Энэ мэдээ хуучирсан буюу 2023-07-19 нд нийтлэгдсэн байна.

Түүхэн товчоон: Дайчин засгийн хошуу (Сайн ноёны аймаг)

7/ 19/ 2023    6 цаг 20 минут
Чин улсын үеийн Халхын Сайн ноён аймгийн хошуу

Тус хошууны анхны засаг Цэвдэнжав нь эфү Цэрэнгийн дэд хүү болно. Түүний ах Цэнгүнжав нь 1752 онд албат ардаасаа хуваан өгч түүнийг тусдаа засаг хошуу болгохыг гуйн айлтгасанд зөвшөөрч Цэвдэнжавыг засаг болгов. 1754 оноос эхлэн цэргийн явдалд идэвхийлэн зүтгэсэн тул 1756 онд төрийн жүн ван өргөмжилжээ. 1757 онд цэргийн гавьяаны тулд түүний эцэг Цэрэнгийн шалгарсан баатар цолыг түүнд олгов. 1758 онд чин вангийн зэрэг хүртэж, хааны зарлигаар хөргийг нь зуруулж Туяа гэрэлт асарт байрлуулжээ. Түүний захирсан хошуу нь одоогийн Баянхонгор аймгийн хойд хэсгээр Түйн голын эхээр нутаглаж байв. Тус хошууны нутаг нь зүүн болон зүүн өмнө талаараа Түйн голоор Эрдэнэ бандида хутагтын шавьтай зах нийлж, баруунш Харнүдэн худаг, хойш Хөл сая, зүүн хойш Салаагийн эх, баруун хойш Хөг даваа, баруун өмнөш Молцог хүрчээ. 1911 онд Монгол улс тусгаар тогтнолоо сэргээн тунхаглахад Жавзандамба хутагт Богд хаан тус хошууны засаг ноён Гүргэмжавт үе улиран дайчин засаг цол, төрийн жүн вангийн хэргэм шагнасан тул тус хошууг үүнээс хойш Сайн ноён хан аймгийн Дайчин засгийн хошуу хэмээн нэрлэх болов. 1923 оны засаг захиргааны шинэчлэлээр Цэцэрлэг мандлын аймгийн Түйн голын хошуу хэмээн өөрчилж Их-Овоо, Хөшиг уул, Хөх нуур, Эрдэнэцогт зэрэг 4 сумтай болгов. 1927 онд жижиг хошуудыг татан буулгах үеэр тус хошууг Баянзүрх уулын хошуунд нэгтгэжээ. 1931 оны засаг захиргааны өөрчлөлтөөр хошуудыг татан буулгаж шинээр аймаг сумдыг зохион байгуулахад тус хошууны хуучин нутаг нь одоогийн Баянхонгор аймгийн Эрдэнэцогт, Баян-Овоо, Баянхонгор гурван сумын нутагт хуваагдан оржээ. (Б.Нацагдорж)

Засаг ноёдын үе залгамжлал

Цэвдэнжав

Засаг, төрийн жүн ван

1752-1781

Сампилдорж

Засаг, төрийн жүн ван

1782-1806

Дамиранжав

Засаг, төрийн жүн ван

1807-1815

Чогсомжав

Засаг, төрийн жүн ван

1815-1830

Цэрэнгомбо

Засаг, төрийн жүн ван

1831-1836

Дарамбазар

Засаг, төрийн жүн ван

1836-1852

Сангашир

Засаг, улсын түшээ гүн

1853-1883

Цэрэндорж

Засаг, улсын түшээ гүн

1883-1892

Гүргэмжав

Засаг, төрийн жүн ван

1893-1917

Соронзонгомбо

Засаг, төрийн жүн ван

1918-1923

Үндсэн мэдээлэл:

