Энэ мэдээ хуучирсан буюу 2023-06-12 нд нийтлэгдсэн байна.

Украины арми бие бүрэлдэхүүнээ сая хүртэл цэргээр нэмэгдүүлжээ

6/ 12/ 2023    7 цаг 24 минут

Украин улс сөрөг довтолгоонд оролцох арми, Үндэсний гвардийн 20 шинэ бригадыг бэлтгэж, нийт зэвсэгт хүчнийхээ тоог 700,000-д хүргэсэн гэж Оросын армийнхан тооцоолсон байна. Энэ тухай "Блүүмберг" Оросын Батлан ​​хамгаалах яамны ойрын хүнээс иш татан мэдээлжээ.

Дөрөвдүгээр сарын эхээр Украин сөрөг довтолгоонд 8 дивизээс бүрдсэн 40,000 дайчдыг бэлтгэсэн гэж мэдээлж байсан юм. Түүнчлэн тус улсын удирдагчид, тэр дундаа Володимир Зеленский барууны зэвсэглэл илүү их хэрэгтэй байгааг удаа дараа дурдаж байв. Харин Ерөнхийлөгч 6-р сарын 3-нд  "The Wall Street Journal" сэтгүүлд өгсөн ярилцлагадаа сөрөг довтолгооны талаар: "Энэ нь хэр удаан үргэлжлэх, ямар үнэ төлөхийг би мэдэхгүй. Гэхдээ бид бэлэн байна" гэж байв. Үүний зэрэгцээ "Украин үүнд маш сайн бэлтгэсэн" гэж АНУ-ын Штабын дарга нарын нэгдсэн хорооны дарга Марк Милли мөн CNN-д ярьсан юм.

10-р сар хүртэл Украинд ахиц дэвшил гаргах хугацаа байгаа гэж Москва үзэж байна. Гол цохилт нь тус улсын зүүн өмнөд хэсэгт орших Запорожье муж байх бөгөөд, өмнөд зүг хөдөлж, эцэст нь Крымд хүрэхийг оролдох болно гэж Bloomberg-ийн эх сурвалж хэлэв. 

НАТО-гийн өндөр албан тушаалтан Днеприйн чиглэлийг хоёрдугаар фронт болгон ашиглах талаар хийсэн Оросын дүгнэлтийг баталжээ. Хэрэв энэ төлөвлөгөө үнэн байсан бол харамсалтай нь үерийн улмаас ойрын ирээдүйд голыг гатлах боломжгүй болоод байгаа юм.

Фронтын шугамыг багасгах нь Орост ашигтай, учир нь энэ нь Украины цэргүүдэд амжилт олохоос сэргийлж хүчний төвлөрлийг хөнгөвчлөх болно гэж АНУ-ын цэргийн шинжээч Роб Ли хэлэв. "Хэрэв Херсоны ойролцоо Украины ажиллагаа явуулах магадлал одоо багасвал Оросууд зүүн тийш нь илүү их хүчээ шилжүүлэх боломжтой болно" гэж Financial Times сонин иш татжээ.

“Усан цахилгаан станцыг дэлбэлснээр сөрөг довтолгоонд нөлөөлнө гэж би бодохгүй байна, харин түүний зорилго нь Украины улс орноо чөлөөлөх хүчин чармайлтаа үргэлжлүүлэх бэлэн байдалд нөлөөлнө гэж би бодож байна. Энэ бол эсрэг довтолгоог өөдрөгөөр харж байгаа энэ үед украинчуудыг айлган сүрдүүлэх гэсэн оролдлого юм” гэж Америкийн судалгааны хүрээлэнгийн ахлах ажилтан Элизабет Бро хэлэв.

 Украины довтолгоог няцаах, фронтод мухардмал байдлыг бий болгохын тулд ОХУ агаарын орон зайд давуу байдлаа хадгалж, хангалттай хүн хүчтэй байх ёстой гэж ОХУ-ын Батлан ​​хамгаалах яаманд ойр эх сурвалж хэлжээ.

