Энэ мэдээ хуучирсан буюу 2023-06-19 нд нийтлэгдсэн байна.

Түүхэн товчоон: Гүюг хаан

6/ 19/ 2023    6 цаг 20 минут
Их Монгол улсын гутгаар их хаан (1246-1248).

Гүюг нь Чингис хааны гутгаар хөвүүн Өгэдэйн ууган хүү бөгөөд түүнийг хаанд өргөмжлөх их хуралдай 1246 оны 6-7 сард Өгэдэй хааны зуслан Тамирын Шар ордны газар болжээ. Хуралдайд гадна дотноос ирсэн зөвхөн элч, төлөөлөгч нарын тоо 4 000 гарч байжээ. Эн тэргүүнд Толуйн хатан Сорхугтани бэхи хөвүүдийн хамт, дорно зүгээс Отчигин ноён, Илжигидэй ноён нар, өрнө зүгээс Хархүлэг, Есөнмөнх, Бүри, Байдар, Есөнтөмөр тэргүүтэй Цагаадайн үр ач нар, бас Оросын Суздаль мужийн ван Ярослав, Хятад, Солонгост байсан хэсэг ноёд, Багдад, Исмайл, Франц зэрэг улс орны элч нар хүрэлцэн ирсэн бөгөөд Ромын пап ламын илгээсэн католик шашны доминикан ёсны гэлэн Плано Карпини тэргүүтэй хүмүүс байлцсан байна. Энэ хуралдайд Алтан ордны хаан Бат бие өвчтэй гэсэн шалтаг зааж оролцсонгүй, дүү Бэрх зэрэг ноёдыг явуулжээ. Хуралдайн үеэр ийнхүү олон хүн цуглаж, хоёр мянгаад асар майхан, хэдэн мянган гэр, тэрэг бөөгнөрөөд буух суух газар олдохгүй, идэш уушны зүйл үл хүрэлцэн, үнэ нь гааран нэмэгдсэн хэмээн эх сурвалжид тэмдэглэжээ.

Гүюг их хааны ор суугаад юуны өмнө төрийн эрх мэдэл булаацалдах хэрэгт идэвхитэй оролцогсдыг цээрлүүлэн шийтгэжээ. Эх Дөргэнэ хатны хүч нөлөөг хязгаарлан дарахаар түүний шадарлагч олзны перс эмэгтэй Фатимаг барьж цаазаар аваачин “Годанг хорлон алсны учир хороов” гэж зарлажээ. Түүний дараагаар Отчигин ноёныг цаазаар аваачсан байна. Мөн Дөргэнэ, Отчигин нарын зүгээс төрийн эрх булаацалдахад тусалж байсан бусад хүмүүсийг нэгэн адил цээрлүүлэн шийтгэжээ.

Гүюг хааны авсан өөр нэг арга хэмжээ бол Дөргэнэ хатны үед хавчигдаж огцорсон сайд, түшмэдийг хуучин тушаалд эргүүлэн дэвшүүлсэн явдал юм. Чингайг өөрийн дэргэд авч, дахин чинсан тавиад, Махмуд Ялавачийг Хятад газрын даргач болгож, Туркестан, Мавераннахр хоёрыг Масуд бек-д өгч, Хорасан, Ирак, Азербайжан, Ширван, Лур, Керман, Гүрж зэргийг Аргунаар захируулжээ. Дөргэнэ хатны зарлиг гэрэгэ зэргийг хүчингүй болгож, гэрэгэ, бичиг зоргоор олгохыг цаазалжээ. Харин Өгэдэй хааны үеийн гэрэгэ зарлигийг хүчин төгөлдөр үлдээв. 1247 оны өвөл хүн амын тооллого явуулсан байна. Энэ нь албан татварыг журамлах, цэрэг татахыг цэгцлэх зорилготой байжээ.

Гүюг хаан Монгол гүрний дотоод, гадаад бодлогод ихээхэн анхаарснаас гадна, эзэнт гүрний нутагт хүн амын тооллого, алба татвар, цэргийн албаны тоо хэмжээг тогтоожээ.

Гадаад бодлогын хувьд Гүюг хаан эцгийн бодлогыг баримталж, байлдан дагууллыг үргэлжлүүлжээ. Умард Хятадын Алтан улсыг эзэлж дуусган Өмнөд Сүн улсыг довтлон байлдахыг Сүбээдэй баатар, Цагаан ноён нарт тушааж мордуулсан байна. 1247 оны намар Илжигидэй ноёнд цэрэг өгч баруун зүгийн эзлэгдээгүй үлдсэн Исмайлитын зэрэг улс орнуудыг байлдан дагуулахыг даалгажээ. Тэгэхдээ 100 монгол айл тутмаас нэг эр, Иранд байсан цэргийн 10 хүн тутмаас хоёрыг тус тус татуулж Илжигидэйн цэрэгт хүч нэмжээ. Илжигидэйг тэргүүн анги болгож хөдөлгөөд хаан өөрөө 1248 оны өвлийн сүүл сард гол хүчийг авч хөдөлсөн байна. Гэвч Гүюг хаан зорьсондоо хүрч чадсангүй, 1248 оны 4 дүгээр сард Цагаадайн улсын нутагт Самарканд хотын орчим нас баржээ. Гүюг хаан бол алсын хараатай, сүрхий сэцэн мэргэн бодлоготой, чанга нямбай зан чанартай хүн байсан. Нэг гэм нь бие сүлтай байжээ. 

