Энэ мэдээ хуучирсан буюу 2023-06-30 нд нийтлэгдсэн байна.

Mr.Voodoo буюу Лхагва-Эрдэнэ: Аймшгийн түүхүүдийг анимейшнаар үзүүлж нийгэмд мессеж өгөх зорилгоор контент бүтээж эхэлсэн

6/ 30/ 2023    6 цаг 30 минут

“Бидний нэг”–ийн энэ удаагийн зочноор ютүб болон фэйсбүүк орчинд Mr.Voodoo нэрээр контент бэлтгэдэг О.Лхагва-Эрдэнэ уригдлаа.

-Сайн байна уу? Юуны өмнө өөрийгөө танилцуулахгүй юу?

-Сайн байцгаана уу? Намайг Отгонбаярын Лхагва-Эрдэнэ гэдэг. Ютүб болон фэйсбүүкт Mr.Voodoo гэсэн нэрээр контент бэлтгэдэг. Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотод ажиллаж амьдардаг, программист мэргэжилтэй залуу байна.  

-Mr.Voodoo гэдэг нэрийнхээ учрыг тайлбарлахгүй юу?

-Voodoo гэхээр зарим нь мэдэх байх. Кинон дээр хүүхэлдэйгээр хүнийг хараагаад зүү зоогоод нөгөө хүнийх нь бие нь өвдөөд ч гэдэг юм уу тиймэрхүү шашны зүйл. Цаашдаа аймшгийн чиглэлээр явна гэж бодоод энэ нэрийг сонгосон. Анимэйшнаар Voodoo-ийн багтай дүр бүтээгээд, тэрийгээ профайл зургаа болгосон байгаа. Өнөөдөр анх удаа Mr.Voodoo-ийн ард нь ямар залуу байдгыг ил болгож байгаа юм.

- Миний ойлгож байгаагаар “аймшгийн” контент хийдэг гэсэн үг үү? Хандалт ихтэй байдаг байх даа.

-Би 2021 оны 8 сараас контентоо ажиллуулж эхэлсэн. Тухайн үед фэйсбүүкт өөрийнхөө пэйжийг нээгээд эхлээд ютүб дээр бэлэн байсан гадаадын анимэйшн бичлэгийг орчуулж, дуу оруулаад цацаж үзсэн. Тэр контент дээр болсон явдлууд, гэмт хэргүүд ч юм уу, бодит амьдрал дээр болдог тэр хэргүүдийг анимэйшнаар хүмүүст эвтэйхэн үзүүлчихэж байгаа юм. Гэхдээ төгсгөлд нь гэртээ ганцаараа байвал танихгүй хүнд хаалга нээж өгч болохгүй гэдэг ч юм уу, гудамжинд харанхуй шөнөөр явж байгаад танихгүй хүнтэй таарвал битгий машинд нь суугаарай гэдэг талаас нь нийгэм рүү, хүүхэд, залуучуудад ингэж мессеж өгөх нь зөв юм байна гээд контентоо эхлүүлж байсан. Эхлээд таван бичлэг хийгээд орхичихсон. Тэгээд бусад ажлаа амжуулж байгаад 3 хоногийн дараа харсан чинь 3500 лайктай болчихсон байсан. Тухайн пэйж маань 3500 лайкийг гуравхан хоногт авахаар суурь лайк нь үүсчихэж байгаа болохоор цаашдаа би контентоо өдөр тутамд нэг нэг контент хийе гээд хийгээд эхэлсэн чинь маш хурдан хугацаанд олон мянган лайктай болсон. Сүүлд 160 мянган лайктай болсон. Тэндээсээ их урам аваад нэгэнт л нэг контент надад бэлэн болчихсон байгаа юм чинь сошиал медиа сувгууд руу оруулъя гээд ютүб нээсэн.Одоогийн байдлаар ютүб дээрээ илүү төвлөрч ажиллаж байна. Ютүбээ би жилийн өмнөөс идэвхжүүлж эхэлсэн. Өнгөрсөн нэг сарын сүүлээр 100 мянган subscribe хүрч silver button авсан. Өнөөдрийн байдлаар 162 мянган subscribers-тай байна.

