Энэ мэдээ хуучирсан буюу 2023-06-22 нд нийтлэгдсэн байна.

Түүхэн товчоон: Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө тэмцэгч Лхамсүрэнгийн Гомбо-Идшин

6/ 22/ 2023    6 цаг 20 минут

ХХ зууны Монголын төр, цэргийн зүтгэлтэн, үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө тэмцэгч 

Гомбо-Идшин бол Чингис хааны алтан ураг, Шолой Сэцэн ханы есдүгээр хөвгүүн Ананд далай жононгийн долоо дахь үеийн тайж Лхамсүрэнгийн хөвгүүн болно. Тэрбээр бага наснаас уламжлалт гэрийн боловсрол олж, идэр наснаас төрийн албанд зүтгэж, Сэцэн хан аймгийн Чин ачит вангийн хошууны захирагчийн тушаалд ажиллаж, Манжийн эрхшээлийн эсрэг тэмцэлд оролцож, Монгол Улс тусгаар тогтнолоо сэргээсэн цагаас төр, цэргийн хэрэгт зүтгэх болжээ. 1913 онд түүнд Богд хааны зарлигаар Хичээнгүй баатар цол шагнажээ.

Цэргийн яамны эх зохиогч түшмэл Хичээнгүй баатар Гомбо-Идшин 1917 онд Хатан баатрын удирдлагаар зүүн хязгаарт мордож, бичиг, цэргийн хэрэгт зүтгэн, Мөнхтолгой зэрэг харуулын газар цэрэг захиран сууж байв. Мөн 1919 оноос Хатан баатар Магсаржав, Манлай баатар Дамдинсүрэн нарын хамт эх орныхоо тусгаар тогтнолыг сэргээх нууц хөдөлгөөнд оролцож байгаад Хятадуудад баригдан хоригдож байв.

Хичээнгүй баатар Гомбо-Идшин 1921 оны хавар Цэргийн яамны орлосон дэд сайдаар томилогдсон боловч удалгүй Зүүн хязгаарыг батлан тохинуулах цэргийг дайчлан захирах сайдаар томилогдож, хязгаар нутгийг цагаантнаас чөлөөлөх байлдааныг удирджээ. Түүний удирдсан цэрэг мөн оны зун Егүзэрийн хийд, Алтан-Очиртын хийд, Матад, Бухын хашаат, Сангийн далай зэрэг газраар аялан явж байлджээ. 

Ардын засгийн газар Хичээнгүй баатар Гомбо-Идшинд өндөр үүрэг, хариуцлага хүлээлгэн  Ховдын хязгаарт суух төлөөний сайд, жанжин, Шүүх яамны эрхэлсэн түшмэл, Хан Хэнтий уулын аймгийн дарга зэрэг албан тушаалд томилон ажиллуулжээ.

Монгол Улсын гадаад харилцааны түүхэнд өөрийн хувь нэмрээ оруулсан анхны дипломатуудын нэг нь Л.Гомбо-Идшин юм. Тэрбээр  1925 онд Гадаад яамны эрхэлсэн түшмэлээр ажиллаж байгаад мөн оны сүүлчээр Монгол улсаас Төвөд улсад суух элчин сайдаар томилогдож, олон талын саад бэрхшээлийг даван туулж, Лхас хотноо очиж 15 хүний бүрэлдэхүүнтэй Элчин сайдын яамыг Төвөдөд анх удаа байгуулан ажиллуулжээ. Иймд түүнийг “Хашир туршлагатай дипломатч” гэж судлаачид үнэлжээ.   

Хичээнгүй баатар Гомбо-Идшинг 1928 оны дундуур Дотоодыг хамгаалах газраас баривчилж, Богдын хойт дүрийг тодруулахаар Далай ламтай холбоо тогтоосон гэх зэрэг хэрэг тулган 1930 онд улс төрийн хилс хэрэгт хэлмэгдүүлэн цаазалжээ.

