Энэ мэдээ хуучирсан буюу 2023-06-09 нд нийтлэгдсэн байна.

АТҮТ-тийн дэд захирал асан Х.Баярхүүд холбогдох хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаахаар шийдвэрлэв

6/ 9/ 2023    12 цаг 52 минут
Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурорын яллах дүгнэлтээр Автотээврийн үндэсний төвийн дэд захирлаар ажиллаж байсан гэх яллагдагч Х.Баярхүү, Автотээврийн үндэсний төвийн Увс аймаг дахь салбарын дарга У.Золбоо, тус салбарын инженер Б.Адьяа, техникч Б.Бат-Оргил нарыг бүлэглэн, 2018 оны 08 дугаар сарын 06-наас 2019 оны 4 дүгээр сарын 14-ний хооронд тус тус 3 удаагийн үйлдлээр нэр бүхий дөрвөн ХХК-ийн эзэмшлийн 300 гаруй хүнд даацын тээврийн хэрэгсэл, мөн тооны чиргүүлийг техникийн хяналтын улсын үзлэгт оруулахгүйгээр АТҮТ-ийн Увс аймаг дахь салбарын мэдээллийн санд техникийн үзлэгт оруулж “тэнцсэн” мэтээр хуурамч мэдээлэл оруулж, бусдад давуу байдал бий болгосон гэх хэрэгт яллаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн холбогдох заалтуудыг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргээр зүйлчлэн хэргийг гэм буруугийн шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шүүхэд шилжүүлжээ.
Яллагдагч Х.Баярхүү мөрдөн байцаалтын шатанд “Өмнөговь аймагт байгаа 600 гаруй хүнд даацын тээврийн хэрэгсэл, чиргүүлүүдийг Увс аймгийн Автотээврийн төвд техникийн хяналтын улсын үзлэгт оруулахгүйгээр тэнцүүлж өгөөч гэх хүсэлтийг надад гэрч Б.Урьхан, Д.Равдандорж нар тавьж, улмаар 600 гаруй тээврийн хэрэгслийн улсын дугаар болон бусад холбогдох мэдээллийг тусгасан жагсаалтыг фейсбүүкийн мессэнжер чатаар надруу явуулсан” гэж мэдүүлсэн байна.
Яллагдагч, Автотээврийн үндэсний төвийн дэд захирал, асан Х.Баярхүүгийн дээрх мэдүүлгээс үзэхэд гэрч Б.Урьхан, Д.Равдандорж нар нь уг гэмт хэрэгт хамтран оролцсон байж болзошгүй байх тул нэмэлт ажиллагаагаар АТҮТ-ийн Увс аймаг дахь салбарт техникийн улсын үзлэгт оруулахгүйгээр хууль бусаар тэнцүүлсэн гэх 600 гаруй тээврийн хэрэгсэл болон чиргүүлийн улсын дугаар, бусад холбогдох үзүүлэлт бүхий жагсаалтыг яллагдагч Х.Баярхүүд явуулсан гэх гэрч Б.Урьхан, Д.Равдандорж нарыг гэмт хэрэгт хамтран оролцсон эсэх, тэдгээр нь гэмт хэрэг үйлдэхийг санаачилсан, удирдсан, төлөвлөсөн эсэх, урьдчилан амалж, бусдыг гэмт хэрэг үйлдэхэд санаатай дэмжлэг үзүүлсэн эсэх, эсхүл бусдыг санаатай гэмт хэрэг үйлдэхэд хөлсөлсөн, гэмт хэрэг үйлдэхэд зориуд хүргэсэн эсэхийг нарийвчлан шалгаж, яллагдагч Х.Баярхүү, гэрч Б.Урьхан, Д.Равдандорж нарын санаа, зорилгын нэгдэл, оролцоо тус бүрийг тогтоох ажиллагааг гүйцэтгүүлэх нь зүйтэй.