-Цахим орчинд хандалт ихтэй байх хэрээр орлого их олдог байх. Нууц биш бол гэрээсээ контент хийгээд хэр хэмжээний орлого олж байна вэ?

-Миний үзэгчид аль улсад байгаагаас шалтгаалаад орлого нь хэлбэлзэнэ. Хэрвээ гадаадад байгаа Монголчууд миний бичлэгийг илүү их үзэж байвал тэр сарын орлого сайн байдаг. 100 мянган subscribe-тай болсон үед тухайн сард олж байсан орлого нь 300 доллар хавьцаа байсан. Одоогийн байдлаар 400-500 доллар дээр хэлбэлзэж байдаг. Хамтрагч байгууллагууд мэдээж авдаг болсон. Мөнгө олдог ч байсан хобби байна. Мөнгө олохгүй ч гэсэн хобби шүү дээ. Хобби нь өөрөө мөнгө олж өгч байвал тэр хүн ажилдаа сэтгэл хангалуун, урам зоригтойгоор ажиллана. Ютүбийн контент хийхийн хажуугаар гадаадын Фрийлансийн ажлуудыг авч  хийдэг.

-Яагаад ай ти, программын чиглэлийг сонгох болсон бэ?

-Программистын хэл, IT программын чиглэлүүд олон олон шатлал дээр ажлын байрууд нэг ёсондоо хүлээж байгаа, хэрэгтэй байгаа, дутуу эрэлттэй байгаа гэдгийг нь мэргэжилтнүүд байнгын хэлсээр байгаа. Тийм болохоор би энэ мэргэжлээр явах юм байна, энэ чиглэлээрээ нэгэнт явж байгаа юм чинь өөрийгөө чадваржуулах ёстой юм байна, мэргэших ёстой юм байна гээд Индра институтийг сонгож суралцсан.

-Контент хийгээд 2 жил болсон гэлээ. Ганцаараа ажилладаг гэж сонссон. Энэ хугацаанд хэчнээн контент бэлтгэсэн бэ, дандаа гадны бичлэг ашигладаг уу?

-Ганцаараа ажилладаг. Ойролцоогоор 2-3 хоногтоо нэг бичлэг гаргадаг. Сүүлд бичлэгийг нь ашиглаад байгаа газраасаа албан ёсны эрхийг нь авъя, монгол дуу оруулалттайгаар цацмаар байна гээд холбогдох гэсэн боловч хариу ирээгүй. Олон хүн намайг үздэг болчихлоо. Тэгэнгүүт би бас бусдын контент дээр бэлэн дуу оруулаад ашиглаад яваад байх нь зохисгүй санагдаад би ер нь өөрийн гэсэн бас нэг контенттой болох ёстой юм байна, юу хийж эхлэх вэ, юуг хүмүүс илүү үзэх вэ гэж бодож байсан. Тэгээд би анхнаасаа кино урлагт дуртай, кино үзэх дуртай болохоор киногоороо л юм хийе гэж бодож явж байгаад завгүй ч хүн байна, зарим хүмүүс урт уйтгартай кино үзэж байгаад дундуур нь унтчихдаг, тав, зургаан ч удаа давтаж үзлээ тэгсэн ч үзэж чадахгүй байна гэдэг тийм хүмүүст зориулаад монгол хэлээр үзэх боломжгүй дэлхийн олон кино байгаа шүү дээ. Тэр кинонуудыг нь үзээд үйл явдлыг нь 10-15 минут товчлоод ярьж өгье гэж шийдсэн. Тэр бичлэг маань амжилттай болоод одоо яг энэ бичлэгээ дагнаад ютүб дээрээ илүү төвлөрөөд л ажиллаж байна. Би өөрөө бол кино товчлол гэж өгчхөөд байгаа. Кино хураангуй ч гэж болно.