Хэдийгээр Гүюг хаан бусад их хаадаас харьцангуй богино хугацаанд төр барьсан ч Ромын пап лам болон Европ, Ойрхи Дорнодын орнуудын төрийн тэргүүн нартай хамгийн өргөн харилцаатай байсан юм. Пап ламын элч Плано Карпини түүнийг их хаанд өргөмжлөх ёслолд оролцсон бол мөн папын илгээсэн гэлэн Асцелин Кремон, Симон де Сен-Квентин нар Аракс голын хөндийд байрлаж байсан монгол цэргийн жанжин Байжугийн өргөөнд хүрэлцэн иржээ. Монголчуулын ёс заншлын талаар ямар ч төсөөлөлгүй тэрбээр гар хоосон ирсэн төдийгүй монгол ноёны өмнө өвдөг сөхрөхөөс татгалзсан тул түүнийг Байжу жанжинд бараалхуулалгүй нутаг буцааснаар тэрээр ирсэн хэрэг зоригоо бүтээгээгүй ажээ.

Түүнийг нутаг буцахад нь Байжу ноён хоёр элч дагалдуудан илгээжээ.Тэр хоёр элчийн нэг нь Айбег хэмээх загалмай шашинтай түрэг хэлтэн нөгөөх нь Сергис хэмээх несториан шашинтай сири хүн байжээ. Тэд нар 1248 оны зун Францын Лион хотноо хүрэлцэн иржээ. Пап-д Байжу ноёны илгээсэн хариу захидал агуулгын хувьд их хаан Гүюгийн пап IV Иннокентийд бичсэн захидалтай ижил байсан ажээ. Тиймээс монголын элчид хариу захидал атгуулаад даруй нутаг буцаасан байна. (Ц.Энхчимэг)

Үндсэн мэдээлэл:

Адил утгатай үг Гүег, Гуюк
Хамаа бүхий үг Өгэдэй хаан, Мөнх хаан
Төрөл түүхэн зүтгэлтэн
Цаг үе Их Монгол улс
Салбар, чиглэл түүх
Хүйс эр
Төрсөн он, сар, өдөр 1206
Нас барсан он, сар, өдөр 1248
Овог, аймаг Хиад Боржигин
Албан тушаал их хаан
Гэр бүл (Эцэг, өвөг эцэг, эх, нагац өвөг, хадам эцэг, хүргэн, эхнэр, нөхөр, хүү охин гэх мэт) Өвөг эцэг нь Чингис хаан, эцэг нь Өгэдэй хаан, эх нь Дөргэнэ хатан. Их хатан нь Огул Хаймиш.

