Энэ мэдээ хуучирсан буюу 2023-06-28 нд нийтлэгдсэн байна.

Түүхэн товчоон: Цэндийн Дамдинсүрэн

6/ 28/ 2023    6 цаг 20 минут
Монгол улсын анхны “Ардын уран зохиолч”, хэл шинжлэлийн ухааны доктор (Sc.D), ШУА-ийн жинхэнэ гишүүн, орчин үеийн монголын утга зохиолыг үндэслэгчийн нэг

Халхын Сэцэн хан аймгийн Үйзэн вангийн хошууны тайж Жамьянгаравын хамжлага ард Цэнд бичээчийн хоёр дахь хүү болон Сэцэн хан аймгийн Үйзэн вангийн хошуу нутаг “Билүүт” хавцлын эх “Баруун шанд” хэмээх газар мэндэлсэн.

    Бага насандаа эцэг Цэндээр монгол бичиг заалган уншиж бичиж сурсан. 1924 онд Матад хан уулын хошууны МАН-ын үүрт гишүүнээр элссэн. 1925 оноос Тамсаг булаг дахь цэргийн хороонд бичээч, Улаанбаатар хотод нэгдүгээр морин бригадын наймдугаар хорооны бичээч, Матад хан уулын хошууны намын дарга, Хан Хэнтий уулын аймгийн намын 5 дугаар хуралд төлөөлөгч, Улсын их хурлын төлөөлөгч байжээ. 1926 оноос Хувьсгалт Залуучуудын эвлэлийн төв хорооны байнгын тэргүүлэгч, хэлтсийн эрхлэгч, “Үнэн” сонины эрхлэгч, 1928 онд Үйлдвэрчний Төв Зөвлөлийн дарга, 1932 оноос Шинжлэх Ухааны хүрээлэнд судлаачаар ажиллах болжээ. 1933-1938 онд ЗХУ-ын Ленинград хотод Бага ястны дээд сургууль, Дорно дахиныг судлах хүрээлэнд суралцаж байгаад Монголдоо ирсэн. 1938 оны 11 дүгээр Дотоод яаманд баригдаж байцаагдаж улмаар 1940 онд суллагдсан. 1946 онд Ленинград хотод дахин аспирантурт суралцан, 1950 онд “Гэсэрийн туужийн түүхт үндэс” сэдвээр Москва хотод дэд эрдэмтний зэрэг хамгаалсан.

    1969 онд хэвлэгдсэн 50 мянган толгой үгтэй “орос монгол толь” бичгийн хавсралт  болох 1000 жилийн он тооллын харьцуулсан хүснэгтийг нь үндэсний үзэл гаргасан Ленин, Богд хоёрыг нэг доор бичсэн зэргээр шүүмжилж байсан. 1981 онд Шинжлэх ухааны академийн Хэл, зохиолын хүрээлэнгийн Төвд судлалын секторыг үүсгэн байгуулж,  1986 оны 6 дугаар сард таалал төгсөх хүртлээ тус секторын эрхлэгчээр ажиллажээ.

    Ц.Дамдинсүрэнгийн зохиосон шинэ үсгийн дүрмийг 1946 оны 1 дүгээр сарын нэгнээс улс орон даяар хэрэглэх болсон. БНМАУ-ын төрийн шагналыг 1946, 1947, 1951 онд нийт гурван удаа хүртсэн. (Ч.Батдорж)

Үндсэн мэдээлэл:

