Энэ мэдээ хуучирсан буюу 2023-07-20 нд нийтлэгдсэн байна.

Түүхэн товчоон: Гэлэгдоржийн Дэмид

7/ 20/ 2023    6 цаг 20 минут

ХХ зууны Монголын төр, цэргийн нэрт зүтгэлтэн 

Г.Дэмид 1921 онд Монгол Ардын Нам, Ардын Журамт Цэрэгт элсэж, цагаантны эсрэг явуулсан зэвсэгт тэмцэлд оролцож байсан бөгөөд 1923 онд Ардын цэргийн даргын сургуульд есөн сарын хугацаагаар суралцаж төгсжээ. Улмаар Даргын сургуульд курсын дарга, сумангийн туслах, сумангийн дарга, захирлын туслахаар ажиллаж байгаад 1926-1929 онд ЗХУ-ын Тверь хотын Морин цэргийн дунд сургуульд суралцаж төгссөн байна.

Г.Дэмид 1929 оноос Ерөнхий сургуулийн захирал бөгөөд комиссар, 1930 оны 4 дүгээр сараас Хувьсгалт цэргийн зөвлөлийн тэргүүлэгчээр ажиллаж байгаад 1932 оны 7 дугаар сараас Ерөнхий сайдын орлогч сайд, Цэргийн Явдлын Яамны сайд, Бүх цэргийн жанжнаар томилогдон ажиллажээ. Мөн 1935 оноос Улсын Бага Хурлын тэргүүлэгчээр сонгогджээ.

Тэрбээр улс орныг батлан хамгаалах хүч чадлыг бэхжүүлэх ажлыг гардан удирдахдаа Монгол Ардын Хувьсгалт Цэргийг өөрчлөн шинэчилж, эхний ээлжинд механикжсан морьт цэрэг, улмаар орчин үеийн арми болгох зорилтыг дэвшүүлж байв. Түүний санаачилгаар 1930-аад оны дундуур Монгол Ардын Хуюьсгалт Цэрэгт техникийн цэргийн эзлэх хувийг нэмэгдүүлж их буу, холбоо, хуягтын тусгай хороодыг бие даан байгуулснаар Монгол Ардын Хувьсгалт Цэргийн байлдааны бэлэн байдал, байлдах чадвар эрс өсчээ. Ийм учраас судлаачид Г.Дэмидийг “техникжсэн морьт цэргийн онолыг үндэслэгч”, “цэргийн шинэчлэлийн анхдагч” хэмээн дүгнэдэг. Г.Дэмид Монгол, Зөвлөлтийн цэргийн харилцаа, хамтын ажиллагааг бүрэн эрхт тусгаар тогтносон улсын зарчимд тулгуурлан харилцан ашигтай хэлбэрээр хөгжүүлэх, зөвхөн дайны цагт Зөвлөлтийн цэргийг Монголд оруулах, бусад үед техник-эдийн засгийн тусламж авах байр суурийг баримталж байв.

Улсын Бага Хурал, Ардын Сайд нарын Зөвлөлийн гишүүдийн 1936 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн тогтоолоор анх удаа Г.Дэмидэд БНМАУ-ын Өрлөг жанжин буюу Маршал цол олгов.

Жанжин Г.Дэмид 1932 оны зэвсэгт бослого, 1934 оны хасагийн дээрэмчдийн халдлагыг дарахад оролцож, 1936 оны эхээр тус улсын дорнод хязгаараар цөмрөн орж ирсэн Японы цэргийн түрэмгийллийг няцаах байлдааныг удирджээ.

Маршал Г.Дэмид ЗХУ-ын БХЯ-ны сайд К.Е.Ворошиловын урилгаар Зөвлөлтийн цэргийн маневрын сургуулийг үзэхээр явж байгаад 1937 оны 8 дугаар сарын 27-нд ЗХУ-ын нутаг Сибирийн төмөр замын Тайга өртөөнд учир битүүлгээр нас баржээ. Тухайн үедээ түүний үхлийг хоолны хордлогоос болсон хэмээн тайлбарлаж байсан боловч энэ нь зохион байгуулалттай улс төрийн аллага байсан гэж судлаачид дүгнэдэг. Түүнийг нас барсны дараахан “Дэмид бол хувьсгалын эсэргүү, Японы тагнуул” байсан хэмээн зарлаж, аав Гэлэгдорж, эхнэр Навчаа болон төрсөн ах, дүү нарыг нь баривчлан хуулийн дээд хэмжээгээр шийтгэжээ. Г.Дэмидийг 1962 онд цагаатгажээ.