Адил утгатай үг Халхын умард замын Цэцэрлэгийн чуулганы дундад баруун этгээдийн хошуу, Сайн ноён хан аймгийн Дайчин жүн вангийн хошуу, Цэцэрлэг мандлын аймгийн Түйн голын хошуу
Төрөл Хошуу
Цаг үе 1752-1931 он
Хэний хаанчлалын үед Тэнгэрийн тэтгэсэн
Анхны засаг ноён Засаг, төрийн жүн ван Цэвдэнжав
Удам Халхын их засаг эфү Цэрэнгийн дэд хүү
Харьяалал Сайн ноёны аймаг
Байгуулагдсан он цаг 1752
Татан буугдсан он цаг 1931
Манжийн үеийн нэршил (1691-1911) Халхын умард замын Цэцэрлэгийн чуулганы дундадын баруун этгээдийн хошуу
Богд хаант Монгол улсын үеийн нэршил (1911-1923) Сайн ноён хан аймгийн Дайчин засгийн хошуу
1923 оноос хойш (1923-1927) Цэцэрлэг мандлын аймгийн Түй голын хошуу
Анх байгуулагдах үеийн сумны тоо 1 сум
1918 оны хүн амын тоо Өрх – 471. Эрэгтэй – 1525 (үүнээс тайж – 29, хамжлага ард – 307, лам банди – 756, сумны албат эр – 309, сул эр – 124). Эмэгтэй – 1114. Нийт – 2639.
Одоогийн Баянхонгор аймгийн Эрдэнэцогт, Баян-Овоо, Баянхонгор сумдын нутаг
Хошууны дотор байсан сүм хийд Дашгомболин хийд (1756)
Сүүлчийн засаг ноён Соронзонгомбо

