Энэ мэдээ хуучирсан буюу 2023-07-12 нд нийтлэгдсэн байна.

Түүхэн товчоон: Чингис хааны алтан ургийн ван, тусгаар тогтнолын төлөө тэмцэгч Намжилваанчигийн Дэмчигдонров

7/ 12/ 2023    6 цаг 40 минут

Чингис хааны алтан ургийн ван, монгол үндэстний эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө тэмцэгч

Тэрбээр бага наснаасаа монгол, манж, хятад, төвөд хэл бичигт суралцаж, найман настайдаа эцгийнхээ засаг төрийн жүн вангийн зэрэг хэргэмийг залгамжилж, 1919 онд Өвөр Монголын Шилийн голын чуулганы Сөнид баруун хошууны засаг ноён, 1924 онд Шилийн голын чуулганы дэд дарга болжээ. Дэ ван энэ үеэс Өвөр монголын өөртөө засах хөдөлгөөнд идэвхтэй оролцож, монгол овогтныг нэгтгэх бодлого баримтлах болж, улс төрийн бүлэг хүчнийг зохион байгуулан удирджээ.

Хятадын дотоодод тогтворгүй байдал буй болж, улмаар Японы арми зүүн хойт Хятадыг эзэлж, 1932 оны 3 дугаар сарын 1-нд Манж улсыг байгуулав. Энэ байдлыг ашиглан Дэ ван болон түүнийг дэмжигчид Өвөр монголын өөртөө засах хөдөлгөөнийг эрчимжүүлж байв.

Дэ ван 1933 оны хавар өөрийн ордондоо монгол цэргийн сургууль байгуулж, мөн оны 7 дугаар сарын 26-нд Батхаалга хийдэд Өвөр монголын өөртөө засах асуудлаар анхны хурал зохион байгуулжээ. Энэ үеэс Өвөр монголын өөртөө засах хөдөлгөөн шинэ шатанд гарч энэхүү хөдөлгөөнийг Дэ ван удирдах болов. 1937 оны 10 дугаар сарын 27-нд Өвөр монголын өөртөө засах хөдөлгөөний хоёрдугаар их хурал болж, Монголын хамтарсан өөртөө засах засгийн газрыг байгуулж, Дэ ванг дэд тэргүүлэгчээр сонгосон. Тэрбээр тухайн үеийн нөхцөл байдлаас шалтгаалан Японы дэмжлэгтэйгээр үндэстнээ сэргээн мандуулж, тусгаар тогтносон Монгол улс байгуулах бодлого баримталж байв. Дэ ван өөртөө засах засгийн газрын зохион байгуулалтыг сайжруулах болон Өвөр монголын цэрэг, соёл, боловсролыг хөгжүүлэх талаар олон төрлийн шинэчлэл хийжээ. Улмаар 1939 онд Монгол хязгаарын өөртөө засах холбоот засгийн газар байгуулагдаж Дэ ванг тэргүүлэгчээр сонгов.

Монгол, Зөвлөлтийн цэрэг 1945 оны наймдугаар сард Өвөр монголыг Японы цэргээс чөлөөлөхдөө Дэ ванг “Японы гар хөл болсон урвагч”, “Японы тагнуул” хэмээн зарлажээ. Харин түүний гэр бүлийг Улаанбаатарт авчирсан бөгөөд улмаар маршал Х.Чойбалсан хэлэлцээ хийх нэрээр Дэ ванг 1949 онд Монголд авчирав. Гэвч БНМАУ-ын Дотоод Явдлын Яамнаас 1950 оны 2 дугаар сарын 27-нд Дэ ванг баривчлан, Ар, Өвөр монголыг нэгтгэж, Их Монгол улс байгуулахаар төлөвлөсөн, Америкийн тагнуул, тэдний даалгавраар БНМАУ, ЗХУ-д халдах гэсэн гэх мэт зургаан зүйлийн ял тулган хорьж байгаад 1950 оны 10 дугаар сард Хятадын талд хүлээлгэн өгсөн байна. Харин эхнэр хүүхдүүдийг нь Архангай, Төв аймагт нутаг заан суулгаж, том хүү Дугарсүрэн, удаах хүү Галсанжигмэд нарыг нь хилс хэргээр баривчлан, Галсанжигмэдийг 10 жил хорих ялаар шийтгэж, Дугарсүрэнг хуулийн дээд хэмжээгээр шийтгэв. Дэ вангийн гэр бүлийнхнийг 1953 онд БНМАУ-аас Өвөр монголд буцаасан ба хүү Галсанжигмэдийг нь 1954 онд Өвөр монголын Дотоодыг Хамгаалах Тэнхимд шилжүүлэн өгсөн. 

