Энэ мэдээ хуучирсан буюу 2023-06-23 нд нийтлэгдсэн байна.

Түүхэн товчоон: Мөнх хааны ордон ба бичээс

6/ 23/ 2023    8 цаг 44 минут

Хөвсгөл аймгийн Арбулаг сумын нутаг Дэлгэр мөрний хойд хөвөө Алтан гадас уулын ар талд орших эртний хотын туурь.

Энд барагцаалбал хааш хаашаа 100 гаруй метр хиртэй урт хашаа хэрэм байсан бололтой гүвгэр газар бий. Түүний гол дунд хааш хаашаа 30 м орчим хэмжээний дөрвөлжин хэлбэртэй томоохон ордон барилгын буурь байдаг. Хэрмийн дотор өөр байшингийн үлдэгдэл нэлээд байх ажээ.

Энэ хотын туурьд хийсэн малтлагаар 1-2 м гүнээс модны нүүрс, байшингийн шаваас, шохой их гарч байсан нь уг барилга түймэрт шатсаныг гэрчилнэ. Эвдэрхий балгасны урд үүдэнд хэвтэх гол дундаа ухмал том дөрвөлжин хүрэн боржинг сангийн бойпор гэдэг байжээ. Тус хотын үлдэгдлийг судлаачид хуучин монгол сурвалжид нэр гардаг Юань улсын үеийн Эрчүүгийн балгас мөн гэж үздэг. Балгаснаас урагш 40 м орчим зайтай овгор дэрсэн дотроос цухуйж байсан хавтгай хөх чулууг түшлэг гэдэг байсан нь Мөнх хааны монгол, хятад бичигтэй хөшөө байжээ.

Уг хөшөө сайхан цамхаг орон савын дотор оршиж байсан шинжтэй бөгөөд малтлагаар ногоон паалантай ваараар хийсэн, монгол хувцастай хүний жижиг цээжин баримал дүрс, ховилтой хөх ваар гэх мэт олон янзын ваар тоосго элбэг гарчээ. Хөшөөний дэргэдээс паалантай, паалангүй ваар тоосго элбэг олддог. Хөшөө нь 144 см өндөр, 78 см өргөн, 20 см зузаан хэмжээтэй ба дээд талыг түшлэг мэт болгон догол гаргаад нүүр талын хүрээгээр нь хоорондоо 3,5 см зайтай хоёр нарийхан гурив гаргаж, дундуур нь эвэр угалз сийлж чимжээ. Энэхүү нүүр талын эхэнд гурван мөр монгол бичээстэй. Хөшөө нь тахилгын сүм мэт зүйлийн дотор хадгалагдаж байсан нь малтлагын явцад ажиглагджээ.

Уг хөшөөг 1257 онд Мөнх хааныг сэрүүн ахуй цагт тавнан Бамту /Барс түгэ/ гүнж Исижи /Исүгий/ нар босгуулжээ. Харин нөгөө талдаа 12 мөр 268 үсгийн хятад бичээстэй юм. Мөнх хааны гэрэлт хөшөөг 1956 онд Улаанбаатарт авчран Үндэсний түүхийн музейд хадгалсан нь одоо ч тэндээ хадгалагдаж байна.

Уг хөшөөний монгол бичээсийг орчин цагийн монгол хэлэнд кирилл бичгээр тоймлон буулгавал:

Урагийн урагаар хэдэн хэдэн үест

Мөнх хаан түмэн түмэн насалтугай хэмээж Барс Түгэ босгуул... хүртэл ана /энэ/-д давирганд /учралт/ буян хүртүгэй” гэжээ.

1257 онд Мөнх хаан Хятадын Сүн улсыг гурван замаар байлдаж явсан үед Их хааны өлмий бат оршихыг ерөөж эл хөшөөг босгосон бололтой. Түүхэн тэмдэглэлээс үзэхэд XIII зууны үед монголд айлчлан ирсэн Франц жуулчин Гильом де Рубрук Мөнх хааны ордонд буудаллаж хэсэг саатсаны эцэст арав хоног явж Хар Хорум хот хүрсэн байдаг. Эндээс үнэхээр ч ердийн хөсгөөр арав хоног явж Хар Хорумд хүрэх зайтай юм. Үүнийг нотлох монгол хятад өөр сурвалжийн мэдээ баримт ч хангалттай байх ажээ. Судлаачид гэрэлт хөшөөний монгол бичээст “...Мөнх хаан түмэн түмэн насалтугай хэмээж..“ гэсэн үг буйг уншаад уг хөшөөг Мөнх хааныг амьд байх үест босгосон болохыг нотолжээ. Улмаар хятад бичээсийг уншсанаар үүнийг 1257 онд босгосныг лавтай тодруулжээ. (Н.Батболд)

Ашигласан ном зохиол

Монгол нутаг дахь түүх, соёлын дурсгал. УБ., 1999.

Намнандорж О. Мөнх хааны Гэрэлт хөшөө ба ордыг олж судалсан тухай. УБ., 1956.

Yungsiyebu Rinсen. Lsinomongole de la stele en lde Mungkhe qagan. Central Asiatic journal. Vol. IV. Nr. 2. 1959. pp. 130-140.