Түүнчлэн “Өмнөговь аймагт байгаа олон тооны хүнд даацын автомашин, чиргүүлүүдийг АТҮТ-ийн Увс аймаг дахь салбарт техникийн үзлэгт оруулахгүйгээр хуурамчаар тэнцүүлсэн” гэх гэмт хэргийн шалтгаан, нөхцлийг тогтоохын тулд яллагдагч Х.Баярхүү, У.Золбоо, Б.Адьяа, Б.Бат-Оргил, гэрч Б.Урьхан, Д.Равдандорж нар болон нэр бүхий 4 компанийн дансны мэдээлэлд /гэмт хэрэг үйлдэгдсэн гэх цаг хугацаанд/ үзлэг хийж, ач холбогдол бүхий нөхцөл байдал илэрвэл холбогдох хэсгийг нь хэрэгт нотлох баримтаар бэхжүүлэх ажиллагааг гүйцэтгүүлэх нь хэргийг шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой.
Прокурорын яллах дүгнэлтээр яллагдагч Автотээврийн үндэсний төвийн дэд захирлаар ажиллаж байсан гэх яллагдагч Х.Баярхүү, Автотээврийн үндэсний төвийн Увс аймаг дахь салбарын дарга У.Золбоо, тус салбарын инженер Б.Адьяа, техникч Б.Бат-Оргил нарыг бүлэглэн, 2018 оны 8 дугаар сарын 6-наас 8-ны өдрийн хооронд " Сантээвэр групп" ХХК-ий эзэмшлийн 110 автомашин, 112 чиргүүл,
-2018 оны 10 дугаар сарын 13-наас 14-ний өдрийн хооронд "Ульгансар транс" ХХК-ийн эзэмшлийн 100 автомашин, 100 чиргүүл,
-2019 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр "Тэнгри транс" ХХК-ийн эзэмшлийн 3 автомашин, 3 чиргүүл, "Баянговь транс" ХХК-ийн эзэмшлийн 9 автомашин, 9 чиргүүл, "Ульгансар групп" ХХК-ийн эзэмшлийн 102 автомашин, 102 чиргүүлийг тус тус техникийн хяналтын улсын үзлэгт оруулахгүйгээр Авто тээврийн үндэсний төв төрийн өмчит үйлдвэрийн газрын Увс аймгийн салбарын мэдээллийн санд техникийн үзлэгт оруулж тэнцсэн мэтээр хуурамч мэдээлэл оруулж, бусдад давуу байдал бий болгосон гэж ялласан байх тул дээрх олон тооны хүнд даацын автомашин, чиргүүлүүдийг техникийн хяналтын улсын үзлэгт оруулахгүйгээр АТҮТ-ийн Увс аймгийн салбарын мэдээллийн санд хуурамч мэдээлэл оруулж, тэнцүүлснээр тухайн тээврийн хэрэгслүүд нь “Улс хоорондын байнгын ачаа тээвэрлэлт гүйцэтгэх “С” төрлийн зөвшөөрөл авсан эсэх, зөвшөөрөл авсан бол Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дахь “Эрдэнэс Таван толгой” ХХК-ийн уурхайгаас Гашуунсухайт-Бүгд Найрамдах Хятад Ард улсын Ганц модны боомтын чиглэлд ачаа (нүүрс) тээвэрлэсэн эсэх, хэрэв тээвэрлэсэн бол гэмт хэрэг үйлдэгдсэн гэх цаг хугацаанд дээр дурдсан 4 компанийн 324 хүнд даацын автомашин, 326 чиргүүлээр хэдэн удаа, хэдэн тонн ачаа (нүүрс) тээвэрлэж, "Сантээвэр групп" ХХК, "Ульгансар групп" ХХК, “Тэнгри транс групп” ХХК, "Баянговь групп" ХХК-нь хэр хэмжээний ашиг олж, тэдгээр компаниудад эдийн засгийн ямар давуу байдал бий болсон, гэмт хэргийн улмаас Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хэний, ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж, хүн, хуулийн этгээд эсхүл нийтийн болон үндэсний ашиг сонирхолд хохирол, хор уршиг учирсан эсэхийг тогтоолгох нь зүйтэй.
