Энэ мэдээ хуучирсан буюу 2023-07-18 нд нийтлэгдсэн байна.

Түүхэн товчоон: Дайчин Вангийн хүрээ

7/ 18/ 2023    6 цаг 20 минут
Булган аймгийн төвд байсан буддын шашны хийд

Түшээт хан аймгийн Дайчин Чин вангийн хошууны нутаг буюу одоогийн Булган аймгийн төв Булган уул, Гурван Ачуут гол хэмээх газар Манжийн Энх-Амгалангийн хорин дөрөвдүгээр /1685/ онд байгуулагджээ. Тус хийд нь 27 дацан, 30 орчим дуган, жас, 1500 орчим лам хуврагатай, Ар Монголын шашин мөргөл, худалдааны томоохон төв болж байсан.

Тус хийдэд 1693 онд Дашпэлжээ аймаг, 1697 онд Самданчойлин аймаг 1709 онд Пунцагтуваанлин аймаг, 1721 онд Дашчойлон аймаг, 1733 онд Дашчойнхорлин аймаг, 1807 онд Гиваапэлжээ аймаг, 1830 онд Дондовлин, Чойнхорлин хоёр аймаг, 1892 онд Онгаддаржаалин аймаг тус тус байгуулагджээ. Харин 1749 Жанчивлан дацан, 1779 онд Цанид дацан, 1788 онд Мамба дацан, 1796 онд Пунцаггэжээ дацан, 1803 онд зүүн жүд дацан, 1807 онд Зурхай дацан, 1866 онд Гандандамбаалин сүм, 1871 онд Гүнрэг дацан, 1873 онд баруун Жүд дацан, 1913 онд Үржиндэчлин дацан байгуулагдсан.

Эдгээрт цаг цагийн олон хурал хурахын дээр хавар намар хоёр цагийн аграмбын  дамжаа, найман хоног жасаа хурал хурна. Харин Зурхайн дацанд олон зүйлийн хурал цаг цагт хурахын дээр жасаа хурал нэг зуун тавин хоног, Зээрэмбийн мяндагийн дамжаа зургаа хоног хурна. Мөн 1876 онд Диваажин буюу Жаргалын орон гэдэг нэртэй сүмийг хиймэл уулан дээр байгуулж, 1904 онд сүрлэг үзэсгэлэнтэй цагаан суврагыг бүтээжээ.

 Үүнээс гадна тус хийдэд орос, хятад, монгол худалдаачдын худалдааны нэлээд том төв байв. Дайчин вангийн хүрээ нь хүн ард олонтой хөл хөдөлгөөнтэй багагүй хот байсан тухай XIX зууны эцэс, ХХ зууны эхээр тус нутгаар дайрч гарсан худалдаачид, жуулчдын тэмдэглэлд бичсэн байна. 1937 онд тус хийдийг нураан зарим барилга дацанг сургууль, авто бааз, агуулах зэрэгт ашиглах болсон ба 1990 оноос дахин хурал номын үйл ажиллагааг сэргээн, сүм хийдийг барьж байгуулж, Диваажингийн сүмийг сэргээн засварлаж байна. (С.Чулуун, Н.Маралмаа)

Үндсэн мэдээлэл:

Адил утгатай үг Дашчойнхорлхүндэвлин сүм
Хамаа бүхий үг Хошой чин вангийн зэрэг Цэрэндорж, Ачуут гол
Төрөл Шашин
Цаг үе XVIII-XX зуун
Хэний хаанчлалын үед Манжийн Энх-Амгалан
Сүмийн онцлог ХХ зууны эхний байдлаар Ар Монголын шашин мөргөл, худалдааны томоохон төв болоод байлаа.
Байгуулагдсан он 1685
Үйл ажиллагаа нь зогссон 1937
Хаана байсан Булган аймгийн төв
Сүмийг байгуулсан хүн Төрийн бэйл Чумчигнамжил