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Хан-Уул дүүргийн 18-р сургуулийн 21 сурагч бөөлжиж, суулгасан байдалтай эмнэлэгт хүргэгджээ6 минут 57 секундын өмнөСэрэмжлүүлэг: Гарцаар гарч байсан 12-13 насны 2 хүүхэд авто осолд өртөж, нэг нь нас баржээ22 минут 11 секундын өмнөМандал сумын засаг даргын орлогч Л.Мөнхбатад Өмнөд Солонгосын шүүхээс 5 жилийн хорих ял оноожээ3 цаг 41 минутын өмнөГурван настай хүүг зодсон Э залилангийн хэргээр 9 жилийн ял сонсоод давж заалджээ4 цаг 4 минутын өмнөНийслэлийн улсын бүртгэлийн газрын үйлчилгээний хоёр цэг бямба гарагт ажиллана4 цаг 10 минутын өмнөБумбатын рашааны 44.1 га газрыг орон нутгийн тусгай хамгаалалтад авлаа4 цаг 22 минутын өмнөДахин боловсруулах үйлдвэрлэгчийнх хийх ажил уу эсвэл иргэдийнх үү4 цаг 48 минутын өмнөХНХЯ: Цалин, тэтгэврийн нэмэгдэлд иргэд олон нийт ам сайтай байна5 цаг 1 минутын өмнөЦЕГ: 23 дугаар сургуулийн ариун цэврийн өрөөнд “Хяналтын камер байршуулсан байна” гэх мэдээллийг шалгаж байна5 цаг 20 минутын өмнөТөрийн банк: “Мөрөөдлөө хадгалъя-2023” хадгаламжийн урамшуулалт аяны 2 дахь тохирлын эзэд тодорлоо5 цаг 33 минутын өмнөБаянхонгор аймагт ингэний 30-40 ферм байгуулахад Ерөнхий сайдаас дэмжлэг хүслээ5 цаг 38 минутын өмнөАдуундаа яваад сураггүй болсон иргэнийг 9 өдөр эрэн хайж, ар гэрийнхэнтэй нь зөвшилцөж эрлийг зогсоолоо5 цаг 44 минутын өмнөДагуул хот, эдийн засгийн тусгай бүсийг хөгжүүлэх чиглэлээр Тяньжин хоттой хамтран ажиллана5 цаг 52 минутын өмнөАрдчилсан эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгчид нэр дэвшигчид6 цаг 16 минутын өмнөIII эмнэлэг 40 саяын өртөгтэй хөлдөөж, засах эмчилгээг нэвтрүүллээ6 цаг 33 минутын өмнөӨвөлжилтийн бэлтгэл 87 хувьтай байна6 цаг 39 минутын өмнөШойгу Тегеранд айлчилж, Ираны армийн командлалын төлөөлөгчидтэй  уулзав 7 цаг 29 минутын өмнө"БЗД-ийн Засаг дарга Н.Баярмөнхийн ТҮЦ-ийн ачлага хийлгэхээр явуулсан нүүрээ халхалж, маск зүүсэн хүмүүс нь биднийг харанхуй газар аваачаад заналхийлсэн"7 цаг 32 минутын өмнөАТГ: Авлигыг мэдээлэх тусгай дугаараар 259 дуудлага хүлээн авчээ7 цаг 44 минутын өмнөМонгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Япон Улсын Ерөнхий сайд Ф.Кишидатай уулзав8 цаг 5 минутын өмнөС.Баярцогт: Би ганцхан газар шалгагдаагүй. Монголд, Швейцарьт, Хонгконгт, Австралид гээд олон хүчний байгууллагын шалгалтад ороод гарсан8 цаг 23 минутын өмнө"Д.Мөнх-Эрдэнийн хувийн байдалтай холбоотой асуудлыг дэлгэнэ"8 цаг 38 минутын өмнөС.Баярцогт: АН-ын дэд дарга нар Сүүдрийн Засгийн газрын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа8 цаг 43 минутын өмнөБямба гарагт төв талбайд шүдний эмнэлгүүд ажиллана8 цаг 47 минутын өмнөКим Чоль Сан: БНСУ-ын хил дээрээс иргэдийг буцааж буй асуудалд онцгойлон анхаарч, хүмүүнлэгийн үүднээс хандаж ажиллана8 цаг 50 минутын өмнөУулын Карабахын эрх баригчид гал зогсоохоо мэдэгдэв9 цаг 29 минутын өмнөТөрийн үйлчилгээг хүргэхэд давхардал үүсгэхгүй байх, мэдээллээр хангаж ажиллах үүрэг өглөө9 сар 21. 10:57GS 25 дэлгүүрийн үүдэнд гаднаа ил харагдах гэмтэл, шархгүй хүн нас барсан байжээ9 сар 21. 10:42ОБЕГ: Согтуугаар гүүрнээс унаж голын усанд живсэн иргэнийг эрэн хайх ажил үргэлжилж байна9 сар 21. 10:11Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 92 зөрчил илрүүлжээ9 сар 21. 10:05Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын индрээс Монгол Улсын байр суурийг илэрхийллээ9 сар 21. 9:45Коронавирусын шинэ омог “Пирола”-гийн гол онцлогийг нэрлэв9 сар 21. 8:52BLOOMBERG: "G-7"-ийн орнууд Украины мөргөлдөөн дахин 6-7 жил үргэлжилж магадгүй гэжээ 9 сар 21. 7:30 Төлөөлөгчдийн танхим Зеленскийгээс АНУ-гийн үзүүлсэн тусламжийн тайланг нэхнэ9 сар 21. 7:25Монголын хоёр тамирчин өнөөдөр алтан медалийн төлөө барилдана9 сар 21. 7:05Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нар юу хэлэв9 сар 21. 7:04Монголчууд минь, хэдүүлээ ядаж ажил хийдэг болъё9 сар 21. 7:02Гавьяат тамирчин Д.Отгонжаргал дэлхийгээс 3 дахь медалиа хүртлээ9 сар 21. 7:01Цаг агаар: Зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр бороо орно9 сар 21. 7:00Д.Батжаргал: Хатуухан хэлэхэд, нэн тэргүүнд айл өрхийн болон аж ахуйн нэгжийн хогны хураамжийг нэмэх хэрэгтэй9 сар 21. 7:00
 Facebook Twitter Youtube