Адил утгатай үг зохиолч Дамдинсүрэн, эрдэмтэн Дамдинсүрэн
Хамаа бүхий үг Хатигин, Үнэн сонин, Шинжлэх Ухааны Хүрээлэн, Шинжлэх Ухааны Академи, Хэл, зохиолын хүрээлэн, Монголын Хувьсгалт залуучуудын эвлэл
Төрөл Түүхэн зүтгэлтэн
Цаг үе 1908-1986 он
Хэний хаанчлалын үед Манжийн эрхшээлийн үеийн Монгол, Богд хаант Монгол улс, Хэмжээт цаазат Монгол улс, БНМАУ
Өөр нэр (цол, сүмийн цол, хоч нэр гэх мэт) Да багш, академич Дамдинсүрэн
Хүйс Эр
Төрсөн он, сар, өдөр 1908 [1907] оны 11 дүгээр сарын 14-ний өдөр
Нас барсан он, сар, өдөр 1986
Овог, аймаг Хатиган
Төрсөн газар Халхын Сэцэн хан аймгийн Үйзэн вангийн хошуу, одоогийн Дорнод аймгийн Матад сумын нутагт төржээ
Албан тушаал 1925 онд Тамсаг булаг дахь цэргийн хорооны бичээч, 1926 онд Монголын Хувьсгалт Залуучуудын эвлэлийн төв хорооны байнгын тэргүүлэгч, 1927-1929, 1942-1945 онд “Үнэн” сонины эрхлэгч, 1929-1930 онд Үйлдвэрчний төв зөвлөлийн дарга, Говь-Алтай аймагт хамтралын сургагч, 1932-1933, 1938, 1945-1946 онд Шинжлэх ухааны хүрээлэнгийн судлаач, 1950-1953 онд Шинжлэх ухааны хүрээлэнгийн дарга, 1953-1955 онд Монголын зохиолчдын хорооны дарга, 1955 оноос Монгол Улсын Их Сургуулийн багш, 1959-1963 онд ШУА-ийн [1959-1961 он хүртэл Шинжлэх Ухаан, Дээд боловсролын хүрээлэн] Хэл зохиолын хүрээлэнгийн захирал, 1963 оноос насан эцэслэх хүртлээ ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнд эрдэм шинжилгээний ахлах ажилтнаар ажиллаж байв.
Гэр бүл (эцэг, өвөг эцэг, эх, нагац өвөг, хадам эцэг, хүргэн, эхнэр, нөхөр, хүү охин гэх мэт) Эцэг Цэнд, өвөг эцэг Эрэгзэндоной, эх Уламбаяр, хойд эх Ханд, эхнэр Л.В.Зевина, том хүү Лев 1937 онд төрсөн, дунд хүү Константин 1942 онд төрсөн, бага хүү Михайл 1946 онд төрсөн, охин Дулмаа [орос нэр нь Анна] 1954 онд төрсөн.