БНМАУ-ын Дээд шүүхийн Бүгд хурлын 1990 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн тогтоолоор Л.Гомбо-Идшинд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон цагаатгажээ. (Г.Мягмарсамбуу)

Үндсэн мэдээлэл:

Адил утгатай үг  
Хамаа бүхий үг Богд хаан 
Төрөл Түүхэн зүтгэлтэн
Цаг үе  Монгол улс
Хэний хаанчлалын үе Богд хаан
Цол  Хичээнгүй баатар 
Хүйс Эр
Төрсөн он, сар, өдөр 1872
Нас барсан он, сар, өдөр 1930
Төрсөн газар Сэцэн хан аймгийн Чин ачит вангийн хошуу /Өнөөгийн Дорнод аймгийн Матад сум/ Албан тушаал
Албан тушаал Цэргийн яамны орлосон дэд сайд, Зүүн хязгаарыг батлан тохинуулах цэргийг дайчлан захирах сайд /1921/, Ховдын хязгаарт суух төлөөний сайд, жанжин /1922/, Гадаад яамны эрхэлсэн түшмэл, Шүүх яамны эрхэлсэн түшмэл, Хан Хэнтий уулын аймгийн дарга /1925/, Монгол Улсаас Төвөд улсад суух элчин сайд /1925.12/
Гэр бүл Тодорхойгүй