Дашрамд дурдахад Орос улс өнөөдрийг хүртэл Агаарын цэргийн хүчийг амжилттай ашиглаж чадаагүй. Харин эсрэгээрээ Украин агаарын довтолгооноос хамгаалах системийг үр дүнтэй ашиглан нутаг дэвсгэрээсээ тэднийг хөөж гаргасан гэж Британийн Хатан хааны нэгдсэн батлан ​​хамгаалах судалгааны хүрээлэнгийн мэргэжилтнүүд тэмдэглэжээ.

Гэвч довтолгооны үеэр нөхцөл байдал өөрчлөгдөж магадгүй, учир нь Оросын нисэх онгоцууд өөрсдийн нутаг дэвсгэрээс Украйны цэргүүдэд цохилт өгөх боломжтой бөгөөд агаарын довтолгооноос хамгаалах систем, онгоц ашиглан тэдэнтэй тулалдах нь илүү хэцүү байх болно гэж анхааруулав. 

Оросын батлан ​​​​хамгаалахын хувьд одоо хүн хүчний боломжийн нөөц бүрэлдэхүүнтэй байгаа хэдий ч цэргийн ангиудад ихэвчлэн бэлтгэл муутай дайчид олон байгаа юм.

Тодотгоход, Оросын "Вагнер" хөлсний цэргийн ангийг үндэслэгч Пригожин саяхан хэвлэлд ярихдаа Украинд явуулж буй тусгай ажиллагаа зорилгодоо хүрч чадаагүй, харин ч эсрэгээрээ 40 мянган хүнтэй байсан Украины армийн бие бүрэлдэхүүнийг сая орчим цэргийн албан хаагчтай болтол нь нэмэгдүүллээ хэмээн шүүмжилсэн юм.