-Олон олон залуус хөдөө ажиллаж, амьдрахыг хүсдэг болсон. Тэдний нэг нь та байна. Бусдадаа өөрийн амьдралын туршлагаас үндэслэн зөвлөгөө өгөхгүй юу?

-Би Улаанбаатар хотод амьдарч байгаад гэнэт л орон нутагтаа амьдрахаар шийдсэн. Яагаад гэхээр интернэт орчноор ажлаа хийх боломжтой байсан болохоор Улаанбаатар хотод бусад хүмүүсийн хэлдгээр стресстээд байгаад байх хэрэг байгаагүй. Гэрийнхэн маань ч энд байдаг болохоор нутаг руугаа явж ажиллая гэж шийдсэн. Одоо бол сэтгэл хангалуун амьдарч байгаа.

Улаанбаатараас өөрсдийнхөө төрж өссөн нутаг ч юм уу эсвэл орон нутаг руу амьдаръя гэж бодож төлөвлөж байгаа залуучууддаа зөвлөгөө хэлэхэд, хэдийгээр аймагт амьдрах орчин нөхцөл нь Улаанбаатарын стрессийг бодвол тайван сайхан амгалан байгаа ч гэсэн мэдээж энд ч гэсэн проблем асуудлууд байдаг. Мэдээж нөгөө л яригддаг ажлын байрны хомсдол. Тийм болохоор хэдий амьдрах орчноо бодоод ирсэн ч ирэхээсээ өмнө ажлын байраа олчихсон байх. Эсвэл өөрөө ажлын байр бий болгохоор төлөвлөсөн бол төсөл хөтөлбөрөө хөөцөлдөөд ирээрэй гэж зөвлөмөөр байна. Юу юугүй ирчихдэг. Тэгсэн орлогын эх үүсвэргүй бол бас хэцүү байдалд орно шүү дээ.

-Залуусыг орон нутагт ажиллаж амьдрах боломжоор хангана гээд байгаа. Таны бодлоор юу хийх хэрэгтэй вэ?

 -Орон нутагт амьдрахад цэвэр агаартай, стрессгүй байна. Найз нөхөдтэйгөө чөлөөт цагаа өнгөрүүлье гэвэл караоке, паб, спорт заал гээд Улаанбаатарт байгаа хүмүүсийн чөлөөт цагаа өнгөрөөдөг газрууд орон нутагт ч гэсэн арай бага хувилбараар тухайн орон нутгийнхаа зах зээлд зориулагдсанаараа байж л байна. Өмнө нь дараа нь гэдэг зургийг харах юм бол ойрын 10 жилийн хугацаанд манай аймаг харагдах байдал талаасаа маш сайн хөгжсөн гэсэн үг. Хэн нэгэн гаднаас ороод ирэхэд гэрэлтүүлэг бол тасархай байна. Машинаар явахад хаа ч явсан засмал замтай байна. Ер нь харагдац талдаа бол сайн хөгжиж байгаа. Манай аймгийн хувьд дэд бүтцийг зөв системтэйгээр сайн хуваарилсан гэж би боддог. Тэгэхээр бусад аймаг орон нутаг ч гэсэн залуусаа татъя, улс орон нь ч гэсэн хөдөө орон нутаг руугаа тухтай амьдралыг бүрдүүлье гэж бодож байвал дэд бүтцийг нь хашаа хашаанд нь шийдээд өгвөл орон сууцанд байгаа юм шиг хэрнээ тухтай, хүүхэд нь гаднаа айдасгүй тоглоод байж байдаг. Бараг лагер ч юм шиг ийм нөхцөл байдал бүрдэх юм байна.

-Таны цаашдын ирээдүйн зорилго юу вэ?