Ашигласан ном зохиол

  • Гангааням С. Монголчууд тусгаар тогтнолоо хамгаалан тэмцсэн нь (1911-1921). Уб.,1993.     
  • Гомбосүрэн Д. Хичээнгүй баатар Лхамсүрэнгийн Гомбо-Идшин (1862-1930). Хэвлэлийн “Алтан үсэг” үйлдвэр. Уб.,2005. 
  • Монгол цэргийн түүхийн товчоон (1911 оноос 1990-ээд он) Дэд дэвтэр. “Үнэт цаас”, “Алтан үсэг” компани. Уб.,1996. 
0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Мандал сумын засаг даргын орлогч Л.Мөнхбатад Өмнөд Солонгосын шүүхээс 5 жилийн хорих ял оноожээ2 цаг 35 минутын өмнөГурван настай хүүг зодсон Э залилангийн хэргээр 9 жилийн ял сонсоод давж заалджээ2 цаг 58 минутын өмнөНийслэлийн улсын бүртгэлийн газрын үйлчилгээний хоёр цэг бямба гарагт ажиллана3 цаг 5 минутын өмнөБумбатын рашааны 44.1 га газрыг орон нутгийн тусгай хамгаалалтад авлаа3 цаг 16 минутын өмнөДахин боловсруулах үйлдвэрлэгчийнх хийх ажил уу эсвэл иргэдийнх үү3 цаг 43 минутын өмнөХНХЯ: Цалин, тэтгэврийн нэмэгдэлд иргэд олон нийт ам сайтай байна3 цаг 55 минутын өмнөЦЕГ: 23 дугаар сургуулийн ариун цэврийн өрөөнд “Хяналтын камер байршуулсан байна” гэх мэдээллийг шалгаж байна4 цаг 15 минутын өмнөТөрийн банк: “Мөрөөдлөө хадгалъя-2023” хадгаламжийн урамшуулалт аяны 2 дахь тохирлын эзэд тодорлоо4 цаг 28 минутын өмнөБаянхонгор аймагт ингэний 30-40 ферм байгуулахад Ерөнхий сайдаас дэмжлэг хүслээ4 цаг 33 минутын өмнөАдуундаа яваад сураггүй болсон иргэнийг 9 өдөр эрэн хайж, ар гэрийнхэнтэй нь зөвшилцөж эрлийг зогсоолоо4 цаг 39 минутын өмнөДагуул хот, эдийн засгийн тусгай бүсийг хөгжүүлэх чиглэлээр Тяньжин хоттой хамтран ажиллана4 цаг 47 минутын өмнөАрдчилсан эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгчид нэр дэвшигчид5 цаг 10 минутын өмнөIII эмнэлэг 40 саяын өртөгтэй хөлдөөж, засах эмчилгээг нэвтрүүллээ5 цаг 27 минутын өмнөӨвөлжилтийн бэлтгэл 87 хувьтай байна5 цаг 34 минутын өмнөШойгу Тегеранд айлчилж, Ираны армийн командлалын төлөөлөгчидтэй  уулзав 6 цаг 24 минутын өмнө"БЗД-ийн Засаг дарга Н.Баярмөнхийн ТҮЦ-ийн ачлага хийлгэхээр явуулсан нүүрээ халхалж, маск зүүсэн хүмүүс нь биднийг харанхуй газар аваачаад заналхийлсэн"6 цаг 26 минутын өмнөАТГ: Авлигыг мэдээлэх тусгай дугаараар 259 дуудлага хүлээн авчээ6 цаг 39 минутын өмнөМонгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Япон Улсын Ерөнхий сайд Ф.Кишидатай уулзав6 цаг 59 минутын өмнөС.Баярцогт: Би ганцхан газар шалгагдаагүй. Монголд, Швейцарьт, Хонгконгт, Австралид гээд олон хүчний байгууллагын шалгалтад ороод гарсан7 цаг 18 минутын өмнө"Д.Мөнх-Эрдэнийн хувийн байдалтай холбоотой асуудлыг дэлгэнэ"7 цаг 32 минутын өмнөС.Баярцогт: АН-ын дэд дарга нар Сүүдрийн Засгийн газрын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа7 цаг 38 минутын өмнөБямба гарагт төв талбайд шүдний эмнэлгүүд ажиллана7 цаг 42 минутын өмнөКим Чоль Сан: БНСУ-ын хил дээрээс иргэдийг буцааж буй асуудалд онцгойлон анхаарч, хүмүүнлэгийн үүднээс хандаж ажиллана7 цаг 45 минутын өмнөУулын Карабахын эрх баригчид гал зогсоохоо мэдэгдэв8 цаг 24 минутын өмнөТөрийн үйлчилгээг хүргэхэд давхардал үүсгэхгүй байх, мэдээллээр хангаж ажиллах үүрэг өглөө8 цаг 57 минутын өмнөGS 25 дэлгүүрийн үүдэнд гаднаа ил харагдах гэмтэл, шархгүй хүн нас барсан байжээ9 цаг 12 минутын өмнөОБЕГ: Согтуугаар гүүрнээс унаж голын усанд живсэн иргэнийг эрэн хайх ажил үргэлжилж байна9 цаг 43 минутын өмнөСогтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 92 зөрчил илрүүлжээ9 цаг 49 минутын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын индрээс Монгол Улсын байр суурийг илэрхийллээ9 сар 21. 9:45Коронавирусын шинэ омог “Пирола”-гийн гол онцлогийг нэрлэв9 сар 21. 8:52BLOOMBERG: "G-7"-ийн орнууд Украины мөргөлдөөн дахин 6-7 жил үргэлжилж магадгүй гэжээ 9 сар 21. 7:30 Төлөөлөгчдийн танхим Зеленскийгээс АНУ-гийн үзүүлсэн тусламжийн тайланг нэхнэ9 сар 21. 7:25Монголын хоёр тамирчин өнөөдөр алтан медалийн төлөө барилдана9 сар 21. 7:05Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нар юу хэлэв9 сар 21. 7:04Монголчууд минь, хэдүүлээ ядаж ажил хийдэг болъё9 сар 21. 7:02Гавьяат тамирчин Д.Отгонжаргал дэлхийгээс 3 дахь медалиа хүртлээ9 сар 21. 7:01Цаг агаар: Зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр бороо орно9 сар 21. 7:00Д.Батжаргал: Хатуухан хэлэхэд, нэн тэргүүнд айл өрхийн болон аж ахуйн нэгжийн хогны хураамжийг нэмэх хэрэгтэй9 сар 21. 7:00МҮХАҮТ-ыг ирэх 4 жилд Д.Энхтүвшин удирдана9 сар 21. 6:59Дорнын зурхай: Үс засуулахад өнгө зүс сайжрах сайн9 сар 21. 6:45
 Facebook Twitter Youtube