Энэ мэдээ хуучирсан буюу 2023-07-11 нд нийтлэгдсэн байна.

Түүхэн товчоон: Манлай баатар Жамсрангийн Дамдинсүрэн

7/ 11/ 2023    6 цаг 30 минут

Монголын ард түмний үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө тэмцэгч, төр, цэргийн нэрт зүтгэлтэн

Тэрбээр 14 настайгаасаа Хөлөнбуйрын Шинэ барга зүүн гарын Бүгдийн даргын яамны туслах, жинхэнэ, тэргүүн бичээч болж, орлон хөөгч, сумын зангийн тушаалд ажиллажээ.Ж.Дамдинсүрэн 1911 оны эцсээр Баргад өрнөсөн Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолын тэмцэлд идэвхтэй оролцож, 1912 онд Баргын төлөөлөгчдийг тэргүүлэн Нийслэл Хүрээнд ирэв. Богд хаан түүний гавьяаг үнэлж, гүн цол шагнан Гадаад яамны дэд сайдаар томилов. Дэд сайд Дамдинсүрэн 1912 онд Монгол, Төвөдийн гэрээнд Монголын талын төлөөлөгчийн хувиар гарын үсэг зуржээ.   

Ж.Дамдинсүрэн 1912 онд Ховдыг чөлөөлөх байлдааныг Магсаржавын хамт удирдаж, гавьяа байгуулсан тул  Богд хааны зарлигаар Цэргийн жанжин, Манлай баатар цолоор шагнав.

Манлай баатар Дамдинсүрэн 1913 оны 3 дугаар сарын 16-нд Цэргийн яамны эрхлэн зөвлөх сайд, мөн оны 7 дугаар сарын 1-нд Өмнө зүгийн цэргийг дайчлан захирах жанжнаар тус тус томилогдож, Өвөр монголыг чөлөөлөх дайныг удирджээ. Түүний удирдсан цэрэг Өвөр монголын Шилийн голын чуулган, Долон нуур, Шандын голын чиглэлээр давшиж, ДИУ-ын их цэрэгтэй 10 гаруй удаа ширүүн байлдаан явуулж ялалт байгуулжээ. Гэвч Хаант Орос, Монгол, ДИУ-ын хооронд хэлэлцээр хийх болсон тул Богд хааны зарлигаар их цэргийг гэдрэг татаж, дайныг зогсоов. 

1914 онд Хиагтад гурван улсын хэлэлцээр эхлэхэд Монголын төлөөлөгчдийн зөвлөхөөр Ж.Дамдинсүрэн ажиллаж байв. Тэрбээр хэлэлцээрийн явцад Ар, Өвөр монгол, Баргыг нэгтгэсэн нэгдсэн Монгол улс байгуулах бодлогыг хамгаалан тэмцэж, Монголчуудыг салган бутаргах гэсэн Орос, Хятадын байр суурийг тууштай эсэргүүцэн шүүмжилж байв. Ийм учраас Орос, Хятадын төлөөлөгчид Монгол Улсад даралт шахалт үзүүлэн Манлай баатрыг Монголын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнээс эргүүлэн татжээ.  Ж.Дамдинсүрэн Хиагтын хэлэлцээрийн дараа Хөлөнбуйраас гэр бүлээ нүүлгэн авчирч, Монгол улсын төрд хүчин зүтгэж, үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө тэмцлээ үргэлжлүүлж байв.

Манлай баатар Дамдинсүрэн 1912, 1913 онд улс орныхоо нийгэм, эдийн засаг, хууль цааз, цэргийн хүчийг шинэчлэх, хөгжүүлэн бэхжүүлэх тухай бодрол бичгээ Богд хаанд өргөн барьжээ. Тэрбээр Монголын тусгаар тогтнолыг дахин сэргээх хөдөлгөөнд идэвхтэй оролцож байсан тул 1920 оны 9 дүгээр сарын 11-нд хятад цэргүүд баривчилж, тамлан зовоосны улмаас 1921 оны 1 дүгээр сарын 27-нд шоронд нас баржээ.