Ашигласан ном зохиол

  • Ц.Дамдинсүрэн. Намтрын хуудсаас. Эмхэтгэсэн Р.Отгонбаатар. УХГ. УБ.,1990
  • Цэндийн Дамдинсурэн. К 100 летию со дня рождения. Издательская фирма “Восточная литература” РАН. Москва, 2008.
  • Э.Пүрэвжав. Их эрдэмтэн академич Цэндийн Дамдинсүрэн.  Адмон ХХК-д хэвлэв. УБ., 2008.
0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Бутан улстай хөдөө аж ахуй, боловсрол, соёл, уламжлалт анагаах ухааны салбарт хамтран ажиллана7 сар 9. 12:59Байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлав7 сар 9. 12:51Шинээр Хяналт үнэлгээний болон өрсөлдөөний асуудал эрхэлсэн сайдтай болно7 сар 8. 17:54АН, ХҮН намын дарга нар Монгол Улсаа нэгдүгээрт тавьсан шийдвэр гаргасан Ерөнхий сайдын байр суурьтай санал нэг байна гэв7 сар 8. 17:46Гавьяат тамирчин Ч.Дамдиншарав, Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан Д.Мөнхөө нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ7 сар 8. 17:12ҮСХ: Улсын цолтой бөхийн тоо ойролцоогоор 661 байна7 сар 8. 12:29Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Монгол Улсаа илүү хурдтай хөгжүүлэхийн тулд улс төрийн намууд хамтран Засгийн газар байгуулж байна7 сар 8. 11:56Ш.Баранчулуун: Хотын дундуур урсаж байгаа голыг өргөтөх боломжгүй учраас лаг хагшаасыг цэвэрлэж, гүнзгийрүүлэх нь зөв7 сар 8. 9:38Гамшиг, аюулт үзэгдлийн улмаас өнгөрсөн 7 хоногт 17 хүн нас барсан байна7 сар 8. 9:3511, 12-нд төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо орно7 сар 8. 9:30Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд малтай баялаг төгс болно7 сар 8. 9:24ШЕЗ хуульд байхгүй заалтаар шүүгч томилдог болоо юу?!7 сар 8. 9:07Элсэлтийн ерөнхий шалгалтад 77 шалгуулагч 800 оноо авчээ7 сар 8. 8:52АН Засгийн газарт хамтрахаар болов7 сар 8. 8:49Ц.Батнайрамдал: Цоо шинэ хөгжим, хувцас дизайн, бүрэн автомат тайз чимэглэл бүхий монгол мюзиклийг нээнэ7 сар 7. 13:08Ерөнхий сайдаар Л.Оюун-Эрдэнийг гишүүдийн 99 хувийн саналаар улираан томиллоо7 сар 5. 19:12“Монгол Улсын Их Хурлын Байнгын хорооны бүрэлдэхүүний тухай” УИХ-ын тогтоол батлагдав7 сар 5. 18:12Улаанбаатар хот, “Дова инженеринг” түншлэл хооронд метроны зөвлөх үйлчилгээний гэрээ байгууллаа7 сар 5. 13:28МАН-ын бүлгийн даргаа Л.Мөнхбаатар, АН-ын бүлгийн даргаар О.Цогтгэрэл ажиллана7 сар 5. 13:03Баянзүрх дүүргийн Засаг даргаар Ганбаатарын ЖАРГАЛСАЙХАН томилогдлоо7 сар 5. 12:52“Улаанбаатар метро” төсөлд зөвлөх үйлчилгээ үзүүлэгчээр шалгарсан БНСУ-ын “Дова инженеринг” -тэй гэрээ байгуулна7 сар 5. 7:59Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний уулзалтад ажиглагчаар оролцож, үг хэллээ7 сар 5. 7:55Улаанбаатарт дуу цахилгаантай аадар бороо орно7 сар 5. 7:38Зурхай: Гэрээ хэлцэл хийхэд сайн өдөр7 сар 5. 7:36О.Цогтгэрэл: Засагт орохгүй7 сар 3. 9:18Ажиглагчид: Томсгосон тойрогт сурталчилгааны хугацаа хангалтгүй байна7 сар 3. 9:05Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний уулзалтад оролцоно7 сар 2. 18:20УПЕГ: Шийдвэр гүйцэтгэгч М.Б нь нэр бүхий албан тушаалтнуудын гарын үсгийг хуурамчаар үйлдсэн хэргийг шүүхэд шилжүүлжээ7 сар 2. 18:18Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Монгол хүн бүрийн аж амьдралд бодит үр өгөөжөө өгсөн эдийн засгийн бодлогыг нэн тэргүүнд хэрэгжүүлэх шаардлагатай байна.7 сар 2. 18:18Д.Амарбаясгалан: Иргэдийн төрдөө итгэх итгэлийг сэргээсэн шинэ цагийн парламентыг бид цогцлоох үүрэгтэй7 сар 2. 17:57Улаанбаатарт үүлшинэ, +27...+29 градус дулаан байна7 сар 2. 7:05Зурхай: Сэтгэлд сэвтэй газар очиход муу өдөр7 сар 2. 6:45Ерөнхийлөгч УИХ-ын сонгуульд суудал авсан нам, эвслийн удирдлагыг хүлээн авч уулзлаа7 сар 1. 17:33Монгол Улсын Ерөнхийлөгч УИХ-ын Анхдугаар чуулганыг маргааш товлон зарлалаа7 сар 1. 17:30МАН ард түмний олонхын итгэлийг хүлээсэн учраас ачааны хүндийг дангаар үүрэх ёстой7 сар 1. 14:39Үндэсний их баяр наадмын хөтөлбөрийг танилцуулж байна7 сар 1. 13:42СЕХ:126 нэр дэвшигчийг УИХ-ын гишүүнээр сонгогдсонд тооцож, тогтоол батлав7 сар 1. 13:40Н.Өнөрцэцэгт холбогдох хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг хойшлуулав7 сар 1. 11:13Эрх баригч ба сөрөг хүчин байх уу эсвэл хамтрах уу?7 сар 1. 10:04СЕХ : УИХ-ын сонгуулийн дүнг Ерөнхийлөгчид өргөн мэдүүлнэ7 сар 1. 10:02
 Facebook Twitter Youtube