Дэ ван Хятадын шоронд хоригдож байгаад 1963 онд суллагдан Өвөр монголын Соёл, түүхийн хүрээлэнд ажиллаж байв. Тэрбээр 1966 онд нас барсан.

Дэмчигдонров бол нэгэн насны амьдралаа Өвөр монголын өөртөө засах эрхийн төлөө тэмцэлд зориулж, нийт монгол үндэстнийг нэгтгэсэн нэгдсэн Монгол улс байгуулах хүсэл бодлогыг баримталж байв. (Г.Мягмарсамбуу)

Үндсэн мэдээлэл:

Адил утгатай үг Дэ ван 
Хамаа бүхий үг Өвөр монгол, өөртөө засах хөдөлгөөн 
Төрөл Түүхэн зүтгэлтэн
Цаг үе ХХ зууны эхэн
Цол  Засаг төрийн жүн ван
Хүйс  Эр
Төрсөн он, сар, өдөр 1902.02.12
Нас барсан он, сар, өдөр 1966.05.23
Овог аймаг  Өвөр монгол, Сөнид, Боржигин овогт
Төрсөн газар Өвөр монголын Цахар чуулганы Шулуун цагаан хошууны нутагт
Албан тушаал Өвөр монголын Шилийн голын чуулганы дэд дарга /1924/ Өвөр монголын өөртөө засах засгийн газрын тэргүүлэгч /1929/
Гэр бүл Хатан Эрэнцоо, ууган хүү Дугарсүрэн, удаах хүү Галсанжигмэд, охин Батнасан, хүү Очирбат, Очирхуяг, Очирсахъяа

Ашигласан ном зохиол

  • Доржийн Зоригт. Дэ ван. Уб.,2009. 
  • Захчид Сэцэн. Миний мэдэх Дэ ван хийгээд тухайн үеийн Өвөр Монгол. ӨМӨЗО-ын Сөнөд баруун хошууны Улс төрийн зөвлөлгөөний соёл, түүх найруулах комисс. Бээжин 2005 он /монгол бичгээр/.    
  • Дэ вангийн хөвгүүний өчил (Дэмчигдонровын Очирбатын дурсамж). Монгол бичгээс хөрвүүлсэн Г.Хишигжаргал. “Адмон принт” ХХК. Уб.,2014.  
1


Сэтгэгдэл (1)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.