Г.Дэмид улс орны батлан хамгаалах хүчийг бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан тул Байлдааны гавьяаны Улаан тугийн одонгоор дөрвөн удаа, “Алтан гадас” одон, Зөвлөлтийн Улаан тугийн одонгоор шагнагджээ. (Г.Мягмарсамбуу)

Үндсэн мэдээлэл:

Адил утгатай үг Жанжин Дэмид
Хамаа бүхий үг БНМАУ, МАХЦ
Төрөл Түүхэн зүтгэлтэн
Цаг үе БНМАУ
Хэний хаанчлалын үед   
Цол  Өрлөг жанжин /Маршал/
Хүйс Эр
Төрсөн он, сар, өдөр 1900
Нас барсан он, сар, өдөр 1937.8.27
Овог аймаг  
Төрсөн газар Сайн ноён хан аймгийн Сэцэн чин вангийн хошуу /Өнөөгийн Архангай аймгийн Их Тамир сум/
Албан тушаал ХЦЗ-ийн тэргүүлэгч /1930/, Ерөнхий сайдын нэгдүгээр орлогч сайд, ЦЯЯ-ны сайд, Бүх цэргийн жанжин /1932/, Ерөнхий сайдын хоёрдугаар орлогч бөгөөд ЦЯЯ-ны сайд, Бүх цэргийн жанжин /1934/
Гэр бүл  Эхнэр Навчаа 