-Ямар ч байсан эхний удаадаа ютүбээр өөрийнхөө зорьсон шатанд бол хүрчихсэн. Одоо харин өөрийнхөө царайг ил болгоё, контентоо хөтөлдөг болоод илүү ойр болъё гэж бодож байгаа. Дээрээс нь чадварлаг багийг бүрдүүлээд цаашдаа гадаад руу гарах төлөвлөгөөтэй ажиллаж байгаа. Манай аймгийн залуус дүү нар энэ чиглэлээр бас явах сонирхолтой залуучууд байвал тэд нарт заавар зөвлөгөө өгч дэм болохыг хүсэж байна. Хүнд ер нь хэлж өгөх хүн байхгүй байхад аягүй хэцүү байдаг шүү дээ. Өөрөө бүгдийг мэдэхгүй байж байгаад судлахаар бас цаг хугацаа их зарцуулах гээд байдаг. Сүхбаатар аймгаасаа энэ чиглэл рүү явдаг олон олон залуусыг төрж гарахад нь тус болъё гэдэг зорилттой байна.

-Өөрийн үзэгч, дагагчдадаа хандаж юу хэлэх вэ?

-Миний бичлэгийг үздэг үзэгч нартаа хэлэхэд өдий болтол намайг үзэж ирсэнд баярлалаа. Цаашдаа ч ингэж үзсээр байгаарай. Би цаг бүр өөрийгөө хөгжүүлж улам гоё гоё бичлэгүүдийг та бүхэнд хүргэхээр ажиллах болно гэж хэлмээр байна. Огт үзэж байгаагүй хүн байгаа бол фэйсбүүк болон ютүб рүү ороод Mr.Voodoo гэсэн нэрээр хайж ороод магадгүй миний контент таалагдвал цаашаа үргэлжлүүлэн үзээрэй гэж хэлмээр байна. Залуучууд маань сурсан мэдсэн зүйлээ ашиглаад орон нутагтаа амьдрах боломж байгаа шүү гэж хэлье. За баярлалаа.

