
Түшээт хан аймгийн Түшээт ханы хошууны умард этгээдэд Ар гөрөөчин отог хэмээх отог байсан. Одоогийн Хөвсгөл аймгийн Тариалан сумын нутаг болно. Сумын нутаг Бөөрөлж голын Сант уулын дэвсэг хэмээх газар 1771 онд анх байгуулжээ. Энэ тухай сурвалжид “... Тэнгэр тэтгэсний 36-р \1771\ онд хийдийг байгуулж III дүрийн Богд Жибзундамба хутагтын Гэгээнтэнээс олбог түшлэг залж “Гандандашлин” хэмээх нэр шагнагдсан.”
Гөрөөчний хийдэд 7 дацан, дуган 11, жас 5 нийт 4700 лангийн үнэтэй баригджээ. Түгээмэл элбэгтийн тэргүүн \1851\ онд Хайлан хурал хурж Бүрэн Засагчийн наймдугаар онд Цанжид дацанг, аравдугаар \1871\ онд мамба дацанг. Бадаргуулт төрийн аравдугаар /1884/ онд Авидын дацанг тус тус байгуулжээ.
Тус хийдэд нийт 173 лам хуврага сууж байв. Гөрөөчин отгийн лам нар нь жил бүр Эрдэнэ Зуугийн газар ирж Майдар эргэхэд оролцдог байв. (С.Чулуун, Н.Маралмаа)
Үндсэн мэдээлэл:
Толгой үг | Гөрөөчиний хүрээ |
Адил утгатай үг | Гандандашлин |
Хамаа бүхий үг | III дүрийн Богд Жибзундамба хутагт |
Төрөл | Шашин |
Цаг үе | XVIII-XX зуун |
Хэний хаанчлалын үед | Тэнгэр тэтгэсэн |
Сүмийн онцлог | Гөрөөчин отгийн лам нар нь жил бүр Эрдэнэ Зуугийн газар ирж Майдар эргэхэд оролцдог байв |
Байгуулагдсан он | 1771 он |
Хаана байсан | Хөвсгөл аймгийн Тариалан сум |
Сүмийг байгуулсан хүн | III дүрийн Богд Жибзундамба хутагт |
Ашигласан ном зохиол
- С.Идшинноров. Ч.Банзрагч. Эрдэнэ зуу хийд ба Түшээт ханы хошуу. УБ.,1999.
- Д.Майдар. Монголын хот тосгоны гурван зураг. УБ.,1970.
Сэтгэгдэл (0)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.