Энэ мэдээ хуучирсан буюу 2023-06-20 нд нийтлэгдсэн байна.

Түүхэн товчоон: Гол модны Хүннүгийн язгууртны булш

6/ 20/ 2023    6 цаг 20 минут

Монголын төвийн бүс нутгаас илэрсэн Хүннүгийн язгууртны булш бүхий томоохон цогцолбор дурсгал.

Энэ дурсгалт газар Архангай аймгийн Хайрхан сумын төвөөс зүүн өмнө зүгт 35 км зайд, Хангайн нурууны салбар болох Бөхөн Шар уулын ар бэлийн шинэсэн ой бүхий элсэрхэг хөрстэй тэгшивтэр дэвсэгт байрлана. Энд нийт 492 булш илэрч тэмдэглэгдсэн байна. Оршуулгын газрын дийлэнх булш нь үүдэвчтэй дөрвөлжин хэлбэрийн язгууртны булшнууд ажээ.

 Гол модны дурсгалт газрыг Ц.Доржсүрэн 1956 онд хайгуулын явцад илрүүлж, тэр жилдээ дагуул жижиг булш 26-г малтан шинжилжээ. Харин үүдэвчтэй дөрвөлжин хэлбэрийн 1 том булш(1-р булш)-ийг 1956-1957 оны хооронд малтсан боловч хөрсний нуралтаас болоод дуусгаж чадаагүй байна. Хожим энэ булшийг Монгол-Францын хамтарсан шинжилгээний анги 2000-2001 оны хооронд малтаж дуусгажээ. Үүнээс гадна тус хамтарсан шинжилгээний анги 2000-2005 оны хооронд үүдэвчтэй дөрвөлжин хэлбэрийн булш 2 (20, 79-р булш), үүдэвчгүй дөрвөлжин хэлбэрийн булш 2 (74, 75-р булш), цагариг хэлбэрийн жижиг дагуул булш 11 (9, 21:A, B, C, D, E, 32, 33, 43, 44, 45-р булш)-ыг тус тус малтан судалсан байна. Эдгээр малтлага судалгаа хийгдсэн булшнууд нь бүгд оршуулгын газрын хойд хэсэгт байрлана. 

    Малтлага судалгаа хийсэн булшнууд эрт цагт тоногдож сүйтгэгдсэн байсан хэдий ч хүннү нарын оршуулгын зан үйл, аж ахуй, соёл, гадаад харилцааны түүхийг нэхэн тодруулахад чухал ач холбогдолтой олон арван шинэ хэрэглэгдэхүүн илэрч олджээ. Сүйх тэрэгний үлдэгдэл, авсны алт мөнгөн чимэг, эсгий ширдэгний тасархай, хүрэл болон төмөр сав суулга, хаш эдлэл, адууны тоног хэрэглэл зэргийг онцлон дурдаж болно. Түүнээс гадна Гол модны дурсгалт газрын 20-р булшнаас адууны толгой, бугын биетэй, салаа туурайтай, духан дээрээ ганц эвэр бүхий “бэлгэт гөрөөс” хэмээн нэрлэдэг домгийн амьтны дүрстэй эмээлийн хударга, хөмөлдрөгний алт шармал мөнгөн чимэг илэрсэн байдаг. (Г.Эрэгзэн)

Үндсэн мэдээлэл:

Хамаа бүхий үг Үүдэвчтэй булш, бэлгэт гөрөөс, сүйх тэрэг
Төрөл Булш оршуулгын дурсгал
Түүхэн эрин үе Хүннүгийн үе
Он цаг НТӨ I- НТ I зуун
Салбар Археологи