Ашигласан ном зохиол

  • Агваан Ш. Маршал Дэмид. Уб.,1994.
  • Ганболд С. “Монгол Улсын өрлөг жанжин Гэлэгдоржийн Дэмид”. “Эрүүл энх” хэвлэлийн газар. Уб., 2000.
  • Дэмид Г. Илтгэл, өгүүлэл, хэлсэн үг “1930-1937”. Сонгон эмхтгэж тайлбар хийсэн Б.Даваасүрэн. Уб.,1991. 
0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Мандал сумын засаг даргын орлогч Л.Мөнхбатад Өмнөд Солонгосын шүүхээс 5 жилийн хорих ял оноожээ1 цаг 54 минутын өмнөГурван настай хүүг зодсон Э залилангийн хэргээр 9 жилийн ял сонсоод давж заалджээ2 цаг 16 минутын өмнөНийслэлийн улсын бүртгэлийн газрын үйлчилгээний хоёр цэг бямба гарагт ажиллана2 цаг 23 минутын өмнөБумбатын рашааны 44.1 га газрыг орон нутгийн тусгай хамгаалалтад авлаа2 цаг 34 минутын өмнөДахин боловсруулах үйлдвэрлэгчийнх хийх ажил уу эсвэл иргэдийнх үү3 цаг 1 минутын өмнөХНХЯ: Цалин, тэтгэврийн нэмэгдэлд иргэд олон нийт ам сайтай байна3 цаг 13 минутын өмнөЦЕГ: 23 дугаар сургуулийн ариун цэврийн өрөөнд “Хяналтын камер байршуулсан байна” гэх мэдээллийг шалгаж байна3 цаг 33 минутын өмнөТөрийн банк: “Мөрөөдлөө хадгалъя-2023” хадгаламжийн урамшуулалт аяны 2 дахь тохирлын эзэд тодорлоо3 цаг 46 минутын өмнөБаянхонгор аймагт ингэний 30-40 ферм байгуулахад Ерөнхий сайдаас дэмжлэг хүслээ3 цаг 51 минутын өмнөАдуундаа яваад сураггүй болсон иргэнийг 9 өдөр эрэн хайж, ар гэрийнхэнтэй нь зөвшилцөж эрлийг зогсоолоо3 цаг 57 минутын өмнөДагуул хот, эдийн засгийн тусгай бүсийг хөгжүүлэх чиглэлээр Тяньжин хоттой хамтран ажиллана4 цаг 5 минутын өмнөАрдчилсан эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгчид нэр дэвшигчид4 цаг 29 минутын өмнөIII эмнэлэг 40 саяын өртөгтэй хөлдөөж, засах эмчилгээг нэвтрүүллээ4 цаг 45 минутын өмнөӨвөлжилтийн бэлтгэл 87 хувьтай байна4 цаг 52 минутын өмнөШойгу Тегеранд айлчилж, Ираны армийн командлалын төлөөлөгчидтэй  уулзав 5 цаг 42 минутын өмнө"БЗД-ийн Засаг дарга Н.Баярмөнхийн ТҮЦ-ийн ачлага хийлгэхээр явуулсан нүүрээ халхалж, маск зүүсэн хүмүүс нь биднийг харанхуй газар аваачаад заналхийлсэн"5 цаг 44 минутын өмнөАТГ: Авлигыг мэдээлэх тусгай дугаараар 259 дуудлага хүлээн авчээ5 цаг 57 минутын өмнөМонгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Япон Улсын Ерөнхий сайд Ф.Кишидатай уулзав6 цаг 17 минутын өмнөС.Баярцогт: Би ганцхан газар шалгагдаагүй. Монголд, Швейцарьт, Хонгконгт, Австралид гээд олон хүчний байгууллагын шалгалтад ороод гарсан6 цаг 36 минутын өмнө"Д.Мөнх-Эрдэнийн хувийн байдалтай холбоотой асуудлыг дэлгэнэ"6 цаг 50 минутын өмнөС.Баярцогт: АН-ын дэд дарга нар Сүүдрийн Засгийн газрын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа6 цаг 56 минутын өмнөБямба гарагт төв талбайд шүдний эмнэлгүүд ажиллана7 цагийн өмнөКим Чоль Сан: БНСУ-ын хил дээрээс иргэдийг буцааж буй асуудалд онцгойлон анхаарч, хүмүүнлэгийн үүднээс хандаж ажиллана7 цаг 3 минутын өмнөУулын Карабахын эрх баригчид гал зогсоохоо мэдэгдэв7 цаг 42 минутын өмнөТөрийн үйлчилгээг хүргэхэд давхардал үүсгэхгүй байх, мэдээллээр хангаж ажиллах үүрэг өглөө8 цаг 15 минутын өмнөGS 25 дэлгүүрийн үүдэнд гаднаа ил харагдах гэмтэл, шархгүй хүн нас барсан байжээ8 цаг 30 минутын өмнөОБЕГ: Согтуугаар гүүрнээс унаж голын усанд живсэн иргэнийг эрэн хайх ажил үргэлжилж байна9 цаг 1 минутын өмнөСогтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 92 зөрчил илрүүлжээ9 цаг 7 минутын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын индрээс Монгол Улсын байр суурийг илэрхийллээ9 цаг 27 минутын өмнөКоронавирусын шинэ омог “Пирола”-гийн гол онцлогийг нэрлэв9 сар 21. 8:52BLOOMBERG: "G-7"-ийн орнууд Украины мөргөлдөөн дахин 6-7 жил үргэлжилж магадгүй гэжээ 9 сар 21. 7:30 Төлөөлөгчдийн танхим Зеленскийгээс АНУ-гийн үзүүлсэн тусламжийн тайланг нэхнэ9 сар 21. 7:25Монголын хоёр тамирчин өнөөдөр алтан медалийн төлөө барилдана9 сар 21. 7:05Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нар юу хэлэв9 сар 21. 7:04Монголчууд минь, хэдүүлээ ядаж ажил хийдэг болъё9 сар 21. 7:02Гавьяат тамирчин Д.Отгонжаргал дэлхийгээс 3 дахь медалиа хүртлээ9 сар 21. 7:01Цаг агаар: Зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр бороо орно9 сар 21. 7:00Д.Батжаргал: Хатуухан хэлэхэд, нэн тэргүүнд айл өрхийн болон аж ахуйн нэгжийн хогны хураамжийг нэмэх хэрэгтэй9 сар 21. 7:00МҮХАҮТ-ыг ирэх 4 жилд Д.Энхтүвшин удирдана9 сар 21. 6:59Дорнын зурхай: Үс засуулахад өнгө зүс сайжрах сайн9 сар 21. 6:45
 Facebook Twitter Youtube