Ашигласан ном зохиол

  • Ж.Болдбаатар. Булган аймаг. 1988. Булган хот.
  • Монгол нутаг дахь түүх соёлын дурсгал. УБ.,1999.
  • МУТТА.Ф-А-3.Д-1.ХН-1121.тал 3-6.
0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Хан-Уул дүүргийн 18-р сургуулийн 21 сурагч бөөлжиж, суулгасан байдалтай эмнэлэгт хүргэгджээ27 минут 58 секундын өмнөСэрэмжлүүлэг: Гарцаар гарч байсан 12-13 насны 2 хүүхэд авто осолд өртөж, нэг нь нас баржээ43 минут 12 секундын өмнөМандал сумын засаг даргын орлогч Л.Мөнхбатад Өмнөд Солонгосын шүүхээс 5 жилийн хорих ял оноожээ4 цаг 2 минутын өмнөГурван настай хүүг зодсон Э залилангийн хэргээр 9 жилийн ял сонсоод давж заалджээ4 цаг 25 минутын өмнөНийслэлийн улсын бүртгэлийн газрын үйлчилгээний хоёр цэг бямба гарагт ажиллана4 цаг 31 минутын өмнөБумбатын рашааны 44.1 га газрыг орон нутгийн тусгай хамгаалалтад авлаа4 цаг 43 минутын өмнөДахин боловсруулах үйлдвэрлэгчийнх хийх ажил уу эсвэл иргэдийнх үү5 цаг 9 минутын өмнөХНХЯ: Цалин, тэтгэврийн нэмэгдэлд иргэд олон нийт ам сайтай байна5 цаг 22 минутын өмнөЦЕГ: 23 дугаар сургуулийн ариун цэврийн өрөөнд “Хяналтын камер байршуулсан байна” гэх мэдээллийг шалгаж байна5 цаг 41 минутын өмнөТөрийн банк: “Мөрөөдлөө хадгалъя-2023” хадгаламжийн урамшуулалт аяны 2 дахь тохирлын эзэд тодорлоо5 цаг 54 минутын өмнөБаянхонгор аймагт ингэний 30-40 ферм байгуулахад Ерөнхий сайдаас дэмжлэг хүслээ5 цаг 59 минутын өмнөАдуундаа яваад сураггүй болсон иргэнийг 9 өдөр эрэн хайж, ар гэрийнхэнтэй нь зөвшилцөж эрлийг зогсоолоо6 цаг 5 минутын өмнөДагуул хот, эдийн засгийн тусгай бүсийг хөгжүүлэх чиглэлээр Тяньжин хоттой хамтран ажиллана6 цаг 13 минутын өмнөАрдчилсан эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгчид нэр дэвшигчид6 цаг 37 минутын өмнөIII эмнэлэг 40 саяын өртөгтэй хөлдөөж, засах эмчилгээг нэвтрүүллээ6 цаг 54 минутын өмнөӨвөлжилтийн бэлтгэл 87 хувьтай байна7 цагийн өмнөШойгу Тегеранд айлчилж, Ираны армийн командлалын төлөөлөгчидтэй  уулзав 7 цаг 50 минутын өмнө"БЗД-ийн Засаг дарга Н.Баярмөнхийн ТҮЦ-ийн ачлага хийлгэхээр явуулсан нүүрээ халхалж, маск зүүсэн хүмүүс нь биднийг харанхуй газар аваачаад заналхийлсэн"7 цаг 53 минутын өмнөАТГ: Авлигыг мэдээлэх тусгай дугаараар 259 дуудлага хүлээн авчээ8 цаг 5 минутын өмнөМонгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Япон Улсын Ерөнхий сайд Ф.Кишидатай уулзав8 цаг 26 минутын өмнөС.Баярцогт: Би ганцхан газар шалгагдаагүй. Монголд, Швейцарьт, Хонгконгт, Австралид гээд олон хүчний байгууллагын шалгалтад ороод гарсан8 цаг 44 минутын өмнө"Д.Мөнх-Эрдэнийн хувийн байдалтай холбоотой асуудлыг дэлгэнэ"8 цаг 59 минутын өмнөС.Баярцогт: АН-ын дэд дарга нар Сүүдрийн Засгийн газрын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа9 цаг 4 минутын өмнөБямба гарагт төв талбайд шүдний эмнэлгүүд ажиллана9 цаг 8 минутын өмнөКим Чоль Сан: БНСУ-ын хил дээрээс иргэдийг буцааж буй асуудалд онцгойлон анхаарч, хүмүүнлэгийн үүднээс хандаж ажиллана9 цаг 11 минутын өмнөУулын Карабахын эрх баригчид гал зогсоохоо мэдэгдэв9 цаг 50 минутын өмнөТөрийн үйлчилгээг хүргэхэд давхардал үүсгэхгүй байх, мэдээллээр хангаж ажиллах үүрэг өглөө9 сар 21. 10:57GS 25 дэлгүүрийн үүдэнд гаднаа ил харагдах гэмтэл, шархгүй хүн нас барсан байжээ9 сар 21. 10:42ОБЕГ: Согтуугаар гүүрнээс унаж голын усанд живсэн иргэнийг эрэн хайх ажил үргэлжилж байна9 сар 21. 10:11Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 92 зөрчил илрүүлжээ9 сар 21. 10:05Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын индрээс Монгол Улсын байр суурийг илэрхийллээ9 сар 21. 9:45Коронавирусын шинэ омог “Пирола”-гийн гол онцлогийг нэрлэв9 сар 21. 8:52BLOOMBERG: "G-7"-ийн орнууд Украины мөргөлдөөн дахин 6-7 жил үргэлжилж магадгүй гэжээ 9 сар 21. 7:30 Төлөөлөгчдийн танхим Зеленскийгээс АНУ-гийн үзүүлсэн тусламжийн тайланг нэхнэ9 сар 21. 7:25Монголын хоёр тамирчин өнөөдөр алтан медалийн төлөө барилдана9 сар 21. 7:05Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нар юу хэлэв9 сар 21. 7:04Монголчууд минь, хэдүүлээ ядаж ажил хийдэг болъё9 сар 21. 7:02Гавьяат тамирчин Д.Отгонжаргал дэлхийгээс 3 дахь медалиа хүртлээ9 сар 21. 7:01Цаг агаар: Зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр бороо орно9 сар 21. 7:00Д.Батжаргал: Хатуухан хэлэхэд, нэн тэргүүнд айл өрхийн болон аж ахуйн нэгжийн хогны хураамжийг нэмэх хэрэгтэй9 сар 21. 7:00
 Facebook Twitter Youtube