Нөгөөтэйгүүр Автотээврийн үндэсний төвийн дэд захирлаар ажиллаж байсан гэх яллагдагч Х.Баярхүү, Автотээврийн үндэсний төвийн Увс аймаг дахь салбарын дарга У.Золбоо, инженер Б.Адьяа, техникч Б.Бат-Оргил нарын дээр дурдсан үйлдлийн улмаас "Сантээвэр групп" ХХК, "Ульгансар групп" ХХК, “Тэнгри транс ” ХХК, "Баянговь транс" ХХК-д эдийн болон эдийн бус ашигтай байдал бий болсон эсэхийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаагаар нарийвчлан тогтоосны дараа нэр бүхий 4 компанийн хууль ёсны өмчлөгч нарыг албан ёсны баримт бичгийг нь үндэслэн тогтоож, тэдгээрийг иргэний хариуцагчаар татах эсэх асуудлыг шийдвэрлэж, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг нэг мөр хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзсэн болно.
Ийм байдлаар яллагдагч Автотээврийн үндэсний төвийн дэд захирлаар ажиллаж байсан гэх яллагдагч Х.Баярхүү, Автотээврийн үндэсний төвийн Увс аймаг дахь салбарын дарга У.Золбоо, инженер Б.Адьяа, техникч Б.Бат-Оргил нарын холбогдсон гэмт хэргийн шалтгаан нөхцөл, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, гэмт хэргийн улмаас хууль бусаар олсон хөрөнгө орлого, гэмт хэрэгт хамтран оролцогчдын үйлдэл, оролцоо тус бүрийг нарийвчлан тогтоох зэргээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолвол зохих асуудлуудыг болон хэргийн бодит байдлыг бүрэн гүйцэд тогтоолгохоор нэмэлт мөрдөн байцаалтад буцааж шийдвэрлэсэн бөгөөд дээрх ажиллагаануудыг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй гэж шүүх үзсэн байна.
0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Мандал сумын засаг даргын орлогч Л.Мөнхбатад Өмнөд Солонгосын шүүхээс 5 жилийн хорих ял оноожээ2 цаг 31 минутын өмнөГурван настай хүүг зодсон Э залилангийн хэргээр 9 жилийн ял сонсоод давж заалджээ2 цаг 54 минутын өмнөНийслэлийн улсын бүртгэлийн газрын үйлчилгээний хоёр цэг бямба гарагт ажиллана3 цагийн өмнөБумбатын рашааны 44.1 га газрыг орон нутгийн тусгай хамгаалалтад авлаа3 цаг 12 минутын өмнөДахин боловсруулах үйлдвэрлэгчийнх хийх ажил уу эсвэл иргэдийнх үү3 цаг 39 минутын өмнөХНХЯ: Цалин, тэтгэврийн нэмэгдэлд иргэд олон нийт ам сайтай байна3 цаг 51 минутын өмнөЦЕГ: 23 дугаар сургуулийн ариун цэврийн өрөөнд “Хяналтын камер байршуулсан байна” гэх мэдээллийг шалгаж байна4 цаг 10 минутын өмнөТөрийн банк: “Мөрөөдлөө хадгалъя-2023” хадгаламжийн урамшуулалт аяны 2 дахь тохирлын эзэд тодорлоо4 цаг 23 минутын өмнөБаянхонгор аймагт ингэний 30-40 ферм байгуулахад Ерөнхий сайдаас дэмжлэг хүслээ4 цаг 28 минутын өмнөАдуундаа яваад сураггүй болсон иргэнийг 9 өдөр эрэн хайж, ар гэрийнхэнтэй нь зөвшилцөж эрлийг зогсоолоо4 цаг 34 минутын өмнөДагуул хот, эдийн засгийн тусгай бүсийг хөгжүүлэх чиглэлээр Тяньжин хоттой хамтран ажиллана4 цаг 42 минутын өмнөАрдчилсан эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгчид нэр дэвшигчид5 цаг 6 минутын өмнөIII эмнэлэг 40 саяын өртөгтэй хөлдөөж, засах эмчилгээг нэвтрүүллээ5 цаг 23 минутын өмнөӨвөлжилтийн бэлтгэл 87 хувьтай байна5 цаг 30 минутын өмнөШойгу Тегеранд айлчилж, Ираны армийн командлалын төлөөлөгчидтэй  уулзав 6 цаг 19 минутын өмнө"БЗД-ийн Засаг дарга Н.