Энэ мэдээ хуучирсан буюу 2023-06-21 нд нийтлэгдсэн байна.

Түүхэн товчоон: Пэлжидийн Гэндэн

6/ 21/ 2023    6 цаг 20 минут
XX зууны Монгол төрийн нэрт зүтгэлтэн

П.Гэндэн 1922 оны 7 дугаар сараас 1924 оны 3 дугаар сар хүртэл хошууны ХЗЭ-ийн үүрийн тэргүүлэгч, 1932 оны 3 дугаар сараас 11 дүгээр сарыг дуустал Арвайхээрийн хошууны МАН-ын 98-р үүрийн тэргүүн дарга, 1924 оны 11 дүгээр сарын 27-ноос 1927 оны 9 дүгээр сар хүртэл БНМАУ-ын Бага хурлын дарга, 1927 оны 4 дүгээр сарын 10-наас 1928 оны 12 дугаар сарын 10 хүртэл Улсын Банкны ерөнхий хорооны дарга, 1928 оны 12 дугаар сарын 10-наас, 1932 оны 6 дугаар сарын 30 хүртэл МАХН-ын Төв Хорооны нарийн бичгийн дарга, 1932 оны 6 дугаар сарын 30-наас 1936 оны 3 дугаар сарын 20 хүртэл БНМАУ-ын Ардын Сайд нарын Зөвлөлийн Ерөнхий сайдаар ажиллажээ. Эл хугацаанд БНМАУ-ын ГЯЯ-ны сайд, Монголын үйлдвэрчний эвлэлийн төв хорооны даргын үүргийг хавсран гүйцэтгэж байв. П.Гэндэн нам, төрийн удирдах албанд ажиллахдаа Коминтерн, БХК(б)Н-ын удирдлагаас ирүүлсэн удирдамж заавар зөвлөгөөг үйл ажиллагаандаа удирдлага болгон ажиллаж байсан  боловч шинэ эргэлтийн бодлогын удирдамжийг Монголын нийгмийн амьдралд хэрэгжүүлж, зүүний нугалаа завхралын хор уршгийг арилгах ажлыг удирдан зохион байгуулахдаа өөрийн гэсэн бодлого, байр суурийг баримтлах болсон юм. Үүний улмаас умард хөршийн удирдлагаас өгсөн заавар зөвлөгөөнийг хэрэгжүүлэхдээ Монголд ашигтай байдлаар хувиргах, сөрөх хандлагыг буй болгосон нь түүнийг албан тушаалаас нь холдуулах, улс төрийн хувьд буруутган хэлмэгдүүлэхийн гол үндсэн шалтгаан болжээ. П.Гэндэнгийн гүйцэтгэсэн үйл ажиллагаа нь улс орондоо учирсан эдийн засгийн хямралыг даван туулахад чиглэгдсэн бөгөөд зах зээлийн өрсөлдөөний зарчмыг дэмжин ард олны аж амьдралыг дээшлүүлэх замаар улс орноо хөгжүүлж, улмаар тус улс  дахь ЗХУ-ын хөрөнгийн оролцоотойгоор худалдаа, аж үйлдвэрийн байгууллагуудыг Монголын мэдэлд шилжүүлэн, ЗХУ-д төлөх өрийг хүчингүй болгуулж, хоёр орны эдийн засгийн харилцаанд эрх тэгш, харилцан ашигтай байх зарчмыг баримтлан монголын эдийн засгийг бэхжүүлж, үндэсний аюулгүй байдлыг хангуулахад оршиж байв. (Д.Эрдэнэбат)

Үндсэн мэдээлэл:

Адил утгатай үг Гэндэн
Хамаа бүхий үг Зүүнтэн, баруунтан, шинэ эргэлтийн бодлого
Төрөл Түүхэн зүтгэлтэн
Цаг үе XX зууны 20-30-аад он
Өөр нэр (цол, сүмийн цол, хоч нэр гэх мэт) Гэндэн төвдөөр “хувраг” гэсэн үг
Хүйс Эр
Төрсөн он, сар, өдөр 1895 оны 7 дугаар сар.
Нас барсан он, сар, өдөр 1937 оны 11 дүгээр сарын 26-нд Москвад цаазлагдсан
Овог, аймаг Сайн ноён хан аймгийн Агь үйзэн вангийн хошуу буюу одоогийн Өвөрхангай аймаг
Төрсөн газар Одоогийн Өвөрхангай аймгийн Тарагт сумын нутаг “Алтан тал” гэдэг газар
Албан тушаал БНМАУ-ын Бага хурлын анхны дарга, Ардын СнЗ-ийн Ерөнхий сайд
Гэр бүл (Эцэг, өвөг эцэг, эх, нагац өвөг, хадам эцэг, хүргэн, эхнэр, нөхөр, хүү охин гэх мэт) Пэлжид төрүүлсэн эхийн нь нэр. Эхийнх нь төрсөн ах цорж Намгилжав Гэндэн гэсэн алдарыг хайрлажээ. Түүний эхнэр нь Дэнзэнгийн Донжид, охин нь Г.Цэрэндулам. Гэндэнгийн төрсөн дүү нь Жамбаапүлжин