Манлай баатар Дамдинсүрэн бол Монгол үндэстний эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө тууштай тэмцэгч төдийгүй улс орныхоо хөгжил дэвшлийн талаарх шинэтгэлийн бодролоо Богд хаанд удаа дараа өргөн барьж байсан шинэтгэгч үзэлтэн байв. (Г.Мягмарсамбуу)

Үндсэн мэдээлэл:

Адил утгатай үг Манлай ван
Хамаа бүхий үг Богд хаан
Төрөл Түүхэн зүтгэлтэн
Цаг үе ХХ зуун 
Хэний хаанчлалын үед Богд хаан 
Цол  Цэргийн жанжин, Манлай баатар
Хүйс Эр
Төрсөн он, сар, өдөр 1871
Нас барсан он, сар, өдөр 1921.01.27
Овог аймаг Барга
Төрсөн газар Хөлөнбуйрын шинэ барга зүүн гарын Шулуун цагаан хошууны гутгаар сумын нутаг Цагаан хошуу /өнөөгийн БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөлөнбуйр аймгийн Шинэ барга   зүүн хошуу/
Албан тушаал Гадаад хэргийг бүгд эрхлэн шийтгэгч яамны дэд сайд /1912/, Цэргийн хэргийг бүгд захиран шийтгэгч яамны эрхлэн зөвлөх сайд /1913/ Өмнө зүгийн цэргийг дайчлан захирах жанжин /1913/
Гэр бүл Хатан Бүтэд, хүү Долсон, Дампил, Уртнасан

