Энэ мэдээ хуучирсан буюу 2023-07-08 нд нийтлэгдсэн байна.

Түүхэн товчоон: Их Юань улсын нийслэл Дайду

7/ 8/ 2023    8 цаг 30 минут

Их Юань улсын нийслэл хот.

Дайду гэдэг бол их нийслэл гэдэг хятад үг болно. Дайду хот нь угтаа Алтан улсын Дундад нийслэл байжээ. 1215 онд Чингис хаан Алтан улсын Дундад нийслэл (одоогийн Бээжин хот)-ийг эзэлж уул нэрийг нь Яньцзин хот хэмээн өөрчилж, монголчууд умард Хятадыг ноёлон захирах чухал суурин газар болгожээ. Өгэдэй хааны үеэс эхлэн энд заргач ноён томилж умард Хятадыг захирах Яньцзин хотын захиргаа буюу төлөөний муж болгосон байна. 1260 онд Хубилай Кайпинфуд хаан суусны дараагаар умард Хятадад 10 чөлгийн илбэн тохинуулах хэлтэс байгуулж Яньцзин хотод салбар муж байгуулан тусгай түшмэл томилж үйл хэргийг эрхлэн явуулж байжээ. Чжунтун-гийн 4-р онд Кайпинфуг Дээд нийслэл болгон өөрчилж Чжиюаний тэргүүн онд Яньцзин хотыг Чжунду буюу Дундад нийслэл хэмээн нэрлэжээ. Монголын ноёрхол Хятад орон луу хүрээгээ тэлэхийн хэрээр нийслэл хотыг ноёрхлын төвд шилжүүлэх зайлшгүй шаардлага үүссэнээр Хубилай хаан санаачилга гаргаж 1267 оноос эхлэн Алтан улсын Дундад нийслэлийн зүүн хойно шинээр хот байгуулахаар зарлиг буулгаж барилгын ажлыг эхлүүлсэн түүхтэй. Барилгын ажлын ерөнхий төсөвлөгчөөр Лю Бинчжун ажиллаж түүний захиргаанд Чжан Жу, Есөнбуха, Идэр зэрэг томоохон түшмэд оролцжээ. Барилгын ажил амжилттай явагдаж Чжиюаний 8-р онд үндсэндээ дуусч 1272 онд Дайду хэмээн нэрлэж Их Юань улсын нийслэл болгожээ.

Дайду хот нь эргэн тойрон 28600 метр умардаас өмнө этгээдэд хандан байрласан бөгөөд хотын гадуур өндөр хэрэм цогцлоож хэрэмний гадна хулс зэгс ургуулан үзэмж төгс байрлуулжээ. Дайду хот нийт 11 хаалгатай. Дайду хот ерөнхийдөө урт дөрвөлжин хэлбэртэй. Өмнө хэрмээс хойд хэрэм хүртэл 7600 м, зүүн хэрмээс баруун хэрэм хүртэл 6700 м. Хот нь гадна, дотно, ордон хот гэх 3 хэсгээс бүрэлдэж хааны цэцэрлэг, Түмэн амгалант сүм, хатны орд, Төв бичгийн муж, Дээдсийн тахилгын сүм зэрэг олон барилгаас бүрэлдэж байжээ.

Дайду хот нэгэн цагт Их Юань улсын нийслэл байсан бөгөөд дэлхийн олон улсын арилжаа худалдаа, соёл, шинжлэх ухааны төв байжээ. 1368 онд Юань улсын сүүлчийн хаан Тогоонтөмөр Дайдуг орхиж Монгол нутагтаа шилжсэнээр Хятадын Мин улсын цэрэгт эзлэгдэж хожим Мин улсын их нийслэл болжээ. Дайду буюу одоогийн Бээжин хот нь Их Юань улсын үеэс эхлэн том гүрний нийслэл болж Мин улс, Чин улс, БНХАУ-ын нийслэл болсоор байна. (А.Пунсаг)

Үндсэн мэдээлэл:

Адил утгатай үг Их нийслэл, Хаан балгас
Хамаа бүхий үг Хубилай, Их Юань улс
Төрөл хот
Цаг үе Их Юань улс
Хэний хаанчлалын үед Хубилай
Салбар, чиглэл Түүх
Үндэслэн байгуулагч Хубилай
Үүсч байгуулагдсан он цаг 1272
Татан буугдсан он цаг 1368