Баярмөнхийн ТҮЦ-ийн ачлага хийлгэхээр явуулсан нүүрээ халхалж, маск зүүсэн хүмүүс нь биднийг харанхуй газар аваачаад заналхийлсэн"6 цаг 22 минутын өмнөАТГ: Авлигыг мэдээлэх тусгай дугаараар 259 дуудлага хүлээн авчээ6 цаг 34 минутын өмнөМонгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Япон Улсын Ерөнхий сайд Ф.Кишидатай уулзав6 цаг 55 минутын өмнөС.Баярцогт: Би ганцхан газар шалгагдаагүй. Монголд, Швейцарьт, Хонгконгт, Австралид гээд олон хүчний байгууллагын шалгалтад ороод гарсан7 цаг 13 минутын өмнө"Д.Мөнх-Эрдэнийн хувийн байдалтай холбоотой асуудлыг дэлгэнэ"7 цаг 28 минутын өмнөС.Баярцогт: АН-ын дэд дарга нар Сүүдрийн Засгийн газрын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа7 цаг 33 минутын өмнөБямба гарагт төв талбайд шүдний эмнэлгүүд ажиллана7 цаг 37 минутын өмнөКим Чоль Сан: БНСУ-ын хил дээрээс иргэдийг буцааж буй асуудалд онцгойлон анхаарч, хүмүүнлэгийн үүднээс хандаж ажиллана7 цаг 40 минутын өмнөУулын Карабахын эрх баригчид гал зогсоохоо мэдэгдэв8 цаг 19 минутын өмнөТөрийн үйлчилгээг хүргэхэд давхардал үүсгэхгүй байх, мэдээллээр хангаж ажиллах үүрэг өглөө8 цаг 52 минутын өмнөGS 25 дэлгүүрийн үүдэнд гаднаа ил харагдах гэмтэл, шархгүй хүн нас барсан байжээ9 цаг 8 минутын өмнөОБЕГ: Согтуугаар гүүрнээс унаж голын усанд живсэн иргэнийг эрэн хайх ажил үргэлжилж байна9 цаг 39 минутын өмнөСогтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 92 зөрчил илрүүлжээ9 цаг 44 минутын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын индрээс Монгол Улсын байр суурийг илэрхийллээ9 сар 21. 9:45Коронавирусын шинэ омог “Пирола”-гийн гол онцлогийг нэрлэв9 сар 21. 8:52BLOOMBERG: "G-7"-ийн орнууд Украины мөргөлдөөн дахин 6-7 жил үргэлжилж магадгүй гэжээ 9 сар 21. 7:30 Төлөөлөгчдийн танхим Зеленскийгээс АНУ-гийн үзүүлсэн тусламжийн тайланг нэхнэ9 сар 21. 7:25Монголын хоёр тамирчин өнөөдөр алтан медалийн төлөө барилдана9 сар 21. 7:05Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нар юу хэлэв9 сар 21. 7:04Монголчууд минь, хэдүүлээ ядаж ажил хийдэг болъё9 сар 21. 7:02Гавьяат тамирчин Д.Отгонжаргал дэлхийгээс 3 дахь медалиа хүртлээ9 сар 21. 7:01Цаг агаар: Зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр бороо орно9 сар 21. 7:00Д.Батжаргал: Хатуухан хэлэхэд, нэн тэргүүнд айл өрхийн болон аж ахуйн нэгжийн хогны хураамжийг нэмэх хэрэгтэй9 сар 21. 7:00МҮХАҮТ-ыг ирэх 4 жилд Д.Энхтүвшин удирдана9 сар 21. 6:59Дорнын зурхай: Үс засуулахад өнгө зүс сайжрах сайн9 сар 21. 6:45
 Facebook Twitter Youtube