Ашигласан ном зохиол

  • Болдбаатар Ж. Монголын 1911 оны Үндэсний хувьсгалын зүтгэлтнүүд. “Адмон” принтинг. Уб.,2011. 
  • Жамсран Л. Жанжин Манлайбаатар Дамдинсүрэн, түүний шинэтгэлийн бодролууд. Уб.,1991.
  • Мягмарсамбуу Г. Монгол Улсын цэрэг, цэргийн жанжид (XX зууны эхэн) Дөтгөөр дэвтэр. Цэргийн жанжин Манлай баатар Жамсрангийн Дамдинсүрэн /1871-1921/ /Түүх, угсаатны зүйн судалгаа/. “Соёмбо принтинг” ХХК. Уб.,2012.  
  • Нацагдорж Ш. Манлай баатар Дамдинсүрэнгийн товч намтар Уб.,1946 /монгол бичгээр/
0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Мандал сумын засаг даргын орлогч Л.Мөнхбатад Өмнөд Солонгосын шүүхээс 5 жилийн хорих ял оноожээ2 цаг 45 минутын өмнөГурван настай хүүг зодсон Э залилангийн хэргээр 9 жилийн ял сонсоод давж заалджээ3 цаг 8 минутын өмнөНийслэлийн улсын бүртгэлийн газрын үйлчилгээний хоёр цэг бямба гарагт ажиллана3 цаг 14 минутын өмнөБумбатын рашааны 44.1 га газрыг орон нутгийн тусгай хамгаалалтад авлаа3 цаг 26 минутын өмнөДахин боловсруулах үйлдвэрлэгчийнх хийх ажил уу эсвэл иргэдийнх үү3 цаг 52 минутын өмнөХНХЯ: Цалин, тэтгэврийн нэмэгдэлд иргэд олон нийт ам сайтай байна4 цаг 5 минутын өмнөЦЕГ: 23 дугаар сургуулийн ариун цэврийн өрөөнд “Хяналтын камер байршуулсан байна” гэх мэдээллийг шалгаж байна4 цаг 24 минутын өмнөТөрийн банк: “Мөрөөдлөө хадгалъя-2023” хадгаламжийн урамшуулалт аяны 2 дахь тохирлын эзэд тодорлоо4 цаг 37 минутын өмнөБаянхонгор аймагт ингэний 30-40 ферм байгуулахад Ерөнхий сайдаас дэмжлэг хүслээ4 цаг 42 минутын өмнөАдуундаа яваад сураггүй болсон иргэнийг 9 өдөр эрэн хайж, ар гэрийнхэнтэй нь зөвшилцөж эрлийг зогсоолоо4 цаг 48 минутын өмнөДагуул хот, эдийн засгийн тусгай бүсийг хөгжүүлэх чиглэлээр Тяньжин хоттой хамтран ажиллана4 цаг 56 минутын өмнөАрдчилсан эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгчид нэр дэвшигчид5 цаг 20 минутын өмнөIII эмнэлэг 40 саяын өртөгтэй хөлдөөж, засах эмчилгээг нэвтрүүллээ5 цаг 37 минутын өмнөӨвөлжилтийн бэлтгэл 87 хувьтай байна5 цаг 43 минутын өмнөШойгу Тегеранд айлчилж, Ираны армийн командлалын төлөөлөгчидтэй  уулзав 6 цаг 33 минутын өмнө"БЗД-ийн Засаг дарга Н.Баярмөнхийн ТҮЦ-ийн ачлага хийлгэхээр явуулсан нүүрээ халхалж, маск зүүсэн хүмүүс нь биднийг харанхуй газар аваачаад заналхийлсэн"6 цаг 36 минутын өмнөАТГ: Авлигыг мэдээлэх тусгай дугаараар 259 дуудлага хүлээн авчээ6 цаг 48 минутын өмнөМонгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Япон Улсын Ерөнхий сайд Ф.Кишидатай уулзав7 цаг 9 минутын өмнөС.Баярцогт: Би ганцхан газар шалгагдаагүй. Монголд, Швейцарьт, Хонгконгт, Австралид гээд олон хүчний байгууллагын шалгалтад ороод гарсан7 цаг 27 минутын өмнө"Д.Мөнх-Эрдэнийн хувийн байдалтай холбоотой асуудлыг дэлгэнэ"7 цаг 42 минутын өмнөС.Баярцогт: АН-ын дэд дарга нар Сүүдрийн Засгийн газрын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа7 цаг 47 минутын өмнөБямба гарагт төв талбайд шүдний эмнэлгүүд ажиллана7 цаг 51 минутын өмнөКим Чоль Сан: БНСУ-ын хил дээрээс иргэдийг буцааж буй асуудалд онцгойлон анхаарч, хүмүүнлэгийн үүднээс хандаж ажиллана7 цаг 54 минутын өмнөУулын Карабахын эрх баригчид гал зогсоохоо мэдэгдэв8 цаг 33 минутын өмнөТөрийн үйлчилгээг хүргэхэд давхардал үүсгэхгүй байх, мэдээллээр хангаж ажиллах үүрэг өглөө9 цаг 6 минутын өмнөGS 25 дэлгүүрийн үүдэнд гаднаа ил харагдах гэмтэл, шархгүй хүн нас барсан байжээ9 цаг 22 минутын өмнөОБЕГ: Согтуугаар гүүрнээс унаж голын усанд живсэн иргэнийг эрэн хайх ажил үргэлжилж байна9 цаг 52 минутын өмнөСогтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 92 зөрчил илрүүлжээ9 цаг 58 минутын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын индрээс Монгол Улсын байр суурийг илэрхийллээ9 сар 21. 9:45Коронавирусын шинэ омог “Пирола”-гийн гол онцлогийг нэрлэв9 сар 21. 8:52BLOOMBERG: "G-7"-ийн орнууд Украины мөргөлдөөн дахин 6-7 жил үргэлжилж магадгүй гэжээ 9 сар 21. 7:30 Төлөөлөгчдийн танхим Зеленскийгээс АНУ-гийн үзүүлсэн тусламжийн тайланг нэхнэ9 сар 21. 7:25Монголын хоёр тамирчин өнөөдөр алтан медалийн төлөө барилдана9 сар 21. 7:05Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нар юу хэлэв9 сар 21. 7:04Монголчууд минь, хэдүүлээ ядаж ажил хийдэг болъё9 сар 21. 7:02Гавьяат тамирчин Д.Отгонжаргал дэлхийгээс 3 дахь медалиа хүртлээ9 сар 21. 7:01Цаг агаар: Зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр бороо орно9 сар 21. 7:00Д.Батжаргал: Хатуухан хэлэхэд, нэн тэргүүнд айл өрхийн болон аж ахуйн нэгжийн хогны хураамжийг нэмэх хэрэгтэй9 сар 21. 7:00МҮХАҮТ-ыг ирэх 4 жилд Д.Энхтүвшин удирдана9 сар 21. 6:59Дорнын зурхай: Үс засуулахад өнгө зүс сайжрах сайн9 сар 21. 6:45
 Facebook Twitter Youtube