Эх сурвалж: Мoscowtimes.ru

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррештэй уулзлаа8 минут 6 секундын өмнөБогд ууланд самар түүхээр яваад буцах замдаа сураггүй болж 12 хоножээ13 минут 46 секундын өмнөБаянхонгор-Шаргалжуут чиглэлийн 54,1 км замыг хатуу хучилттай болгох төслийн хөрөнгийг улсын төсөвт тусгана40 минут 23 секундын өмнөАвтомашингүй өдрөөр нийтийн тээврийн 42 чиглэлд өөрчлөлт орно51 минут 17 секундын өмнөМаргааш “Автомашингүй өдөр-2023” болно57 минут 45 секундын өмнөБямба гарагт 12 зах, худалдааны төв ажиллахгүй1 цаг 3 минутын өмнөОХУ шатахуун, дизель түлшний экспортыг тодорхойгүй хугацаагаар зогсоолоо1 цаг 8 минутын өмнөПУТИН: Аравдугаар сард Хятадад айлчлах Ши Жиньпиний урилгыг хүлээн авчээ1 цаг 8 минутын өмнө2100 он гэхэд мөнх цэвдэг алга болно гэж таамаглаж байна2 цаг 31 минутын өмнөДЭЛХИЙН ХЭВЛЭЛҮҮД: Орос Украинд дайтсанаар Кавказ дахь нөлөөгөө алдаж байна2 цаг 33 минутын өмнөАрдчилсан эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгчид өрсөлдөгчдийн хэн нь хэн бэ2 цаг 34 минутын өмнөЧөлөөтийн бүсгүйчүүд багаараа дэлхийд 3-т жагслаа2 цаг 53 минутын өмнө"Ам асууя": Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазарын 132 зорилтот “алсын хараа”-г шинжихүй2 цаг 53 минутын өмнөЦаг агаар: төв болон говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо уулаараа нойтон цас орно3 цаг 2 минутын өмнөЭ.Даваанасан ДАШТ-ний мөнгөн медальтан боллоо3 цаг 2 минутын өмнөДорнын зурхай: Хануур, төөнүүр хийлгэхэд муу өдөр3 цаг 17 минутын өмнөЭ.Дэлгэрмаа Дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртлээ3 цаг 26 минутын өмнөХан-Уул дүүргийн 18-р сургуулийн 21 сурагч бөөлжиж, суулгасан байдалтай эмнэлэгт хүргэгджээ9 сар 21. 20:52Сэрэмжлүүлэг: Гарцаар гарч байсан 12-13 насны 2 хүүхэд авто осолд өртөж, нэг нь нас баржээ9 сар 21. 20:37Мандал сумын засаг даргын орлогч Л.Мөнхбатад Өмнөд Солонгосын шүүхээс 5 жилийн хорих ял оноожээ9 сар 21. 17:18Гурван настай хүүг зодсон Э залилангийн хэргээр 9 жилийн ял сонсоод давж заалджээ9 сар 21. 16:55Нийслэлийн улсын бүртгэлийн газрын үйлчилгээний хоёр цэг бямба гарагт ажиллана9 сар 21. 16:49Бумбатын рашааны 44.1 га газрыг орон нутгийн тусгай хамгаалалтад авлаа9 сар 21. 16:37Дахин боловсруулах үйлдвэрлэгчийнх хийх ажил уу эсвэл иргэдийнх үү9 сар 21. 16:11ХНХЯ: Цалин, тэтгэврийн нэмэгдэлд иргэд олон нийт ам сайтай байна9 сар 21. 15:59ЦЕГ: 23 дугаар сургуулийн ариун цэврийн өрөөнд “Хяналтын камер байршуулсан байна” гэх мэдээллийг шалгаж байна9 сар 21. 15:39Төрийн банк: “Мөрөөдлөө хадгалъя-2023” хадгаламжийн урамшуулалт аяны 2 дахь тохирлын эзэд тодорлоо9 сар 21. 15:26Баянхонгор аймагт ингэний 30-40 ферм байгуулахад Ерөнхий сайдаас дэмжлэг хүслээ9 сар 21. 15:21Адуундаа яваад сураггүй болсон иргэнийг 9 өдөр эрэн хайж, ар гэрийнхэнтэй нь зөвшилцөж эрлийг зогсоолоо9 сар 21. 15:15Дагуул хот, эдийн засгийн тусгай бүсийг хөгжүүлэх чиглэлээр Тяньжин хоттой хамтран ажиллана9 сар 21. 15:07Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгчид нэр дэвшигчид9 сар 21. 14:43III эмнэлэг 40 саяын өртөгтэй хөлдөөж, засах эмчилгээг нэвтрүүллээ9 сар 21. 14:26Өвөлжилтийн бэлтгэл 87 хувьтай байна9 сар 21. 14:20Шойгу Тегеранд айлчилж, Ираны армийн командлалын төлөөлөгчидтэй  уулзав 9 сар 21. 13:30"БЗД-ийн Засаг дарга Н.Баярмөнхийн ТҮЦ-ийн ачлага хийлгэхээр явуулсан нүүрээ халхалж, маск зүүсэн хүмүүс нь биднийг харанхуй газар аваачаад заналхийлсэн"9 сар 21. 13:28АТГ: Авлигыг мэдээлэх тусгай дугаараар 259 дуудлага хүлээн авчээ9 сар 21. 13:15Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Япон Улсын Ерөнхий сайд Ф.Кишидатай уулзав9 сар 21. 12:55С.Баярцогт: Би ганцхан газар шалгагдаагүй. Монголд, Швейцарьт, Хонгконгт, Австралид гээд олон хүчний байгууллагын шалгалтад ороод гарсан9 сар 21. 12:36"Д.Мөнх-Эрдэнийн хувийн байдалтай холбоотой асуудлыг дэлгэнэ"9 сар 21. 12:21С.Баярцогт: АН-ын дэд дарга нар Сүүдрийн Засгийн газрын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа9 сар 21. 12:16
 Facebook Twitter Youtube