Ашигласан ном зохиол

  • Jang Mu jokiyaba. Namyun, Banzaraγča mongγolčilaba. Mongγol-un qosiγu nutuγ-un temdeglel (dumda). Ündüsüten-ü keblel-ün qoriy-a. 1990
  • Майский И. Современная Монголия. Иркутск, 1921.
  • Сономдагва Ц. Монгол улсын засаг, захиргааны зохион байгуулалтын өөрчлөлт, шинэчлэл. Улаанбаатар, 1998. 
  • Шархүү Цэ. Дөрвөн аймгийн засаг хошуудын засаг ноёдын товч шастир. // Mongoru kenkyukai. Osaka, 1984. Vol.7, т.119-207. 
0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Мандал сумын засаг даргын орлогч Л.Мөнхбатад Өмнөд Солонгосын шүүхээс 5 жилийн хорих ял оноожээ2 цаг 10 минутын өмнөГурван настай хүүг зодсон Э залилангийн хэргээр 9 жилийн ял сонсоод давж заалджээ2 цаг 33 минутын өмнөНийслэлийн улсын бүртгэлийн газрын үйлчилгээний хоёр цэг бямба гарагт ажиллана2 цаг 39 минутын өмнөБумбатын рашааны 44.1 га газрыг орон нутгийн тусгай хамгаалалтад авлаа2 цаг 51 минутын өмнөДахин боловсруулах үйлдвэрлэгчийнх хийх ажил уу эсвэл иргэдийнх үү3 цаг 17 минутын өмнөХНХЯ: Цалин, тэтгэврийн нэмэгдэлд иргэд олон нийт ам сайтай байна3 цаг 30 минутын өмнөЦЕГ: 23 дугаар сургуулийн ариун цэврийн өрөөнд “Хяналтын камер байршуулсан байна” гэх мэдээллийг шалгаж байна3 цаг 49 минутын өмнөТөрийн банк: “Мөрөөдлөө хадгалъя-2023” хадгаламжийн урамшуулалт аяны 2 дахь тохирлын эзэд тодорлоо4 цаг 2 минутын өмнөБаянхонгор аймагт ингэний 30-40 ферм байгуулахад Ерөнхий сайдаас дэмжлэг хүслээ4 цаг 7 минутын өмнөАдуундаа яваад сураггүй болсон иргэнийг 9 өдөр эрэн хайж, ар гэрийнхэнтэй нь зөвшилцөж эрлийг зогсоолоо4 цаг 13 минутын өмнөДагуул хот, эдийн засгийн тусгай бүсийг хөгжүүлэх чиглэлээр Тяньжин хоттой хамтран ажиллана4 цаг 21 минутын өмнөАрдчилсан эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгчид нэр дэвшигчид4 цаг 45 минутын өмнөIII эмнэлэг 40 саяын өртөгтэй хөлдөөж, засах эмчилгээг нэвтрүүллээ5 цаг 2 минутын өмнөӨвөлжилтийн бэлтгэл 87 хувьтай байна5 цаг 8 минутын өмнөШойгу Тегеранд айлчилж, Ираны армийн командлалын төлөөлөгчидтэй  уулзав 5 цаг 58 минутын өмнө"БЗД-ийн Засаг дарга Н.Баярмөнхийн ТҮЦ-ийн ачлага хийлгэхээр явуулсан нүүрээ халхалж, маск зүүсэн хүмүүс нь биднийг харанхуй газар аваачаад заналхийлсэн"6 цаг 1 минутын өмнөАТГ: Авлигыг мэдээлэх тусгай дугаараар 259 дуудлага хүлээн авчээ6 цаг 13 минутын өмнөМонгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Япон Улсын Ерөнхий сайд Ф.Кишидатай уулзав6 цаг 34 минутын өмнөС.Баярцогт: Би ганцхан газар шалгагдаагүй. Монголд, Швейцарьт, Хонгконгт, Австралид гээд олон хүчний байгууллагын шалгалтад ороод гарсан6 цаг 52 минутын өмнө"Д.Мөнх-Эрдэнийн хувийн байдалтай холбоотой асуудлыг дэлгэнэ"7 цаг 7 минутын өмнөС.Баярцогт: АН-ын дэд дарга нар Сүүдрийн Засгийн газрын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа7 цаг 12 минутын өмнөБямба гарагт төв талбайд шүдний эмнэлгүүд ажиллана7 цаг 16 минутын өмнөКим Чоль Сан: БНСУ-ын хил дээрээс иргэдийг буцааж буй асуудалд онцгойлон анхаарч, хүмүүнлэгийн үүднээс хандаж ажиллана7 цаг 19 минутын өмнөУулын Карабахын эрх баригчид гал зогсоохоо мэдэгдэв7 цаг 58 минутын өмнөТөрийн үйлчилгээг хүргэхэд давхардал үүсгэхгүй байх, мэдээллээр хангаж ажиллах үүрэг өглөө8 цаг 31 минутын өмнөGS 25 дэлгүүрийн үүдэнд гаднаа ил харагдах гэмтэл, шархгүй хүн нас барсан байжээ8 цаг 47 минутын өмнөОБЕГ: Согтуугаар гүүрнээс унаж голын усанд живсэн иргэнийг эрэн хайх ажил үргэлжилж байна9 цаг 17 минутын өмнөСогтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 92 зөрчил илрүүлжээ9 цаг 23 минутын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын индрээс Монгол Улсын байр суурийг илэрхийллээ9 цаг 43 минутын өмнөКоронавирусын шинэ омог “Пирола”-гийн гол онцлогийг нэрлэв9 сар 21. 8:52BLOOMBERG: "G-7"-ийн орнууд Украины мөргөлдөөн дахин 6-7 жил үргэлжилж магадгүй гэжээ 9 сар 21. 7:30 Төлөөлөгчдийн танхим Зеленскийгээс АНУ-гийн үзүүлсэн тусламжийн тайланг нэхнэ9 сар 21. 7:25Монголын хоёр тамирчин өнөөдөр алтан медалийн төлөө барилдана9 сар 21. 7:05Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нар юу хэлэв9 сар 21. 7:04Монголчууд минь, хэдүүлээ ядаж ажил хийдэг болъё9 сар 21. 7:02Гавьяат тамирчин Д.Отгонжаргал дэлхийгээс 3 дахь медалиа хүртлээ9 сар 21. 7:01Цаг агаар: Зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр бороо орно9 сар 21. 7:00Д.Батжаргал: Хатуухан хэлэхэд, нэн тэргүүнд айл өрхийн болон аж ахуйн нэгжийн хогны хураамжийг нэмэх хэрэгтэй9 сар 21. 7:00МҮХАҮТ-ыг ирэх 4 жилд Д.Энхтүвшин удирдана9 сар 21. 6:59Дорнын зурхай: Үс засуулахад өнгө зүс сайжрах сайн9 сар 21. 6:45
 Facebook Twitter Youtube