Азийн холимог тулааны "One championship" холбооны "ONE Fights Night 11" арга хэмжээ болно. Энэ үеэр манай улсын тамирчин З.Шинэчагтага "One championship" холбооны зургаа дахь тулаанаа ОХУ-ын тамирчин Илья Фреймановын эсрэг хийнэ. Түүний өрсөлдөгчийн тухайд 26 настай, ОХУ-ын холимог тулааны дэвжээнд арав ялахдаа наймыг нь хүнд цохилтоор дуусгасан хүчтэй өрсөлдөгч юм. Тэрээр "One championship" холбоонд өнгөрсөн жил нэгдэж байжээ.
Харин З.Шинэчагтага "One championship" холбоонд нийт таван удаа тулалдсанаас дөрөвд нь ялалт байгуулсан билээ. Сүүлийн тулаанаа Япон улсын тамирчин Ёшики Накахаратай 2021 оны дөрөвдүгээр сарын 15-нд хийсэн ч хориотой цохилт хийсэн хэмээн шүүгч улаан карт өгснөөр ялагдал хүлээж байв.
Сэтгэгдэл (0)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.