Ашигласан ном зохиол

  • Ичинноров С. Пэлжидийн Гэндэн, үзэл баримтлал, үйл ажиллагаа. Улсын стандартын хэвлэх үйлдвэр. УБ., 1994.
  • Цэрэндулам Г. П.Гэндэн. “Адмон ХХК. ”УБ., 2000.
  • Дашдаваа Ч. Улаан түүх. “Соёмбо принтинг” ХХК. УБ., 2003.
  • Дашдаваа Ч. П.Гэндэн ЗХУ-д зорчсон нь. АЕГ-ын хэвлэх хэсэг. УБ., 2014.
  • Дашдаваа Ч. П.Гэндэн Коминтернд. “Бемби сан” ХХК. УБ., 2015.
0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Мандал сумын засаг даргын орлогч Л.Мөнхбатад Өмнөд Солонгосын шүүхээс 5 жилийн хорих ял оноожээ3 цаг 18 минутын өмнөГурван настай хүүг зодсон Э залилангийн хэргээр 9 жилийн ял сонсоод давж заалджээ3 цаг 40 минутын өмнөНийслэлийн улсын бүртгэлийн газрын үйлчилгээний хоёр цэг бямба гарагт ажиллана3 цаг 47 минутын өмнөБумбатын рашааны 44.1 га газрыг орон нутгийн тусгай хамгаалалтад авлаа3 цаг 58 минутын өмнөДахин боловсруулах үйлдвэрлэгчийнх хийх ажил уу эсвэл иргэдийнх үү4 цаг 25 минутын өмнөХНХЯ: Цалин, тэтгэврийн нэмэгдэлд иргэд олон нийт ам сайтай байна4 цаг 37 минутын өмнөЦЕГ: 23 дугаар сургуулийн ариун цэврийн өрөөнд “Хяналтын камер байршуулсан байна” гэх мэдээллийг шалгаж байна4 цаг 57 минутын өмнөТөрийн банк: “Мөрөөдлөө хадгалъя-2023” хадгаламжийн урамшуулалт аяны 2 дахь тохирлын эзэд тодорлоо5 цаг 10 минутын өмнөБаянхонгор аймагт ингэний 30-40 ферм байгуулахад Ерөнхий сайдаас дэмжлэг хүслээ5 цаг 15 минутын өмнөАдуундаа яваад сураггүй болсон иргэнийг 9 өдөр эрэн хайж, ар гэрийнхэнтэй нь зөвшилцөж эрлийг зогсоолоо5 цаг 21 минутын өмнөДагуул хот, эдийн засгийн тусгай бүсийг хөгжүүлэх чиглэлээр Тяньжин хоттой хамтран ажиллана5 цаг 29 минутын өмнөАрдчилсан эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгчид нэр дэвшигчид5 цаг 53 минутын өмнөIII эмнэлэг 40 саяын өртөгтэй хөлдөөж, засах эмчилгээг нэвтрүүллээ6 цаг 9 минутын өмнөӨвөлжилтийн бэлтгэл 87 хувьтай байна6 цаг 16 минутын өмнөШойгу Тегеранд айлчилж, Ираны армийн командлалын төлөөлөгчидтэй  уулзав 7 цаг 6 минутын өмнө"БЗД-ийн Засаг дарга Н.Баярмөнхийн ТҮЦ-ийн ачлага хийлгэхээр явуулсан нүүрээ халхалж, маск зүүсэн хүмүүс нь биднийг харанхуй газар аваачаад заналхийлсэн"7 цаг 8 минутын өмнөАТГ: Авлигыг мэдээлэх тусгай дугаараар 259 дуудлага хүлээн авчээ7 цаг 21 минутын өмнөМонгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Япон Улсын Ерөнхий сайд Ф.Кишидатай уулзав7 цаг 41 минутын өмнөС.Баярцогт: Би ганцхан газар шалгагдаагүй. Монголд, Швейцарьт, Хонгконгт, Австралид гээд олон хүчний байгууллагын шалгалтад ороод гарсан8 цагийн өмнө"Д.Мөнх-Эрдэнийн хувийн байдалтай холбоотой асуудлыг дэлгэнэ"8 цаг 14 минутын өмнөС.Баярцогт: АН-ын дэд дарга нар Сүүдрийн Засгийн газрын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа8 цаг 20 минутын өмнөБямба гарагт төв талбайд шүдний эмнэлгүүд ажиллана8 цаг 24 минутын өмнөКим Чоль Сан: БНСУ-ын хил дээрээс иргэдийг буцааж буй асуудалд онцгойлон анхаарч, хүмүүнлэгийн үүднээс хандаж ажиллана8 цаг 27 минутын өмнөУулын Карабахын эрх баригчид гал зогсоохоо мэдэгдэв9 цаг 6 минутын өмнөТөрийн үйлчилгээг хүргэхэд давхардал үүсгэхгүй байх, мэдээллээр хангаж ажиллах үүрэг өглөө9 цаг 39 минутын өмнөGS 25 дэлгүүрийн үүдэнд гаднаа ил харагдах гэмтэл, шархгүй хүн нас барсан байжээ9 цаг 54 минутын өмнөОБЕГ: Согтуугаар гүүрнээс унаж голын усанд живсэн иргэнийг эрэн хайх ажил үргэлжилж байна9 сар 21. 10:11Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 92 зөрчил илрүүлжээ9 сар 21. 10:05Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын индрээс Монгол Улсын байр суурийг илэрхийллээ9 сар 21. 9:45Коронавирусын шинэ омог “Пирола”-гийн гол онцлогийг нэрлэв9 сар 21. 8:52BLOOMBERG: "G-7"-ийн орнууд Украины мөргөлдөөн дахин 6-7 жил үргэлжилж магадгүй гэжээ 9 сар 21. 7:30 Төлөөлөгчдийн танхим Зеленскийгээс АНУ-гийн үзүүлсэн тусламжийн тайланг нэхнэ9 сар 21. 7:25Монголын хоёр тамирчин өнөөдөр алтан медалийн төлөө барилдана9 сар 21. 7:05Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нар юу хэлэв9 сар 21. 7:04Монголчууд минь, хэдүүлээ ядаж ажил хийдэг болъё9 сар 21. 7:02Гавьяат тамирчин Д.Отгонжаргал дэлхийгээс 3 дахь медалиа хүртлээ9 сар 21. 7:01Цаг агаар: Зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр бороо орно9 сар 21. 7:00Д.Батжаргал: Хатуухан хэлэхэд, нэн тэргүүнд айл өрхийн болон аж ахуйн нэгжийн хогны хураамжийг нэмэх хэрэгтэй9 сар 21. 7:00МҮХАҮТ-ыг ирэх 4 жилд Д.Энхтүвшин удирдана9 сар 21. 6:59Дорнын зурхай: Үс засуулахад өнгө зүс сайжрах сайн9 сар 21. 6:45
 Facebook Twitter Youtube