МАН-ын анхны дарга, 1921 оны хувьсгалын гол удирдагчдын нэг, төрийн сайд
Сайн ноён хан аймгийн Сүжигт бэйсийн хошууны харъяат.Бага насандаа хийдэд шавилан сууж байсан. Мал маллаж, аян жин тээж амь зуухын сацуу нутгийн баячуудын агт морьдыг хошуу алгасуулан арилжиж баригдаж явжээ. Оргон зайлж Говийн нутгаар хэдэн жил цагаачлан амьдарсны дараагаар 1910 оны үед Хүрээнд ирж, наймаа эрхлэх болжээ. 1915-1916 онд Монгол улсын Хөрөнгийг захирах газраас зохион байгуулсан Эдийн засгийн шинжилгээний ангид оролцож, 1916-1917 онд Ой ангид бичээч, түшмэлээр ажиллаж байв.
Хүрээний бүлгийг үүсгэн байгуулагч. 1921 оны 6 сарын сүүлээр ЗОУ-д одох анхны төлөөлөгчөөрХ.Чойбалсангийн хамт явж АДБНУ-ын удирдлага,ОК(б)Н-ын Сибирийн товчоотой хийсэн уулзалтуудад МАН-ыг төлөөлж, Зөвлөлт засгийн газраас санхүү, зэвсгийн тусламж авах асуудлыг Москвад тохиролцон шийдсэн.МАН-ын Хилийн чанад дахь товчоог удирдаж, 1921 оны 3 сарын 3-нд Төв Хорооны даргаар сонгогдсон. 1921-1923 онд Сангийн яамны тэргүүн сайд, зөвлөх түшмэл, УТЦХ-ын дарга, 1923-1924 онд Бүх цэргийн жанжны албыг хашиж, улс орны тусгаар байдлыг бэхжүүлэх, АЗГ-ын дотоод, гадаад бодлогыг хэрэгжүүлэхэд тэргүүлэх үүрэгтэй оролцсон шинэ Монголын удирдагчдын нэг. 1922 онд Богд хааны зарлигаар “Чин зоригт” цол, гурван нүдний тогосын отгоор шагнагдсан.
Монгол улсын бие даасан байдал, үндэсний хөгжлийн замын үзэл баримтлалыг тууштай хамгаалан тэмцэж байсан С.Данзанг МАН-ын III их хурлын үеэр 1924 оны 8 сарын 26-наас 27-нд шилжих шөнө Бүх Цэргийн Зөвлөлийн тэргүүлэгч Э.Д.Ринчиногийн заавраар Дотоодыг хамгаалах газар баривчилж, 28-нд МАН-ын их хурал, Засгийн газрын хамтарсан хурлаас “...бүх хэргийг 24 цагийн дотор нягтлан байцааж, ял төлөвлөн гүйцэтгэх” үүрэгтэй тусгай комиссыг байгуулан шүүхийн шийдвэргүйгээр “хувьсгалын эсэргүү” хилс хэрэгт яллаж 30-ны үүрээр амь насыг егүүтгэжээ.
1992 оны 11 сарын 23-нд Монгол улсын Дээд Шүүхийн Бүгд хурлаас С.Данзан, Ж.Баваасан нарыг цагаатгажээ. (Н.Хишигт
Сэтгэгдэл (0)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.