Ашигласан ном зохиол

  • Далай Ч., Монголын түүх (1260-1388), гутгаар дэвтэр, УБ., 1992
  • Монгол улсын түүх, дэд боть, УБ., 2003
  • Монголчууд: Дэлхийг эрхшээсэн морьтон дайчдын гүрэн (XII-XVII зуун), УБ., 2016
0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Мандал сумын засаг даргын орлогч Л.Мөнхбатад Өмнөд Солонгосын шүүхээс 5 жилийн хорих ял оноожээ1 цаг 37 минутын өмнөГурван настай хүүг зодсон Э залилангийн хэргээр 9 жилийн ял сонсоод давж заалджээ2 цагийн өмнөНийслэлийн улсын бүртгэлийн газрын үйлчилгээний хоёр цэг бямба гарагт ажиллана2 цаг 6 минутын өмнөБумбатын рашааны 44.1 га газрыг орон нутгийн тусгай хамгаалалтад авлаа2 цаг 18 минутын өмнөДахин боловсруулах үйлдвэрлэгчийнх хийх ажил уу эсвэл иргэдийнх үү2 цаг 44 минутын өмнөХНХЯ: Цалин, тэтгэврийн нэмэгдэлд иргэд олон нийт ам сайтай байна2 цаг 57 минутын өмнөЦЕГ: 23 дугаар сургуулийн ариун цэврийн өрөөнд “Хяналтын камер байршуулсан байна” гэх мэдээллийг шалгаж байна3 цаг 16 минутын өмнөТөрийн банк: “Мөрөөдлөө хадгалъя-2023” хадгаламжийн урамшуулалт аяны 2 дахь тохирлын эзэд тодорлоо3 цаг 29 минутын өмнөБаянхонгор аймагт ингэний 30-40 ферм байгуулахад Ерөнхий сайдаас дэмжлэг хүслээ3 цаг 34 минутын өмнөАдуундаа яваад сураггүй болсон иргэнийг 9 өдөр эрэн хайж, ар гэрийнхэнтэй нь зөвшилцөж эрлийг зогсоолоо3 цаг 40 минутын өмнөДагуул хот, эдийн засгийн тусгай бүсийг хөгжүүлэх чиглэлээр Тяньжин хоттой хамтран ажиллана3 цаг 48 минутын өмнөАрдчилсан эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгчид нэр дэвшигчид4 цаг 12 минутын өмнөIII эмнэлэг 40 саяын өртөгтэй хөлдөөж, засах эмчилгээг нэвтрүүллээ4 цаг 29 минутын өмнөӨвөлжилтийн бэлтгэл 87 хувьтай байна4 цаг 35 минутын өмнөШойгу Тегеранд айлчилж, Ираны армийн командлалын төлөөлөгчидтэй  уулзав 5 цаг 25 минутын өмнө"БЗД-ийн Засаг дарга Н.Баярмөнхийн ТҮЦ-ийн ачлага хийлгэхээр явуулсан нүүрээ халхалж, маск зүүсэн хүмүүс нь биднийг харанхуй газар аваачаад заналхийлсэн"5 цаг 28 минутын өмнөАТГ: Авлигыг мэдээлэх тусгай дугаараар 259 дуудлага хүлээн авчээ5 цаг 40 минутын өмнөМонгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Япон Улсын Ерөнхий сайд Ф.Кишидатай уулзав6 цагийн өмнөС.Баярцогт: Би ганцхан газар шалгагдаагүй. Монголд, Швейцарьт, Хонгконгт, Австралид гээд олон хүчний байгууллагын шалгалтад ороод гарсан6 цаг 19 минутын өмнө"Д.Мөнх-Эрдэнийн хувийн байдалтай холбоотой асуудлыг дэлгэнэ"6 цаг 34 минутын өмнөС.Баярцогт: АН-ын дэд дарга нар Сүүдрийн Засгийн газрын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа6 цаг 39 минутын өмнөБямба гарагт төв талбайд шүдний эмнэлгүүд ажиллана6 цаг 43 минутын өмнөКим Чоль Сан: БНСУ-ын хил дээрээс иргэдийг буцааж буй асуудалд онцгойлон анхаарч, хүмүүнлэгийн үүднээс хандаж ажиллана6 цаг 46 минутын өмнөУулын Карабахын эрх баригчид гал зогсоохоо мэдэгдэв7 цаг 25 минутын өмнөТөрийн үйлчилгээг хүргэхэд давхардал үүсгэхгүй байх, мэдээллээр хангаж ажиллах үүрэг өглөө7 цаг 58 минутын өмнөGS 25 дэлгүүрийн үүдэнд гаднаа ил харагдах гэмтэл, шархгүй хүн нас барсан байжээ8 цаг 14 минутын өмнөОБЕГ: Согтуугаар гүүрнээс унаж голын усанд живсэн иргэнийг эрэн хайх ажил үргэлжилж байна8 цаг 44 минутын өмнөСогтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 92 зөрчил илрүүлжээ8 цаг 50 минутын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын индрээс Монгол Улсын байр суурийг илэрхийллээ9 цаг 10 минутын өмнөКоронавирусын шинэ омог “Пирола”-гийн гол онцлогийг нэрлэв9 сар 21. 8:52BLOOMBERG: "G-7"-ийн орнууд Украины мөргөлдөөн дахин 6-7 жил үргэлжилж магадгүй гэжээ 9 сар 21. 7:30 Төлөөлөгчдийн танхим Зеленскийгээс АНУ-гийн үзүүлсэн тусламжийн тайланг нэхнэ9 сар 21. 7:25Монголын хоёр тамирчин өнөөдөр алтан медалийн төлөө барилдана9 сар 21. 7:05Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нар юу хэлэв9 сар 21. 7:04Монголчууд минь, хэдүүлээ ядаж ажил хийдэг болъё9 сар 21. 7:02Гавьяат тамирчин Д.Отгонжаргал дэлхийгээс 3 дахь медалиа хүртлээ9 сар 21. 7:01Цаг агаар: Зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр бороо орно9 сар 21. 7:00Д.Батжаргал: Хатуухан хэлэхэд, нэн тэргүүнд айл өрхийн болон аж ахуйн нэгжийн хогны хураамжийг нэмэх хэрэгтэй9 сар 21. 7:00МҮХАҮТ-ыг ирэх 4 жилд Д.Энхтүвшин удирдана9 сар 21. 6:59Дорнын зурхай: Үс засуулахад өнгө зүс сайжрах сайн9 сар 21. 6:45
 Facebook Twitter Youtube