Ашигласан ном зохиол

  • André G. Une tombe princiere Xiongnu a Gol Mod, Mongolie // in: Arts Asiatique 57. 2002, p. 199.
  • Доржсүрэн Ц. Умард Хүннү (эртний судлалын шинжилгээ) // Studia archaeologica. Tom. I,  Fasc.5. УБ., 1961.
  • Ерөөл-Эрдэнэ Ч. Гол модны хүннү булшны судалгааны зарим үр дүн // Studia archaeologica.Tom. II(XXII), Fasc. 8. УБ., 2004, т. 76-109.
  • Ерөөл-Эрдэнэ Ч., Гантулга Ж. Умард хүннүгийн язгууртны нэгэн булшны судалгаа // Studia archaeologica. Tom. XXVI, Fasc.9. УБ., 2009, т. 149-189.
  • Ерөөл-Эрдэнэ Ч. Хүннүгийн язгууртны оршуулгын дурсгалын судалгаа. УБ., 2015, 210 тал.
0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Мандал сумын засаг даргын орлогч Л.Мөнхбатад Өмнөд Солонгосын шүүхээс 5 жилийн хорих ял оноожээ2 цаг 58 минутын өмнөГурван настай хүүг зодсон Э залилангийн хэргээр 9 жилийн ял сонсоод давж заалджээ3 цаг 20 минутын өмнөНийслэлийн улсын бүртгэлийн газрын үйлчилгээний хоёр цэг бямба гарагт ажиллана3 цаг 27 минутын өмнөБумбатын рашааны 44.1 га газрыг орон нутгийн тусгай хамгаалалтад авлаа3 цаг 38 минутын өмнөДахин боловсруулах үйлдвэрлэгчийнх хийх ажил уу эсвэл иргэдийнх үү4 цаг 5 минутын өмнөХНХЯ: Цалин, тэтгэврийн нэмэгдэлд иргэд олон нийт ам сайтай байна4 цаг 17 минутын өмнөЦЕГ: 23 дугаар сургуулийн ариун цэврийн өрөөнд “Хяналтын камер байршуулсан байна” гэх мэдээллийг шалгаж байна4 цаг 37 минутын өмнөТөрийн банк: “Мөрөөдлөө хадгалъя-2023” хадгаламжийн урамшуулалт аяны 2 дахь тохирлын эзэд тодорлоо4 цаг 50 минутын өмнөБаянхонгор аймагт ингэний 30-40 ферм байгуулахад Ерөнхий сайдаас дэмжлэг хүслээ4 цаг 55 минутын өмнөАдуундаа яваад сураггүй болсон иргэнийг 9 өдөр эрэн хайж, ар гэрийнхэнтэй нь зөвшилцөж эрлийг зогсоолоо5 цаг 1 минутын өмнөДагуул хот, эдийн засгийн тусгай бүсийг хөгжүүлэх чиглэлээр Тяньжин хоттой хамтран ажиллана5 цаг 9 минутын өмнөАрдчилсан эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгчид нэр дэвшигчид5 цаг 33 минутын өмнөIII эмнэлэг 40 саяын өртөгтэй хөлдөөж, засах эмчилгээг нэвтрүүллээ5 цаг 49 минутын өмнөӨвөлжилтийн бэлтгэл 87 хувьтай байна5 цаг 56 минутын өмнөШойгу Тегеранд айлчилж, Ираны армийн командлалын төлөөлөгчидтэй  уулзав 6 цаг 46 минутын өмнө"БЗД-ийн Засаг дарга Н.Баярмөнхийн ТҮЦ-ийн ачлага хийлгэхээр явуулсан нүүрээ халхалж, маск зүүсэн хүмүүс нь биднийг харанхуй газар аваачаад заналхийлсэн"6 цаг 48 минутын өмнөАТГ: Авлигыг мэдээлэх тусгай дугаараар 259 дуудлага хүлээн авчээ7 цаг 1 минутын өмнөМонгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Япон Улсын Ерөнхий сайд Ф.Кишидатай уулзав7 цаг 21 минутын өмнөС.Баярцогт: Би ганцхан газар шалгагдаагүй. Монголд, Швейцарьт, Хонгконгт, Австралид гээд олон хүчний байгууллагын шалгалтад ороод гарсан7 цаг 40 минутын өмнө"Д.Мөнх-Эрдэнийн хувийн байдалтай холбоотой асуудлыг дэлгэнэ"7 цаг 55 минутын өмнөС.Баярцогт: АН-ын дэд дарга нар Сүүдрийн Засгийн газрын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа8 цагийн өмнөБямба гарагт төв талбайд шүдний эмнэлгүүд ажиллана8 цаг 4 минутын өмнөКим Чоль Сан: БНСУ-ын хил дээрээс иргэдийг буцааж буй асуудалд онцгойлон анхаарч, хүмүүнлэгийн үүднээс хандаж ажиллана8 цаг 7 минутын өмнөУулын Карабахын эрх баригчид гал зогсоохоо мэдэгдэв8 цаг 46 минутын өмнөТөрийн үйлчилгээг хүргэхэд давхардал үүсгэхгүй байх, мэдээллээр хангаж ажиллах үүрэг өглөө9 цаг 19 минутын өмнөGS 25 дэлгүүрийн үүдэнд гаднаа ил харагдах гэмтэл, шархгүй хүн нас барсан байжээ9 цаг 34 минутын өмнөОБЕГ: Согтуугаар гүүрнээс унаж голын усанд живсэн иргэнийг эрэн хайх ажил үргэлжилж байна9 сар 21. 10:11Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 92 зөрчил илрүүлжээ9 сар 21. 10:05Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын индрээс Монгол Улсын байр суурийг илэрхийллээ9 сар 21. 9:45Коронавирусын шинэ омог “Пирола”-гийн гол онцлогийг нэрлэв9 сар 21. 8:52BLOOMBERG: "G-7"-ийн орнууд Украины мөргөлдөөн дахин 6-7 жил үргэлжилж магадгүй гэжээ 9 сар 21. 7:30 Төлөөлөгчдийн танхим Зеленскийгээс АНУ-гийн үзүүлсэн тусламжийн тайланг нэхнэ9 сар 21. 7:25Монголын хоёр тамирчин өнөөдөр алтан медалийн төлөө барилдана9 сар 21. 7:05Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нар юу хэлэв9 сар 21. 7:04Монголчууд минь, хэдүүлээ ядаж ажил хийдэг болъё9 сар 21. 7:02Гавьяат тамирчин Д.Отгонжаргал дэлхийгээс 3 дахь медалиа хүртлээ9 сар 21. 7:01Цаг агаар: Зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр бороо орно9 сар 21. 7:00Д.Батжаргал: Хатуухан хэлэхэд, нэн тэргүүнд айл өрхийн болон аж ахуйн нэгжийн хогны хураамжийг нэмэх хэрэгтэй9 сар 21. 7:00МҮХАҮТ-ыг ирэх 4 жилд Д.Энхтүвшин удирдана9 сар 21. 6:59Дорнын зурхай: Үс засуулахад өнгө зүс сайжрах сайн9 сар 21. 6:45
 Facebook Twitter Youtube