202.9.40.22Зочин   • 7 сарын 15. 9 цаг 40 минут

Монголоо гэсэн сэтгэл,зүтгэлийг нь мохоолгүй дэмжих л байсан юм дах



ШИНЭ МЭДЭЭ

Мандал сумын засаг даргын орлогч Л.Мөнхбатад Өмнөд Солонгосын шүүхээс 5 жилийн хорих ял оноожээ3 цаг 10 минутын өмнөГурван настай хүүг зодсон Э залилангийн хэргээр 9 жилийн ял сонсоод давж заалджээ3 цаг 33 минутын өмнөНийслэлийн улсын бүртгэлийн газрын үйлчилгээний хоёр цэг бямба гарагт ажиллана3 цаг 39 минутын өмнөБумбатын рашааны 44.1 га газрыг орон нутгийн тусгай хамгаалалтад авлаа3 цаг 51 минутын өмнөДахин боловсруулах үйлдвэрлэгчийнх хийх ажил уу эсвэл иргэдийнх үү4 цаг 18 минутын өмнөХНХЯ: Цалин, тэтгэврийн нэмэгдэлд иргэд олон нийт ам сайтай байна4 цаг 30 минутын өмнөЦЕГ: 23 дугаар сургуулийн ариун цэврийн өрөөнд “Хяналтын камер байршуулсан байна” гэх мэдээллийг шалгаж байна4 цаг 50 минутын өмнөТөрийн банк: “Мөрөөдлөө хадгалъя-2023” хадгаламжийн урамшуулалт аяны 2 дахь тохирлын эзэд тодорлоо5 цаг 3 минутын өмнөБаянхонгор аймагт ингэний 30-40 ферм байгуулахад Ерөнхий сайдаас дэмжлэг хүслээ5 цаг 7 минутын өмнөАдуундаа яваад сураггүй болсон иргэнийг 9 өдөр эрэн хайж, ар гэрийнхэнтэй нь зөвшилцөж эрлийг зогсоолоо5 цаг 14 минутын өмнөДагуул хот, эдийн засгийн тусгай бүсийг хөгжүүлэх чиглэлээр Тяньжин хоттой хамтран ажиллана5 цаг 22 минутын өмнөАрдчилсан эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгчид нэр дэвшигчид5 цаг 45 минутын өмнөIII эмнэлэг 40 саяын өртөгтэй хөлдөөж, засах эмчилгээг нэвтрүүллээ6 цаг 2 минутын өмнөӨвөлжилтийн бэлтгэл 87 хувьтай байна6 цаг 9 минутын өмнөШойгу Тегеранд айлчилж, Ираны армийн командлалын төлөөлөгчидтэй  уулзав 6 цаг 58 минутын өмнө"БЗД-ийн Засаг дарга Н.Баярмөнхийн ТҮЦ-ийн ачлага хийлгэхээр явуулсан нүүрээ халхалж, маск зүүсэн хүмүүс нь биднийг харанхуй газар аваачаад заналхийлсэн"7 цаг 1 минутын өмнөАТГ: Авлигыг мэдээлэх тусгай дугаараар 259 дуудлага хүлээн авчээ7 цаг 14 минутын өмнөМонгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Япон Улсын Ерөнхий сайд Ф.Кишидатай уулзав7 цаг 34 минутын өмнөС.Баярцогт: Би ганцхан газар шалгагдаагүй. Монголд, Швейцарьт, Хонгконгт, Австралид гээд олон хүчний байгууллагын шалгалтад ороод гарсан7 цаг 52 минутын өмнө"Д.Мөнх-Эрдэнийн хувийн байдалтай холбоотой асуудлыг дэлгэнэ"8 цаг 7 минутын өмнөС.Баярцогт: АН-ын дэд дарга нар Сүүдрийн Засгийн газрын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа8 цаг 12 минутын өмнөБямба гарагт төв талбайд шүдний эмнэлгүүд ажиллана8 цаг 16 минутын өмнөКим Чоль Сан: БНСУ-ын хил дээрээс иргэдийг буцааж буй асуудалд онцгойлон анхаарч, хүмүүнлэгийн үүднээс хандаж ажиллана8 цаг 19 минутын өмнөУулын Карабахын эрх баригчид гал зогсоохоо мэдэгдэв8 цаг 59 минутын өмнөТөрийн үйлчилгээг хүргэхэд давхардал үүсгэхгүй байх, мэдээллээр хангаж ажиллах үүрэг өглөө9 цаг 31 минутын өмнөGS 25 дэлгүүрийн үүдэнд гаднаа ил харагдах гэмтэл, шархгүй хүн нас барсан байжээ9 цаг 47 минутын өмнөОБЕГ: Согтуугаар гүүрнээс унаж голын усанд живсэн иргэнийг эрэн хайх ажил үргэлжилж байна9 сар 21. 10:11Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 92 зөрчил илрүүлжээ9 сар 21. 10:05Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын индрээс Монгол Улсын байр суурийг илэрхийллээ9 сар 21. 9:45Коронавирусын шинэ омог “Пирола”-гийн гол онцлогийг нэрлэв9 сар 21. 8:52BLOOMBERG: "G-7"-ийн орнууд Украины мөргөлдөөн дахин 6-7 жил үргэлжилж магадгүй гэжээ 9 сар 21. 7:30 Төлөөлөгчдийн танхим Зеленскийгээс АНУ-гийн үзүүлсэн тусламжийн тайланг нэхнэ9 сар 21. 7:25Монголын хоёр тамирчин өнөөдөр алтан медалийн төлөө барилдана9 сар 21. 7:05Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нар юу хэлэв9 сар 21. 7:04Монголчууд минь, хэдүүлээ ядаж ажил хийдэг болъё9 сар 21. 7:02Гавьяат тамирчин Д.Отгонжаргал дэлхийгээс 3 дахь медалиа хүртлээ9 сар 21. 7:01Цаг агаар: Зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр бороо орно9 сар 21. 7:00Д.Батжаргал: Хатуухан хэлэхэд, нэн тэргүүнд айл өрхийн болон аж ахуйн нэгжийн хогны хураамжийг нэмэх хэрэгтэй9 сар 21. 7:00МҮХАҮТ-ыг ирэх 4 жилд Д.Энхтүвшин удирдана9 сар 21. 6:59Дорнын зурхай: Үс засуулахад өнгө зүс сайжрах сайн9 сар 21. 6:45
 Facebook Twitter Youtube