-Ярилцсанд баярлалаа

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Хан-Уул дүүргийн 18-р сургуулийн 21 сурагч бөөлжиж, суулгасан байдалтай эмнэлэгт хүргэгджээ10 минут 53 секундын өмнөСэрэмжлүүлэг: Гарцаар гарч байсан 12-13 насны 2 хүүхэд авто осолд өртөж, нэг нь нас баржээ26 минут 7 секундын өмнөМандал сумын засаг даргын орлогч Л.Мөнхбатад Өмнөд Солонгосын шүүхээс 5 жилийн хорих ял оноожээ3 цаг 45 минутын өмнөГурван настай хүүг зодсон Э залилангийн хэргээр 9 жилийн ял сонсоод давж заалджээ4 цаг 8 минутын өмнөНийслэлийн улсын бүртгэлийн газрын үйлчилгээний хоёр цэг бямба гарагт ажиллана4 цаг 14 минутын өмнөБумбатын рашааны 44.1 га газрыг орон нутгийн тусгай хамгаалалтад авлаа4 цаг 26 минутын өмнөДахин боловсруулах үйлдвэрлэгчийнх хийх ажил уу эсвэл иргэдийнх үү4 цаг 52 минутын өмнөХНХЯ: Цалин, тэтгэврийн нэмэгдэлд иргэд олон нийт ам сайтай байна5 цаг 5 минутын өмнөЦЕГ: 23 дугаар сургуулийн ариун цэврийн өрөөнд “Хяналтын камер байршуулсан байна” гэх мэдээллийг шалгаж байна5 цаг 24 минутын өмнөТөрийн банк: “Мөрөөдлөө хадгалъя-2023” хадгаламжийн урамшуулалт аяны 2 дахь тохирлын эзэд тодорлоо5 цаг 37 минутын өмнөБаянхонгор аймагт ингэний 30-40 ферм байгуулахад Ерөнхий сайдаас дэмжлэг хүслээ5 цаг 42 минутын өмнөАдуундаа яваад сураггүй болсон иргэнийг 9 өдөр эрэн хайж, ар гэрийнхэнтэй нь зөвшилцөж эрлийг зогсоолоо5 цаг 48 минутын өмнөДагуул хот, эдийн засгийн тусгай бүсийг хөгжүүлэх чиглэлээр Тяньжин хоттой хамтран ажиллана5 цаг 56 минутын өмнөАрдчилсан эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгчид нэр дэвшигчид6 цаг 20 минутын өмнөIII эмнэлэг 40 саяын өртөгтэй хөлдөөж, засах эмчилгээг нэвтрүүллээ6 цаг 37 минутын өмнөӨвөлжилтийн бэлтгэл 87 хувьтай байна6 цаг 43 минутын өмнөШойгу Тегеранд айлчилж, Ираны армийн командлалын төлөөлөгчидтэй  уулзав 7 цаг 33 минутын өмнө"БЗД-ийн Засаг дарга Н.Баярмөнхийн ТҮЦ-ийн ачлага хийлгэхээр явуулсан нүүрээ халхалж, маск зүүсэн хүмүүс нь биднийг харанхуй газар аваачаад заналхийлсэн"7 цаг 36 минутын өмнөАТГ: Авлигыг мэдээлэх тусгай дугаараар 259 дуудлага хүлээн авчээ7 цаг 48 минутын өмнөМонгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Япон Улсын Ерөнхий сайд Ф.Кишидатай уулзав8 цаг 9 минутын өмнөС.Баярцогт: Би ганцхан газар шалгагдаагүй. Монголд, Швейцарьт, Хонгконгт, Австралид гээд олон хүчний байгууллагын шалгалтад ороод гарсан8 цаг 27 минутын өмнө"Д.Мөнх-Эрдэнийн хувийн байдалтай холбоотой асуудлыг дэлгэнэ"8 цаг 42 минутын өмнөС.Баярцогт: АН-ын дэд дарга нар Сүүдрийн Засгийн газрын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа8 цаг 47 минутын өмнөБямба гарагт төв талбайд шүдний эмнэлгүүд ажиллана8 цаг 51 минутын өмнөКим Чоль Сан: БНСУ-ын хил дээрээс иргэдийг буцааж буй асуудалд онцгойлон анхаарч, хүмүүнлэгийн үүднээс хандаж ажиллана8 цаг 54 минутын өмнөУулын Карабахын эрх баригчид гал зогсоохоо мэдэгдэв9 цаг 33 минутын өмнөТөрийн үйлчилгээг хүргэхэд давхардал үүсгэхгүй байх, мэдээллээр хангаж ажиллах үүрэг өглөө9 сар 21. 10:57GS 25 дэлгүүрийн үүдэнд гаднаа ил харагдах гэмтэл, шархгүй хүн нас барсан байжээ9 сар 21. 10:42ОБЕГ: Согтуугаар гүүрнээс унаж голын усанд живсэн иргэнийг эрэн хайх ажил үргэлжилж байна9 сар 21. 10:11Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 92 зөрчил илрүүлжээ9 сар 21. 10:05Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын индрээс Монгол Улсын байр суурийг илэрхийллээ9 сар 21. 9:45Коронавирусын шинэ омог “Пирола”-гийн гол онцлогийг нэрлэв9 сар 21. 8:52BLOOMBERG: "G-7"-ийн орнууд Украины мөргөлдөөн дахин 6-7 жил үргэлжилж магадгүй гэжээ 9 сар 21. 7:30 Төлөөлөгчдийн танхим Зеленскийгээс АНУ-гийн үзүүлсэн тусламжийн тайланг нэхнэ9 сар 21. 7:25Монголын хоёр тамирчин өнөөдөр алтан медалийн төлөө барилдана9 сар 21. 7:05Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нар юу хэлэв9 сар 21. 7:04Монголчууд минь, хэдүүлээ ядаж ажил хийдэг болъё9 сар 21. 7:02Гавьяат тамирчин Д.Отгонжаргал дэлхийгээс 3 дахь медалиа хүртлээ9 сар 21. 7:01Цаг агаар: Зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр бороо орно9 сар 21. 7:00Д.Батжаргал: Хатуухан хэлэхэд, нэн тэргүүнд айл өрхийн болон аж ахуйн нэгжийн хогны хураамжийг нэмэх хэрэгтэй9 сар 21. 7:00
 Facebook Twitter Youtube