Ашигласан ном зохиол

  • Мин улсын түүх
  • Юань улсын судар
  • Монгол үндэстний нэвтэрхий түүх, Бээжин, 1995
  • Чойравжаа Н., Дай Юань улсын их нийслэл Дайдугийн судлал, Ляонин, 2005
0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Бутан улстай хөдөө аж ахуй, боловсрол, соёл, уламжлалт анагаах ухааны салбарт хамтран ажиллана7 сар 9. 12:59Байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлав7 сар 9. 12:51Шинээр Хяналт үнэлгээний болон өрсөлдөөний асуудал эрхэлсэн сайдтай болно7 сар 8. 17:54АН, ХҮН намын дарга нар Монгол Улсаа нэгдүгээрт тавьсан шийдвэр гаргасан Ерөнхий сайдын байр суурьтай санал нэг байна гэв7 сар 8. 17:46Гавьяат тамирчин Ч.Дамдиншарав, Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан Д.Мөнхөө нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ7 сар 8. 17:12ҮСХ: Улсын цолтой бөхийн тоо ойролцоогоор 661 байна7 сар 8. 12:29Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Монгол Улсаа илүү хурдтай хөгжүүлэхийн тулд улс төрийн намууд хамтран Засгийн газар байгуулж байна7 сар 8. 11:56Ш.Баранчулуун: Хотын дундуур урсаж байгаа голыг өргөтөх боломжгүй учраас лаг хагшаасыг цэвэрлэж, гүнзгийрүүлэх нь зөв7 сар 8. 9:38Гамшиг, аюулт үзэгдлийн улмаас өнгөрсөн 7 хоногт 17 хүн нас барсан байна7 сар 8. 9:3511, 12-нд төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо орно7 сар 8. 9:30Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд малтай баялаг төгс болно7 сар 8. 9:24ШЕЗ хуульд байхгүй заалтаар шүүгч томилдог болоо юу?!7 сар 8. 9:07Элсэлтийн ерөнхий шалгалтад 77 шалгуулагч 800 оноо авчээ7 сар 8. 8:52АН Засгийн газарт хамтрахаар болов7 сар 8. 8:49Ц.Батнайрамдал: Цоо шинэ хөгжим, хувцас дизайн, бүрэн автомат тайз чимэглэл бүхий монгол мюзиклийг нээнэ7 сар 7. 13:08Ерөнхий сайдаар Л.Оюун-Эрдэнийг гишүүдийн 99 хувийн саналаар улираан томиллоо7 сар 5. 19:12“Монгол Улсын Их Хурлын Байнгын хорооны бүрэлдэхүүний тухай” УИХ-ын тогтоол батлагдав7 сар 5. 18:12Улаанбаатар хот, “Дова инженеринг” түншлэл хооронд метроны зөвлөх үйлчилгээний гэрээ байгууллаа7 сар 5. 13:28МАН-ын бүлгийн даргаа Л.Мөнхбаатар, АН-ын бүлгийн даргаар О.Цогтгэрэл ажиллана7 сар 5. 13:03Баянзүрх дүүргийн Засаг даргаар Ганбаатарын ЖАРГАЛСАЙХАН томилогдлоо7 сар 5. 12:52“Улаанбаатар метро” төсөлд зөвлөх үйлчилгээ үзүүлэгчээр шалгарсан БНСУ-ын “Дова инженеринг” -тэй гэрээ байгуулна7 сар 5. 7:59Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний уулзалтад ажиглагчаар оролцож, үг хэллээ7 сар 5. 7:55Улаанбаатарт дуу цахилгаантай аадар бороо орно7 сар 5. 7:38Зурхай: Гэрээ хэлцэл хийхэд сайн өдөр7 сар 5. 7:36О.Цогтгэрэл: Засагт орохгүй7 сар 3. 9:18Ажиглагчид: Томсгосон тойрогт сурталчилгааны хугацаа хангалтгүй байна7 сар 3. 9:05Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний уулзалтад оролцоно7 сар 2. 18:20УПЕГ: Шийдвэр гүйцэтгэгч М.Б нь нэр бүхий албан тушаалтнуудын гарын үсгийг хуурамчаар үйлдсэн хэргийг шүүхэд шилжүүлжээ7 сар 2. 18:18Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Монгол хүн бүрийн аж амьдралд бодит үр өгөөжөө өгсөн эдийн засгийн бодлогыг нэн тэргүүнд хэрэгжүүлэх шаардлагатай байна.7 сар 2. 18:18Д.Амарбаясгалан: Иргэдийн төрдөө итгэх итгэлийг сэргээсэн шинэ цагийн парламентыг бид цогцлоох үүрэгтэй7 сар 2. 17:57Улаанбаатарт үүлшинэ, +27...+29 градус дулаан байна7 сар 2. 7:05Зурхай: Сэтгэлд сэвтэй газар очиход муу өдөр7 сар 2. 6:45Ерөнхийлөгч УИХ-ын сонгуульд суудал авсан нам, эвслийн удирдлагыг хүлээн авч уулзлаа7 сар 1. 17:33Монгол Улсын Ерөнхийлөгч УИХ-ын Анхдугаар чуулганыг маргааш товлон зарлалаа7 сар 1. 17:30МАН ард түмний олонхын итгэлийг хүлээсэн учраас ачааны хүндийг дангаар үүрэх ёстой7 сар 1. 14:39Үндэсний их баяр наадмын хөтөлбөрийг танилцуулж байна7 сар 1. 13:42СЕХ:126 нэр дэвшигчийг УИХ-ын гишүүнээр сонгогдсонд тооцож, тогтоол батлав7 сар 1. 13:40Н.Өнөрцэцэгт холбогдох хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг хойшлуулав7 сар 1. 11:13Эрх баригч ба сөрөг хүчин байх уу эсвэл хамтрах уу?7 сар 1. 10:04СЕХ : УИХ-ын сонгуулийн дүнг Ерөнхийлөгчид өргөн мэдүүлнэ7 сар 1. 10:02
 Facebook Twitter Youtube